Хөдөлмөрийн дотоод журам

2018-03-16
 
                                                                                            ГХБХБГазрын удирдлагын зөвлөлийн
2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн
хурлаар нэмэлт өөрчлөлт оруулав.
БУЛГАН АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА,
БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН
ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын хөдөлмөрийн дотоод журмын зорилго нь газрын жигд хэвийн үйл ажиллагааг хангах, албан хаагчийг ажилд томилох, ажлаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах зэрэг ажил олгогч ажилтны эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлох, хөдөлмөрийн дэг журмыг бэхжүүлэхэд оршино.
1.2. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар /цаашид “газар” гэх/ үйл ажиллагаандаа “Монгол Улсын Үндсэн хууль”, “Төрийн албаны тухай”, “Хөдөлмөрийн тухай”, “Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай”, хууль, холбогдох бусад хуулиуд, тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, заавар болон энэхүү хөдөлмөрийн дотоод журмыг мөрдлөг болгон ажиллана.
1.3. Хөдөлмөрийн дотоод журмыг газрын ажиллагсад, дагаж мөрдөнө. Журмын хэрэгжилтэд ажил, хөдөлмөрийн харилцаанд оролцогч талууд хяналт тавина.
Хоёр. Ажилтнуудыг ажилд авах, ажилд томилох
2.1. Төрийн захиргааны албан хаагчийг албан тушаалд томилоход “Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасан зарчмыг баримтлан “Төрийн албаны тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлага, мөн хуулийн 16 дугаар зүйлд заасан болзлыг үндэс болгож, 17 дугаар зүйлийн 17.1, 17.4 дэх хэсгийг мөрдлөг болгоно.
2.2. Ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн захиргааны албан тушаалд иргэнийг “Төрийн албаны тухай” хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу туршилтын хугацааг 1 жил хүртэл хугацаагаар томилж болно.
2.3. Газарт ажилд орохоор хүсэлт гаргасан иргэнийг хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн судалж, холбогдох хэлтсийн даргын саналыг авч, газрын даргад танилцуулж шийдвэрлүүлнэ. Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийг ажилд томилоход газрын дарга тушаал гаргана.
2.4. Төрийн үйлчилгээний албан тушаалд тухайн иргэнийг хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулна. Газрын дарга буюу даргаас эрх олгосон холбогдох албан тушаалтан төрийн үйлчилгээний ажилтантай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгнө.
2.5. Хөдөлмөрийн гэрээнд дараах гол нөхцөлийг тусгана:
2
а) ажлын байрны буюу албан тушаалын нэр;
б) ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг;
в) үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ;
г) хөдөлмөрийн нөхцөл;
2.6. Хөдөлмөрийн гэрээнд заасан нөхцөл өөрчлөгдөх тохиолдолд уг албан хаагчтай харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.
2.7. Иргэнийг албан тушаалд томилох болон ажилд авахад дараах бичиг баримтыг бүрдүүлнэ:
а) төрийн албан хаагчийн биеийн байцаалт /маягт ¹1/;
б) ажилд орохыг хүссэн өргөдөл
в) боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
г) иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
д) нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр /хөдөлмөрийн дэвтэр/;
е) урьд ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт;
ё) гурван үеийн товч намтар;
ж) 6*4-ийн харьцаатай 4 хувь зураг;
з) эрүүл мэндийн үзлэгт орсон хуудас
2.8. Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн шинээр томилогдсон албан хаагчид ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журам, газрын дүрмийг тайлбарлан танилцуулна.
2.9. Газрын даргын тушаалыг үндэслэн хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн ажилтан бүрт ажлын үнэмлэх олгоно.
2.10. Ажил гүйцэтгэсэн өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хувийн хэрэг хөтөлнө. Ажилтны хувийн хэрэг хөтлөлт Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 18 дугаар тогтоолоор батлагдсан журамд нийцсэн байна.
2.11. Шаардлагатай тохиолдолд ажилтны ажил үүргийг түр орлон гүйцэтгэх, албан тушаал хавсран ажиллах асуудлыг газрын даргын тушаалаар шийдвэрлэх бөгөөд сарын үндсэн цалингийн 40 хувь хүртэл хэмжээгээр нэмэгдэл хөлсийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу олгож болно.
3
2.12. Газрын үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай ажил, үүргийг гүйцэтгүүлэхээр иргэдтэй байнгын бус ажлын байранд ажил гүйцэтгэх гэрээ байгуулж болно.
Гурав. Ажлаас түр чөлөөлөх, ажлаас чөлөөлөх, халах
3.1. Албан тушаал бууруулах, ажлаас түр чөлөөлөх
3.1.1. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал бууруулж болно.
3.1.2. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр ажилтныг эрхэлж буй үүрэгт ажлаас түр чөлөөлж болно.
3.1.3. Ажилтныг ажлаас түр чөлөөлсөн тухай тушаал гаргаж, холбогдох тооцоог хийнэ.
3.1.4. Ажлаас түр чөлөөлөгдсөн ажилтан чөлөөлөгдөх тухай шийдвэрт заасан хугацаанд ажилдаа эргэж ороогүй бол бүрмөсөн чөлөөлөгдсөнд тооцож, захиргааны санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгоно.
3.2. Ажилтныг үүрэгт ажлаас чөлөөлөх, халах
3.2.1. Ажилтныг өөрийн хүсэлтээр, эсвэл захиргааны санаачилгаар үүрэгт ажлаас чөлөөлнө.
3.2.2. Ажилтан ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ газрын даргад бичгээр гаргана. Хүсэлтийг 30 хоногийн дотор шийдвэрлэнэ.
3.2.3. Төрийн захиргааны албан хаагчийг “Төрийн албаны тухай” хуулийн 24.1.1, 24.1.2, 24.1.3, 25 дугаар зүйл, 26.1.3, төрийн үйлчилгээний албан хаагчийг “Хөдөлмөрийн тухай” хуулийн 37.1.2-37.1.8, 40.1-40.1.5-д заасныг үндэслэн захиргааны санаачилгаар ажлаас чөлөөлөх буюу хална.
3.2.4. Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн захиргааны жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож, төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно.
3.2.5. Тушаалд ажлаас чөлөөлсөн, халсан шалтгаан, үндэслэлийг тодорхой бичнэ. Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана.
3.2.7. Ажлаас чөлөөлөгдөж, халагдаж буюу өөрчлөгдөж буй ажилтан хариуцан гүйцэтгэж байсан албан хэргийн холбогдох материал, баримт бичиг, бусад зүйлийг ажил үүргийг нь хүлээн авч буй ажилтанд, ажил авах хүн томилогдоогүй тохиолдолд хүний нөөцийн ажилтан, харьяалах хэлтсийн дарга тэмдэглэл үйлдэж, эд хогшил бусад зүйлс /ажлын үнэмлэх, түлхүүр, лац, ном сэтгүүл, албаны хувцас, багаж тоног төхөөрөмж га.ма/-ий, үнэт цаас холбогдох зүйлийг нярав тус тус хүлээн авч тооцоо нийлнэ.
4
3.2.8. Ажлаас чөлөөлөгдөж, халагдаж байгаа ажилтан тойрох хуудас бөглүүлж, санхүүгийн болон бусад холбогдох тооцоо хийсний дараа ажлаас чөлөөлсөн, халсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг бодож олгоно.
3.2.9. Ажлаас чөлөөлөгдөж, халагдаж байгаа ажилтны хувийн хэргийг архивт өгөх буюу шаардлагатай тохиолдолд бусад байгууллагад шилжүүлнэ.
Дөрөв. Ажил олгогч, ажилтны эрх үүрэг
4.1. Ажил олгогч дараах үүрэг хүлээж, эрх эдэлнэ.
4.1.1. Газрын эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилтыг үндэслэн ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарийг оновчтой тогтоож мөрдүүлнэ.
4.1.2. Ажиллагсдын өдөр тутмын ажлыг хэлтсийн дарга нар болон дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, хүний нөөцийн ажилтнаар дамжуулан удирдана.
4.1.3. Ажилтнуудын хөдөлмөрийг оновчтой зохион байгуулж, мэргэжил, мэргэшлийн дагуу ажиллуулна.
4.1.4. Ажиллагсдын мэдлэг, мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх, давтан сургах арга хэмжээг хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлнэ.
4.1.5. Ажиллагсдын ажлын үр дүнг улирал бүр хэлтэс нэгжүүд дүгнэнэ.
4.1.6. Хагас, бүтэн жилээр ажлын үр дүнг нэгтгэн дүгнэж, албан тушаал дэвшүүлэх, бууруулах, шагнаж урамшуулах, цалин хөлсийг нэмэгдүүлэх, бууруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
4.1.7. Хэлтсийн дарга, нэгж хариуцсан ажилтнууд жил бүрийн 02-р сарын 10-ны дотор газрын даргатай, хэлтсийн дарга, нэгж хариуцсан ажилтнууд 02-р сарын 15-ны дотор холбогдох ажилтнуудтай тус тус үр дүнгийн гэрээ байгуулна.
4.1.8. Хөдөлмөрийн бүтээмж, ажил үйлчилгээний чанар, хөдөлмөрийн нөхцөлийг дээшлүүлэх, өрөө тасалгааны тохижилтыг сайжруулах арга хэмжээ авна.
4.1.9. Ажилтныг ажлын байр, бичиг хэргийн хэрэгсэл, шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангана.
4.1.10. Нийт ажиллагсдыг жигд хувцас хэрэглэх зохион байгуулалтын арга хэмжээ авч болно.
4.1.11. Ажилтны ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах ажлыг зохион байгуулна.
4.1.12. Хамт олноор хэлэлцүүлэн дундын фонд бий болгох, зарцуулах, улиралд 1 удаа тайлагнах асуудлыг журмаар зохицуулж шийдвэрлэж болно.
5
4.1.13. Хөдөлмөрийн сахилга, дэг журмыг бэхжүүлэх ажлыг зохион байгуулж, албан хэргийн эмх цэгц, ажлын цаг ашиглалтын байдалд хяналт тавина. Дотоодын хяналтыг хэрэгжүүлэх журмыг газрын даргын тушаалаар батлуулж мөрдөнө.
4.1.14. Газрын өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг хангах, галын аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана. Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээг холбогдох ажилтнуудтай байгуулахын зэрэгцээ, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны болон галын аюулгүй ажиллагааны зөвлөмжийг бүх ажилтнуудад улирал тутам өгнө.
4.1.15. Ажилтнуудад нэмэлт хөнгөлөлт, тэтгэмж, нөхөн олговор олгох асуудлыг “Төрийн албаны тухай”, “Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай”, “Хөдөлмөрийн тухай” хууль, холбогдох журам, санхүүжилтийн хүрээнд шийдвэрлэж байна.
4.1.16. Ажиллагсдыг жилд нэг удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт газрын зардлаар хамруулна.
4.1.17. Нийтээр тэмдэглэх баяр ёслол болон ажилтны чөлөөт цаг, амралтыг зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэх талаар тодорхой арга хэмжээ зохион байгуулж байна. Зарим зохион байгуулалттай арга хэмжээнд байгууллагад бүртгэлтэй ахмадуудыг хамруулж болно.
4.1.18. Газрын дотоод журмыг боловсронгуй болгох, түүний хэрэгжилтийг хангахтай холбогдсон шаардлагатай арга хэмжээг авч байна.
4.1.19. Ажиллагсдыг хамарсан ажил, арга хэмжээг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсныг ажил тасалсантай адилтган үзнэ.
4.1.20. Зочид төлөөлөгч системийн болон ажил төрлийн холбоотой хамтран ажилладаг байгууллагын ажилтнуудыг хүлээн авахад 150000 төгрөгөнд багтаан зардал гаргана.
4.1.21. Холбогдох эрхийн актад үндэслэн тухайн жилийн төсвийн боломжийг харгалзан мэргэжил олгох, дээшлүүлэх сургалтанд оролцогсдод сургалтын төлбөр болон байгууллагын үйл ажиллагааг сурталчлахад хөрөнгө гаргаж болно. Мэргэжлийн сургалтанд суугаад шалгалтанд тэнцээгүй тохиолдолд зардлыг буцаан төлүүлнэ.
4.1.22. Газрын дарга нь “Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай”, “Төрийн албаны тухай”, “Хөдөлмөрийн тухай” хууль болон бусад эрх зүйн акт, өөрийн бүрэн эрхийн хүрээнд тушаал гаргана.
4.1.23. Мэдээллийн тогтолцоо сүлжээг бүрдүүлж, түүний аюулгүй байдал, хэвийн найдвартай тасралтгүй ажиллагааг хангана.
4.2. Газрын ажилтан дараах үүрэг хүлээж, эрх эдэлнэ.
4.2.1. Өргөсөн тангараг болон хууль тогтоомжийн дагуу төрийн албан ажилд тавигдах зарчим, шаардлага, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахин биелүүлнэ.
6
4.2.2. Хамт олны ажлын идэвх санаачилга, ажилд сөргөөр нөлөөлж болзошгүй дэл сул ярихыг цээрлэнэ.
4.2.3. Албан үүргээ хэрэгжүүлэхдээ үнэнч шударга, бусдад хүндэтгэлтэй хандаж, ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээнд заасан чиг үүрэг, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь бүрэн биелүүлж, авсан чиглэл, үүрэг даалгаврыг шуурхай эргэн мэдэгддэг, нэхүүлдэггүй байж, энэхүү журмаар тогтоосон дэг журмыг ягштал мөрдөж ажиллана.
4.2.4. Ажлын цагийг үр бүтээлтэй бүрэн ашиглаж, хоцрохгүй, таслахгүй, үүрэгт ажилдаа хариуцлагатай чин сэтгэлээсээ хандаж ажиллана.
4.2.5. Бүтээлч сэтгэлгээ, санаачилгыг ажилд нөлөөлөх гол хүчин зүйл гэж үзэж үүнийг ажилтан бүрт зайлшгүй байх чанар, хэрэгжүүлэх үүрэг болгож ажиллана.
4.2.6. Ажлын байранд спортын, аяллын, хамгаалах зэрэг албан бус, этгээд болон бохир хувцастай ирэх, хамт ажиллагсад, бусдыг үл хүндэтгэсэн байдал гаргахыг цээрлэнэ.
4.2.7. Ажилд ирэхдээ, ажлын өдөр дуусаж гарахдаа цагийн бүртгэлийн төхөөрөмжид цагаа бүртгүүлж байна. Бүртгүүлээгүй тухайн тохиолдлыг 1 өдрийн ажил тасалдлаар тооцно.
4.2.8. Зохион байгуулалттай ажиллагаа, хурал цуглаан, мэдээлэл сургалт, шуурхайг тасалбал 1 өдрийн ажил тасалсан гэж үзнэ.
4.2.9. Өөрийн мэдлэг, мэргэжил, мэргэшил, ажлын ур чадвараа байнга дээшлүүлнэ.
4.2.10. Салбарын тэргүүний ажиллагаатай мэргэжилтэн, хэлтсийн дарга, ажилтан, байгууллагын туршлагыг судалж нэвтрүүлнэ.
4.2.11. Мөнгө, эд хөрөнгө, техник хэрэгсэл, материалыг эзний ёсоор хамгаалан, бүрэн бүтэн байдлыг ханган эзэмшиж, хэмнэлттэй зарцуулж, өрөө тасалгаа, ажлын байрыг эмх цэгцтэй, цэвэр цэмцгэр байлгана. Газрын мөнгө, эд хөрөнгөд өөрийн буруугаас гэмтэл учруулсан, үрэгдүүлсэн тохиолдолд хохирлыг бүрэн нөхөн төлнө.
4.2.12. Албан хэрэг, бичиг баримтын нууцыг чандлан хадгалж, бичиг баримтыг холбогдох стандарт, зааврын дагуу үг үсгийн алдаагүй, утга, найруулга сайтай монгол хэлний зөв бичгийн дүрмийг баримтлан боловсруулна.
4.2.13. Албан хэргийг архивт хуулийн хугацаанд багтаан зохих журмын дагуу бүрэн шилжүүлнэ.
4.2.14. Авто машин хэрэглэсэн ажилтан тухайн өдрөө ажлаа дуусмагц жолоочийн замын хуудсыг бөглөнө.
4.2.15. Долоо, сар, улирал, хагас, бүтэн жилийн ажлын тайлан, өөрийн хариуцсан ажилтай холбогдсон Улсын Их хурал, Засгийн газрын болон дээд байгууллагын тогтоол шийдвэр, төлөвлөгөөний биелэлтийг шаардлагатай хугацаанд үнэн зөв, тооцоо судалгаа, нэгдсэн дүгнэлт, оновчтой саналуудын хамт хэл найруулга сайтай, зөв бичгийн дүрмийн
7
дагуу бүрэн, шуурхай бичиж өгч байна. Аймгийн Засаг даргын 2017 оны а/280 дугаар захирамжаар батлагдсан орон нутгийн захиргааны байгууллагад хяналт шинжилгээ, үнэлгээ хийх журмын хавсралтаар батлагдсан хуваарийн дагуу тайлан мэдээг хугацаанд нь гаргаж, холбогдох газруудад тайлагнана.
4.2.16. Хөрөнгө, орлогын мэдүүлгийг үнэн зөв бөглөж, жил бүрийн 1 дүгээр сарын 20-ны дотор дотоод ажил хариуцсан мэргэжилтэнд бүрэн гүйцэд хүлээлгэн өгнө. Хөрөнгө, орлогын мэдүүлгийг буруу бөглөсөн тохиолдолд үүсэх хариуцлагыг ажилтан, албан хаагч өөрөө хүлээх ба хөрөнгө, орлогын мэдүүлгийг хуулийн хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гаргаж өгөөгүй тохиолдолд ажлаас халах үндэслэл болно.
4.2.17. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, ариун цэврийг сайжруулах, галын аюулаас урьдчилан сэргийлэх болон архидан согтуурахтай тэмцэх, “Тамхины хяналтын тухай” хууль, дүрэм, журам, зааварчилгыг сахин биелүүлж, тамхи татах цэгээр тогтоосон цэгээс бусад газар, албан өрөө, тасалгаа, ажлын байрны дотоод орчинд тамхи татахыг хориглоно. Энэхүү заалтын хэрэгжилтэд дотоод ажил хариуцсан мэргэжилтэн хяналт тавьж ажиллана.
4.2.18. Ажилдаа согтуу ирэх, үнэртүүлэх, ажлын байранд, ажлын цагаар, албан үүргээ гүйцэтгэж байхдаа согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно.
4.2.19. Бусадтай зүй бусаар харилцах, чанга дуугаар маргалдах, бүдүүлэг хийгээд, хараалын үг хэллэг хэрэглэхийг цээрлэнэ.
4.2.20. Төр, засаг, газрын үйл ажиллагааг санаатайгаар мушгин гуйвуулсан мэдээлэл тараах, төрийн албан хаагчийн нэрийн өмнөөс хувийн үзэл бодлоо илэрхийлэхийг цээрлэнэ.
4.2.21. Хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилдаа ирж чадахгүй болсон тохиолдолд харьяалах хэлтсийн дарга, нэгж хариуцсан ажилтнуудад урьдчилан заавал мэдэгдэж байна.
4.2.22. Албан бичиг баримт, багаж, тоног төхөөрөмж зэргийг найдвартай, бат бөх газарт хадгалж, гэмтэж, үрэгдэхээс сэргийлж ажиллана.
4.2.23. Ажлын онцлогтой уялдаж ажлын байрны тодорхойлолт, холбогдох гэрээнд тусгагдсаны дагуу холбоо хэрэгслийн тасралтгүй байдлыг хангана.
4.2.24. Эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хөдөлмөрийн нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, түүнийг нэмэгдүүлэх, ээлжийн амралт эдлэх, хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр, тэтгэмж авах, хөнгөлөлт эдлэх, дотоод, гадаадын сургалтад хамрагдахтай холбогдсон санал, хүсэлтийг дээд шатны удирдах албан тушаалтанд амаар буюу бичгээр уламжилж болно.
4.2.25. “Төрийн албаны тухай” хуулийн 27 дугаар зүйлд заасан баталгаа болон хөдөлмөрийн гэрээ, бусад холбогдох хууль тогтоомжоор олгогдсон эрх эдэлнэ.
Тав. Ажил, амралтын горим
8
5.1. “Хөдөлмөрийн тухай” хуулийн 70.1-д заасны дагуу ажиллагсдын 7 хоногийн ажлын цагийн нийт хэмжээ 40 цаг байна. Ажлын нэг өдрийн үргэлжлэл 8 цаг байх бөгөөд ажлын өдөр өглөө 09.00 цагт эхэлж, орой 18.00 цагт дуусна. Үдийн завсарлага 13.00-14.00 цагийн хооронд байна. Үйлчилгээний ажилтан тусгайлан тогтоосон цагийн хуваарийн дагуу ажиллана.
5.2. Ажилтан ажлын цагийн дундуур ажлаар гадуур явахдаа харьяалагдах хэлтсийн дарга, нэгж хариуцсан ажилтанд, хэлтсийн дарга, нэгж хариуцсан ажилтнууд газрын даргад мэдэгдэж, зөвшөөрөл аван гадуур ажлаар явагсдын дэвтэрт бүртгүүлнэ.
5.3. Ажлын цагийн ашиглалтын байдалд харьяалах нэгжийн болон хэлтсийн дарга, хүний нөөцийн ажилтан хяналт тавина.
5.4. Нэгж, хэлтсээс ирүүлсэн саналыг харгалзан хүний нөөцийн ажилтан жил бүрийн 02 дугаар сарын 10-ны дотор ажиллагсдын тухайн жилийн ээлжийн амралтын хуваарийг нэгтгэн боловсруулж, газрын даргын тушаалаар батлуулна.
Ээлжийн амралтын хугацааг “Хөдөлмөрийн тухай” хуулийн 79 дүгээр зүйлд заасны дагуу тогтооно.
5.5. Ажилтнуудад жил бүр ээлжийн амралт олгож, биеэр эдлүүлнэ. Ажилтан ээлжийн амралтыг тухайн жилдээ багтаан хэсэгчлэн эдэлж болно. Хүндэтгэн үзэх шалтгаан гарсан тохиолдолд ажилтанд ажилласан хугацааны амралтыг урьдчилан олгож болно.
5.6. Ээлжийн амралтын хоорондох хугацаа 6 сараас доошгүй байх ба шинээр ажилд орсон ажилтан 10 сар ажилласны дараа ээлжийн амралт эдэлнэ.
5.7. Шинээр болон байгууллага хооронд шилжиж ирсэн ажилтан ажиллаж байсан байгууллагатай ээлжийн амралтын тооцоо хийсэн байна. Хэрвээ ээлжийн амралтаа эдэлж чадаагүй бол энэ тухай ажиллаж байсан байгууллагаас албан бичгээр тодорхойлолт гаргуулсан байна.
5.8. Ажилтан ээлжийн амралтын мэдэгдлийг амралт эхлэхээс ажлын 3 хоногийн өмнө авч санхүүтэй тооцоо хийнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ажилтны ээлжийн амралтын батлагдсан хуваарьт өөрчлөлт оруулж болно.
5.9. Ажилтныг ажлаас чөлөөлсөн буюу халсан тохиолдолд түүнтэй ээлжийн амралтын тооцоог заавал хийнэ.
5.10. Хөдөлмөрийн хүнд, хортой нөхцөлийг тогтоосон шийдвэрийг үндэслэн газрын даргын тушаалаар тухайн нөхцөлд хамрагдах албан тушаалын жагсаалт баталж мөрдөнө.
Дээрх албан тушаалтнууд ажлын богиносгосон цагаар ажиллаж болно.
5.11. Хөдөлмөрийн тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасныг баримтлан ажлын зайлшгүй шаардлагыг харгалзан эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр ажилтныг илүү цагаар буюу долоо хоногийн амралтын болон нийтээр амрах баярын өдөр ажиллуулж болно.
9
Энэ тохиолдолд “Хөдөлмөрийн тухай” хуулийн 78.3-т заасны дагуу ажилтныг өөр өдөр нөхөн амруулах буюу ээлжийн амралтын өдөртэй хамтатгаж болно.
5.12. Ажилтны өөрийнх нь бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн 1 өдрөөс дээших өдрийн чөлөөг газрын дарга олгоно. Чөлөө авах шалтгааныг харгалзан чөлөөг цалинтай болон цалингүй олгох асуудлыг чөлөө олгож буй эрх бүхий газрын дарга шийдвэрлэнэ.
5.13. “Хөдөлмөрийн тухай” хуулийн 80 дугаар зүйлд заасны дагуу чөлөөг газрын дарга олгох болон чөлөөтэй байсан хугацаанд хөдөлмөрийн хөлс олгох эсэхийг ажилтны өргөдөл, нэгж, хэлтсийн даргын саналыг харгалзан газрын дарга шийдвэрлэнэ.
5.14. Ажлын 1 өдөр хүртэлх чөлөөг нэгж хариуцсан ажилтан, хэлтсийн дарга тус тусын харьяаллын дагуу чөлөөний бүртгэлийн дэвтэрт бүртгэж олгоно. Ажлын 2-5 өдрийн чөлөөг газрын дарга чөлөөний хуудсаар, ажлын 6 ба түүнээс дээш өдрийн чөлөөг газрын даргын тушаалаар олгоно. Чөлөөний хуудсаар олгогдох чөлөөг хүний нөөцийн ажилтан бүртгэлийн дэвтэрт бүртгэлжүүлнэ.
Чөлөөний хуудасны загварыг газрын даргын тушаалаар баталгаажуулах бөгөөд хүний нөөцийн ажилтан бүртгэж дугаар олгоно.
5.15. Гачигдал тохиолдсон /эцэг, эх, эхнэр, нөхөр, хүүхэд, төрсөн ах, эгч, дүү нас барсан, тэднийг асрах шаардлагатай болсон/ буюу хүндэтгэн үзэх бусад шалтгаан /ажилтны өөрийн эсвэл хүүхэд, төрсөн ах, эгч, дүүгийн хурим хийх, гүйцэтгэж буй ажил, албан тушаал, мэргэжлийн чиглэлээр 3 сар хүртэл хугацааны сургалтад хамрагдах, шалгалт шүүлэг өгөх, хурал зөвлөгөөнд оролцох, улс, олон нийтийн ажил гүйцэтгэх гэх мэт/-ы улмаас ажилтанд чөлөө олгож болно.
5.16 Эхнэр нь төрөх, шинээр байшин барих, нярай хүүхэд үрчлэх тохиолдолд ажлын 5 хоногийн цалинтай чөлөөг олгоно.
5.17. Өвчний магадалгаа авсан ажилтан, албан хаагч нь өвчний магадалгаагаа цагийн тооцоо боддог үүрэг хүлээсэн ажилтанд бүртгүүлсэн байна.
5.18. “Хөдөлмөрийн тухай” хуулийн 102, 103, 104, 105, 106 дугаар зүйлийн дагуу эх /ганц бие эцэгт нэгэн адил хамаарна/-д хүүхэд асрах чөлөө олгоно.
5.19. Нэг жилийн дотор нийлбэр дүнгээр 3 сараас дээш хугацаагаар чөлөө /магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр эмчилгээ хийлгэхээс бусад тохиолдолд/ олгохгүй бөгөөд энэ тохиолдолд “Төрийн албаны тухай” хуулийн дагуу тухайн ажилтныг ажлаас түр чөлөөлнө.
Зургаа. Цалин хөлс, тусламж, тэтгэмж
6.1. Ажилтнуудын цалин хөлсийг “Төрийн албаны тухай”, “Хөдөлмөрийн тухай” хууль болон Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоолуудыг үндэслэн газрын даргын тушаалаар батална.
10
6.2. Ажилтны цалинг сар бүрийн 25-ны дотор цалингийн картанд шилжүүлнэ. Нийтээр амрах болон баяр ёслолын өдөр давхацсан тохиолдолд өмнөх ажлын өдөр цалинг шилжүүлнэ. 2018 оноос газрын даамлуудын цалингийн сан ГХБХБГазарт шилжиж ирсэнтэй холбогдуулан сумын даамал сар бүрийн 20-нд цагийн бүртгэлээ ЗДТГазрын даргаараа баталгаажуулан ахлах нягтлан бодогчид ирүүлсний дараа цалин бодогдоно.
6.3. Албан хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах, албан тушаалын бүрэн эрхээ үр дүнтэй хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Засгийн газрын 1995 оны 218 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчид нөхөн төлбөр олгох журам”, 2004 оны 112 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчид тусламж олгох нөхцөл журам”-д зааснаас гадна дараах тусламж, дэмжлэг үзүүлнэ:
6.3.1. Байгууллагын албан хаагчийн гэр, орон сууц байгалийн гамшиг, гал түймэрт автаж эд хөрөнгийн хохирол учирсан тохиолдолд хохирлын хэмжээг харгалзан 100000 хүртэл төгрөгийн мөнгөн тусламжийг байгууллагаас олгож болно.
6.3.2. Албан хаагчийн гэр бүлийн гишүүн, төрөл садан /эцэг, эх, эхнэр, нөхөр, төрсөн ах, эгч, дүү, хүүхэд, хадам эцэг, эх/-гийн хүн нас барахад, өвчний улмаас хөдөлмөрийн чадваргүй болсон гэр бүлийн гишүүнээ тэтгэхэд зориулж, мөнгөн болон эд материалын тусламж үзүүлнэ.
6.3.3. Төрийн албан хаагч өөрөө нас барахад 500000 /Таван зуун мянган/ төгрөг, төрийн албан хаагчийн гэр бүлийн гишүүн, төрөл садан /эцэг, эх, эхнэр, нөхөр, үр хүүхэд, хадам эцэг, эх/ нас барахад 200000 /Хоёр зуун мянган/ төгрөг, өөрийн өвөө эмээ, төрсөн ах, дүү нар нас барахад 100000 /зуун мянган/ төгрөгийн тусламж үзүүлж 100 км хүртэл үнэ төлбөргүй суудлын авто машинаар үйлчилнэ.
6.3.4. Газарт тогтвор суурьшил, үр бүтээлтэй ажиллаж байгаа албан хаагчид 50, 60 насны ойгоор 50000 /Тавин мянган/ төгрөг, шинэ гэр бүл болох, шинээр орон сууцанд /байшин/ ороход байгууллагын зүгээс 200000 /Хоёр зуун мянган/ төгрөгийн дэмжлэг үзүүлж болно.
6.3.5. Ажилтан өөр ажилд дэвшин ажиллах болон шинээр хүүхэдтэй болсон гэр бүлд 100000 /Зуун мянган/ төгрөгийн тусламж үзүүлнэ.
6.3.6. Төрийн албан хаагч нь ээлжийн амралтаараа өөрийн буюу эхнэр /нөхөр/-ийн төрсөн нутагт явах бол ирэх, очих замын зардлыг, эсхүл магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр дотоодын сувилалд ирэх очих замын зардлыг автомашин, төмөр замын тээврийн тухайн үед мөрдөж байгаа энгийн үнэлгээгээр тооцож 2 жилд нэг удаа олгож болно.
6.3.7. Газарт бүртгэлтэй ахмад настан нас барвал түүний ар гэрт 100000 /Зуун мянга/ хүртэл мянган төгрөгийн мөнгөн тусламж үзүүлнэ.
6.3.8. Байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарч байгаа албан хаагчид 100000 /Нэг зуун мянга/ хүртэл төгрөгийн бэлэг дурсгалын зүйл олгож байгууллагын ахмад настны бүртгэлд бүртгэнэ.
11
6.3.9. Жил бүр ахмадын баяр, Монголын уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан байгууллагад бүртгэлтэй байгаа ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардуулна.
6.3.10. Ажилтан албан хаагч болон өөрийнх нь ам бүлд байгаа хүмүүсээс удаан хугацаагаар өвчилсөн /2 сараас дээш/ онош тогтоолгох, эмчилгээ хийлгэхээр Улаанбаатар хот болон гадаад улсруу явахад 100000 /Нэг зуун мянган/ төгрөгийн буцалтгүй тусламж олгоно.
6.3.11. Нийт албан хаагчдад өвөлжилтийн бэлтгэлийг хангаж, жилд 1 удаа мод нүүрсний, халаалтын хөнгөлөлт үзүүлнэ. Хөнгөлөлтийн хэлбэр хэмжээг тухайн үеийн нөхцөл байдлаас хамааруулан тогтооно.
6.3.12. Түүх дурсгалын болон байгалийн үзэсгэлэнт газраар хамт олноороо идэвхтэй амралт зохион байгуулахад жилд 1 удаа /200000 хоёр зуун мянга хүртэл/ төгрөгийг зарцуулна. Аймгуудаар явж туршлага судлах болон бүсийн сургалт семинар, спортын арга хэмжээнд хамт олноороо оролцох үйл ажиллагаанд хөрөнгө зарцуулж болно.
6.3.13. Шинэ жилийн баяр, олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, цэргийн баяр болон мэргэжлийн баярын өдрүүдийг /газрын харилцааны ажилтны болон барилгачдын баяр/ хамт олноороо тэмдэглэхэд тус 200000 хүртэл /хоёр зуун мянга хүртэл/ төгрөгийн зардал гаргана.
6.3.14. Эх үрсийн баяраар албан хаагчдын 0-16 насны төрсөн болон гэртээ өөрийн гар дээр байнгын асарч байгаа ач зээг оролцуулан хүүхэд тус бүрт 20000 /хорин мянга/ хүртэлх төгрөгийн бэлэг өгнө.
6.3.15. Төсвийн боломжоос шалтгаалж хоолны хөнгөлөлт эдлүүлнэ.
Долоо. Үйл ажиллагааны зохион байгуулалт
7.1. Батлагдсан журмын дагуу газрын даргын удирдлагын зөвлөл, даргын зөвлөлийн товчоо ажиллана.
Дээрх удирдлагын зөвлөл нь байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлэх бодлогын чанартай асуудал, төрийн хууль, тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналт, шийдвэрийн төсөл, гүйцэтгэл, явц, үр дүн, зорилт, төлөвлөгөө түүний хэрэгжилт, үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээ үнэлгээний болон дотоодын хяналт шалгалтын дүн, боловсон хүчний бодлого, сургалтын асуудал, албан хаагчийн сахилга, ёс зүйн байдал, санхүү, төсөв, албан хаагчийн нийгмийн асуудал болон бусад асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргана.
Хурлын шийдвэрийг нийт ажиллагсдад мэдээлж, хэрэгжилтийг хэлтэс, нэгжийн дарга нар гардан зохион байгуулна.
7.2. Газрын нийт ажиллагсад өөрсдийн хүлээсэн үүргийн дагуу ажлын гүйцэтгэл, үр дүнгээ хэлтэс, нэгж, газрын даргын өмнө бүрэн хариуцаж ажиллана.
12
Тухайн дарга эзгүй байх хугацаанд түүний ажлыг орлон ажиллах албан тушаалтныг газрын даргын шийдвэрээр зааж өгнө.
7.3. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэх бөгөөд Засгийн газраас баталсан “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх заавар”-ыг мөрдөнө.
7.4. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь чиг үүргийн онцлогийг илэрхийлсэн туг, эмблем бэлгэдэлтэй байж болно.
7.5. Байгууллага нь 7 хоногийн Мягмар гаригт шуурхай зөвлөгөөнийг тогтмол хийнэ.
Зөвлөгөөнөөр өнгөрсөн 7 хоногт гүйцэтгэсэн ажил, удирдлагаас өгсөн үүрэг, даалгавар түүний биелэлт, явцын талаар хэлтэс, нэгжийн дарга бүрийн мэдээллийг сонсож, дараагийн 7 хоногт гүйцэтгэх ажлын талаар хэлэлцэнэ.
7.6. Сар бүрийн дөрөвдүгээр 7 хоногийн Лхагва гаригт сургалт мэдээллийн цаг зохион байгуулагдана.
Найм. Шагнал урамшуулал
8.1.Төрийн албан хаагчийн ёс зүй, төрийн байгууллагын соёл, дэг журмыг чанд сахиж, мэргэжил мэдлэгээ байнга дээшлүүлж, мэргэжлийн өндөр ур чадвар, идэвх санаачилга гарган албан үүргээ тогтмол чанартай биелүүлж, ажлын өндөр амжилт үзүүлсэн албан хаагчийг дараах байдлаар шагнаж урамшуулна. Үүнд:
8.1.1. Мөнгөн шагнал олгох;
8.1.2. Эд зүйл болон үнэ бүхий зүйл дурсгах;
8.1.3. Аймаг, салбарын “Жуух бичиг”-ээр шагнуулахаар тодорхойлох;
8.1.4. “Салбарын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнуулахаар тодорхойлох;
8.1.5. Бусад байгууллага, Засгийн газрын болон төрийн дээд шагналд нэр дэвшүүлэх.
8.2. Жил бүр газрынхаа тэргүүний албан хаагчийг шалгаруулна.
8.3. Ажилтныг байгууллагын хэмжээнд шагнаж урамшуулахдаа шууд харьяалах хэлтсийн дарга, нэгж хариуцсан ажилтны саналыг үндэслэх бөгөөд газрын даргын тушаал гаргаж, хамт олонд тухай бүр мэдэгдэж байна.
8.3.1. Ажилтны төрсөн хүүхэд олон улсын болон улсын аварга шалгаруулах уралдаан тэмцээнд амжилттай оролцсон тохиолдолд 20000 төгрөгийн урамшуулал олгож болно.
13
8.3.2. Байгалийн гамшиг болсон, үйлдвэрлэлийн осол, техникийн ноцтой аваар сүйрэл, халдварт өвчин гарсан үед хор уршгийг нь арилгах зэрэг албан даалгавар гүйцэтгэсэн тохиолдолд төр засгийн дээд шагналд шагнуулахаар тодорхойлно.
8.3.3. Тухайн жилийн үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай сайн биелүүлсэн, хугацаатай албан бичиг, өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай биелүүлдэг, газрын харилцаа барилга хот байгуулалтын чиглэлээр орон нутагт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрт ач холбогдол өгч, идэвх санаачлага гарган ажиллах, ГНСангийн тайланг чанартай хэрэгжүүлж, хугацаанд нь хамгаалсан зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан сумын даамлыг цалингийн тодорхой хувиар жилд нэг удаа шангаж урамшуулах
8.3.4. ГНСангийн тайлангийн жагсаалтаар 1-р байранд орсон сумын даамалд газрын лого бүхий шилэн цомыг хийлгэн мөнгөн урамшууллын хамт өгөх, 2, 3-р байранд дурсамж, мөнгөн урамшууллын хамт өгөх
8.3.5. Салбарын чиглэлээр шинийг санаачилсан энэ нь бусад сумд болон аймаг улсын хэмжээнд үлгэр жишээ болохуйц ажил өрнүүлсэн тохиолдолд хэлтсийн даргын саналыг үндэслэн цалингийн шатлалыг ахиулах
Ес. Хөдөлмөрийн сахилга, эд хөрөнгийн хариуцлага
9.1. Хөдөлмөрийн сахилга зөрчигчдөд дараах үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулна.
9.1.1. Төрийн албаны тухай хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн;
9.1.2. Удирдлагын шийдвэр, үүрэг даалгаврыг 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй, тийм удаа хугацаа хоцроосон, эргэж мэдээлээгүй, нэхүүлсэн;
9.1.3. Албан үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэн;
9.1.4. Албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн;
9.1.5. Удаа дараа ажлын хариуцлага алдсан;
9.1.6. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа ажлаас хоцорсон буюу 1, түүнээс дээш өдөр ажил тасалсан;
9.1.7. Ажилдаа согтуу буюу үнэртүүлж ирсэн, ажлын байранд, ажлын цагаар, албан үүргээ гүйцэтгэж байхдаа согтууруулах ундаа хэрэглэсэн;
9.1.8. Хөдөлмөрийн дотоод журмын аль нэг заалтыг зөрчсөн;
9.1.9. Эд хөрөнгө хулгайлахыг завдсан, хулгайлсан нь тогтоогдсон;
9.1.10. Санхүүгийн болон долоо хоног, сар, улирал, хагас, бүтэн жилийн тайлан мэдээг будлиантуулсан, буруу гаргасан, хугацаа хоцроосон
9.1.11. Журмын 9.2-д заасан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан;
14
9.1.12. Хөрөнгө, орлогын мэдүүлгийг хуулийн хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гаргаж өгөөгүй, буруу гаргасан, худал мэдүүлсэн;
9.1.13. Төрийн захиргааны албан тушаалтны ёс зүйн дүрмийг зөрчсөн;
9.1.14. Газрын дотоод үйл ажиллагааг зохицуулсан бусад журам, дүрэм, зааврын холбогдох заалт болон байгууллагын харилцааны стандартыг зөрчсөн.
9.1.15. Хугацаатай албан бичгийг шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш удаа хоцроосон
9.1.16. Газар зохион байгуулалтын талаар гаргаж буй тайлан мэдээний чанарыг хангалтгүй гаргасан
9.1.17. ГХБХБГазраас албан ёсоор чөлөө аваагүй болон сум орон нутгийн удирдлагуудад мэдэгдэлгүй, шалтгаангүйгээр ажлын байраа орхиж явсан
9.2. “Хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил” гэдэгт ажлын байранд болон ажлын цагаар, ажил үүргээ гүйцэтгэх /нийтээр зохион байгуулж байгаа ажилд оролцох/ явцад согтууруулах ундаа хэрэглэсэн, ажилдаа согтуу буюу үнэртүүлж ирсэн, газрын үйл ажиллагааг санаатайгаар мушгин гуйвуулсан мэдээлэл тараасан, газрын үйл ажиллагаанд холбогдох дүрэм, журмыг зөрчсөн, эд материалын болон бусад хохирол учруулсан, газрын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн болон мэдээллийн эх үүсвэрийг хувийн зорилгоор ашигласан, хүндэтгэх шалтгаангүйгээр дараалан ажлын 2 ба түүнээс дээш өдрийн ажил тасалсан, хяналт шалгалтыг бүрэн гүйцэд хийгээгүй болон албан тушаалын давуу байдлаа ашиглан хууль бусаар ашиг хонжоо олох, бусдад дарамт шахалт үзүүлэх, бодит байдалд нийцэхгүй шийдвэр гаргаснаар байгууллагын нэр хүнд, эрх ашигт харшлах алдаа гаргасан, төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, албан үүрэгтэйгээ холбогдуулан авилга, хээл хахууль, бэлэг авсан, мэргэжил мэргэшил нь ажлын байрны тодорхойлолтод нийцэхгүй болон бусад тохиолдлуудыг хамааруулан үзэж, Төрийн албаны тухай хуулийн 25, 26.1.3-д, Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3-т заасны дагуу шийдвэрлэнэ.
9.3. Албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн гэдэгт санхүүгийн болон мэдээллийн эх үүсвэрийг хувийн зорилгоор ашиглах, албан тушаалын давуу талыг ашиглаж хээл хахуул авах, хуурамч бичиг баримт санаатайгаар үйлдэх, хувийн ашиг сонирхлоор бодит байдалтай нийцэхгүй дүгнэлт гаргах, төрийн албан хаагчийн нэрийн өмнөөс хувийн үзэл бодлоо илэрхийлэх болон бусад тохиолдлуудыг ойлгоно.
9.4. Сахилгын шийтгэлийг харьяалах алба, хэлтэс болон нэгжийн менежерээс гаргасан үндэслэл, саналыг харгалзан газрын даргын тушаалаар ногдуулна. Уг шийдвэрийг холбогдох хэлтэс, нэгжийн дарга тухайн албан хаагчид мэдэгдэх бөгөөд тушаалыг хувийн хэрэгт хавсаргаж, шаардлагатай гэж үзвэл хамт олонд мэдээлнэ.
9.5. Сахилгын шийтгэл хүчинтэй байх /1 жил хүртэл/ хугацаанд энэхүү журамд заасан шагнал, урамшууллыг олгохгүй.
Сахилгын шийтгэл ногдуулснаас хойших хугацаанд дахин зөрчил гаргаагүй бол нэг жилийн хугацаа өнгөрмөгц сахилгын шийтгэлгүйд тооцно.
15
9.6. “Хөдөлмөрийн тухай” хуулийн 132, 133, 134, 135-р зүйлд зааснаар эд хөрөнгийн бүрэн ба хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэнэ.
ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР
16
Газрын даргын 201.... оны.....дүгээр......сарын.....-ний өдрийн ...........дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлав.
“ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНУУДТАЙ БАЙГУУЛАХ
ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭНИЙ ҮЛГЭРЧИЛСЭН ЗАГВАР”
Дугаар . . .
Энэхүү хөдөлмөрийн гэрээг /цаашид “Гэрээ” гэх/
Нэг Талаас овогтой /ажил олгогч/,
Нөгөө Талаас овогтой /ажилтан/
Бид Монгол Улсын “Хөдөлмөрийн тухай” хуулийн 21-24 дүгээр зүйлийг үндэслэн харилцан тохиролцож дараахь нөхцлүүдээр хөдөлмөрийн гэрээг байгуулав.
Энэхүү гэрээгээр ажил олгогч, ажилтны хооронд үүсэх хөдөлмөрийн харилцааг зохицуулна.
Ажилтан энэхүү гэрээний дагуу оны сарын -ний өдрөөс эхлэн ажил үүргээ гүйцэтгэж эхэлнэ.
Нэг. Хөдөлмөрийн гэрээний нөхцөл
1.1. Ажлын байрны буюу албан тушаалын нэр, ажил мэргэжлийн код
1.2. Ажиллах нэгж, хэсэг:
1.3. Ажлын газрын байршил:
1.4. Ажилтан энэхүү гэрээний 1.1.-д дурьдсан албан тушаалын тодорхойлолтонд заагдсан ажил үүргүүдийг гүйцэтгэнэ. /Албан тушаалын тодорхойлолт нь энэхүү гэрээний салшгүй хэсэг байна./
1.5. Хөдөлмөрийн хөлсний хэмжээ _________________
1.6. Ажлын байрны нөхцөл
/хөдөлмөрийн хэвийн, хэвийн бус нөхцөл, алин болохыг бичнэ/
1.7.Хөдөлмөрийн гэрээний хугацаа __/байнгын ажлын байранд хугацаагүй, эсхүл байнгын
орон тоон дээр 2 тал харилцан тохиролцсон бол
хугацааг заах ба шалтгааныг бичнэ./
1.8. Нэмэгдэл, нэмэгдэл хөлс олгох:
“Хөдөлмөрийн дотоод журам”, “Хамтын гэрээ”-нд заасны дагуу нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг олгоно.
17
1.9. Ажлын байрны дулаан, агааржуулалт, гэрэлтүүлэг зэрэг нөхцөл нь ажилтныг ажил үү
Санал асуулга

Манай газраас үйлчилгээ авснаар таны сэтгэл ханамж хир байна?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР