Газрын харилцаа, геодези, зураг зүйн салбарын удирдах ажилтаны зөвлөгөөнд хамрагдлаа

2025-01-31

Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар болон өөрчлөн шинэчлэгдэж, нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай төрийн захиргааны байгууллага болсоноос хойш салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

Зөвлөгөөнд Тус байгууллагын гадрын дарга Ү.Бямбасүрэн, Газрын удирдлагын хэлтсийн дарга С.Наранбаатар нар оролцлоо.  

Энэхүү зөвлөгөөнөөр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн салбарт 2024 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, 2025 оныг иргэдэд газрын харилцааны төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, чирэгдэлгүй хүргэх зорилтын хүрээнд “Иргэдийн итгэлийг хүлээсэн төрийн үйлчилгээний жил” болгон зарлаж дараах томоохон ажлуудыг хийж гүйцэтгэхэд чиглэн ажиллахаар боллоо. Үүнд:

✅ Газрын харилцааг зохицуулдаг салбарын гол 5 хууль, 3 журмын төслийг эцэслэн боловсруулж, ЗГ, УИХ-аар хэлэлцүүлж батлуулахтай холбоотой бэлтгэл ажлыг зохион байгуулах;
✅ Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах;
✅ Газрын цахим системийн дата төвийн сервер, тоног төхөөрөмжийн шинэчлэл, өргөтгөл сайжруулалтыг зохион байгуулах;
✅ Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийн өгөгдлийн санг шинэчлэн зохион байгуулж, бие даасан байдалд шилжүүлэх, цахим системүүдийн хөгжүүлэлтийг зохион байгуулах;
✅ Салбарын даамлуудын ашиглаж буй компьютер, тоног төхөөрөмжийг шинэчлэх;
✅ Газрын хяналт шалгалтын цахим систем болон Геодези, зураг зүйн удирдлагын цахим системүүдийг шинээр хөгжүүлж хэрэглээнд нэвтрүүлэх;
✅ 4 аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, 4 аймгийн 28 сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах ажлыг зохион байгуулах, хяналт тавих;
✅ 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэх газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалтын төслийг боловсруулж, ЗГ-аар батлуулан, хэрэгжилтийг зохион байгуулах зэрэг олон ажлуудыг хийж хэрэгжүүлэх юм. 

Санал асуулга

Манай газраас үйлчилгээ авснаар таны сэтгэл ханамж хир байна?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР