ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙР-ӨНДӨР БҮТЭЭМЖ УРИАТАЙ ХАБЭА-Н САРЫН АЯНЫ ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН ТАЙЛАН
ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙР-ӨНДӨР БҮТЭЭМЖ
УРИАТАЙ ХАБЭА-Н САРЫН АЯНЫ ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН ТАЙЛАН
2016.11.28 Булган хот
“Хэрэглэгчийн жил”-д зохион байгуулах удирдамжийн хүрээнд тус аянтай холбогдуулан хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталж, дараах ажлуудыг хийлээ.
Нэг цэгийн үйлчилгээг шинэчилж, иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлж байна:
Байгууллагын үйл ажиллагааны талаар санал хүсэлт авах дэвтрийг шинээр нээн ажилуулж, “Нэг цэгийн үйлчилгээ”-нд байршуулсан бөгөөд иргэд үйлчилгээ авахад тулгамдаж буй асуудал, цаашид шийдвэрлүүлэх санал, хүндрэл чирэгдэл учруулж байгаа мэргэжилтний талаар санал хүсэлтээ дэвтэрт чөлөөтэй бичих боломжийг бүрдүүллээ.
Аяны хүрээнд мэдээллийн сангаас газрын кадастрын зураглалаар 102 иргэн, аж ахуй нэгж байгууллагад үйлчилгээг үзүүлж, 332600 төгрөгийг, 37 иргэн, аж ахуй нэгж байгууллагын захиалгаар газар дээр нь очиж хэмжилтийн ажлыг гүйцэтгэж, 1257517 төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ.

Иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж анализ хийж, дээд газруудад уламжиллаа:
2016 оноос улсын хэмжэээнд газрын үйл ажиллагааг хэрэгжүүлэх “Лэнд менежер” програм шинээр нэвтэрч байгаа бөгөөд энэхүү програмын зорилго нь газрын бүхий л төрлийн үйлчилгээ нь цахим хэлбэрт шилжиж, иргэдэд үзүүлж байгаа газрын үйлчилгээнүүд нэгдсэн нэг програмд холбогдож, сумдын болон аймгийн төвийн мэдээллүүд нэг мэдээллийн сан дээр төвлөрч, дээрхи програмын хүрээнд газрын үйлчилгээг үзүүлж эхэлсэнтэй холбогдуулан иргэд материалын бүрдлийг дутуу бүрдүүлснээс үйлчилгээ удаашрах, сумруугаа буцаж материал дахин бүрдүүлэх тохиолдол гарч байгаа юм.
Учир нь улсын хэмжээнд хаягжилтийн хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан шинэ хаягаар иргэдэд үйлчилгээг үзүүлж, шинэ хаягийн тодорхойлолтыг багийн засаг даргаас авч үйлчилгээг үзүүлж байгааг иргэд сайн мэдэхгүйгээс дахин дахин нааш цааш явах асуудал гарч, иргэдийн дунд бухимдал үүсч байна.
Энэхүү чирэгдэлтэй асуудлыг судалж, аль болох иргэдэд хөнгөн шуурхай чирэгдэлгүй үйлчилгээг үзүүлэх талаар удирдлагын түвшинд яригдаж цаашид тус програмыг улам боловсронгуй болгох талаар, шинэ хаягын мэдээллүүдийг нэгдсэн мэдээллийн санд оруулах талаар ГХГЗЗГазарт саналыг хүргүүллээ.
Иргэдэд дараах арга хэмжээг зохион байгууллаа:
Аяны хүрээнд иргэдэд хүрч ажилласан 1 томоохон ажил нь 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Булган сум 6-р баг шинэ суурьшлын бүс бий болохоор хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу төлөвлөлтийн зургийг гаргаж гэр бүлийн хэрэгцээнд олгогдох боломжтой 355 иргэний 24,85 га газраас 240 иргэний 16,8 га газрыг зогон татаж тэмдэгжүүлэн өргөдлийн дагуу газрыг хувиарлах явцад 66 иргэний газрын төлөвлөлт боомын сэг сэм булсан газартай ойролцоо 350 метр дотор орсон байсан тул газар олголтыг түр хойшлуулан 2017 онд олгогдох 112 иргэний газрыг нэмж зогон татаж нэгдсэн журмаар кадастрын зураглалын ажлыг гүйцэтгэн мэдээллийн санд орууллаа.
Эхний ээлжинд олгогдсон 177 иргэний өргөдлийг Лэнд менежер програмд бүртгэж кадастрын зураглалтай холбож, захирамжийн төсөл боловсрууллаа.

Зогон татаж байгаа нь
Иргэдээс ирүүлсэн өргөдлийг шуурхай шийдвэрлэж хариуг өглөө:
Аяны хүрээнд иргэдээс нийт 23 өргөдөл ирүүлснээс ажилд орохыг хүссэн 1, гэрчилгээ авах 10, газар эзэмших эрх шилжүүлэх 4, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулахаар 3, газар эзэмших 3, гражын газрын асуудлыг шийдвэрлүүлэх тухай 1, газрын зөвшөөрөл хүссэн 1 өргөдөл ирүүлснийг хянан шалгаж, байгууллагын түвшинд шийдвэрлэн, өргөдөлд тухай бүрт нь хариуг өглөө.
Аймгийн Засаг даргын бүрэн эрхийн дагуу газрын үйл ажиллагаатай холбоотой захирамж гаргуулахаар төслийг хүргүүлж, газрын хэмжээ өөрчлөх а/444, газар эзэмшүүлэх а/445, газар эзэмших эрх шилжүүлэх а/456, газрын хэмжээ өөрчлөх а/472, газар эзэмшүүлэх а/474, газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх а/479 дүгээр захирамжуудыг гаргуулан иргэдийн өргөдлийг шийдвэрлэж, гэрээ гэрчилгээг хуулийн дагуу олгож, хариуг хүргүүллээ.
Иргэдээс сэтгэл ханамжийн судалгааг санал асуулгын хуудсаар авлаа:
2016 оны 11 сард байгууллагаас үйлчилгээ авч буй иргэдээс сэтгэл ханамжийн судалгааг авч, дүгнэлт хийлээ.
Дээрхи судалгааг сарын туршид байгууллагаас үйлчилгээ авсан нийт 76 иргэнээс авсан байна.
Судалгааны үр дүнгээс харахад:
Байгууллагаас үйлчилгээ авахад сэтгэл ханамжтай гэж 63 хүн
Үйлчилгээ авахад хүндрэл учирдаг гэж 13 хүн хариулжээ.
Иймд бид байгууллагаас үйлчилгээ авахад хүндрэлтэй байна гэсэн 13 хүний асуулгад анализ хийж, цаашид иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээгээ илүү хөнгөн шуурхай болгох талаар асуудлуудаа зөвлөлийн хурлаар хэлэлцлээ.
Байгууллагын үйл ажиллагааг нээлттэй сурталчилж ажиллаа:
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны 100 хоног болж байгаатай холбогдуулан Засаг даргын дэргэдэх агентлагууд Булган сумын 1, 3 багт “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулж, тус арга хэмжээний хүрээнд манай газраас байгууллагын үйл ажиллагааг сурталчилах, байгууллагын үйл ажиллагааны тайланг иргэдэд танилцуулж, 35 иргэнд газрын болон барилгын чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгч, 78 гарын авлага материалыг тарааж, үйл ажиллагаагаа иргэдэд сурталчилжээ.

Орон сууцны барилгын ажлыг хүлээн авахдаа түүний хэмжээг мэргэжлийн байгууллагаар хэмжүүлж, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Булган аймагт шинээр ашиглалтад орж байгаа барилгуудыг улсын комиссоор хүлээн авахдаа өрөөний талбайн хэмжээг стандартын дагуу хэмжиж, бодит хэмжээг тогтоож үнэлэх, гүйцэтгэгч компаниудад талбайн хэмжээг гаргахдаа барилгын норм дүрэм стандартын шаардлагыг хангаж, талбайн хэмжээний зөрүүгээс үүдэн хэрэглэгчдийн эрх ашгийг хохирохгүй байх тал дээр анхаарч ажиллах талаар мэргэжлийн заавар зөвлөмжийг тогтмол өгч, хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Нийтийн үйлчилгээний аливаа барилга нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг хангасан байгаа эсэхэд хяналт тавьж, заавар зөвлөмжийг өгч ажиллаа:
Шинээр баригдаж буй барилга, тэр дундаа нийтийн үйлчилгээний барилга нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангаж, стандартын дагуу баригдаж буй эсэхэд мэргэжлийн хяналт тавьж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах, төрийн үйлчилгээ авахад саадгүй байх боломжийг бүрдүүлэх чиглэлийн хүрээнд барилгын гүйцэтгэгч компаниудад шаардлагатай заавар зөвлөмжийг өгч байна.
Булган аймагт баригдаж буй орон сууцнууд, аймгийн нутгийн удирдлагын ордон, усан спорт сургалтын төвийн барилгууд нь дээрх стандартын дагуу баригдаж байна.


































