ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ
Монгол Улсын их бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж ирсэн салбарын нийт ажиллагсад, инженер техникийн ажилтнууд, үе үеийн ахмадууд, алдар гавьяатнууд, бүтээн байгуулагчид, үйлдвэрлэгчид та бүхэндээ энэ өдрийн амар мэндийг айлтган мэндчилье. Түшээт хан аймаг Дайчин вангийн хүрээний сууринаа сүндэрлэн боссон Булган аймгийн бүтээн байгуулалтын ажилд барилга угсралтын анги нэртэй мэргэжлийн анги үүсэж барилга угсралтын контор, трест болтлоо өргөжин хөгжиж 1200 гаруй мэргэжлийн барилгачин ажиллаж Булган аймаг нийт 16 сум 1 тосгонд барилга бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж байсан түүхтэй. Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлд шилжиж 1996 онд үйл ажиллагаа зогсож аймгийн өмч хувьчлалын комиссын тогтоолоор барилга угсралтын тресстийг хариуцлагатай хувьцаат компаниуд болгосон. Үүнд: “Цонхот” ХХК, “Булган барилга” ХХК, “Бурхан буудай-Орд” ХХК, “Тана орд” ХХК, “Нэрст” ХХК,”Өвөлжөөн булаг” ХХК гэх мэт компаниуд байгууллагдсан. Барилга контор татан буугдсанаас хойш барилгын асуудлыг аймгийн ЗДТГ -т түшмэл хариуцан ажиллаж байгаад 2007 онд ЗДТГ -т “Хот байгуулалтын алба” нэртэй алба үүссэн. 2009 оны 2 дугаар сарын 4 -ний өдрийн №38 тоот захирамжаар газрын алба, хот байгуулалтын алба нэгдэж аймгийн ГХБХБГ байгуулагдсаж 2009 оноос өнөөг хүртэл аймгийн газар, барилгын салбарын бодлого шийдвэр, төлөвлөлтийг хариуцан ажиллаж байна. Монгол Улсад хот төлөвлөлт, барилга, барилгын материал үйлдвэрлэл, газрын харилцааны чиглэлээр ажиллаж байсан үе үеийн барилгачин ахмадууд, одоо оюун ухаан, хүч хөдөлмөрөө өргөж яваа салбарын нийт барилгачддаа цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсэн ерөөе.
БУЛГАН АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА Ү.БЯМБАСҮРЭН