ДУУДЛАГА ХУДАЛДАА ЯВУУЛАХ ТУХАЙ

2025-10-24

Булган аймгийн Баян-Агт сумын Засаг даргын 2025 оны А/203 дугаар захирамжаар Баян-Агт сумын төвд "ХУДАЛДАА, НИЙТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР, ТӨВ ЦОГЦОЛБОР” зориулалттай 1 нэгж талбарыг дуудлага худалдаагаар эзэмшүүлнэ.
 Газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 09:00 цагаас эхлэн цахимаар зохион байгуулна. 

 Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг ажлын өдрүүдэд 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 09:00 цагаас 10 дугаар сарын 29-ны өдрийн 15:00 цаг хүртэл “Газрын цахим бирж” www.mle.mn вэб сайтаар хүлээн авна.  
Дэлгэрэнгүй мэдээллийг www.mle.mn вэб сайтаас авна уу. 
Бүрдүүлэх материал: Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 2.1. Дэнчин төлсөн баримт (99,200 төгрөгийг MN490090 100040000967 Бу.Газрын дуудлага худалдааны орлого дансанд төлсөн баримт)
2.2. Оролцогчийн тэмдэгтийн хураамж (12,500 төгрөгийг 100040100941 дансанд тушаасан байх)
 3. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл
 4. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл зэргийг цахимд байршуулна.
5. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт.

Санал асуулга

Манай газраас үйлчилгээ авснаар таны сэтгэл ханамж хир байна?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР