Булган аймагт барилгын байгууллага үүсэж хөгжсөний түүхт 60 жилийн ойн арга хэмжээний ажлын тайлан
2017.09.15 Булган сум
Булган аймагт барилгын байгууллага үүсч хөгжсөний түүхт 60 жилийн ойг 2 өдрийн хөтөлбөрийн дагуу дараа арга хэмжээний хүрээнд зохион байгууллаа.
“Цогт хун тайж”-ийн талбайд барилгачдын баярын жагсаал, хөшөөнд цэцэг өргөх ёслол
Баярын арга хэмжээнд барилгын салбарт ажиллаж байсан ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл нийт 1000 гаруй барилгачид хүрэлцэн иржээ.
Ойн арга хэмжээний нээлт “Цогт хун тайж”-ийн тайлбайд 2017 оны 09 дүгээр сарын 8-ны өглөө 9 цагаас эхэлж, Булган сумын соёлын ордны эрхлэгч Г.Энхтуяа хөтөлбөрийг танилцуулсны дараа аймгийн Орлогч дарга Ц.Бат-Өлзий баярын арга хэмжээг нээж, нийт барилгачдад баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Хөтөлбөрийн дагуу талбайд барилгын салбарт ажиллаж байсан барилгачид цех тасгаараа хуваарилагдан ГХБХБГазар, Барилга угсралтын трест, Конторын инженер техникийн ажилчид, Нэгдсэн 1-р бригад, нэгдсэн 2-р бригад, нэгдсэн 3-р бригад, нэгдсэн 4-р бригад, нэгдсэн 5-р бригад гэсэн дарааллаар нийтдээ 32 цех тасгийн 1000 гаруй барилгачид баярын жагсаал хийж, аймгийн удирдлагуудын хамт хөшөөнд цэцэг өргөх ёслолын арга хэмжээнд оролцлоо.
Ёслолын дараа барилгын салбарт ажиллаж байсан үе үеийн барилгачид хамт олон, ахмад буурлуудтайгаа уулзан, хууч яриа дэлгэн дурсамжаа сэргээж дурсгалын зураг татууллаа.
60 жилийн ойн баярын нээлт

Цех, бригадаараа жагссан байдал

Цэцэг өргөх ёслол

Дурсамж яриа өрнүүлэн дурсгалын зураг татуулж буй байдал
Нээлтийн арга хэмжээний дараа аймгийн удирдлагуудын хамт барилгачид дурсгалын зураг татууллаа.

Баярын хурал, хүндэтгэлийн концерт
Арга хэмжээ баярын хурлаар үргэлжилж, аймгийн хөгжимт жүжгийн театрт 11 цагаас баярын хурал эхэлж, ойн баярыг зохион байгуулж буй ГХБХБГазрын албан хаагчид театрын үүдэнд 4 ширээ байрлуулж тавгийн идээ засаж, барилгачдад хүндэтгэл үзүүлэн баяр хүргэж, нэрсийн жагсаалтын дагуу бүртгэн 60 жилийн ойн тэмдгийг үнэмлэхийн хамт гардуулж, театрын 2 эгнээгээр оруулан шагнал авах хүмүүсийг урд эгнээнд, ахмад барилгачдыг суудалд суулгаж, театрын суудал дүүрсэн тул 2 ханаар хүмүүсийг зогсоох арга хэмжээг авч ажиллаа.
Баярын хуралд хүрэлцэн ирсэн аймгийн Засаг дарга З.Батзориг, ИТХурлын дарга М.Оюунбат, Аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий, гавьяат барилгачин М.Могойтар, аймгийн барилгын холбооны тэргүүн Г.Цэцэгмаа нарыг ГХБХБГазрын дарга Ү.Бямбасүрэн ажилчдын хамт хүлээн авч, 60 жилийн ойн тэмдэг зүүн хүндэтгэл үзүүлэн, индэрт суулгалаа.
Хөгжимт жүжгийн театрын хөтлөгч Г.Оюунбилэг хүндэт зочдыг танилцуулж, Улсын их хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнийн мэндчилгээг хүргэлээ.
Баярын үйл ажиллагааг нээж аймгийн Засаг дарга З.Батзориг нийт барилгачдад баярын мэндчилгээ дэвшүүлж, аймгийн орлогч дарга Ц.Бат-Өлзий илтгэл тавив.
Мөн гавьяат барилгачин М.Могойтар аймгийн барилгын үйлдвэрийн салбарын үүсэл хөгжлийн түүхээс ярьж, баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Хурлын үер барилгын салбарын түүхэн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан барилгачдыг салбарын болон аймгийн шагналуудаар шагнаж, “Алдарт барилгачин” цол тэмдгээр Мятавын Могойтар, Сэмжидийн Сэр-од, Чүлтэмийн Авир, Доржийн Шагдар нарыг, “Аварга барилгачин”-аар Жамаахүүгийн Балжинням /2-р бригадын дарга, С.Магсаржав 4-р бригадын дарга, Донгоогын Манал /1-р бригадын дарга/, Төрмөнхийн Бямбажав /Граж/, Мушкагийн Сараа /барилгын техникч/, Д.Дашдэлгэр /1-р бригад дарга/ нарыг, “Тэргүүний барилгачин” цол тэмдгээр Сандагдоржийн Цэвэгсүрэн /зуурмагийн узелийн ажилчин/, Лхагвын Дуламсүрэн /захиалагчийн техникч/, Гомбын Бат-эрдэнэ /Сантехникч/, Жамъянжавын Энхтуяа /бетон арматур мастер/ Д.Бямбасүрэн /засал чимэглэл, Шаравын Дуламсүрэн /засал чимэглэл/ нарыг, БХБЯамны “Жуух бичиг”-ээр Нямжавын Даваасүрэн, Загдын Батчимэг, Саранжавын Норолхоо, Мижидийн Дэмбэрэл, Даваасүрэнгийн Цолмонжаргал, Загдын Баттулга нарыг, аймгийн “Тэргүүний ажилтан”-аар Нямын Должинсүрэн, Жамъяанжавын Баасанжаргал, Нацагийн Энхтуяа, Данзангийн Тэрбиш, Цэндийн Цэенхүү, Гончигын Янжмаа нарыг, аймгийн ИТХурлын “Хүндэт жуух”-аар Б.Ганбат, Я.Пунцаг, Б.Оюундалай, Н.Баасансүрэн, П.Баярсайхан нарыг, аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр Өлзийбатын Ганчимэг зэрэг 24 хүнийг шагнав.
Баярын хурлын үйл ажиллагаа
Барилгачдад шагнал гардуулж буй байдал
Хүндэтгэлийн концерт

Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат барилгачин Д.Дагвасамбуугийн хүндэтгэлийн самбарыг аймгийн нэгдсэн эмнэлгийн хананд байршуулах ёслол
Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат барилгачин Д.Дагвасамбуугийн хүндэтгэлийн самбарыг аймгийн Нэгдсэн эмнэлгийн барилгын хананд байршуулах ёслолын арга хэмжээ боллоо.
Үүнд аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Д.Буманбаяр, гавьяат барилгачин М.Могойтар, Б.Сэр-Од, Д.Дагвасамбуугийн гэр бүлийнхэн зэрэг 80 гаруй хүн оролцлоо.
Арга хэмжээний нээж, ГХБХБГазрын дарга Ү.Бямбасүрэн болон Д.Дагвасамбуу гуайн гэр бүлээс үг хэллээ. Үүний дараа аймгийн Нэгдсэн эмнэлгийн барилгын хананд хүндэтгэлийн самбарыг залав.
Мөн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн ахмад барилгачид Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат барилгачин Д.Дагвасамбуугийн талаар дурсамж яриа дэлгэн, түүхээс хуваалцаж, аймгийн удирдлагуудын хамт дурсгалын зураг татууллаа.
Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат барилгачин
Д.Дагвасамбуугийн гэр бүлээс ярилцлага авлаа

Соёл амралтын цэцэрлэгт хүрээлэнд Барилгачдын талбайн шав тавих ёслолын арга хэмжээ
Хөтөлбөрийн дагуу Соёл амралтын цэцэрлэгт хүрээлэнд Барилгачдын талбайн шав тавих ёслолын арга хэмжээг зохион байгуулж, Гандангаас лам залж, ном уншуулахын зэрэгцээ Барилгачдын холбооны тэргүүн Г.Цэцэгмаа, Их бүтээн байгуулалт консорциумын дарга У.Пүрэвсүрэн нар үг хэлж, талбайг барьж байгуулах хандивын уриалга гаргалаа.
Аймгийн музей үзүүллээ.
Аймгийн түүхийн музейтэй хамтран барилгын салбарын 60 жилийн түүхтэй холбоотой үзвэрээр дэглэлт хийж ойн баярын арга хэмжээнд ирсэн барилгачдад үзүүлэхийн зэрэгцээ барилгын салбарт түүх болон мөнхөрсөн хүмүүсийн үйл хэргийг залуу барилгачдад танилцууллаа.
140 хүний хүлээн авалт, үдшийн цэнгүүн
Улаанбаатар хотоос ирсэн зочид төлөөлөгчид, аймгийн удирдлагууд, барилгын салбарт ажиллаж байсан төлөөллүүд зэрэг нийт 140 хүнийг Булган аймгийн “Анар” зоогийн газарт хүлээн авав.
Тус арга хэмжээнд аймгийн Иргэдийн хурлын дарга М.Оюунбат, Орлогч дарга Ц.Бат-Өлзий, БСШУЯамны яамны хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн Д.Амартүвшин, Барилгын холбооны ерөнхийлөгч Г.Батбаатар, ХОХБТХэлтсийн дарга Д.Буманбаяр нар оролцохын зэрэгцээ Монгол улсын гавьяат жүжигчин н.Хүрэлбаатар, Соёлын тэргүүний ажилтан Г.Наранхүү нар хүрэлцэн ирж ая дуугаа өргөлөө.
Хүлээн авалтын арга хэмжээний үер барилгын салбарт ажиллаж байсан барилгачдыг шагнаж “Барилга хот байгуулалтын яамны “Тэргүүний барилгачин” цол тэмдгээр Навааншаравын Банзрагч /бетон арматур/, Дашпэлжээгийн Лхагважав /Техникч/, Базарын Пүрэвсүрэн /өрлөгчин/, Данзанжамцын Алтанцэцэг /гражийн нярав/, Гомбын Уранчимэг /засал чимэглэл/, Магвааны Бямбадорж /сантехник инженер/, Гэндэнжамцын Гансүх /засал чимэглэл/, Лувсандамдины Элбэгзаяа /карьер мастер/, П.Ганбаатар /барилгачин инженер/, Жигмидийн Чулуунцэцэг /ня-бо/, Бадарчийн Удвал /зуурмагийн узелийн ажилчин/ нарыг, БХБЯамны “Жуух бичиг”-ээр Нансалын Батжаргал, Одонпүрэвийн Батмөнх, Лувсанжамцын Энхтайван, Баасаны Алимаа, Дорлигын Цэцэгээ нарыг, “Тэргүүний ажилтан”-аар Банзрагчын Ичинхорлоо, Жамъянгын Наранцэцэг, Шагдарын Сүглэгмаа, Гэндэнгийн Баттөмөр нарыг шагналаа.
Хүлээн авалтын нээлт, шагналын үйл ажиллагаа
Барилгачдын холбоотой хамтран Соёлын ордонд үдшийн цэнгүүнийг зохион байгуулж соёлын төвийн дуучид ая дуугаа өргөлөө.
Тус арга хэмжээнд Барилга хот байгуулалтын яамны “Тэргүүний барилгачин”-аар Пашкагын Баасансүрэн /өрлөгчин/, Шагдарын Мөнхчулуун /засал чимэглэл/, Доржсүрэнгийн Наранчимэг /засал чимэглэл/, Бат-өлзийн Давааням /зураг төсөв/, Бадрахын Гансүх /өрлөгчин/, Цэдэндамбын Баянмөнх /өрлөгчин/, Эрдэнэчимэгийн Одончимэг /засал чимэглэл/, Бадарчийн Баяраа /өрлөгчин/, Хорлоогийн Ганчулуун /Өрлөгчин/, Шаравжамцын Нарантуяа /бетон арматур/, Цэрэндоржийн Мягмар, Зундуйн Мөнхөө /өрлөгчин 1р бригад/ нарыг, Барилга хот байгуулалтын яамны “Жуух бичиг”-ээр Цэцэн-Ишийн Дүүрэнжаргал зэрэг 16 хүнийг, Аймгийн “Тэргүүний ажилтан”-аар Должин Мэдэхгүй зэрэг 7 хүнийг, хүнийг, аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр Түвдэндоржийн Дашваа зэрэг 16, “Баярын бичиг”-ээр Болдын Саруултөгс зэрэг 12 хүнийг шагнав.
Булган сумын соёлын ордонд болсон үдшийн цэнгүүний үер

Бэсрэг наадам зохион байгуулагдлаа.
Булган аймагт мэргэжлийн барилгын байгууллага үүсч хөгжсөний 60 жилийн ойд зориулсан үйл ажиллагаа 2 дахь өдрөө үргэлжилж, морь барианы газарт бэсрэг наадам боллоо.
Баяр наадамд аймгийн Засаг дарга З.Батзориг, БСШУЯамны яамны хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн Д.Амартүвшин, Барилгын холбооны ерөнхийлөгч Г.Батбаатар, ХБТХОХэлтсийн дарга Д.Буманбаяр нар хүрэлцэн ирж, наадмыг нээж аймгийн Засаг дарга З.Батзориг, ГХБХБГазрын дарга Ү.Бямбасүрэн нар үг хэллээ.
Бэсрэг наадмын үйл ажиллагаа үргэлжилж бөхийн бүртгэл явагдан, хүчит 32 бөх барилдсанаас Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат “Булган хангай” дэвжээний бөх Улсын начин Д.Амарсайхан түрүүлж Булган аймгийн Тэшиг сумын харьяат Аймгийн харцага О.Мөнх-Ирээдүй үзүүрлэлээ.
Хүчит бөхийн 1-н давааны дундуур хурдан даага уралдуулж, дааганы уралдаанд нийт 15 даага давхиснаас Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сумын Бат-Очирын халтар, аман хүзүүнд Булган аймгийн Булган сумын Отгоны зээрд халзан, айргийн 3 Булган аймгийн Булган сумын уяач Шатарбалын сартай хонгор, 4 Булган сумын уяач Бямбаагийн хүрэн, айргийн 5 Булган аймгийн Бугат сумын уяач Цоодолын халтар даага тус тус давхиж уясан эзэн, хурсан олныг баярлууллаа.
Шагналын үйл ажиллагаа үргэлжилж, Барилга хот байгуулалтын яамны “Тэргүүний барилгачин”-аар Агвааны Будаасүрэн зэрэг 36 хүн, Барилга хот байгуулалтын яамны “Жуух бичиг”-ээр Батын Давааням зэрэг 13 хүн, аймгийн “Тэргүүний ажилтан”-аар Гоюусангийн Жаргалсайхан зэрэг 19 хүн, Аймгийн “Баярын бичиг”-ээр Цэнд-Аюушийн Эдрэнэбилэг зэрэг 7 хүнийг шагналаа. Ойн баяраар нийтдээ 221 хүнийг шагнасан байна. Баярын үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн 181 хүн шагналаа авч, баярт ирээгүй 38 хүний шагналыг барилгачдын холбоонд буцааж өглөө.
ГХБХБГазраас барилгын салбарын анхдагчдыг тодруулж, Анхны “Ажилчин”-аар Пунцагийн Пүрэвсүрэн, “Инженер”-ээр Лхамхүүгийн Хишигбат, “бригадын дарга”-аар Д.Дагвасамбуу, “бетон армотурчин”-аар Намхай, “Жолооч”-оор Мятавын Үрмэнсан, “Шохойчин”-оор Загдын Баярхүү, зэрэг 20 хүнд өргөмжлөл хадгалуулав.
Тус арга хэмжээнд барилгачид тасаг, бригадаараа хуваагдан 20 гаруй гэр барин, ууц, тавгийн идээ тавьж, ирсэн зочид болон аймгийн удирдлагуудыг урьж, дурсамж яриа өрнүүлэн дурсгалын зураг татууллаа.
Түрүүлж айрагдсан морьдыг байлж Булган аймгийн барилгачдын хандиваас эхний 5 дааганы байнд нийтдээ 850000, унаач 30 хүүхдэд гарын бэлэг 150000, нийтдээ 950000 төгрөгийн үнэ бүхий зүйл гардууллаа.
Түрүүлж үзүүрлэсэн бөхчүүдийн шагналыг гардуулж 750000 төгрөг, дурсгалын зүйл гардуулсанаар баяр наадмын үйл ажиллагаа өндөрлөлөө.
Бэсрэг наадмын үйл ажиллагаа

Ойн арга хэмжээний бичлэгийг Соён гэгээрүүлэгч телевизээр хийлгэлээ.
Булган аймагт мэргэжлийн барилгын байгууллага үүсч хөгжсөний 60 жилийн ойн баярын арга хэмжээг Улаанбаатар хотын Соён гэрээрүүлэгч телевизийн сэтгүүлчдийг урьж ирүүлэн 2 өдрийн арга хэмжээг багтаасан нэвтрүүлгийг хийлгэж, 2 өдөр телевизээр нэвтрүүлэхийн зэрэгцээ барилгын салбарт ажиллаж байсан ахмад барилгачдын түүхийг мөнхжүүлэх зорилгоор баярт хүрэлцэн ирсэн ахмадуудаас ярилцлага авч, дурсамж яриа хийн баримтжууллаа.
Мөн тус телевизийн хамт олонтой хамтран ГХБХБГазрын талаарх түүхэн бичлэгийг хийлгэж баримтжуулан авч үлдэж байна.
“Булган хангайн барилгачид 60 жил” ном бүтээлээ.
Булган аймагт барилгын салбар үүсч хөгжсөний 60 жилийн ойд зориулж, “Булган хангайн барилгачид 60 жил” хэмээх номыг энэ салбарт олон жил ажилласан хүмүүсийн дурсамж, баримт судалгаанд тулгуурлан, ахмад багш магистр Ц.Дашзэвэг сурвалжилж, эмхтгэн гаргалаа.
Тус номонд аймгийн барилгын үйлдвэрийн салбарын үүсэл хөгжлийн түүхийг анхнаас нь ажиллаж 40 жил удирдсан гавьяат барилгачин М.Могойтар, хариуцлагатай алба хашиж явсан С.Сэр-Од, Ж.Балжинням, Д.Магсаржав нар, мөн тэр үед барилгын салбарыг аймгаас хариуцаж, чиглүүлж удирдаж байсан удирдах хүмүүс, ахмад барилгачин олон хүмүүсийн дурсамжийг оруулж, ахмад барилгачдын нэрс, тэр үеийн төв орон нутгийн сонин хэвлэлд гарч байсан тэргүүний барилгачдын зураг, барьж бүтээсэн томоохон барилга байгууламжийн зураг зэргийг хавсаргасан нь тухайн салбар өнгөрсөн 60 жилд хөгжиж ирсэн түүхийг харуулахад ихээхэн ач холбогдолтой ном болсон юм.
Булган хангайн барилгачид 60 жил” ном

60 жилийн ойн тэмдгийн загварыг гаргаж хийлгэлээ.
Булган аймагт барилгын байгууллага үүсч хөгжсөний 60 жилийн ойн тэмдгийн загварыг Барималч Б.Боргилсайхантай хамтран гаргаж, Эрээн хотод 1000 ширхэг тэмдгийг хийлгэн, ойн баярт хүрэлцэн ирсэн хүмүүст нэрсийн дагуу гардуулж өглөө.

Булган хангайн барилгачдын алдар дууг дүрсжүүллээ.
Булган хангайн барилгачдын алдар дууг дүрсжүүлж, ахмад барилгачид болон ГХБХБГазрын инженерүүд, барилгачдын холбоо, барилгын инженер техникийн ажилчид, барилгын компанийн захирал ажилчдыг оролцуулан дууны бичлэгийг хийлгэж, клипжүүлэн ойн баярын газрын бэлэгтэй хамт барилгачдад хүргүүллээ.
Гарын бэлэг гардууллаа.
Булган аймагт мэргэжлийн барилгын байгууллага үүсч хөгжсөний 60 жилийн ойд хүрэлцэн ирсэн барилгачдад цех тасгийн дарга нараар нь дамжуулан гарын бэлгийг гардууллаа.
Гарын бэлгэнд Булганы брэнд айраг, ГХБХБГазрын логотой аяга, барилгын сэтгүүл, лого бүхий цаг, барилгачдын алдар дууны CD, 60 жилийн ойн баярын дурсгалын зураг зэрэг зүйлс орсон болно. Газрын бэлэгний зүйлсийн барилгын компаниуд ивээн тэтгэж, Барилгын 60 жилийн хүндэт тэмдэг 1000 ширхэгийг “Борхууд” ХХК, “Нью сувагт констракшн” ХХК, “Чин ван консртакшн” ХХК-уудаар хийлгэсэн, ГХБХБГазрын логотой аяга, бэлэгний уут тус бүр 700 ширхэгийг “Эрхэт наран” ХХК-иар хийлгэсэн ба Хөдөлмөрийн баатар гавьяат барилгачин Д.Дагвасамбуугийн хүндэтгэлийн самбар, 700 ш сонин болон лого бүхий 700 ш цаг, 1000 ш хуурцаг зэргийг цугларсан хандиваар бүрдүүлсэн, 1000 ш барилгын сэтгүүл болон Булганы барилгачдын түүхийг хэвлэсэн 100 ш сэтгүүлийг Барилгын хөгжлийн төвөөс бэлэглэсэн зэрэг гарын бэлэгт орсон зүйлсийг Улаанбаатар хотын барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниуд ивээн тэтгэсэн юм. Гарын бэлэгний уутны нүүрэнд хамтран ажиллаж буй байгууллагуудын логог оруулсан бөгөөд ард талд нь ивээн тэтгэсэн компаниудыг оруулж хэвлүүллээ.
Гарын бэлэгт орсон зүйлс
ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР

































