Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2017 оны 1 дүгээр сарын мэдээ

2017-01-25

2016.01.25                                                                                               Булган сум

 

Удирдлага зохион байгуулалтын чиглэлээр

Газрын тухай хуульд заасны дагуу сумдын 2016 оны газрын нэгдмэл сангийн тайланг нэгтгэн аймгийн Засаг даргад танилцуулан баталгаажуулж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГЗБГЗЗГ-т 2017 оны 01 сарын 01/35 албан бичгээр мэргэжилтэн М.Обаяраар хүргүүллээ.

Аймгийн засаг дарга Салбарын сайдтай, сумдын Засаг даргатай байгуулах 2017 оны гэрээний төслүүдийг боловсруулан ХОХБТХэлтэст хүргүүллээ.

Аймгийн Засаг дарга газрын дарга байгуулах 2017 оны Үр дүнгийн гэрээний төслийг хүргүүлж, гэрээг байгууллаа.

ГХБХБГазрын мэргэжилтнүүдийн хувийн ашиг сонирхол, хөрөнгө оруулгын мэдүүлгийг авилгатай тэмцэх газрын мэдүүлгийн бүрдүүлэлтийн програмд хэрхэн оруулах талаар сургалтыг хийж, мэдүүлэг гаргагч нар програмд шивэлт хийсэнийг ЭБАТушаалтан баталгаажуулж, тайлан мэдээг ХЭЗХэлтэст хүргүүллээ.

2016 онд хамтран ажилласан байгууллагуудтай гэрээгээ дүгнэж, аймгийн Татварын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэстэй гэрээ байгуулах төслийг хүргүүлж, саналыг тусган гэрээг батлууллаа.

2016 оны жилийн эцсийн тайлан мэдээ, судалгааг эмхэлж, цэгцлэн үдэж байгууллагын архивт хүлээлгэн өгөх ажил хийгдэж байна.

Мэргэжилтнүүдийн ур чадварын нэмэгдүүлэх зорилгоор газрын удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Наранбаатарыг ГЗБГЗЗГазарт  5 хоногийн сургалтанд хамруулаа.

Аймгийн төрийн албан хаагчдын шуурхай зөвлөгөөн зохион байгуулагдсантай холбогдуулан газрын дарга Ү.Бямбасүрэн, мэргэжилтэн Б.Тунгалаг, А.Гэрэл, Б.Ганчулуун нар хамрагдаж, зөвлөгөө мэдээллүүдийг сонслоо.

Биеийн тамир спортын газраас зохион байгуулж буй Мөнгөн өвөл цасны баярт Хүнс, хөдөө аж ахуйн газартай баг болж оролцохоор мэдүүлгийг 01/хүргүүллээ.

Монгол улсын үндэсний хөгжлийн газргаас Булган аймагт ажиллаж байгаа ажлын хэсэгтэй хамтарч ажиллаа. Уг ажлын хэсэг нь Булган аймгийн хөгжлийг бүхий л салбарт загварчлах төслийг улсын хэмжээнд эхлүүлж байгаа бөгөөд Булган аймгийн хэмжээнд ашиглагдаж байгаа төрийн өмчийн барилга байгууламжийн талаарх судалгаа сум тус бүрээр нь мэдээллийг гарган өгөв.

Гурванбулаг сумын газрын даамал Б.Отгонцэцэг байгаль орчны улсын байцаагчын албан тушаалд ажиллах болсон тул ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн албан хүсэлтийн дагуу газрын даргын 2017 оны 01 сарын 23-ны өдрийн б/04 дүгээр тушаалаар Б.Отгонцэцэгийг чөлөөлж, төрийн албаны шалгалт өгч тэнцсэн Б.Бат-Эрдэнийг газрын даргын 2017 оны 01 сарын 23-ны өдрийн б/05 дугаар тушаалаар Гурванбулаг сумын газрын даамлаар томилж, тушаалыг цахимаар хүргүүллээ.

Аймгийн Засаг даргын захирамжаар гамшгаас хамгаалах албыг шинэчлэн байгуулсантай холбогдуулан газрын даргын 2017 оны 01 сарын 25-ны өдрийн а/02 дугаар тушаалаар гамшгаас хамгаалах албаны удирдлагын байрны бүрэлдэхүүнийг шинэчлэн томилж, гамшгаас хамгаалах орон тооны бус бие бүрэлдэхүүнийг 1-р, гамшгаас хамгаалах албаны машин техник, багаж хэрэгсэлийн жагсаалтыг 2-р, хавсалтаар, албаны бүтэц, зохион байгуулалтыг 3-р хавсралтаар тус тус баталж, тушаалын хувийг ОБГазарт 2017 оны 01/  албан бичгээр хүргүүллээ.

Өргөдөл гомдол шийдвэрлэлтийн талаар:

          ГХБХБГ-т нийт 8 өргөдөл ирүүлснээс шийдвэрлэсэн 2 Бусад 6  өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлэж байна.

Ирсэн, явсан, хугацаатай бичгийн шийдвэрлэлт:

         2017 оны 1 сарын байдлаар 41 албан бичиг ирсэнээс 17 албан бичгийг шийдвэрлэж, 24 бичиг холбогдох мэргэжилтэнд цохолт хийгдэн шийдвэрлэлтийн шатандаа явж байна. Хугацаатай 8 албан бичиг ирснээс 7 албан бичгийг  шийдвэрлэн хугацаанд нь хүргүүлэн ажиллаа.

 

Газрын харилцааны чиглэлээр

Сумдын 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт болон сумдын ИТХ-ын тогтоолоор батлагдсан 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнүүдийг нэгтгэн аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал болон ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулан мэдээлэл өгч ажиллаа.

2017 онд Монгол улсын иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсантай холбогдуулан хасагдсан заалтын талаар Орхон сумын Засаг дарга, ИТХ-ын даргад 2017 оны 01 сарын 19-ны өдрийн 01/42 албан тоотоор хүргүүллээ.

Газар өмчлөл

Газар өмчлөгч иргэдийн нэгдсэн мэдээллийн сан бий болсонтой холбогдуулан 2016 оны сумын Засаг даргын захирамжууд болон улсын бүртгэлийг тоон хэлбэрээр 2016 оны 1 дүгээр сарын 14-ны өдөр bayarjargal.g@gazar.gov.mn хаягаар, захирамжуудыг цаасан хэлбэрээр мөн хамтран өмчлөгчдийн хасалт хийсэн судалгаа, зөрөөтэй мэдээллийн жагсаалтыг хавсралтаар 01/35 дугаар албан тоотоор ГЗБГЗЗГ-т хүргүүллээ.

2017 онд Монгол Улсын иргэнд өмчлүүлэх газрын байршил, хэмжээ, зориулалтыг нэгтгэн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ний өдрийн 05 дугаар тогтоолоор батлуулан иргэдэд өмчлүүлэх газрын байршлын зургийн хамт ikhbayar.ts@gazar.gov.mn хаягаар болон ГНСангийн тайлангийн хамт 01/26 дугаар албан тоотоор ГЗБГЗЗГазарт хүргүүлэв.

Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа үнэ төлбөргүйгээр газар өмчилж авах эрхээ тухайн орон нутагт хэрэгжүүлсэн эсэх талаарх лавлагааг 2 иргэнд гарган өгч газар өмчлөлийн талаар давхардсан тоогоор 5 иргэнд мэдээлэл өгч ажиллаа.

Газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор Улсын бүртгэлийн газартай хамтран ажиллах төлөвлөгөө байгуулахаар төлөвлөгөөний төслийг Улсын бүртгэлийн газарт 01/47 дугаар албан тоотоор хүргүүлэв.

Инженерийн шугам сүлжээний газрын чиглэлээр

 

            Булган сумын инженерийн шугам сүлжээний газартай холбогдолтой 6 иргэн 1 аж ахуйн нэгж байгууллага өргөдөл ирүүлснээс газар эзэмших эрхээ шилжүүлэхийг хүссэн 3, газар эзэмших гэрчилгээ гаргуулахыг хүссэн 3 өргөдөл тус тус ирүүлсэн байна. Үүнээс өргөдлийг судалж газар эзэмших эрх шилжүүлэх тухай 3 иргэний захирамжийн төслийг 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 01/47 дугаар албан тоотоор аймгийн Засаг даргад хүргүүллээ. Бусад өргөдөл шийдвэрлэлтийн шатанд явагдаж байна.

            Газрын Лэндменежер программын өөрчлөлтөөр 1 иргэн 3 хуулийн этгээдийн эзэмшиж буй газрын хэмжээ өөрчлөлт орсон тул газрын хэмжээг өөрчлөх тухай захирамжийн төслийг аймгийн Засаг даргад хүргүүлэв.

Газрын төлбөр, татвар

2016 онд газрын төлбөрийн орлого нийт 321,0 сая төгрөг үүнээс газрын төлбөрт 221,0 сая төгрөг, дуудлага худалдаанд 100,0 сая төгрөг төлөвлөгдсөнөөс газрын төлбөрт 161,6 сая төгрөг,дуудлага худалдаанд 124,954 сая төгрөг нийт  286,56 сая төгрөг төсөвт төвлөрч  биелэлт 89%-тай байна.

Өмнөх жил газрын төлбөрийн орох ёстой орлогын гүйцэтгэлд хяналт тавьж /цалингийн арга хэмжээ авах талаар/ сумдад чиглэл өгч ажилласаны  дүнд манай сумдууд орлогыг боломжит хэмжээнд биелүүлж сайн ажилласан. 2016 онд дутуу тушаагдсан төлбөрийг 2017 онд сумдад хувиарлан төлөвлөж биелэлтийг ханган ажиллана.

2017 онд газрын төлбөрийн орлогын төлөвлөгөөг сангийн яам өмнөх жилтэй адил хэмжээний орлогыг төлөвлөж тавьсан нь мөн л бодит бус төлөвлөлт байгаа юм. Үүнийг төрийн сангийн мэргэжилтэнтэй хамтран эхний хагас жилээр тодотголд оруулах талаар төлөвлөгөөний төслийг боловсруулна. 

          ГТМ-2

              Газрын татварын маягт болох ГТМ-2 нь газраа шинээр улсын бүртгэлд бүртгүүлсэн иргэд болон газраа  бусдад шилжүүлсэн худалдсан иргэдийн өөрчлөлтийн мэдээ гардаг. 2016 оны 11-р сарын 10-ны байдлаар өссөн дүнгээр газар өмчлөх эрхээ баталгаажуулсан нийт 6785 иргэн  бүртгэгдсэн байна. Эдгээр иргэдийн 839,5 га газарт 2471,818 мянган төгрөгний татварын  ногдуулалт хийгдлээ. /2016 оны 5-р сарын 10-с хойш 2016 оны 11-р сарын 10-ны байдлаар нийт  269 иргэн шинээр бүртгүүлж 12 иргэн нь хаягийн хөдөлгөөн болон газраа бусдад шилжүүлсэн байна. 

     Дуудлага худалдаа

                  2016 онд аймгийн хэмжээнд  газрын дуудлага худалдаанд 100 сая төгрөг төлөвлөгдсөнөөс  124,9 сая төгрөг төвлөрч биелэлт 118%-тай байна. 2016 он гарснаар амралт сувилалын зориулалтаар Могод сум хульжийн рашаан, Орхон сум Эрдэнэт хоттой ойр хэсэгт нийт 4,6 га газар зарлагдаж  41,5 сая төгрөг, Газар тариалан, жимс жимсгэнийн зориулалтаар Бугат, Хутаг-Өндөр, Орхон, Бүрэгхангай сумдуудад нийт 258,9 га газрыг 18,5 сая төгрөгөөр, ХАА-н үйлдвэрлэл болон бусад жижиг үйлдвэрлэл ,автозасварын зориулалтаар Бурэгхангай,Орхон, Булган сумдууд нийт 4,47 га газрыг 20,8 сая төгрөгөөр, үйлчилгээний зориулалтаар Хутаг-Өндөр, Хишиг-Өндөр, Булган, Рашаант сумдууд нийт 1,27 га газрыг 25,1 сая төгрөгөөр тус тус дуудлага худалдаагаар газрыг олгож мөнгөн дүнг төсөвт төвлөрүүлээд байна.

Барилга хот байгуулалтын чиглэлээр

Аймгийн 80 жилийн ойн арга хэмжээг угтан 2017 онд хийгдэх бүтээн байгуулалт, зураг төслийн ажлыг батлуулан ажиллаа. Үүнтэй холбоотойгоор Бүрэгхагай, Хишиг-Өндөр суманд зургийн даалгавар боловсруулав.

Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгийн цусны салбар банкны засварын ажлыг Улаанбаатар хотын “Магнус Сентурион Констракшн” ХХК гүйцэтгэгчээр шалгаран 2016 оны 11 сарын 27-ноос гүйцэтгэж байна. Засварын ажилд үе шатны хяналт гүйцэтгэж тухай бүрт холбогдох заавар зөвлөмжийг өгч ажиллаж байна. Засварын ажлын гүйцэтгэл 98%-тай хийгдэж байгаа бөгөөд ашиглалтад оруулах комисс ажиллахад бэлэн боллоо.

  

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2017 оны 01 сарын 18-ны 1/34 тоот албан бичгийн дагуу тус газрын харъяа Ахмадын сувилалын барилгын ашиглалтын явцтай Мэргэжлийн хяналтын барилгын техник авто замын хяналтын улсын байцаагч Н.Очирхуяг, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний дарга Н.Батжаргал, Ахмадын амралтын эмч Б.Мягмарсүрэн “Дэлгэр Ган” ХХК-ны гүйцэтгэх захирал С.Ганхуяг нарын хамт үзлэг хийлээ. Гүйцэтгэгч компани нь өгсөн үүрэг даалгаварыг 2017 оны 7 сарын 3-аас 7 сарын 27-ны хооронд гүйцэтгэх ажлын төлөвлөгөө гарган Хөдөлмөр халамжийн үйлчилгээний дарга Н.Батжаргалаар батлууллаа.

  

 

               Өгсөн үүрэг даалгавар:

  • Агааржуулалтын хоолойг тайрч бөглөөсийг онгойлгож хэвийн ажиллуулах
  • Ханын хялгасан цуурлыг засварлах
  • Дотор гал тогоо, агуулах, үүдний өрөөний заслалын ажлыг гүйцэтгэх
  • Гадна хананд үүссэн хялгасан цуурлыг засварлах
  • Халаалтын тогооны цэцэр усны түрэлтийн насост үзлэг хийж горим тохиргоог хийхээр болов

Нутгийн удирдлагын ордоны барилга угсралтын ажлын гүйцэтгэл дуусаж байгаа бөгөөд дотор интернет, холбоог холбох ажил хийгдэж байна. Тус ажлыг ашиглалтад орохтой холбогдуулан бичиг баримтын бүрдэлийг бүрдүүлэх үүрэг даалгаврыг гүйцэтгэгч компанид тавьж ажиллаа.

Аймгийн ерөнхий архитекторын тайлан болон жижүүрийн хөтлөлтийн тайлан мэдээг заасан хугацаанд нь ГЗБГЗЗГ-т хүргүүллээ.

Дээрх барилга байгууламжид техник хяналтыг хэрэгжүүлж, зааварчилгаа өгч ажиллахын зэрэгцээ Булган аймгийн Засаг даргын “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийн хүрээнд 2017 онд хэрэгжүүлэх барилга байгууламжийн зураг төслийн төлөвлөгөөний дагуу Тэшиг сумын төвд барихаар төлөвлөж буй 120 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлын архитектур төлөвлөлтийн даалгавар, зураг төсөл боловсруулах даалгавар, Булган сумын төвийн хуучний нийтийн орон сууцны гадна оруулгаас хэрэглэгчийн тоолуур хүртлэх цахилгааны шугамын шинэчлэлтийн хэмжилтийн зургийн даалгаварыг тус тус боловсруулан батлууллаа.

Орхон аймгийн ГХБХБГ-н барилгын материалын сорил шинжилгээний лабораторийн үйл ажиллагаатай БХБХ-н ахлах мэргэжилтэн Б.Ганзоригоор ахлуулсан мэргэжилтнүүд 2017 оны 01 сарын 18-ны өдөр танилцлаа. Лабораторийн үйл ажиллагааг лабораторийн эрхлэгч Б.Тунгалагтуяа  БХБХ-н ахлах мэргэжилтэн Одбаатар нар танилцууллаа. Орхон аймгийн БМСШЛ лабораторийн үйл ажиллагаагаа явуулаад 3 жил болж байгаа бөгөөд бүтэц бүрэлдэхүүний хувьд лабораторийн эрхлэгч, шинжээч гэсэн 2 орон тоогоор ажиллаж байна. Барилга байгууламж нь ГХБХБГ-н доод давхарт лабораторийн эрхлэгч, шинжээч, дээж хүлээж авах, шинжилгээний 3 нийт 6 өрөөнд үйл ажиллагаа явуулж байна.

Фото зураг:

Орхон аймгийн лаборатори бетон, дүүргэгч материал, хөөсөнцөр хавтан, сийрмэг бетон, керамик хавтанцар, тоосго ба гулдмайн физик механик туршилтыг хийж байна. Бетон зуурмагын найрлага тодорхойлох шинжилгээг мөн хийж байна. Одоогоор магадлал аваагүй байна. Цаашид хамтран ажиллах талаар ярилцлаа. Орхон аймагт барилгын материалын үйлдвэрлэл эрхлэж байгаа аж ахуй нэгжүүдийн судалгааг авч ажиллаа.

Мэргэжилтэн Г.Батцагаан нь Орхон аймгийн ИБХ мэргэжилтэн н.Буянхүүтэй өөрийн ажил мэргэжлийн талаар санал бодлоо солилцож туршлага хуваалсан. Аймгийн төвийн барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний нэгдсэн мэдээллийн сан боловсруулах, “Хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөний жижүүрийн хөтлөлтийн тайлан мэдээ боловсруулах ажлын талаар илүү тодруулж санал бодлоо хуваалцлаа.

 

ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР

Санал асуулга

Манай газраас үйлчилгээ авснаар таны сэтгэл ханамж хир байна?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР