АЛБАН ТОМИЛОЛТООР АЖИЛЛАЛАА
2025-03-17

Сэлэнгэ сумын хүсэлтийн дагуу иргэдийн хүсэлтийг шийдвэрлэх, газар зохион байгуулалтын төлөвлөгөөний талаар танилцуулга мэдээлэл хүргэх ажлаар газар зохион байгуулалтын төлөвлөлт, газар өмчлөлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн С.Юмжав, газрын суурь судалгаа, мониторингийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Ууганжаргал нар 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр томилолтоор ажиллаа. Томилолтын хугацаанд доорх ажлыг хийж гүйцэтгэв.
Сэлэнгэ сумын 2-р багийн Иргэдийн нийтийн хурал, 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг, сумын удирдлагуудад Газрын тухай хууль, тогтоомжийн өөрчлөлт, газар зохион байгуулалтын төлөвлөлт, газрын цахим системийн талаар танилцуулга мэдээ, мэдээллээр ханган ажиллалаа.
Газрын кадастрын мэдээллийн сангаас 50 гаруй иргэдэд газартай холбоотой үйлчилгээг үзүүллээ.
Санал асуулга