Үйл ажиллагааны стратегийн зорилго, зорилт
Үйл ажиллагааны стратегийн зорилго, зорилт
Газрын харилцааны чиглэлээр бодлого , чиглэл, стратеги , баримт бичгийн төсөл боловсруулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах Иргэд, олон нийтийн оролцоо, салбар хоорондын уялдааг хангасан, газар, байгалийн нөхцөл, нөөцийн мэдээлэлд суурилсан тогтвортой газар ашиглалтыг төлөвлөх, газар зохион байгуулалтын үйл ажиллагааг эрхлэх Газар, үл хөдлөх хөрөнгийг кадастрын хэмжилт, зураглал, хаягжилт, бүртгэлээр баталгаажуулах, байрлалд суурилсан мэдээллийн санг эрхлэх Газрын биржийн үйл ажиллагааг зохион байгуулах Газрын төлөв байдал, чанарын мониторингийн сүлжээг өргөжүүлэн, нэгдсэн дүгнэлт, зөвлөмж гаргаж, салбар дундын суурь судалгаа, мониторингийн мэдээллийн сан байгуулж, газар хамгаалах, нөхөн сэргээх, газрын доройтлыг бууруулах үйл ажиллагааг эрхлэх Орон зайн дэд бүтэц, геодезийн чиглэлээр бодлого чиглэл, стратеги , баримт бичгийн төсөл боловсруулах, хууль тогтоомж ийн хэрэгжилтийг зохион байгуулах Геодезийн бүх төрлийн сүлжээ, газрын зураг, сэдэвчилсэн тоон зураглалын тогтолцоог хөгжүүлж, газар зүйн нэрийн асуудал болон геодезийн хэмжил зүйн лабораторийн үйл ажиллагааг эрхлэх; Хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх, зөвлөгөө өгөх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулах; Салбарын хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн салбарын төрийн хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх; Санхүү, хөрөнгө оруулалт, төсвийн төлөвлөлтөд шинжилгээ хийх, хянан батлах, төсвийн үр ашгийг дээшлүүлэх, санхүүгийн удирдлагыг хэрэгжүүлэх .