2017 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БИЕЛЭЛТ

2017-04-21

2017  ОНЫ  1  ДҮГЭЭР УЛИРЛЫН  ҮЙЛ  АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ

 

Газрын харилцааны чиглэлээр

  1. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх

 

1.1 Шаардлагатай тохиолдолд хот байгуулалтын төлөвлөлттэй уялдуулан газар чөлөөлөх ажлыг журмын дагуу зохион байгуулах /жилдээ/

1-р улиралд хот төлөвлөлтийн дагуу газар чөлөөлөх шаардлага гараагүй болно.

 

2. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах

2.1 1587 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 187.03 га газрыг өмчлүүлэх ажлыг зохион байгуулах /жилдээ/

2017 оны 1-р улиралын байдлаар 34 иргэн өргөдөл ирүүлснээс 25  иргэнд 4,94 га газрыг өмчлүүлж өссөн дүнгээр  13262 иргэн өргөдөл ирүүлснээс 13253 иргэнд 2233,3 га газрыг өмчлүүлж статистикийн хүн амын 2016 оны 61149 иргэнд  харьцуулахад 21,63%-тай газар өмчлөлийн ажил явагдаж байна. Сумдаар авч үзвэл:  Баяннуур сум 2 иргэнд 0,23 га, Бугат сум 3 иргэнд 0,82 га, Булган сум 13 иргэнд 1,94 га, Сайхан сум 1 иргэнд 0,48 га, Тэшиг сум 4 иргэнд 1,18 га, Хангал сум 2 иргэнд 0,29 га газрыг тус тус өмчлүүллээ. Бусад сумд газар өмчлөх шийдвэр гаргаагүй байна.

“Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль” 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болохтой холбогдуулан “Газар өмчлөл-Амьдралын эх үүсвэр”-4 аянг аймгийн Засаг даргын захирамжаар зарлаж төлөвлөгөөг гарган ажиллахаар зохион байгуулалтын арга хэмжээг авч байна.

2.2.  Улсын чанартай авто зам дагуух газарт 86 иргэнд 6.02 га газрыг өмчлүүлэх ажлыг зохион байгуулах

2017 оны 1-р улиралын байдлаар улсын чанартай авто зам дагуух газарт иргэнд өмчлүүлсэн захирамж шийдвэр гараагүй.

  1. Газрын төлбөр, үнэлгээ, татварын талаар хийх ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх

 

 

 

3.1 Аймгийн хэмжээнд газрын төлбөрийн 221.0 сая төгрөг, дуудлага худалдааны 100.0 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлэх

Аймгийн хэмжээнд он гарснаар 4-р сарын 04-ны байдлаар 11,1 сая төгрөг төлөвлөгдсөнөөс 33,3 сая төгрөг төсөвт төвлөрч биелэлт 300 %-тай байна. Үүнээс дуудлага худалдаанд 15 сая төгрөг төвлөрсөн байна.

3.2 Газрын төлбөрийн тайлан болон газраа өмчилж авсан иргэдийн бүртгэлд татвар ногдуулалт хийх /3, 6, 9, 12 сар/

Аймгийн хэмжээнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газраа өмчилж авсан ниит иргэд 13212 иргэн  бүртгэгдсэн байна. Өмнөх оноос 1314 иргэнээр нэмэгдсэн дүнтэй байна. Газрын хэмжээний хувьд өмнөх оноос 166,9 га-р нэмэгдсэн ба жилд татварын хэмжээ 485,9 мян.төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Өссөн дүнгээр нийт 3406,7 мян.төгрөгний татвар ногдуулалт хийж татварын хэлтэст хүргүүлсэн.  Газрын татварын маягт болох ГТМ-2 нь газраа шинээр улсын бүртгэлд бүртгүүлсэн иргэд болон газраа  бусдад шилжүүлсэн худалдсан иргэдийн өөрчлөлтийн мэдээ гардаг. 2017 оны 04-р сарын 1-ны байдлаар өссөн дүнгээр газар өмчлөх эрхээ баталгаажуулсан нийт 6891 иргэн  бүртгэгдсэн байна. Эдгээр иргэдийн 850,5 га газарт 2495,1 мянган төгрөгний татварын  ногдуулалт хийлээ.

3.3.Сумдад төлөвлөгдсөн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар олгох газрыг олон нийтэд мэдээлж, хэрэгжилтийг бүрэн хангуулах /жилдээ/

Газрын цахим биржийн үйл ажиллагааг орон даяр нэвтрүүлж байгаатай холбоотой энэ талаарх мэдээллийг аймгийн шуурхайд  хийж гарын авлага тараасан.Мөн Булган заранд мэдээллэсэн. Одоогоор mle.mn мэб сайтад Булган аймгийн төв болон бусад сумдуудын дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулалтын зарыг байршуулсан.Баяннуур суманд цахим дуудлага  худалдааг анх удаа амжилттай зохион байгуулсан байна.Одоогоор 5 сум цахим дуудлага худалдааг явуулахаар зарлалаа.

4.Газрын кадастрын зураглал хийх

4.1 Сумдад газрын кадастрын зураглал хийх мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах, мэдээллийг хүлээн авч мэдээллийн санд нэгтгэх

Төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах чиглэлийн дагуу сумдад газрын кадастрын хэмжилтийн үйл ажиллагааг Прейл, Гмомон, Лэйнд Лэйр компиануудаар гүйцэтгүүлж тайлан мэдээг хүлээн авч мэдээллийн санд нэгтгэж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Барилга хот байгуулалтын чиглэлээр

 

 

 

 

 

5.Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн салбарын  бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах

 

 

5.1 Аймгийн ЗДТГ-ын барилга, угсралтын ажилд хяналт тавьж, ашиглалтад хүлээн авах /1 сар/

Булган аймгийн Нутгийн удирдлагын ордны барилгыг 2017 оны 2-р сарын 13-нд Монгол улсын Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан Улсын комиссын бүрэлдэхүүн байнгын ашиглалтад орууллаа.

5.2 Булган сумын 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга, угсралтын ажилд хяналт тавьж, ашиглалтад хүлээн авах /1-3 сар/

Булган сумын 5-р багт 2012 оноос баригдаж байгаа 150 хүүхдийн хүчин чадал бүхий цэцэрлэгийн барилгыг 2017 оны 03 сарын 16-ны өдөр Монгол улсын Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан Улсын комиссын бүрэлдэхүүн үүрэг даалгаварын биелэлттэйгээр ашиглалтад оруулаад байна.

5.3 Соёл амралтын цэцэрлэгт хүрээлэнгийн үерийн хамгаалалтын далан барих

2017 оны орон нутгийн төсөвт 15,0 сая төгрөг тусгагдсан бөгөөд батлагдсан хөрөнгө оруулалтад үерийн улмаас эдвэрсэн эргийн бэхэлгээний ажлын даалгаварыг боловсруулж байна.

5.4 Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр барих болон засвар шинэчлэлт хийх  зураг төсвийн ажлын төлөвлөгөө боловсруулах

Орон нутгийн 2017 оны төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх зураг төсөл, судалгааны ажлын төлөвлөгөөг 2017 оны 01-р сарын 15-ны өдөр боловсруулан аймгийн засаг даргаар батлууллаа. Зураг төсөл, судалгааны ажлын гүйцэтгэл 70 хувьтай байна.

5.5. Булган суманд дулаан дамжуулах 3 төвийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах

Булган сумын эмнэлэгийн зуух, шүүхийн зуух, МСҮТ-ийн зуухны хашаанд орон нутгийн төсвийн 430,6 сая төгрөгөөр гүйцэтгэх УДДТ-ийн барилгын гүйцэтгэгчээр Улаанбаатар хотын “Дэлгэр Ган” ХХК /Шүүх, Эмнэлэг/, Булган айгийн “Булган Барилга” ХХК  /МСҮТ/ тус тус шалгаран ажлаа гүйцэтгэж эхэллээ.

 

Санал асуулга

Манай газраас үйлчилгээ авснаар таны сэтгэл ханамж хир байна?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР