ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН 1-Р УЛИРАЛД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН
Удирдлага зохион байгуулалт
Даамлуудад сургалт зохион байгууллаа:
2016 оны ажлыг дүгнэх, 2017 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, зорилтыг танилцуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх сургалтыг 2017 оны 03 сарын 30, 31-ний өдрүүдэд зохион байгуулж, газрын удирдлагын хэлтсээс мэдээлэл өгөхийн зэрэгцээ ХХААГазар, УЦУОШАлба, Татварын хэлтэс, УБХэлтэс, МХГазраас тус тус мэдээлэл хийлээ.

Удирдлагын зөвлөл хуралдлаа:
Удирдлагын зөвлөл 2017 оны 3 сарын 27-нд хуралдаж, 2017 оны сургалтын төлөвлөгөө, “Байгууллагын шилдгүүдийг шалгаруулах журам”,-ыг баталж, Газрын харилцааны ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 6 хүнийг шагналд тодорхойлж, материалыг бэлтгэж хүргүүлэхээр шийдвэрлэж, материалыг холбогдох газруудад уламжиллаа.
Уралдаан зарлалаа:
Булган аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн бэлтгэл ажлын хүрээнд “Морин эрдэнэ” хөшөөт цогцолбор, авто замын дунд байрлах баримал, “Булган” хүндэтгэлийн хаалганы сонгон шалгаруулалтын материалыг хүлээж авах уралдааныг зарлаж, бүтээлүүдийг хүлээн авч, шалгаруулах ажлыг амжилттай зохион байгууллаа.
Газар хөдлөлтийн гамшгийн эрсдлийн бэлтгэл сургуулилт хийлээ:
Аймгийн Засаг даргын 2012 оны А/99 тоот захирамж, 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 02/315 тоот дадлага сургууль зохион байгуулах тухай албан бичиг, зөвлөмжийн дагуу холбогдох бэлтгэл ажлыг хангаж, гамшгийн үеийн дуут дохиог дуугарах үед авах арга хэмжээний талаар хамт олонд мэргэжилтэн Н.Гүржав зааварчилгаа өгч, дадлага сургуулилтыг хийлгэлээ.

Мөн хүн нэг бүрийн үүрэгвчинд байх зүйлсийн жагсаалтынг тараан өгч бэлтгүүлэн, ОБГазрын газраас томилогдсон мэргэжилтэнд шалгуулж үүрэг даалгаварыг биелүүлж ажиллаа.

2017 оны 03 сарын 24-ны өдрийн 16.00 цагт гамшгийн дуут дохиогоор “Суу, нуугд, хүлээ” гэсэн зарчмын дагуу тус байгууллагын ажиллагсад 12 хүн өөрсдийн өрөөний ширээн доогуур орж нуугдан бэлтгэл сургуулилтыг хийж, зурагжууллаа.
16:15 минутад дугарсан 2 дахь дуут дохиогоор “Гүйхгүй, эргэж буцахгүй, нэгнээ түлхэхгүй” гэсэн дүрмээр байгууллагын 12 албан хаагч /17 хүнээс нягтан Д.Туяа ээлжийн амралтай, газрын дарга Ү.Бямбасүрэн сургалттай, С.Наранбаатар, Г.Батжаргал нар хөдөө томилолтоор ажиллаж байна./ 10 секундэд багтан барилгын өмнөх авто зогсоолын талбайд гарч бүртгэлийг хийлээ.
Бүртгэлээр барилгад хоцорсон хүн байхгүй байгааг тогтоосон болно.
Дуут дохионы үеэр


ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ ЧИГЛЭЛЭЭР
Газар өмчлөл:
Газар өмчлөгч иргэдийн нэгдсэн мэдээллийн сан бий болсонтой холбогдуулан 2016 оны сумын Засаг даргын захирамжууд болон улсын бүртгэлийг тоон хэлбэрээр 2016 оны 1 дүгээр сарын 14-ны өдөр bayarjargal.g@gazar.gov.mn хаягаар, захирамжуудыг цаасан хэлбэрээр мөн хамтран өмчлөгчдийн хасалт хийсэн судалгаа, зөрөөтэй мэдээллийн жагсаалтыг хавсралтаар 01/35 дугаар албан тоотоор ГЗБГЗЗГ-т хүргүүллээ.
2017 онд Монгол Улсын иргэнд өмчлүүлэх газрын байршил, хэмжээ, зориулалтыг нэгтгэн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ний өдрийн 05 дугаар тогтоолоор батлуулан иргэдэд өмчлүүлэх газрын байршлын зургийн хамт ikhbayar.ts@gazar.gov.mn хаягаар болон ГНСангийн тайлангийн хамт 01/26 дугаар албан тоотоор ГЗБГЗЗГазарт хүргүүлэв.
2017 оны 1-р улиралын байдлаар 34 иргэн өргөдөл ирүүлснээс 25 иргэнд 4,94 га газрыг өмчлүүлж өссөн дүнгээр 13262 иргэн өргөдөл ирүүлснээс 13253 иргэнд 2233,3 га газрыг өмчлүүлж статистикийн хүн амын 2016 оны 61149 иргэнд харьцуулахад 21,63%-тай газар өмчлөлийн ажил явагдаж байна. Сумдаар авч үзвэл:
Баяннуур сум 2 иргэнд 0,23 га, Бугат сум 3 иргэнд 0,82 га, Булган сум 13 иргэнд 1,94 га, Сайхан сум 1 иргэнд 0,48 га, Тэшиг сум 4 иргэнд 1,18 га, Хангал сум 2 иргэнд 0,29 га газрыг тус тус өмчлүүллээ. Бусад сумд газар өмчлөх шийдвэр гаргаагүй байна.
“Монгол улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэ төлбөргүй өмчлүүлсэн газрын мэдээллийн санг ажиллуулах журам”-ын 1, 2 дугаар хавсралтын дагуу 2014 оноос хойших мэдээллийг цахимаар Urantugs.b@gazar.gov.mn хаяг болон 01/137 дугаар албан тоот, 2017 оны газар өмчлөлийн 1-р улиралын дэлгэрэнгүй судалгааг аймгийн хэмжээнд нэгтгэн 01/185 дугаар албан тоотоор ГЗБГЗЗГ-т тус тус хүргүүллээ.
Монгол Улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа үнэ төлбөргүйгээр газар өмчилж авах эрхээ тухайн орон нутагт хэрэгжүүлсэн эсэх талаарх тодорхойлолт 16 иргэнд, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаас 6 хүний газар өмчилж, эзэмшиж байгаа лавлагаа гарган ирүүлэх тухай албан тоот ирүүлсний дагуу 2 иргэний лавлагааг гарган холбогдох газарт хүргүүлэв.
Газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор Улсын бүртгэлийн газар, Булган сумын ЗДТГазартай хамтран ажиллах төлөвлөгөөг боловсруулан газрын даргаар батлуулсан хэрэгжилтийг ханган ажиллахаар төлөвлөж байна.
Газар өмчилж, эзэмшиж, ашиглаж буй иргэн, хуулийн этгээдийн нэгж талбарын хувийн хэргийн материал, улсын төсөв, төсөл хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн судалгааны тайлан, зураг, материалын хадгалалт, хамгаалалтын сайжруулах зорилгоор ГЗБГЗЗГ-с ирүүлсэн чиглэлийн дагуу иргэн, хуулийн этгээдийн нэгж талбарын хувийн хэрэг, материалын жагсаалтыг гарган архивт хүлээлгэн өгөх тухай 01/122 албан тоотыг Сумдын Засаг дарга нарт хүргүүллээ.
“Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх хууль” 2018 онд дуусгавар болохтой холбогдуулан газар өмчлөлийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд оруулахаар бэлтгэл арга хэмжээг авч байна
Инженерийн шугам сүлжээний газрын чиглэлээр:
1-р улиралын байдлаар газар эзэмших эрх шилжүүлэхийг хүссэн 7 иргэн, гэрчилгээ авахыг хүссэн 6 иргэн, газар өмчлөх тухай 1 иргэн, кадастрын зураглалаар газрын хэмжээг өөрчилж гэрээ, гэрчилгээгээ шинэчлэн авахыг хүссэн 3 хуулийн этгээд, 2 иргэн нийт 19 өргөдөл, хүсэлт ирүүлснээс газар эзэмших эрх шилжүүлэхийг хүссэн 6 иргэний өргөдлийг судалж аймгийн Засаг даргын 01/44, 01/115 захирамжаар шийдвэрлэн, гэрчилгээ авахыг хүссэн 2 иргэнд гэрээ, гэрчилгээг шинэчлэн олгож, газар өмчилж авахыг хүссэн иргэнд хариу мэдэгдэх хуудас хүргүүлэв. Бусад өргөдөл шийдвэрлэлтийн шатанд явагдаж байна.
Аймгийн Засаг даргын А/35, А/43 дугаар захирамжаар 3 хуулийн этгээд, 1 иргэний газрын хэмжээг өөрчилж, А/44, А/115 дугаар захирамжаар 6 иргэний газар эзэмших эрх шилжүүлэн гэрээ, гэрчилгээг тус тус олголоо.
2013 оноос хойших шинээр тавигдсан газар доорхи инженерийн шугам сүлжээ бүхий газрыг аймгийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/60 дугаар захирамжийн дагуу кадастрын зургийг гарган гэрээ, гэрчилгээг олгох ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Газрын төлбөр:
2017 онд газрын төлбөрт 221 сая төгрөг, дуудлага худалдаанд 100 сая төгрөг төлөвлөгдсөн ба 4-р сарын 04-ны байдлаар 11,1 сая төгрөг төлөвлөгдсөнөөс 33,3 сая төгрөг төсөвт төвлөрч биелэлт 300 %-тай байна.Үүнээс дуудлага худалдаанд 15 сая төгрөг төвлөрсөн байна.
2017 онд газрын төлбөрийн орлогын төлөвлөгөөг сангийн яам өмнөх жилтэй адил хэмжээний орлогыг төлөвлөж тавьсан нь мөн л бодит бус төлөвлөлт байгаа юм. Үүнийг төрийн сангийн мэргэжилтэнтэй хамтран эхний хагас жилээр тодотголд оруулах талаар төлөвлөгөөний төслийг боловсруулна.

ГТМ-2
Аймгийн хэмжээнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газраа өмчилж авсан ниит иргэд 13212 иргэн бүртгэгдсэн байна. Өмнөх оноос 1314 иргэнээр нэмэгдсэн дүнтэй байна. Газрын хэмжээний хувьд өмнөх оноос 166,9 га-р нэмэгдсэн ба жилд татварын хэмжээ 485,9 мян.төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Өссөн дүнгээр нийт 3406,7 мян.төгрөгний татвар ногдуулалт хийж татварын хэлтэст хүргүүлсэн. Газрын татварын маягт болох ГТМ-2 нь газраа шинээр улсын бүртгэлд бүртгүүлсэн иргэд болон газраа бусдад шилжүүлсэн худалдсан иргэдийн өөрчлөлтийн мэдээ гардаг. 2017 оны 04-р сарын 1-ны байдлаар өссөн дүнгээр газар өмчлөх эрхээ баталгаажуулсан нийт 6891 иргэн бүртгэгдсэн байна. Эдгээр иргэдийн 850,5 га газарт 2495,1 мянган төгрөгний татварын ногдуулалт хийлээ.
Бэлчээр зохион байгуулалтын талаар:
Бэлчээрийн ургамлан бүрхэвчийн өөрчлөлтийг фотомониторингийн аргаар үнэлэх дүгнэх аргын дагуу бид нийт 15 суманд цэгийг байршуулсан цэгэн мэдээллийг тоон хэлбэрээр, ургамлын зургийг авч бүрхэц, тодорхойлох ажлыг зориулалтын програмын дагуу хийлээ. Булган аймгийн нийт 13 сумын ургамлын бүрхэцийн байдлыг авч үзвэл нийт бүрхэц- 67,6% үүнээс үетэн-17,6%, улалж-19,6%, шарилж-5,7%, Агь-4,53%, алаг өвс 17,5%, хагд-5,9%, халцгай газар-18,83%-тай байна. Ургацын хувьд 4,8 цн/га гарч байгаа нь өмнөх жилтэй харьцуулахад бороо хур элбэг ургамлын гарц илт сайжирсан харагдаж байгаа юм. Гэсэн хэдий ч малд идэмжтэй нарийн соргог өвс багассан нь бэлчээр доройтож байгаагийн илрэл юм.
Аймгийн хэмжээнд мал тооллогын 2016 оны дүн ургацын мэдээг ашиглан бэлчээрийн даацыг тодорхойллоо.
Бэлчээрийн дундаж ургац ямар байгаагаас бэлчээрийн даац бас өөрчлөлттэй байдаг. 2015 онд аймгийн хэмжээнд 1 га-н дундаж ургац 2,5 цн/га байсан ба бэлчээрийн боломжит даац 961,4 мянган хонин толгой бэлчих байтал 5914,3 мянган хонин толгой бэлчиж байгаа юм. 2016 онд 1 га-н ургац дунджаар 4,8 цн/га гарч 2145,9 мянган хонин толгой бэлчихээс 6498,9 мянган хонин толгой бэлчиж байгаа даац 3 дахин хэтэрсэн байдалтай байна.

Бэлчээрийн ургамалжилтын зураг болон тайлан мэдээг ГЗБГЗЗГазар болон Швейцарын хөгжлийн агентлаг “Ногоон алт” хөтөлбөрт тус тус CD-р албан бичгийн хамт хүргүүллээ.

|
№ |
Сумын нэр |
Ургамал |
|||||||
|
ойт хээр, хээр, өндөр уулын бүсд |
|||||||||
|
Нийт бүрхэцийн % |
Үетэн бүрхэц% |
Улалжийн бүрхэц% |
Шарилж |
Агь |
Алаг өвс |
Хагд |
Халцгай газар |
||
|
1 |
Баянагт сум |
87,6 |
14,7 |
43,13 |
6,7 |
5,03 |
0,756 |
0 |
8,3 |
|
2 |
Булган сум |
84,5 |
23,6 |
39,74 |
0,02 |
7,84 |
13,12 |
0,1 |
0 |
|
3 |
Баяннуур |
18,97 |
0,6 |
8,6 |
4,4 |
0 |
0,025 |
0 |
50,73 |
|
4 |
Бугат сум |
83,3 |
18,81 |
1,89 |
1,09 |
12,3 |
49,2 |
1,86 |
14,8 |
|
5 |
Бүрэгхангай |
68,43 |
38,29 |
12,58 |
9,34 |
0,00 |
8,92 |
14,78 |
9,12 |
|
6 |
Гурванбулаг |
39,377 |
16,22 |
3,35 |
9,58 |
5,46 |
0,267 |
0,45 |
52,29 |
|
7 |
Дашинчилэн сум |
61,079 |
40,49 |
12,77 |
0,257 |
1,68 |
0,229 |
0 |
36,79 |
|
8 |
Могод сум |
68,265 |
12,84 |
12,47 |
0 |
0,96 |
39,11 |
9,22 |
18,04 |
|
9 |
Орхон сум |
81,733 |
15,09 |
14,03 |
13,52 |
7,25 |
31,85 |
11,2 |
11,79 |
|
10 |
Хангал сум |
75,57 |
18,95 |
11,72 |
0,37 |
0,57 |
44,9 |
4,67 |
17,46 |
|
11 |
Хишиг-Өндөр |
50,99 |
9,33 |
25,01 |
1,73 |
11,1 |
4,63 |
18,9 |
17,67 |
|
12 |
Сайхан |
73,107 |
13,38 |
18,74 |
24,76 |
5,14 |
11,08 |
9,89 |
6,723 |
|
13 |
Сэлэнгэ сум |
86,205 |
6,556 |
50,81 |
3,027 |
1,56 |
24,13 |
6,51 |
4,293 |
|
|
Дүн |
67,63 |
17,60 |
19,60 |
5,75 |
4,53 |
17,56 |
5,97 |
19,08 |
Бэлчээрийн мониторинг нь бэлчээрийн ургамлан бүрхэвчийн өөрчлөлтийг жил бүр 8-р сард тогтоон үнэлэлт дүгнэлт өгөх бодит арга хэмжээг авч ажиллахад чиглэгдэж байгаа юм. Энэ онд бэлчээрийг сайжруулах талаар аймгийн ИТХ-аас баримтлах чиглэл батлуулах гэж байгаа тул энэ талаарх саналыг 2-р сард багтаан ирүүлэх талаархи албан бичгийг сумды Засаг дарга нарт хүргүүллээ.
Аймгийн хэмжээнд бэлчээрийн менежментийн бодлого чиглэлийг тодорхойлох зорилгоор аймгийн ЗД-йн 2017 оны А/141 дугаар захирамжаар аймгийн ЗД-ын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг томилогдсон. 2010 онд ХАА-н газраас бэлчээрийн талаархи баримтлах чиглэл батлагдан мөрдөгдөж байна. Энэ талаар сумдад хэлэлцүүлэг зохион байгуулж, ирүүлэх талаар албан бичгийг хүргүүллээ.
Газрын биржийн талаар:
МУ-Н ЗАСГИЙН ГАЗРЫН 2016.12.28-НЫ ӨДРИЙН 210 ДУГААР ТОГТООЛ-оор газрын цахим биржийг ажиллуулах журам батлагдан гарсан.
Газрын цахим биржийн програм хангамж, болон аймгийн төвийн газар гэр бүлийн хэрэгцээнд болон үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар олгох газрын зориулалт байршлын талаарх мэдээлэл, presentation-г бэлдэж аймгийн шуурхай зөвөлгөөн дээр мэдээлэл хийж гарын авлагыг тараалаа. Уг сайтад иргэд бүртгүүлснээр газрыг худалдах, түрээслэх зарыг байршуулахаас гадна дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын мэдээг харах, оролцох боломж бүрдэж байгаа юм.

Одоогоор mle.mn мэб сайтад Булган аймгийн төв болон бусад сумдуудын дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулалтын зарыг байршуулсан. Баяннуур суманд цахим дуудлага худалдааг анх удаа амжилттай зохион байгуулсан байна. Одоогоор 5 сум цахим дуудлага худалдааг явуулахаар зарлаад байна.
Газар төлөвлөлт:
Булган аймгийн инженерийн шугам сүлжээ бүхий төлөвлөгдсөн газар Домын дэвсэгт төлөвлөлт хийх ажлын хэсэг хуралдан байршлуудыг тодорхойллоо.
Тус төлөвлөлтийг баталгаажуулан ИТХ-р батлуулах талаар саналыг аймгийн Төрийн Захиргаа Удирдлагын хэлтэст хүргүүлэв.
Тус төлөвлөлтийн дагуу газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт явуулах тухай Аймгийн ЗД-ын 2017 оны 03-р сарын А/142 дугаар захирамжаар чацаргана, лаазалсан бүтээгдэхүүн,сүүний үйлдвэр,арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн зориулалтаар газрууд зарлагдаж газрын бирж /mle.mn/ болон Булганы мэдээ сонинд нийтэллээ.
БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТ, НИЙТИЙН АЖ АХУЙ
Барилга угсралт:
Булган аймгийн “Нутгийн удирдлагын ордон”-ны барилга угсралтын ажлыг 2017 оны 01 сарын 30-нд байнгын ашиглалтад оруулах улсын комиссын мэдэгдэлийн хоблогдох хангагч байгууллагууудад хүргүүлэн гүйцэтгэгч компаний бичиг баримтын бүрдэлийг шалгаж 2017 оны 02 сарын 13-нд байнгын ашиглалтад оруулах улсын комисс ажиллаж ашиглалтанд хүлээн авлаа.

Дашинчилэн сумын “Чин хайрхан” худалдаа үйлчилгээний төвийн барилга угсралтын ажилд 2017 оны 02 сарын 08-нд байнгын ашиглалтад оруулах улсын комисс ажиллаж ашиглалтанд хүлээн авав.

Булган сумын 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажилд гүйцэтгэгч байгууллагын 2017 оны 03 сарын 07-ны албан хүсэлт, МУБСШУСЯ-ны 2017 оны 03 сарын 09-ны албан бичгийн дагуу 2017 оны 03 сарын 16-ны өдөр улсын комиссын бүрдүүлэн ажиллуулж комиссоос үүрэг дааргаврын биелэлттэйгээр ашиглалтад хүлээж авлаа.

Барилга угсралтын “Хурмастын хүлэг” ХХК-иас ирүүлсэн хүсэлтийн дагуу Улаанбаатар хотын БХТ-д тодорхойлолт гаргаж хүргүүлэв.
Барилгын хөгжлийн төвийн 2017.01.31-ны 1/223 тоот албан бичгийн дагуу Булган аймагт бүртгэлтэй барилга угсралтын аж ахуй нэгжүүд болон Булган аймгийн барилгачдын холбоонд албан хүсэлт хүргүүлэв.
Орон нутгийн өмчийн газраас 2017 оны 02 сарын 07-ны 29 тоот албан бичгийн дагуу хариу албан бичгийг хүргүүллээ.
Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар Аймгийн нэгдсэн эмнэлэгийн цусны салбар банкны засварын ажлыг гэрээг Улаанбаатар хотын “Магнус сентурион констракшн” ХХК байгуулж ажлыг гүйцэтгэж 2017 оны 02 сарын 16-нд байнгын ашиглалтад орууллаа.

Зураг төсөл магадлалын чиглэлээр:
2017 оны 01-р сарын 15-ны өдөр 2017 онд хэрэгжүүлэх барилга байгууламжийн зураг төсвийн ажлын төлөвлөгөөг аймгийн Засаг даргаар батлуулсан. Уг төлөвлөгөөний дагуу одоогоор Хишиг-Өндөр сумын 640 хүүхдийн суудалтай хичээлийн байрны засвар, Булган сумын төвийн гудамжны өөрчлөлт шинэчлэлтийн ажил, Хур бороо, цасны усыг хуримтлуулах хөв цөөрөм байрлуулах ажлын хайгуул, судалгааны ажлын зураг төсөл боловсруулах даалгавар, Булган сумын дулааны станцын нөөц цахилгааны хангамжийн ажлын зураг төсөл боловсруулах даалгавар, Булган сумын спортын ордны барилгын их засварын ажлын зураг төсөл боловсруулах даалгавар, Булган сумын 5-р багийн Үйлдвэрийн зуухны 2 дугаар худгаас “Андууд” төв хүртлэх дулаан цэвэр усны шугамын өргөтгөл шинэчлэлтийн ажлын зураг төсөл боловсруулах нийт 6 зургийн даалгавар баталгаажсан, эхнээс ээ зураг төсөл боловсруулах компаниуд шалгарч гэрээ байгуулан ажиллаж байна.
Хишиг-Өндөр сумын 640 хүүхдийн сургуулийн барилгын засварын ажлын зургийн даалгавар боловсруулах, Бүрэгхангай сумын 320 хүүхдийн сургуулийн 60 хүүхдийн дотуур байрны байршил тогтоож зургийн даалгавар боловсруулах ажлыг БХБХ-н ахлах мэргэжилтэн Б.Ганзоригоор ахлуулсан ажлын хэсэг 2017 оны 01 сарын 26-нд хийж гүйцэтгэлээ.
Сургуулийн 1 давхрын зарим өрөөний модон хучилт хотойсон байна. Цонх хаалга солих, 1 давхрын модон шалыг солих,халаалт цахилгааны засвар хийх шаардлагатай байна. Дотор заслын ажлыг хийх шаардлагатай байна. Бүрэгхангай сумын засаг дарга Н. Эрхэмбаяр, 320 хүүхдийн сургуулийн захирал Н. Энхтуяа нарыг байлцуулан 60 хүүхдийн дотуур байрны барилгын байршлыг тогтоож байршлын тойм зураг гаргах ажлыг хийж гүйцэтгэлээ.

Булган аймгийн төвд дулааны станц ашиглалтад орохтой холбогдуулан 3 байршилд УДДТ-ийг барих шаардлагатай болсон, тус барилгуудын байршлыг тогтоож актаар баталгаажууллаа.

Иргэн Ц. Нандин-Эрдэнэ, Аймгийн АУДИТ-ын газар, Барилгын хөгжлийн төв, Татварын хэлтэс, Нэгдсэн эмнэлэгээс ирсэн албан бичгийг тус бүр зохих журмын дагуу хугацаанд нь гаргаж хүргүүлж ажиллаа.
Барилгын материал үйлдвэрлэл:
2017 оны байдлаар Булган аймгийн хэмжээнд барилгын материалын үйлдвэрлэл эрхлэгчдийн судалгааг авч нэгтгэх ажлыг гүйцэтгэж байна. 02 сарын байдлаар Могод, Тэшиг, Сэлэнгэ сумаас бусад сумдын мэдээллийг хүлээн авч нэгтгээд байна. Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран ажиллах талаар судлан ажиллаж байна. Барилгын материал үйлдвэрлэлийн дэд хөтөлбөрийг аймгийн ИТХ-д танилцуулж хугацааг сунгах талаар ажил зохион байгуулахаар төлөвлөж байна. Домын дэвсгийн барилгын материал үйлдвэрлэлийн бүсийг аймгийн ИТХ-н тогтоол гаргуулах ажлыг зохион байгуулахаар бэлтгэлээ.
Нийтийн аж ахуйн чиглэлээр:
Булган сумын 6-р багийн иргэн С.Сэр-Од-ын 6-р багийн багийн хөгжлийн төвийн баруун талд үйлчилгээний зориулалтаар барих барилгын байршлын тойм зургийг боловсруулж өргөдлийн хариуг хүргүүлсэн. 4-р багийн иргэн Х.Энхтуяагийн 5-р багт барлалтай “Том бууз” цайны газрыг ариутгах татуургын төв шугамд холбуулах өргөдлийн дагуу байршлын тойм зураг, Булган сумын дулаан дамжуулах төвийн 3 барилгын байршлын тойм зураг боловсруулан гаргасан нийт 5 байршлын тойм зургийг батлууллаа.

































