“МОНГОЛ УЛСЫН ИРГЭНД ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ”-Д НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН САНАЛ

2018-03-21

Булган аймаг

“Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулга, үзэл баримтлал, дагалдан гарах хуулийн төслийн саналтай танилцаж, Булган сумын иргэний нийтийн танхимаар хэлэлцүүлэн доорх саналыг хүргүүллээ.

 

7.1. Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх газар нь түүний байршил, зориулалтаас хамааран дор дурдсан хэмжээтэй байна:

Иргэнд өмчлүүлэх газрын

 

байршил

хэмжээ /га/

1

Нийслэлд

0,07 хүртэл га

2

Аймгийн төвд

0,35 хүртэл га

3

Сумын төв, тосгонд

0,5 хүртэл га

4

Нийслэлийг аймгийн төвтэй холбосон улсын чанартай авто замын дагуух газарт  /сумын төвөөс бусад /

0.07 хүртэл га

5

Өрхийн хэрэгцээнд хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалах зорилгоор тухайн иргэний байнга оршин суугаа газарт

0,1 хүртэл га

 

    Иргэний танхимын санал:

  • Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.18-д заасан /улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй гэж заасан тул Монгол Улсын иргэн өмчилж авах газраа харьяалал гаргалцахгүй өмчлөх эрхийг нээлттэй байлгах.
  • Өрхийн хэрэгцээнд хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалах зорилгоор тухайн иргэний байнга оршин суугаа газартаа 0,1 хүртэл га авахаар хязгаарлахгүйгээр аймгийн төвийн сумд оршин суугаа иргэд сумын төвд өмчилж авахаар оруулах

 

Хуулийн 5 дугаар зүйл:

5.1.5.3 шинээр үүсэх суурьшлын бүсэд иргэнд газар өмчлүүлэхэд газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, сум, дүүргийн нутаг дэвсгэрийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн төлөвлөгөөний зураг төслийг үндэслэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, сумын төв, тосгоны тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шийдвэрт заасан иргэдэд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, газар өмчилж авахыг хүссэн иргэдийн тоог иш үндэс болгох

  Иргэний танхимын санал:

  • Уг заалтыг дэмжиж байна. Иргэдийн өмчилж авах газар нь шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөх нь зөв юм.

 

Хуулийн 41 дүгээр зүйл:

41.2. Энэ хуулийн 4.1.1-д  заасан  зориулалтаар  Монгол Улсын иргэнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх тухай энэхүү хуулийн 19.1.2, 19.1.3, 19.1.4 дэх заалтыг 2003 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 2013 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө. Хүчингүй болгох

  Иргэний танхимын санал:

  • Газар өмчлөлийн тухай хуулийг хугацаагүй болгох саналыг дэмжиж байна. Иргэд хугацаагүй боллоо гээд газар өмчлөх идэвх суларч, удаашрилтай болох сөрөг талтай байх.
  • Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг сайтар боловсруулах, шинээр суурьшлын бүс бий болгох газрын дэд бүтцийг шийдвэрлэсний дараа газар олголтыг хийж байх

 

Хуулийн 20 дугаар зүйл:

20.6. Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга газар өмчилж авах тухай иргэний гаргасан өргөдлийг хүлээж авсан өдрөөс хойш 1 сарын дотор хянан шийдвэрлэнэ.

  Иргэний танхимын санал:

  • Өргөдөл шийдвэрлэх хугацааг хэвээр байлгах саналтай байна. /Учир нь иргэн хашаагаа барьж, эргэлтийн цэг суулгаж кадастрын зураг хийлгэхэд хөрөнгө мөнгөний боломжоос шалтгаалж багагүй хугацаа шаардагддаг/

 

 

 

“Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах санал

 

1 дүгээр зүйл. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд дор дурдсан агуулгатай 6,7,8,9,10 дугаар зүйл тус  тус нэмсүгэй.

 

  1. дугаар зүйл. МУИГӨ тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2 –т заасны дагуу 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө гэр бүлийн хэрэгцээнд үнэ төлбөргүйгээр газар өмчилж авсан иргэн уг газраа төрийн өмчид нэг удаа эргүүлэн өгнө.

  Иргэний танхимын санал:

  •  Ямар шалтгаанаар газраа буцаан өгөхийг тодорхой болгож журамлах
  • Өмчилж авсан газраа худалдсан, бэлэглэсэн тохиолдолд улсад буцаан өгч болох эсэх  эрх зүйн актыг тодорхой болгох
  • Өмчилж авсан газартаа хашаа, амины орон сууц барьсан тохиолдолд хориглох
  •  Газар өмчлүүлэх тухай хуулийн 19, 22 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд газрыг шууд буцаан авах

                 Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, түүнийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн саналыг бусад заалтыг иргэний нийтийн танхимын хэлэлцүүлгээр дэмжиж байна.

 

Санал асуулга

Манай газраас үйлчилгээ авснаар таны сэтгэл ханамж хир байна?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР