Газрын төлбөрийн талаар

2018-02-22

ГЗБГЗЗГазраас 2018 оны 2-р сарын 01-ны 14 цагт газрын төлбөр татвартай холбоотой цахим хурлыг зохион байгуулсан. Цахим хуралд: Хөвсгөл, Хэнтий, Булган, Өвөрхангай аймгийн мэргэжилтэнгүүд оролцон саналаа солилцлоо. Үүнд: ТЕГазраас гаргасан цахим тайлан мэдээг тусад нь нэгтгэн цаг зарцуулалгүйгээр газрын Лэнд мэнэжер праграм хангамжид шивж оруулан тайланг гаргадаг байх, тайлан мэдээ гаргахад зарцуулж байгаа цагаас илүүтэйгээр иргэн аж ахуйн нэгж байгууллагаас газрын төлбөрийг бүрэн хэмжээгээр оруулах тал дээр анхаарлаа хандуулах нь зүйтэй юм гэсэн саналуудыг аймгуудын мэргэжилтнүүд өгч байлаа. Уг саналыг хэрэгжүүлэн ажиллах болно гэдгийг   ГЗБГЗЗГазрын кадастрын хэлтсийн мэргэжилтэн Оюунбаяр албан ёсоор мэдэгдсэн.    
2018 онд газрын төлбөрт 189,5 сая төгрөг, газрын дуудлага худалдаанд 100 сая төгрөг төлөвлөгдлөө. Газрын төлбөрийн орлогыг   газрын төлбөрийн ноогдуулалт, газрын дуудлага худалдааг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн сумдуудад орлогыг хувиарлалаа. Тус орлогыг сар улирлаар төлөвлөн ГХБХБГазрын даргын 2018 оны 02-р сарын 01/82 дугаар албан бичгээр сумдад болон татварын хэлтэс, аймгийн санхүү, төрийн санд хүргүүлж, мөн газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй иргэд аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийг хүчингүй болгох холбогдох арга хэмжээг авч ажиллах, арга хэмжээ авсан талаарх тайланг эхний улиралд багтаан ирүүлэх талаар сумдад чиглэл хүргүүллээ.     

Санал асуулга

Манай газраас үйлчилгээ авснаар таны сэтгэл ханамж хир байна?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР