"Иргэдийн итгэлийг хүлээсэн төрийн үйлчилгээний жил”

2025-05-19

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас 2025 оныг “Иргэдийн итгэлийг хүлээсэн төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан төрийн үйлчилгээг тасралтгүй хүргэх зорилгоор Хишиг-Өндөр суманд газрын үйлчилгээг хүргэхээр 2025 оны 05 дугаар сарын 15-16-ны өдөр ахлах мэргэжилтэн С.Юмжав, мэргэжилтэн Н.Отгонжаргал, нар албан томилолтоор ажиллалаа.
Томилолтын хугацаанд:
➢ 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан өвөлжөө, хаваржааны газрын иргэдийн материалыг хүлээн авч, мөн 2025 оны хагас жилийн төлөвлөгөөнд малчдын хоршоонд олгох газрын талаар саналыг авсан.
➢  Газрын кадастрын мэдээллийн санд 6 иргэний хамтран өмчлөгчийг хасалт хийж, хугацаа дууссан өвөлжөө, хаваржааны 18 иргэнд бүрдүүлэх шаардлагатай материалийг зөвлөж,  Газрын кадастрын мэдээллийн сангаас давхардсан тоогоор  60 гаруй иргэдэд мэдээлэл өгч үйлчилгээ үзүүллээ.

Санал асуулга

Манай газраас үйлчилгээ авснаар таны сэтгэл ханамж хир байна?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР