Газрын дуудлага худалдааны зарлал
2023-07-19
Булган аймгийн Булган сумын 2023 оны ГЗБ-ын нэмэлт төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Сумын Засаг даргын 2023 оны А/195 тоот захирамжаар дараах 1 байршилд газар эзэмшүүлэх эрхийн дуудлага худалдааг танхимаар зарлаж байна.
Дуудлага худалдаа 2023-08-21-ны өдрийн 09 цагаас өдрийн 15 цагийн хооронд Булган аймаг Булган сумын Засаг даргын тамгын газрын хурлын зааланд танхимаар зохион байгуулагдана.
Дуудлага худалдаанд оролцогч бүртгэх хугацаа: 2023-08-16-ны өдрийн 09 цагаас 2023-08-18-ны өдрийн 17 цаг хүртэл.
Бүрдүүлэх материал:
1.Иргэний үнэмлэхний хуулбар
2.Дуудлага худалдааны дэнчин 10% тушаасан баримт
3.Тэмдэгтийн хураамж тушаасан баримт.
Дэнчин тушаах данс: 100040000967 /Бу.Газрын дуудлага худалдааны орлого/
Тэмдэгтийн хураамж тушаах данс:Төрийн сан банк Булган сумын ЗДТГ
УТХураамж-Itax.mn-ээр нэхэмжлэл үүсгэн тушаана/ -12500 төгрөг
Лавлах утас: Булган сумын Газрын даамал -92933737
Санал асуулга