Аймгийн засаг даргын захирамжаар байгуулагдсан эрх зүйн баг сумдад ажиллаа.

2018-07-16

Аймгийн Засаг даргын 2017 оны а/266 дугаар захирамжаар байгуулагдсан “Эрх зүйн баг” 2018 оны 06 дугаар сарын 04-өөс 11-ний өдрүүдэд 16 сум, 1 тосгонд 2200 км замыг туулан хүрч, “Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээ”өдөрлөгийг зохион байгууллаа.

Энэхүү ажлын үр дүнд 16 сум 1 тосгонд хүрч төрийн үйлчилгээг хүргэж, нийтдээ иргэдэд газрын харилцааны чиглэлээр эрх зүйн зөвлөгөө мэдээллийг өгч, салбарын чиглэлийн хууль тогтоомжийг сурталчлахаас гадна 7 даамлын үйл ажиллагаанд дотоод хяналт, зөвлөн туслах ажлыг хийж, 635 гарын авлага, боршур тарааж, 156 иргэнд хууль эрх зүйн зөвлөгөө мэдээллийг өгч, төрийн үйлчилгээг ил тод, нээлттэй, шуурхай хүргэж ажиллаа.

 

Санал асуулга

Манай газраас үйлчилгээ авснаар таны сэтгэл ханамж хир байна?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР