2023-02-10

Аймгийн ЗДТГ-с зохион байгуулсан хилийн бүс, зурваст оршин суух орон нутгийн иргэдэд хууль тогтоомжийг  эрх зүйн багийн бүрэлдэхүүнд орж 2023 оны 02 дугаар сарын 08-10-ны өдрүүдэд томилолтоор ажиллаа. Тус эрх зүйн багт аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Цагдаагийн газар, ГХБХБГ, БОАЖ-ын газар, Нийгмийн даатгал, Зэд хантайн бүтээлийн нурууны дархан цааз газрын хамгаалалтын захиргааны албан хаагчийн төлөөлөлийн бүрэлдэхүүнтэй ажиллаа.  Томилолтын хугацаанд доорх ажлыг гүйцэтгэв.

  1. Сэлэнгэ, Хялганат тосгоны иргэдэд Газрын тухай хууль тогтоомж болон “Газрын харилцаа-Цахим шилжилт”-ийн талаар танилцуулга мэдээлэл хийж цахим системээр дамжуулан газрын гэрээ, гэрчилгээ, кадастрын зураглалаа хэрхэн авах талаар зааварчлан, гарын авлага материалыг тараан иргэдийн асуултад хариу өгч харилцан ярилцаж зөвлөгөө өгч ажиллаа.
  2. Тэшиг сумын Далан багийн ИНХ-д тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэрхэн боловсруулах, багийн ИНХ-р төлөвлөгөөнд тусгах арга хэмжээнд хэрхэн санал өгөх, цахим системийг хэрхэн ашиглах талаар мэдээлэл өгч газрын талаар гарч буй асуудлын талаарх саналыг тэмдэглэн авч, гарын авлага материал тараан ажиллаа. Мөн Тэшиг сумын хилийн цэргийн ангийн албан хаагчдад газрын талаар мэдээлэл өгч ажиллаа. Тус хууль сурталчлах ажлын хүрээнд: Сэлэнгэ сумын 96, Хялганат тосгоны 98, Тэшиг сумын Хужирт, Далан, Эрэн багийн 62, Тэшиг суман дахь Хилийн цэргийн ангийн 0286-р ангийн 47 албан хаагч нийт 303 иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгч, гарын авлага матераил тараан ажилласан байна.
Санал асуулга

Манай газраас үйлчилгээ авснаар таны сэтгэл ханамж хир байна?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР