ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ АНХНЫ ҮНИЙГ ТОДОРХОЙЛОХ АРГАЧЛАЛ

2019-01-23

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

 

2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр              

 

Улаанбаатар хот

 

Дугаар 208

Аргачлал шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь  хэсэг, Газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох аргачлалыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Гүнболд/-т үүрэг болгосугай.

3.Энэхүү тушаал батлагдсантай холдбогдуулан Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 15 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД                                     Х.БАДЕЛХАН

 

 

 

 

Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 12 сарын 14-ний өдрийн

208 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт

 

ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ АНХНЫ ҮНИЙГ ТОДОРХОЙЛОХ АРГАЧЛАЛ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.  Газрын тухай хуулийн 33.1.2-т заасан газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлоход энэхүү аргачлалыг дагаж мөрдөнө.

1.2. Энэ аргачлал нь “Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ бодох жишээ” хавсралтаас бүрдэнэ.

1.3. Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлоход Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолоор батлагдсан газрын үнэлгээний тойрог,зэрэглэл (бүс), суурь үнэлгээг үндэслэл болгоно. Үүнд:

1.3.1. Газрын үнэлгээний тойрог /Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт/;

1.3.2. Хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойргийн 1 га газрын суурь үнэлгээ /Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт/;

1.3.3. Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс), 1 га газрын суурь үнэлгээ /Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт/;

1.3.4. “Аймгийн төвийн сум, нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүрэг, Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций, Өвөрхангай аймгийн Хархорин, Хэнтий аймгийн Бор-Өндөр, Сэлэнгэ аймгийн Мандал, Алтанбулаг, Завхан аймгийн Тосонцэнгэл,  Дорноговь аймгийн Замын-Үүд сумын төв (хот, тосгон, бусад суурины газар)-ийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс), 1 га газрын суурь үнэлгээ /Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралт/;

1.3.5. Чөлөөт бүсийн 1 га газрын суурь үнэлгээ /Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 5 дугаар хавсралт/;

1.3.6. Бусад сумын төв (хот, тосгон, бусад суурины газар)-ийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс), 1 га газрын суурь үнэлгээ /Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 6 дугаар хавсралт/;.

1.4. Газар ашиглах зориулалтыг Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 1, 2, 3, 4, 5, 6 дугаар хавсралт, түүний тайлбарт тусгасаны дагуу ойлгоно.

 Хоёр. Хамрах хүрээ

2.1. Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг энэхүү аргачлалын хавсралт “Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ бодох жишээ”-ний дагуу бодно.

2.2. Энэхүү аргачлалын дагуу тооцсон газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ нь газар эзэмших, ашиглах эрх шилжүүлсний орлогод албан татвар ногдуулах газрын эрх борлуулсны анхны үнэлгээ болно.

Гурав. Хот, тосгон бусад суурин газарт газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох

3.1. Хот, тосгон, бусад суурины газарт газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлохдоо энэхүү аргачлалын 1.3.3, 1.3.4, 1.3.5, 1.3.6-д заасныг үндэслэнэ.

3.2. Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох итгэлцүүрийг хэрэглэх газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн хил зааг нь Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолоор батлагдсан газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн хил заагтай адил байна.

3.3. Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох итгэлцүүрийг Хүснэгт 1-ээс сонгоно.

3.4. Нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүрэг, 21 аймгийн 330 суманд газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох итгэлцүүрийг Хүснэгт 2-оос сонгоно.

3.5. Чөлөөт бүсийн газрын газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох итгэлцүүрийг Хүснэгт 3-аас сонгоно.

Дөрөв. Тариалангийн газрын эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох

4.1.Тариалангийн газрын эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлохдоо энэхүү аргачлалын 1.3.1, 1.3.2-д заасныг үндэслэнэ.

4.2. Тухайн тариалангийн газар нь газрын үнэлгээний аль тойрогт хамаарагдаж байгааг Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын дагуу тогтооно.

4.3.Тухайн тойрогт хамаарах 1 га тариалангийн газрын эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тогтооход хэрэглэх итгэлцүүрийг тариалах таримлын төрлөөс нь хамааруулан Хүснэгт 4-өөс сонгоно.

4.4.Тариалангийн газрын эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлохдоо 0-500 га хүртэл болон 1001 га-аас дээш газарт энэхүү аргачлалын 4.1-4.3-т заасны дагуу, 501-800 га хүртэл газарт 4.1-4.3-т заасны дагуу бодсон үнийн дүнгийн 80%-д, 801-1000 га хүртэл газарт 60%-д тус тус бодож, тооцно.

Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны

12 дугаар сарын 14 -ны өдрийн 

208 дугаар mушаалын 2 дугаар хавсралт

 

ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ АНХНЫ ҮНЭ БОДОХ ЖИШЭЭ

 

Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар,

Хан-Уул дүүрэгт газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох жишээ

Жишээ 1. Нийслэлийн газрын үнэлгээний 2 дугаар зэрэглэл (бүс)-д үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх 500 м2 газрын эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойльё.

а/ Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтад заасны дагуу нийслэлийн 1 м2 газрын суурь үнэлгээ 121600 төгрөг болохыг тогтооно.

б/ Энэхүү аргачлалын Хүснэгт 1-ийн “Худалдаа бүх төрлийн үйлчилгээ” гэсний 2 дугаар зэрэглэл (бүс)-д харгалзах итгэлцүүр “1.115”-ыг сонгоно.

в/ 500 м2 газрын эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнэ нь:

121600 төг/м2 х 1.115х 500 м2 = 67792000 төгрөг болж байна.

Аймгийн төвийн суманд газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох жишээ

Жишээ 1. Төв аймгийн Зуун мод хотын 3 дугаар зэрэглэл (бүс)-д малын тэжээлийн үйлдвэр барих зориулалтаар эзэмшүүлэх 2000 м2  газрын эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойльё.

а/ Энэ тохиолдолд Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтад заасны дагуу Төв аймгийн Зуунмод хот нь аймгийн зэрэглэлтэй хотод хамаарах бөгөөд түүнд харгалзах 1 м2 газрын суурь үнэлгээ нь 3000 төгрөг болно.

б/ Малын тэжээлийн үйлдвэр нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд хамаарах бөгөөд энэхүү аргачлалын Хүснэгт 2-ын “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл” гэсний 3 дугаар зэрэглэл (бүс)-д харгалзах итгэлцүүр “0.2”-ыг сонгоно.

в/ 2000 м2 газрын эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнийн доод хэмжээ нь:

3000 төг/м2 х 0.2 х 2000 м2 = 1200000 төгрөг болж байна.

            Жишээ 2. Дархан-Уул аймгийн газрын үнэлгээний 1 дүгээр зэрэглэл (бүс)-д доороо үйлчилгээтэй, орон сууцны зориулалтаар эзэмшүүлэх 1000 м2 газрын эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнийгтодорхойльё.

а/ Энэ тохиолдолд Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтад заасны дагуу Дархан хотын 1 м2 газрын суурь үнэлгээ 50000 төгрөг болохыг тогтооно.

б/ Тухайн газар нь 1 дүгээр зэрэглэл (бүс)-д байрлаж байгаа бөгөөд энэхүү аргачлалын Хүснэгт 2-ын “Худалдаа, бүх төрлийн үйлчилгээ” гэсэн баганы 1 дүгээр зэрэглэл (бүс)-д харгалзах итгэлцүүр “0.6”-г сонгоно.

в/ 1000 м2 газрын эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнэ нь:

50000 төг/м2 х 0.6 х 1000 м2 = 30000000 төгрөг болж байна.

Сумын төв, баг, тосгон, суурин үүсэх газарт газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох жишээ

            Жишээ 1. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх 800 м2  газрын эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойльё.

а/ Энэ тохиолдолд Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтад заасны дагуу Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 м2 газрын суурь үнэлгээ нь 2000 төгрөг болно.

б/ Энэхүү аргачлалын Хүснэгт 2-ын “Худалдаа бүх төрлийн үйлчилгээ” гэсэн баганад харгалзах итгэлцүүр “0.4”-ийг сонгоно.

в/ 800 м2 газрын эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнэ нь:

2000 төг/м2 х 0.4 х 800 м2 = 640000 төгрөг болж байна.

Чөлөөт бүсэд газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох жишээ

Жишээ1. Алтанбулагийн чөлөөт бүсэд үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх 800мгазрын эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойльё.

а/ Энэ тохиолдолд Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтад заасны дагуу Алтанбулагийн чөлөөт бүсийн худалдаа, бүх төрлийн үйлчилгээний зориулалтаар ашиглах 1 га газрынсуурь үнэлгээ 120 000 000 төгрөг болно /1м2 газрын суурь үнэлгээ 12 000 төгрөг/.

б/ Энэхүү аргачлалын Хүснэгт 3-ын “Худалдаа бүх төрлийн үйлчилгээ” гэсэн баганад харгалзах “0.2” гэсэн итгэлцүүрийг сонгоно.

в/ 800 м2 газрын эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнэ нь:

12 000 төг/м2 х 0.2 х 800 м2 = 1 920 000 төгрөг болж байна.

Жишээ 2. Алтанбулагийн чөлөөт бүсэд үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлэх 800 м2 газрын эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойльё.

а/ Энэ тохиолдолд Засгийн газрын  2018 оны 182 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтад заасны дагуу Алтанбулагийн чөлөөт бүсийн хөдөө аж ахуйгаас бусад үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах 1 га газрын суурь үнэлгээ 80000000 төгрөг болно /1м2 газрын суурь үнэлгээ 8000 төгрөг/.

б/ Энэхүү аргачлалын Хүснэгт 3-ын “Үйлдвэрлэл” гэсэн баганад харгалзах итгэлцүүр“0.08”-ыг сонгоно.

в/ 800 м2 газрын эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнэ нь:

8000 төг/м2 х 0.08 х 800 м2 = 512000 төгрөг болж байна.

Тариалангийн газрын эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох жишээ                       

Жишээ 1. Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд үр тарианы зориулалтаар эзэмшүүлэх 100 га газрын эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойльё.

а/ Сэлэнгэ аймгийн Цагаануур сум нь газрын үнэлгээний тойргийн Х-7, Х-3, Х-6 тойрогт хамаарах бөгөөд тухайн газар нь Х-7 тойрогт хамрагдаж байгаа гэж үзье.

б/ Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заасан “Хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойргийн 1 га газрын суурь үнэлгээ”-ний Х-7 тойргийн тариалангийн 1 га газрын суурь үнэлгээ 4000000 төгрөг байна.

в/ Энэхүү аргачлалын Хүснэгт 4-ийн “Үр тариа” гэсэн баганад харгалзах итгэлцүүр “0.02”-ыг сонгоно.

г/ 100 га газрын эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнэ нь:

4000000 төг/га х 0.02 х 100 га = 8 000000 төгрөг болж байна /Аргачлалын 4.4-ийг харах/.

            Жишээ 2. Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд үр тарианы зориулалтаар эзэмшүүлэх 700 га газрын эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойльё:

а/ Сэлэнгэ аймгийн Цагаануур сум нь газрын үнэлгээний тойргийн Х-7, Х-3, Х-6 тойрогт хамаарах бөгөөд тухайн газар нь Х-7 тойрогт хамрагдаж байгаа гэж үзье.

б/ Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заасан “Хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойргийн 1 га газрын суурь үнэлгээ”-ний Х-7 тойргийн тариалангийн 1 га газрын суурь үнэлгээ 4000000 төгрөг байна.

в/ Энэхүү аргачлалын Хүснэгт 4-ийн “Үр тариа” гэсэн баганад харгалзах итгэлцүүр “0.02”-ыг сонгоно.

г/ 700 га газрын эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнийг энэхүү аргачлалын 4.1, 4.2, 4.3-т заасны дагуу бодсон үнийн дүнгийн 80%-д тооцох бөгөөд анхны үнэ нь:

 

(4000000 төг/га х 0.02 х 700 га) x 80% = 44800000 төгрөг болж байна /Аргачлалын 4.4-ийг харах/.

 

 

 

 

 

 

 

 

 

 

НИЙСЛЭЛИЙН БАГАНУУР, БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРЭГ, 21 АЙМГИЙН 330 СУМАНД ГАЗАР ЭЗЭМШИХ,

АШИГЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ АНХНЫ ҮНЭ ТОДОРХОЙЛОХ ИТГЭЛЦҮҮР

Хүснэгт 2

Суурин газар

Засварлах итгэлцүүр

/газар ашиглах зориулалтаар/

Аймаг, нийслэл

Сум, дүүрэг

Газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн дугаар

Гэр бүлийн хамтын хэрэгцээ

Худалдаа, бүх төрлийн үйлчилгээ

ХАА-н үйлдвэрлэл

ХАА-гаас бусад үйлдвэрлэл

Нийслэл

Багануур

1

0.62

0.33

0.25

0.2

2

0.68

0.44

0.37

0.25

3

0.75

0.66

0.55

0.39

4

0.85

0.54

0.65

0.45

5

0.85

-

-

-

6

0.85

-

-

-

7

1.45

-

-

-

8

1.45

-

-

-

9

1.2

-

-

-

Нийслэл

Багахангай

1

0.2

0.5

0.3

0.3

2

0.2

0.5

0.3

0.3

Нийслэл

Налайх

1

0.36

0.23

0.29

0.14

2

0.39

0.26

0.34

0.15

3

0.39

0.2

0.33

0.1

4

0.39

-

-

-

5

0.43

-

-

-

6

0.47

-

-

-

7

0.47

-

-

-

8

0.53

-

-

-

9

0.53

-

-

-

10

0.6

-

-

-

11

0.6

-

-

-

12

0.75

-

-

-

Архангай

Эрдэнэбулган

1

0.2

0.6

0.3

0.3

2

0.2

0.6

0.3

0.3

3

0.2

0.6

-

-

4

0.2

-

-

-

Бусад сум

 

0.4

0.4

0.4

0.4

Баян-Өлгий

Өлгий

1

0.5

0.5

0.3

0.3

2

0.5

0.5

0.3

0.3

3

0.5

0.5

0.3

0.3

4

0.5

0.5

0.3

0.3

5

0.5

-

-

-

6

0.5

-

-

-

7

0.5

-

-

-

Бусад сум

 

0.4

0.4

0.3

0.4

Баянхонгор

Баянхонгор

1

0.5

0.3

0.3

0.3

2

0.5

0.3

0.3

0.3

3

0.5

0.3

0.3

0.3

4

0.5

0.3

0.3

0.3

Бусад сум

 

0.4

0.4

0.4

0.4

Булган

Булган

1

0.4

0.6

0.3

0.3

2

0.4

0.6

0.3

0.3

3

0.4

0.6

0.3

0.3

4

0.4

0.6

0.3

0.3

5

0.4

0.6

0.3

0.3

6

0.4

-

-

-

7

0.4

-

-

-

8

0.4

-

-

-

9

0.4

-

-

-

Бусад сум

 

0.4

0.4

0.4

0.4

Говь-Алтай

Есөнбулаг

1

0.3

0.5

0.3

0.5

2

0.3

0.4

0.2

0.4

3

0.25

0.3

0.15

0.4

4

0.2

0.2

0.1

0.35

5

0.2

0.2

0.1

0.3

6

0.2

0.2

0.1

0.25

Бусад сум

 

0.4

0.4

0.4

0.4

Говьсүмбэр

Сүмбэр

1

0.3

0.3

0.3

0.3

2

0.3

0.3

0.3

0.3

3

0.3

0.3

0.3

0.3

4

0.3

0.3

0.3

0.5

5

0.3

0.3

0.3

0.5

Бусад сум

 

0.4

0.4

0.4

0.4

Дархан-Уул

Дархан

1

1

0.8

0.6

0.6

2

1

0.6

0.6

0.6

3

1

0.6

0.6

0.6

4

1

0.6

0.6

0.6

5

1

0.6

0.6

0.6

6

1

0.6

0.6

0.6

7

1

0.6

0.6

0.6

8

1

0.6

0.6

0.6

9

1

0.6

0.6

0.6

10

1

0.6

0.6

0.6

11

1

0.6

0.6

0.6

12

1

0.6

0.6

0.6

13

1

-

0.6

0.6

Бусад сум

 

0.5

0.5

0.5

0.5

Дорноговь

Сайншанд

1

0.2

0.5

0.1

0.2

2

0.2

0.2

0.1

0.1

3

0.2

0.2

0.1

0.1

4

0.2

0.2

0.1

0.1

5

0.2

0.2

0.1

0.1

6

0.2

0.2

0.1

0.1

7

0.2

0.2

0.1

0.1

8

0.2

-

-

-

9

0.2

-

-

-

Замын-Үүд

1

0.2

0.4

0.1

0.2

2

0.2

0.2

0.1

0.1

3

0.2

0.2

0.1

0.1

4

0.2

0.2

0.1

0.1

5

0.2

0.2

0.1

0.1

Бусад сум

 

0.3

0.3

0.1

0.2

Дорнод

Хэрлэн

1

0.7

0.4

0.4

0.4

2

0.7

0.3

0.3

0.3

3

0.7

0.3

0.3

0.3

4

0.7

0.3

0.3

0.3

5

0.7

0.3

0.3

0.3

Бусад сум

 

0.4

0.4

0.4

0.4

Дундговь

Сайнцагаан

1

0.4

0.4

0.2

0.2

2

0.4

0.4

0.2

0.2

3

0.4

0.4

0.2

0.2

4

0.4

0.4

0.2

0.2

5

0.4

-

-

-

6

0.4

-

-

-

7

0.4

-

-

-

Бусад сум

 

0.4

0.4

0.4

0.4

Завхан

Улиастай

1

0.4

0.4

0.4

0.4

2

0.4

0.4

0.4

0.4

3

0.4

0.4

0.4

0.4

4

0.4

0.4

0.4

0.4

5

0.4

0.4

0.4

0.4

6

0.4

0.4

0.4

0.4

Тосонцэнгэл

1

0.2

0.2

0.2

0.2

2

0.2

0.2

0.2

0.2

3

0.2

0.2

0.2

0.2

4

0.2

0.2

0.2

0.2

Бусад сум

 

0.4

0.4

0.4

0.4

Орхон

Баян-Өндөр

1

0.8

1

0.5

0.75

2

0.8

0.6

0.5

0.8

3

0.8

0.6

0.5

0.5

4

0.8

0.6

0.5

0.5

5

0.8

0.5

0.5

0.5

6

0.8

-

-

-

7

0.8

-

-

-

8

0.8

-

-

-

Бусад сум

 

0.5

0.5

0.5

0.5

Өвөрхангай

Арвайхээр

1

0.3

0.2

0.2

0.2

2

0.3

0.2

0.2

0.2

Санал асуулга

Манай газраас үйлчилгээ авснаар таны сэтгэл ханамж хир байна?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР