МАЛЧДЫН ХОРШООНД ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛАХ ТУХАЙ

Булган аймгийн Баян-Агт сумын Засаг даргын 2025 оны А/217 дугаар захирамжаар Баян-Агт сумын 4 дүгээр баг Сөртийн хоолойд малчдын хоршоонд "МАЛ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, МАЛЫН ТЭЖЭЭЛ, ТЭЖЭЭЛИЙН УРГАМАЛ ТАРИХ” зориулалттай 5 нэгж талбарыг төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлнэ.
Төсөл сонгон шалгаруулалтыг 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 10:00 цагт танхимаар зохион байгуулна.
Төслийг ажлын өдрүүдэд 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 09:00 цагаас 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 15:00 цаг хүртэл
Булган аймгийн Баян-Агт сум ЗДТГ-т хүлээн авна.
Дэлгэрэнгүй мэдээллийг www.mle.mn вэб сайтаас авна уу.
Төсөлд тавигдах шаардлага:
Малчдын хоршооны гэрчилгээтэй байх Төсөл хэрэгжсэнээр шинээр бий болох ажлын байрны тоо, хэмжээ. Улс, орон нутгийн төсөвт оруулах орлогын хэмжээ. Тухайн газарт явуулах үйл ажиллагаа байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх эсэх. Төслийг “Төслийн удирдлагын арга зүйн заавар” MNS ISO 21500 стандартын дагуу боловсруулсан эсэх. Хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвартай байх;.7 Төсөл нь зарласан нөхцөл шаардлага, стандартыг хангасан байх;. Төслөө зарласан хугацаанд ирүүлсэн байх;.

































