БУЛГАН ХОТНОО ХАБЭА-Н НЭГ ӨДРИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-10-17

         Барилга хот байгуулалтын сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд нарын хамтарсан тушаалаар баталсан “Барилга байгууламжийн чанар, хөдөлмөрийн аюугүй байдал эрүүл ахуй” аяны хүрээнд Булган аймгийн Засаг даргын захирамжийн хавсралтаар хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг батлуулан биелэлтийг ханган ажиллаж байна. Төлөвлөгөөнд Булган аймгийн хэмжээнд барилга угсралт, засвар шинэчлэлт хийж буй аж ахуйн нэгж байгууллагуудын захирал, инженерүүдийг хамруулан сургалт зохион байгуулах заалт тусгагдсан. Энэхүү сургалтыг ШУТИС-ийн ХАБ-ын сургалт судалгааны төв, ШУТИС ДаТС-ийн технологийн салбаруудтай хамтран 2023.10.17-ны өдөр Булган сумын төвд зохион байгуулав. Сургалтад ШУТИС-ийн ХАБ-ын сургалт судалгааны төв дэд захирал докторант Д.Пүрэвсүрэн, ШУТИС ДаТС-ийн технологийн салбарын зөвлөн профессор, док/Ph.D/ Ж.Амгалан, док /Ph.D/ дэд проф Д.Оюунбилэг, ШУТИС ДаТС-ийн Захирал док /Ph.D/ дэд проф Ц.Батбаатар нар хичээл заав.

Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-ын норм нормативын хэлтсээр 21 нэр төрлийн норм дүрмийг сурталчлах, борлуулах ажлыг зохион байгуулав.

Сургалтад 23 аж ахуйн нэгжийн 39 хүн хамрагдаж “Бетоны чанар, тогтвортой хөгжил” 1 кредит цагийн сертификат, “ХАБЭА-н 4 цагийн сургалт”-д хамрагдсан гэрчилгээг тус тус авав.

Санал асуулга

Манай газраас үйлчилгээ авснаар таны сэтгэл ханамж хир байна?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР