ГХБХБГАЗРЫН 2015 ОНД ХИЙГДСЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМООХОН АЖЛУУД

2014-06-05

ХБХБГАЗРЫН 2015 ОНД ХИЙГДСЭН

БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМООХОН АЖЛУУД

 

Удирдлага зохион байгуулалт

 

Булган аймгийн Булган сумыг хот болгох зорилтын хүрээнд аймгийн Засаг дарга болон Булган сумын ЗДТГ, ИТХ-ын төлөөлөгч, Хот тохижуулах анги, БИНХ-ын даргатай хамтарсан уулзалт ярилцлагыг зохион байгуулж ГХБХБГ-аас 2014 онд хийсэн ажил, 2015 онд хийхээр төлөвлөж буй ажлын чиглэлээр мэдээлэл өгч харилцан санал солилцох ажлыг гүйцэтгэсэний дүнд 2015 онд Булган сумын ЗДТГазартай хамтран ажиллах төлөвлөгөөг боловсруулан баталлаа.

 

6 багийн Засаг дарга нартай нэг бүрчилэн уулзалтыг зохион байгуулж баг тус бүрт хийгдэх бүтээн байгуулалтын чиглэлээр хийгдэж ажлуудаар мөн цаашид хийхээр төлөвлөж буй ажлын чиглэлээр санал солилцох, саналыг авч баг тус бүрийн төлөвлөлтийг хийж Булган сумын иргэдэд Булган сумыг Булган хот болгохтой холбогдуулан аймгаас барьж  буй ажлын бодлого чиглэл, өмнөх онуудад бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлээр хийгдсэн ажил,  цаашид хийхээр төлөвлөж буй ажлаа танилцуулж иргэдийн санал бодлыг сонсох ажлыг зохион байгуулж иргэдээс гарсан саналыг баг тус бүрийн төлөвлөлтөнд тусган сумын ЗДТГ-ын албан хаагчдад танилцуулан холбогдох саналыг нь авч төлөвлөлтөнд нь тусгав.

 

         

 

 

 

 

 

 

Багуудын төлөвлөлтийн зураг

 

      

“Барилгын салбарт тулгамдаж буй асуудал шийдэл” сэдэвт чөлөөт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлэгт ГХБХБГ, Булган аймгийн “Барилгачдын холбоо”, ХБХ, ОБГ, МХГ, Хөдөлмөрийн хэлтэс, статистикийн хэлтэс, БОАЖГ, ХХААГ болон манай аймагт томоохон бүтээн байгуулалтуудыг хийж буй компаниудын удирдлага инженерүүдийн хамт, МСҮТ, Хаан банк, Хас банк гэх мэт олон байгууллага оролцож хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгээр Булган аймгийн барилгын салбарын хөгжил ямар түвшинд явж байгаа, хөгжлийн ямар гарц байгаа, яавал хурдацтай хөгжиж, яаж бүтээн байгуулалтыг орон нутагруу чиглүүлэх вэ? гэдэг асуудлаар хэлэлцүүлэг хийгдлээ.

         

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Малчин баг нь татан буугдсантай холбогдуулан Орхон суманд шинээр шилжиж ирсэн малчидад төрийн үйлчилгээг сайжруулах, нэмэгдүүлэх зорилгоор Халиун багт өөрчилөлт оруулан шинээр баг үүсгэх ажлын хүрээнд аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгтэй хамтран Орхон сумын Халиун багийн иргэдтэй газар дээр уулзаж иргэдийн санал бодлыг сонсох, иргэдийн саналыг авах ажлыг гүйцэтгэж ажиллаа.

Булган аймгийн Бүтээн байгуулалтын ажилтай уялдуулан аймгийн хэмжээнд мөрдөн ажиллах “Газар чөлөөлөх журам”-ын төслийг боловсруулан байгууллагын хэмжээнд хэлэлцүүллэг зохион байгуулж Булган сумын ЗДТГ-аас саналыг авч аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралаар хэлэлцүүлэхээр бэлтгээд байна.

 

   

Төрийн захиргаа удирдлагын чиглэлээр:

Барилга хот байгуулалтын сайдын 2014 оны 17 дугаар тушаал, Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2015 оны 6 дугаар сарын 24-ны б/65 дугаар тушаалаар Аймгуудын Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын бүтэц, орон тоо түүний дээд хязгаар болон ангилал зэрэглэл шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан байгууллагын төрийн жинхэнэ албан хаагчдын албан тушаалын ангилал зэрэглэл болон төрийн үйлчилгээний албан хаагч, гэрээт ажилчдын албан тушаалын ангилал зэрэглэлийг газрын даргын а/45 дугаар тушаалаар баталж, 18 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.                                 

  • кадастр, инженер хайгуулын асуудал хариуцсан мэргэжилтэн М.Одбаяр, Барилгын материалын үйлдвэрлэл, лабораторийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Хосбаяр нар дөтгөөр зэргийн дэс түсмэл болж, 15 хувийн, төрийн алба хаасан хугацааны 5%, газрын төлбөр үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Отгонжаргалд төрийн алба хаасан хугацааны 10 хувийн нэмэгдлийг тус тус олгоод байна.

Хүний нөөцийн менежмент хөтөлбөрийн хүрээнд газрын ахлах мэргэжилтэн С.Наранбаатар, С.Юмжав нарыг газар зохион байгуулагч мэргэшсэн инженерт суралцуулав.

ГХБХБХГазраас тодорхойлон Монгол улсын зөвлөх инженерээр Б.Сэр-од гуайг болгож, залуу инженерүүдэд зөвлөх үйлчилгээг авч байна.

Шагнал урамшуулал: Рашаант сумын газрын даамал П.Мягмарсүрэн “Газрын харилцааны тэргүүний ажилтан” цол тэмдэгээр, барилгын материалын үйлдвэрэлийн мэргэжилтэн Ж.Хосбаярыг БХБЯамны “Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр, барилгын техникийн хяналт хариуцсан мэргэжилтэн Б.Ганчулууныг аймгийн Засаг даргын “Баярын бичиг”ээр шагнууллаа.

 

Ажиллагсдын ажлын хариуцлага, сахилга, ёс зүй, ажлын үр бүтээмжийг дээшлүүлэх чиглэлээр газрын даргын 65 дугаар тушаалаар мэргэжилтэн, сумдын даамлуудын дунд “Шинэлэг санаа” сарын аяныг зарласан бөгөөд шинэ санаа гаргаж ажилдаа хэрэгжүүлэн бусдадаа үлгэр дуурайлал үзүүлсэн, ажлын бүтээмжийг нэмэгдүүлсэн шилдэг ажилтаныг оны эцсийн тайлангаар шагнаж урамшуулах ажлыг зохион байгуулаад байна. 

Нээлттэй ил тод байдлын хүрээнд 5, 10 сард нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж 500 гаруй иргэнд үйл ажиллагаагаа танилцуулж, хуучин эзэмшиж байсан хашааны газраа өмчилж авахыг хүссэн 57 иргэний өргөдлийг хүлээн авч холбогдох баримт материалыг бүдүүлэн захирамжийн төслийг АЗДаргад хүргүүллээ.

Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийн хүрээнд:

 

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 124 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралтаар батлагдсан “Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэг явуулах удирдамж”-ийн 2.6 дахь заалтын дагуу Улсын үзлэгт бэлтгэх комиссыг газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/55 дугаар тушаалаар томилж хэрэгжилтийг ханган ажиллаж аймгийн урьдчилсан үзлэгээр 92% үнэлгээ авлаа.

Газрын харилцааны чиглэлээр

 

УИХ-аар “Хаягжуулалтын тухай” хуулийг шинэчилэн баталсантай холбогдуулан МУ-ын Засгийн газрын 2013 оны 280 дугаар тогтоолоор “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам”-ыг батлан энэхүү хууль, журамыг үндэслэн аймгийн Засаг даргын 2013 оны А447 дугаар захирамжаар аймгийн ажлын хэсгийн байгуулагдсантай холбогдуулан Булган сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт хаягжуулалтын ажлыг хэрхэн гүйцэтгэх, зураг төслийг хэрхэн боловсруулах чиглэлээр сургалт семинарийг өгч ажиллаад байна. Уг ажлын хүрээнд эхний ээлжинд манай газрын зүгээс 2, 3, 5, 6, 1 багийн шинээр төлөвлөж буй хурдан морь барианы газрын хаягын зургийн төслийг хийж гүйцэтгэн Булган сумын ажлын хэсэгт хүлээлгэн өгч хянуулах ажлыг хийж гүйцэтгэв.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГХГЗЗГ-аас 2012 онд хэрэгжүүлсэн “Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хилийн цэсийн эргэлтийн цэгийг солбицолжуулах, баталгаажуулах” ажлын тайлан материал, газар нутгийн нэрийн зургийг сумдад актаар хүлээлгэн өгөх арга хэмжээ авч ажиллаа. Энэхүү материалыг өгсөнөөр сумдад хилийн цэсийн маргаантай асуудал гарсан тохиолдолд бүрэн шийдвэрлэх эрх зүйн чадамжтай баримт бичиг болон зурагтай болж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой юм.

      

Бүтээн байгуулалтын ажилтай уялдуулан аймгийн ИТХ-ын 2013 оны 46 дугаар тогтоолоор тодорхой хэсэг газруудад газар эзэмшүүлэх, өмчлүүлэх ажлыг түр зогсоон шийдвэрийг хүчингүй болгуулах тухай тогтоол, мөн аймгийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд иргэдээс гаргасан хүсэлтийн дагуу иргэдийн үйлчилгээний зориулалттай байсан газрын зориулалтыг орон сууцны зориулалтай болгож газар эзэмших эрхийн зориулалтыг нь өөрчилсөн тогтоолуудыг тус тус батлуулаад байна.

 

   

Хаягжуулалтын тухай хууль шинэчилэгдсэнтэй холбогдуулан Засгийн газрын тогтоолоор батлагдсаны дагуу Булган сумын гудамж, зам, талбай үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах ажлын хүрээнд хаягжилтын зургийг хийж гүйцэтгэлээ.

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2013 оны 46 дугаар тогтоолоор Булган сумын инженерийн шугам сүлжээнд шинээр холбогдохоор төлөвлөгдсөн байршлуудад  төлөвлөлтийг хийж дуусган аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 48 дугаар тогтоолоор хүчингүй болгуулах арга хэмжээг авч ажиллаа.

Монгол улсын газрын тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, аймгийн эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх, хүн амын шилжих хөдөлгөөнийг сааруулах зорилгоор улсын чанартай авто зам дагуух газрыг иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэх, өмчлүүлэх ажлыг нэгдсэн бодлого, төлөвлөлт, зохион байгуулалтайгаар эзэмшүүлж, өмчлүүлэх зорилгооор “улсын чанартай авто зам дагуух газрыг иргэн хуулийн этгээдэд эзэмшүүлж, өмчлүүлэхэд баримтлах чиглэл, зарчим”-ыг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 61 дүгээр тогтоолоор батлуулав.

Орхон аймгийн ГХБХБГ-тай 2015 онд хамтран ажиллах чиглэлээр харилцан санал солилцох ажлыг гүйцэтгэж 9 чиглэлээр хамтран ажиллах төлөвлөгөөний төслийг боловсруулсан гэрээг байгуулан хамтран ажиллаж байна.

ЗТБХБЯ хуучин нэрээр захиалгаар “Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хилийн цэсийн эргэлтийн цэгийг солбицолжуулах, баталгаажуулах” ажлын хүрээнд манай аймгийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийг солбицолжуулах ажлыг гүйцэтгэсэн  Глобус ХХК-ны ажлын тайлан зураг, газар нутгийн нэрийн зургийн ГХГЗЗГ-аас файлаар хүлээн авч сумдад актаар хүлээлгэн өгч хилийн цэсийн эргэлтийн цэгийн нэрийг газар нутгийн нэрийг буруу тэмдэглэсэн эсэхийг нягтлан үзэж холбогдох саналыг сумдын удирдлагаас авав.

Баянуур, Бүрэгхангай, Гурванбулаг, Дашинчилэн, Орхон, Могод, Рашаант, Тэшиг, Хишиг-Өндөр, Хутаг-Өндөр сумдын төвд байрлах 49 геодезийн байнгын цэг тэмдэгтүүдийн тооллогыг газар дээр явж хийхэд 44 цэг тэмдэгт тооллогдлоо. Дээрхи сумдын цэг тэмдэгтийг сумын засаг даргын захирамжаар орон орон нутгийн хамгаалалтад авч ажиллахыг үүрэг болголоо.

 

   

Тооллогод хамрагдсан цэг тэмдэгтийн зураг

 

     Төсөл сонгон шалгаруулалт:

 

2015 оны эхний 10 сарын байдлаар дараах газруудад төсөл сонгон шалгаруулалт явагдлаа. Үүнд:

          Аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 04-ны А/67 дугаар захирамжаар Булган сумын инженерийн шугам сүлжээ бүхий төлөвлөгдсөн газарт “Ахуй үйлчилгээний төв”, “Эмнэлэг”-ийн зориулалтаар газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг зарласны дагуу 2015 оны 4 сарын 20-ны А/161 дугаар захирамжаар томилогдсон ажлын хэсэг төсөл сонгон шалгаруулалтыг явуулж, 6-р баг НИК ШТС-ын баруун талд 144м2 газрыг “Ахуйн үйлчилгээний төв”-ийн зориулалтаар “Хос дэлгэрэх” ХХК, 6-р баг Нэгдсэн эмнэлэгийн ар талд шинээр баригдаж буй цэцэрлэг үерийн далангийн хооронд 2446м2 газрыг “Эмнэлэг”-ийн зориулалтаар “Алтанмана” ХХК шалгарч аймгийн ЗД-ын 2015 оны 4-р сарын 27-ны б/38 тоот захирамжаар газар эзэмших эрхийг олгов.

          Булган аймгийн Засаг даргын 2015 оны 07-р сарын 08-ны өдрийн Б/62 дугаар захирамжын дагуу газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг явуулж, аймгийн ЗД-ын 2015 оны 09-р сарын 17-ны б/73 захирамжаар өлөн боловсруулах зориуулалтаар 0,25 га, шингэрүүлсэн хий хадгалах савны угсрах үйлдвэрлэлийн зориулалтаар 1,5 га газрыг 15 жилийн хугацаатайгаар Булган сумтай хил залгаа Орхон сумын 4-р баг Домын дэвсэг үйлдвэржилтийн бүсэд тус тус олгов.

Дуудлага худалдаа сумдын хувьд:

  • 10 сарын байдлаар Баяннуур сум: үйлчилгээний зориулалтаар 0,1 га газрыг 4,8 сая төгрөг, Рашаант сум: бүх төрлийн үйлчилгээний зориулалтаар 3,03 га газрыг 3,6 сая төгрөг, Тэшиг сум: амралт, үйлдвэрлэлийн зориулалтаар 4,3 г а газрыг 3,4 сая төгрөг, Орхон сум: ХАА-н үйлдвэрлэлийн зориулалтаар 7 га газрыг 7,4 сая төгрөг, амралтын зориулалтаар 2,5 га газрыг 9,3 сая төгрөг, Хутаг-Өндөр сум: амралтын зориулалтаар 20 га газрыг 20,2 сая төгрөг, фермерийн зориулалтаар 2,5 га газрыг 0,3 сая төгрөг, Бүрэгхангай сум: мод үржүүлэг, аялал жуулчлал, газар тариалан, үйлчилгээний зориулалтаар нийт 402 га газрыг 46 сая төгрөгөөр, Хангал сум: амралтын зориулалтаар 1 га газрыг 1,5 сая төгрөгөөр, Гурванбулаг сум: бүх төрлийн үйлчлгээний зориулалтаар 2 га газрыг 1,8 сая төгрөгөөр тус тус дуудлага худалдаагаар олгож орлогыг аймгийн төрийн санд төвлөрүүлэн ажиллав.

 

Газрын төлбөр, дуудлага худалдааны гүйцэтгэлийг 1-10-р сарын байдлаар графикаар үзүүлбэл.

             

 

  • төлбөр

2015 оны 9-р сарын 31-ны байдлаар газрын төлбөрт 108.3 сая төгрөг төлөвлөгдсөнөөс 67.4 сая төгрөг,дуудлага худалдаанд 70 сая төгрөг төлөвлөгдсөнөөс 46,8 сая төгрөг төвлөрч, нийт 237.8 сая төгрөг төлөвлөгдсөнөөс 117.9 сая төгрөг төвлөрч биелэлт 49.59 %-тай байна.

 

Газрын татвар

2015 оны 10-р сарын 7-ны байдлаар өссөн дүнгээр газар өмчлөх эрхээ баталгаажуулсан нийт 5918 иргэн бүртгэгдсэнээс 723,6 га газарт 2131,8 мянган төгрөгний татварын  ногдуулалт хийж татварын хэлтэст цахим хэлбэрээр хүргүүлэн ажиллаа.

 

            

Газар өмчлөл

2015 îíû 9 сарын áàéäëààð 923 èðãýí өргөдөл ирүүлснээс 645 иргэнд 78,11 ãà ãàçðûã ºì÷ë¿¿ëæ ºññºí ä¿íãýýð  12396 èðãýí өргөдөл ирүүлснээс 12165 иргэнд 2325,53 ãà ãàçðûã ºì÷ë¿¿ëæ ñòàòèñòèêèéí õ¿í àìûí 2014 оны 60334 иргэнд  õàðüöóóëàõàä 20%-òàé ãàçàð ºì÷ëºëèéí àæèë ÿâàãäàæ áàéíà. Ñóìäààð àâ÷ ¿çâýë:

 

     

Ãàçðûí êàäàñтр, Ãåîäåçè çóðàã ç¿é:

 

Ñóìäààñ Ïåéðë ÕÕÕ, Ëýéíä Ëýéð ÕÕÊ, Ãìîìîí ÕÕÊ-èàð ãàçðûí êàäàñòðûí çóðàãëàë õèéëãýñýí 408 èðãýíèé ãàçàð, ¿ë õºäëºõ ýä õºðºíãèéí êàäàñòðûí çóðàãëàëûã ìýäýýëëèéí ñàíä îðóóëàí áàòàëãààæóóллаа.

Ãàçðûí êàäàñòðûí ìýäýýëëèéí ñàíä 313 èðãýí, àæ àõóéí íýãæ áàéãóóëëàãûí ºì÷ëºë, ýçýìøèëä îëãîãäñîí ãàçðûã íýìæ îðóóëñàí. ̺í ãàçðûí êàäàñòðûí ìýäýýëëèéí ñàíãèéí çóðãààð 901 èðãýí, àæ àõóéí íýãæ áàéãóóëëàãàä ¿éë÷èëãýý ¿ç¿¿ëýí. Äýýðõè ¿éë àæèëëàãààíààñ íèéò 12814225 òºãðºãèéã òºñºâò òºâëºð¿¿ëýв.

 

Барилга хот байгуулалт, нийтийн аж ахуй

Булган аймгийн хэмжээнд улсын болон орон нутаг, төсөл хөтөлбөр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар шинээр баригдах, болон баригдаж буй иргэний болон үйлдвэрийн барилгад холбогдох хуулийн дагуу хяналт шалгалт хийх, хот суурины хөгжлийн ерөнхий болон дэд төлөвлөгөөг боловсруулах бүхий л шатны төлөвлөлтийн ажлуудыг зохион байгуулж ажиллаа.

  • 2015 оны 10 сарын байдлаар хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний 2 байршилд даалгавар боловсруулав.
  • Барилгын зураг төслийн 7 даалгавар
  • Архитектур төлөвлөлтийн 2 даалгавар
  • Барилга байгууламжийн инженер геологийн судалгааны ажлын төлөвлөгөө, гэрээ
  • Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх 36 зөвшөөрөл
  • Барилга угсралтын ажлын   гэрээ зэрэг баримт бичиг боловсруулсан байна.

 

 

Хот байгуулалт, зураг төсөл магадлалын чиглэлээр:

2015 онд Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Сумын төвийн шинэчлэл хөтөлбөр”-ийн үргэлжлэл мөн сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу инженерийн хангамжийг сайжруулах, хүчин чадлыг нэмэгдүүлэхэд нийт 12 төсөл арга хэмжээний 3.3 тэрбум төгрөгийн ажилд хяналтын ажлыг хийж гүйцэтгээд байна. 

Мөн аймгийн хэмжээнд хэрэгжих нийгмийн болон дэд бүтцийн салбарын нэн шаардлагатай барилга байгууламжийн өргөтгөл, их засварын ажилд 205.0 сая төгрөгийн зураг төсөл судалгааны ажлыг ТБОНӨХБАҮХАТ хуулийн дагуу шалгарсан аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан хамтран ажиллаа.

Түүнчлэн Булган аймгийн төв Булган сумын 6 багийн нутаг дэвсгэрийг дахин төлөвлөх ажлын хүрээнд ГХБХБГ-ын мэргэжилтнүүд багаар ажиллаж төлөвлөлтийн шийдлийг хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан боловсрууллаа.

Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн хүрээнд одоо байгаа Хутаг-Өндөр сумын Хантай баг тус станцын усан сангийн нөлөөлөлд өртөж байгаа тул суурьшлын бүсийг нүүлгэж, тус сумын Дамирангийн энгэр хэмээх газарт дахин суурьшуулах тал дээр төслийн холбогдох нэгжүүдтэй хамтран шинэ Хантай багийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах зураг төслийн даалгаварыг боловсрууллаа.

Сумдын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд 2014 оноос эхлэн одоо болтол дуусаагүй байсан Булган аймгийн Сайхан, Хутаг-Өндөр, Бүрэгхангай, Гурванбулаг сумдын ерөнхий төлөвлөгөөний гүйцэтгэгч Улаанбаатар хотын “Инженер Геодези” ХХК-тай холбоо барьж, уулзалт зохион байгуулсны үр дүнд тус төлөвлөгөөнүүдэд экспертизийн дүгнэлт гаргуулав.

Булган сумын одоогийн ашиглагдаж буй нийтийн орон сууцны барилгын гадна фасад засварлах, зам талбай, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр Байгаль хамгаалах сангийн хөрөнгө оруулалтаас 300,0 сая төгрөг батлагдсаны дагуу эхний ээлжийн орон сууцнуудын төлөвлөлтийн зураг төслийг ГХБХБГ-ын мэрэгжилтнүүд боловсруулан танилцуулж батлуулан засварын  ажлыг хийж гүйцэтгүүлэн хүлээн авав.

       

  

 

Орон сууцны барилга:

 

Булган аймаг 2014 онд их бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг эхлүүлсний нэг нь Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Аймаг бүрт 1000 айл орон сууцны хөтөлбөр” юм.

Уг төслийн хүрээнд нийт 11 нэгж талбарт 420 айлын орон сууцны барилгын ажил эхлэсэнээс 2015 оны 10-р сарын байдлаар 137 айлын орон сууцны барилга ашиглалтанд ороод байна.

Ашиглалтанд хүлээн авсан барилга байгууламжууд:

1.Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Хөдөөгийн усан хангамж ариун цэврийн байгууламж” төслөөр Булган аймгийн Тэшиг, Бүрэгхангай сумдад шинээр баригдсан цэвэрлэх байгууламжийн ажлыг байнгийн ашиглалтанд хүлээн авлаа.

Энэхүү ажлын эхний ээлжинд Тэшиг сумын төвд баригдсан цэвэрлэх байгууламжийн ажлыг хүлээн авахад Улаабаатар хотоос Хот байгуулалтын салбарын МОН 23-01 төслийн удирдах албаны дарга Г.Мягмар хүрэлцэн ирж, Булган аймгийн ГХБХБГ-аас Булган аймгийн бүх сумдад албан бичиг хүргүүлэн сумдын удирдлагуудтай хэлэлцүүлэг зохион байгууллаа.

        

       

2.Булган сумын 4-р багийн нутаг дэвсгэрт байрлалтай “Зүүн түрүү”-ний голын хуучин модон гүүрийг төмөр бетонон гүүр болгож шинэчлэх ажлыг Улаанбаатар хотын “ЗМЗ” ХХК хийж гүйцэтгэн ашиглалтанд хүлээлгэн өглөө.

     

            3.Бүрэгхангай сумын төвийн цэвэр усны шугамын ажил

 

   

   

4.Бүрэгхангай сумын төвийн цэвэрлэх байгууламжийн ажил

   

   

5. Хутаг өндөр сумын эрүүл мэндийн төвийн амбулаторын барилгын ажлыг хүлээн авах ажлыг зохион байгуулав.

 

6.Аймгийн төвд сувилалын яслийн барилгын ажлыг гүйцэтгэсэнийг байнгын ашиглалтад хүлээн авлаа.

 

7.Орхон аймгийн “Орхон цамхаг” ХХК Рашаант сумын төвд угсарсан ЦДАШ, АТП-ны ажлыг хүлээн авлаа.

    

   

8. 6-р багийн нутаг дэвсгэрт Дэлгэрэх өргөө хотхоны 1-р ээлжийн 35 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг 2015 оны 05 сарын 13-ны өдөр барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комисс ажиллаж хүлээн авлаа.

 

9.Булган аймгийн цагдаагийн газрын “Иргэний танхим”-н засварын ажлыг Орхон аймгийн “Сууц Трейд” ХХК гүйцэтгэж ашиглалтад хүлээлгэн өгөв.

     

10.Ахмадын сувилалын барилга угсралтын ажилд орон нутгийн төсвийн хөрөнгөөс 784,7 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийн 2015 оны 09 сарын 15-нд байнгын ашиглалтанд оруулаад байна.

   

  

12.Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй 5,6,7-р байрнуудын гадна зам талбай тохижилтийн ажил дуусаж комиссоор хүлээн авав.   

13. Нэг, зургаадугаар  цэцэрлэгийн авто зогсоолын ажлыг комиссоор хүлээн авав.

  

14.Бүрэгхангай сумын сургуулийн засварын барилгыг улсын комиссоор хүлээн авав.

                        

 

15.Рашаант сумын спортын заалны барилгын засварын ажлыг Орхон аймгийн “Орхон цамхаг” ХХК гүйцэтгэлээ.

 

16. 2-р цэцэрлэгээс 4-р цэцэрлэг хүртлэх бохир усны шугамын угсралтын ажилд улсын төсвөөс 181,6 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийж угсралтын ажлыг гүйцэтгэж ашиглалтанд оруулаад байна.

  

17. Булган сумын 160 ортой нэгдсэн эмнэлэгийн барилгын их засварын ажил улсын төсвөөс 156,9 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар Орхон аймгийн “Ээлт Өлгий” ХХК гүйцэтгэж ашиглалтанд оруулаад байна.

    

18. Сэлэнгэ сумын төрийн банкны барилга угсралтын ажлыг Улаанбаатар хотын “Баян Өндөр Булаг” ХХК гүйцэтгэж ашиглалтанд оруулаад байна.

    

    

Техник хяналт тавигдаж буй барилга байгууламжууд:

Техник хяналтыг хэрэгжүүлсэн томоохон обьектууд дотроос өмнө нь үйл ажиллагаа удааширч он дамнасан Баян-агт сумын соёлын төв, аймгийн Засаг даргын тамгын газрын барилга, Гурванбулаг сумын 240 хүүхдийн сургууль, спорт заалны барилга, Булган сумын 150 хүүхдийн цэцэрлэг зэрэг барилга байгууламжууд байлаа.  

Могод сум

Сумын төвд “Булган Мээж” ХХК өөрийн 200 сая төгрөгийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа дулаан цэвэр усны шугамын ажлыг бүрэн дуусгаж хүлээлгэн өгөхөд бэлэн болгоод байна.  

  

    

Гурванбулаг сум

240 хүүхдийн сургууль, спорт заалны барилгын ажил хэвийн явагдаж одоогоор 80%-ийн гүйцэтгэлтэй энэ ондоо багтаан ашиглалтад өгөх зорилготой ажиллаж байна. 

  

  

Сайхан сум

Орхон аймгийн “Ээлт Өлгий” ХХК сургуулийн спорт заалны барилгын засварын ажлыг 2015  оны 08 сарын 28-нд гэрээ байгуулан гүйцэж байна. Тус сургуулийн засварын ажлын гүйцэтгэл 90%-тай хийгдэж байна.

  

  

Баян-Агт сум

Соёлын төсвийн барилга угсралтын ажлыг Орхон аймгийн “Төмөр Хүлэг” ХХК нь 2012-2015 он угсралтын ажлыг гүйцэтгэж байна.

    

Бугат сум

Халуун усны барилга угсралтын ажлыг Улаанбаатар хотын “Баян Өндөр Булаг” ХХК гүйцэтгэж байна

  

 

 

Хангал сум Хялганат тосгон

Бохир усны шугамын угсралтын ажлыг Улаанбаатар хотыг “Хүрд” ХХК графикийн дагуу гүйцэтгэж байна

  

Булган сум

Аймгийн тамгын газрын барилга угсралтын ажилд улсын төсвөөс 331,7 сая төгрөг, орон нутгийн төсвөөс 1,15 тэр бум төгрөгний санхүүжилт хийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байна.

   

 

Булган сумын хэмжээнд 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажилд хяналт тавьж ажиллаа. Энэ онд 290,2 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийж барилгын нийт гүйцэтгэл 80 орчим хувьтай хийгдэж байна.

    

    

1-р сургуулийн өргөтгөл 640 хүүхдийн сургуулийн өргөтгөлийн барилга угсралтын ажилд энэ онд 775 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийн суурийн ажлыг хийж гүйцэтгээд байна.

    

Соёл амралтын хүрээлэнгийн тоглоом угсралт, хүүхдийн тоглоомын төв, харуулын байр, Захиргаа, Интернет кафе барилга угсралтын ажил 80 орчим хувьтай гүйцэтгэж байгаа бөгөөд орон нутгийн хөгжлийн сангаас нийт 1,4 тэр бумын хөрөнгө оруулалт хийгээд байна.

   

   

    

   

   

Соёл амралтын хүрээлэнгийн тоглоом угсралт, хүүхдийн тоглоомын төв

Усан бассейны барилга угсралтын ажилд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаас энэ онд 2 тэр бум төгрөгний санхүүжилт хийж барилга угсралтын ажлыг эхлүүлээд байна.

Барилгын нийт гүйцэтгэл 50%-тай хийгдэж байна.        

  

Булган сумын 9, 10, 14, 15, 18А, 18Б, 19 дүгээр байрны гаднах засварын ажилд байгаль хамгаалах сангаас 300 сая төгрөгний санхүүжилт хийн засварын ажлыг гүйцэтгэж байна.

 

 

9 дүгээр байрны засварын ажил

 

 

 

14, 15-р байрны засварын ажлын явц

  

       

18 дугаар байрны засвар

      

19 дүгээр байр

Халдварт сүрьеэгийн тасгийн засварт орон нутгийн төсвөөс 18 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийн засварын ажлыг ашиглалтанд оруулаад байна.

 

2-р сургуулийн спорт заалны барилгын засварт улсын төсвөөс 81,8 сая төгрөгний санхүүжилт хийн засварын ажлыг гүйцэтгэж ашиглалтанд оруулаад байна.

  

Булган сумын 5-р багт баригдаж байгаа Аваргууд хотхоны гадны бохирын ажлыг Улаанбаатар хотын “Түмэн Алт” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд угсралтын ажилд хяналт тавьж ажиллаа.

  

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд:

 

 

 

Сэлэнгэ сумын Нэгдсэн халаалтын зуухнаас ЗДТГ хүртэлх Дулаан, цэвэр, хэрэглээний халуун усны шугамын ажлыг Булган аймгийн “Булган Мээж” ХХК концессын гэрээгээр барьж байна. Төсөвт өртөг-288,0 сая төгрөг.

    

ОБГ-н орон сууцны барилгын гадна бохирын угсралтын ажилд хяналт хийж ажиллаа.

   ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР

 

Санал асуулга

Манай газраас үйлчилгээ авснаар таны сэтгэл ханамж хир байна?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР