Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2017 оны 4 дүгээр сард хийсэн ажлын тайлан

2017-05-02

Удирдлага зохион байгуулалт:

2017 оны сургалтын төлөвлөгөөний дагуу дараах албан хаагчид сургалтад хамрагдлаа.

Газрын үнэлгээ төлбөр хариуцсан мэргэжилтэн болон  Хялганат тосгоны газрын даамлыг мэргэшүүлэх 14 хоногийн сургалтад, Газрын кадастр, геодези зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтнийг “Геодези инженер” баклаварын түвшины сургалтанд оройн ангийн сургалтад, Геодези зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн “Газар нутгийн нэрийн зургийг тоон хэлбэрт оруулах” сэдэвт сургалтад, Мэдээллийн технологийн асуудал хариуцсан мэргэжилтэн “Үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтцийг бий болгох” сэдэвт сургалтад, Инженерийн байгууламж хариуцсан мэргэжилтэн Г.Батцагаан төсөвчний анхан шатны 14 хоногийн сургалтад хамрагдлаа.

ГЗБГЗЗГазраас 2017 оны 04 сарын 28-30-ны өдрүүдэд “Газрын харилцааны ажилтны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан “Газрын харилцааны ажилтны өдрийн нэрэмжилт шилжин явах цом”-ын тэмцээнд байгууллагын спортын тамирчид, дэмжигчдийг оролцуулах арга хэмжээг авч ажиллаж байна.

Газрын харилцааны ажилтны өдөр болохтой холбогдуулан салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан Сэлэнгэ сумын газрын даамал Г.Мэргэнбаатар, мэргэжилтэн Б.Отгонжаргал нарыг “Газрын харилцааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдэгээр, Хутаг-Өндөр сумын газрын даамал А.Гантулга, мэргэжилтэн М.Одбаяр нарыг Барилга хот байгуулалтын яамны “Жуух бичиг”-ээр, Баяннуур сумын газрын даамал Ч.Ган-Эрдэнийг Засаг даргын “Жуух бичиг”-ээр шагнуулахаар шагналын материалыг 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 01/220 албан бичгээр ГЗБГЗЗГазар, Төрийн захиргааны удирдлагын хэлтэст хүргүүллээ.

Барилгын удирдах ажилтны зөвлөгөөн Улаанбаатар хотод 2017 оны 04 сарын 28-29-ны өдрүүдэд зохион байгуулагдах тул БХБХэлтсийн 5 мэргэжилтэн, газрын дарга Ү.Бямбасүрэн нар оролцохоор бэлтгэл ажлыг хангалаа.

Аймгийн Засаг даргын Хөгжлийн хөтөч хөтөлбөрийн 1-р улирлын биелэлтийг гаргаж төрийн захиргаа удирдлагын хэлтэст хүргүүллээ.

Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Булган аймгийн 80 жилийн ойн ажлын бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөөний хэрэгжилтийн талаарх мэдээллийг танилцууллаа.

Сумдын газрын даамлуудын 2016 оны үйл ажиллагаа, үр дүнгийн гэрээний дүгнэлт, гарч буй алдаа, дутагдал, цаашид анхаарах асуудлын талаар 2017 оны 4 сарын 06-ны өдрийн 01/208 дугаар албан бичгээр сумдын Засаг дарга нарт хүргүүлэв.

Тооллогын комисс байгууллагын эд хөрөнгөд дахин тооллого явуулж, элэгдэл хорогдолоо нөхсөн актлах шаардлагатай зүйлсийн жагсаалтыг гаргаж, тайланг газрын дарга, өмч хамгаалах комисст танилцууллаа. Газрын даргын а/20 дугаар тушаалаар зарим ашиглагдахгүй болсон бараа материалын жаргсаалтыг гаргаж актлалаа.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хяналт шалгалтыг угтаж удирдамжийн дагуу 27 заалт бүхий төлөвлөгөө боловсруулан батлуулж бэлтгэл арга хэмжээг авч байна.

Газрын харилцааны чиглэлээр

Газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор газар өмчлөлийн явц, үр дүн, тулгамдаж байгаа асуудлын талаар аймгийн Засаг даргын зөвлөлд танилцууллаа. Мөн “Газар-Таны өмч” 2 сарын аян зохион байгуулахаар төлөвлөгөө гарган захирамжийн төслийг Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтэст хүргүүлэв.

Монгол Улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа үнэ төлбөргүйгээр газар өмчилж авах эрхээ тухайн орон нутагт хэрэгжүүлсэн эсэх талаарх тодорхойлолт 6 иргэнд, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаас 6 хүний газар өмчилж, эзэмшиж байгаа лавлагаа гарган ирүүлэх тухай албан тоот ирүүлсний дагуу лавлагааг гарган холбогдох газарт хүргүүлэв.

Шүүхийн тамгын газраас газар өмчлөлийн чиглэлээр мэдээлэл өгөхийг хүссэн албан тоот ирүүлсний дагуу албан хаагчдад мэдээлэл өгч  гарын авлага тараав.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ирэх хяналт шалгалтыг угтаж төлөвлөгөө гарган Газрын даргаар батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Инженерийн шугам сүлжээний газрын чиглэлээр

4-р сарын байдлаар газар эзэмших эрх шилжүүлэхийг хүссэн 2 иргэн, гэрчилгээ авахыг хүссэн 3 иргэн,  кадастрын зураглалаар газрын хэмжээг өөрчилж гэрээ, гэрчилгээгээ шинэчлэн авахыг хүссэн 1, газар хүссэн 1 иргэн нийт 7 өргөдөл, 2 хүсэлт ирүүлснээс 3 өргөдлийг аймгийн Засаг даргын захирамжийн дагуу шийдвэрлэж газар хүссэн 1 иргэнд хариу өгөх мэдэгдлээр өргөдлийг буцааж,  эзэмшил газрын орц, гарцын асуудлын талаар ирүүлсэн 1 иргэний хүсэлтийг судалж албан тоотоор хариуг өгч, бусад өргөдөл шийдвэрлэлтийн шатанд явагдаж байна.

Аймгийн Засаг даргын 2017 оны А/206, А/223 дугаар захирамжаар 2 иргэний газар эзэмших эрх шилжүүлэн, А/224 дүгээр захирамжаар  1 иргэний газрын хэмжээг өөрчилж  гэрээ, гэрчилгээг шинэчлэн тус тус олголоо. 

            Аймгийн төвд дутуу баригдсан болон 2 жил дараалан газраа ашиглаагүй 13 иргэн, 16 хуулийн этгээдийн бүртгэлийг гарган холбогдох иргэдийг цуглуулан мэдэгдэл өгөхөөр ажиллаж байна.

ХАА, БОАЖГазартай хамтран Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг ХАА-н газар дээр хуралдан санал солилцон бэлчээрийн төлөв байдал фотомониторингийн талаар болон бусад чиглэлээр ярилцлаа. МАА-н бодлогыг АИТХ-аар батлуулахтай холбоотой  цуг хэлэлцэх асуудалд багцалж оруулахаар боллоо.

Барилга хот байгуулалтын чиглэлээр

Барилга угсралт:

Булган сумын 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын улсын комиссын хурлын тэмдэглэл, улсын комиссын актыг комиссын гишүүдээс өгсөн үүрэг даалгаврын хамт гүйцэтгэгч компанид хүргүүллээ. Ашиглагч байгууллага 2-р цэцэрлэг 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгад нүүж орж үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

Барилгын хөгжлийн төвөөс томилогдсон ажлын хэсэгтэй хамтран Нутгийн удирдлагын ордоны барилга, 1-р сургуулийн өргөтгөл 640 хүүхдийн сургууль, 640 хүүхдийн сургуулийн барилга угсралт, Хангал сумын хялганат тосгоны инженерийн шугам сүлжээний угсралтын ажилтай тус тус танилцаж холбогдох мэдээллийг барилгын хөгжлийн төвд хүргүүлэв.

   

“Булган АЗЗА” ТӨХК-н хүсэлтийн дагуу Улаанбаатар хотын “Таравчимбулин” ХХК-д албан бичиг хүргүүлж 2017 оны 04 сарын 20-нд Зургийн зохиогч “Таравчимбулин” ХХК, “Булган АЗЗА” ТӨХК-ийн төлөөллийг байлцуулан Орхон аймгийн “Би Би Кей Эйч” ХХК-иар улаан шугамыг тавиулж  акт үйлдэж ажлыг эхлүүлээд байна. 

   

Булган сумын ус дулаан дамжуулах төвийн барилга угсралтын ажилд техник хяналтыг тавьж ажиллаж байна. УДДТ-д тоног төхөөрөмж угсрах Улаанбаатар хотын “Альянс Тех” ХХК-н инженертэй хамт барилгын ажилтай танилцаж холбогдох зөвлөмжийг өгч ажиллаж байна. 1, 2 дугаар УДДТ-н барилгын ажлыг “Дэлгэр ган” ХХК, 3 дугаар УДДТ-н барилгын ажлыг “Булган барилга” ХХК гүйцэтгэж байна.

Булган сумын 1-р сургуулийн өргөтгөл 640 хүүхдийн барилгын ажлыг эхлүүлэх талаар гүйцэтгэгч компанитай холбогдон ажилласан. 2017 оны 05 сарын 02-нд барилгын ажлыг эхлүүлэхээр тохиролцлоо.

Гурванбулаг сумын бүрэн дунд сургуулийн 2017 оны 03 сарын 23-ны 01/33 тоот албан хүсэлтийн дагуу гүйцэтгэгч “Авзага трейд” ХХК-д 2017 оны 04 сарын 03-нд зөрчил арилгуулах тухай албан мэдэгдэл, Улаанбаатар хотын БХТ-д сургуулийн нөхцөл байдлын тухай арга хэмжээ авч хамтран ажиллах тухай 2017 оны 04 сарын 03-ны 01/204 тоот албан хүсэлтийг, Гурванбулаг сумын дунд сургуульд 2017 оны 04 сарын 03-ны 01/205 тоот зөвлөмжийг тус тус хүргүүллээ.

Барилгын хөгжлийн төвийн хугацаатай албан бичгийн дагуу ашиглалтад орсон орон сууц, аймагт ашиглагдаж байгаа нийт орон сууцны ашиглалтын судалгааг гаргаж хүргүүлэв. 

 

Барилгын материал үйлдвэрлэл:

Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих дэд хөтөлбөрийн талаар илтгэлийг газрын даргад танилцуулсан.

Булган аймгийн нутаг дэвсгэр дэх түгээмэл тархацтай барилгын материалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 6 аж ахуй нэгжид судалгаа ирүүлэх тухай албан хүсэлтийг хүргүүлсэнээс “Хүрэн булаг” ХХК-с бусад аж ахуй нэгжүүдийн судалгааг авч ажиллаа.

Булган суманд барилгын материалын худалдаа эрхлэж байгаа 4 аж ахуй нэгжүүдэд судалгаа ирүүлэх албан хүсэлтийг хүргүүлсэн. “Эрдэнэ бармат” ХХК, Жаргант, “Барилтрейд” ХХК судалгааг ирүүлж, судалгааг нэгтгэн БХТ-д 2017 оны 02 сарын 21-ны  01/275 тоотоор хүргүүллээ.

 “Тана орд” ХХК, “Сүүдэр царам” ХХК-ийн ирүүлсэн барилгын ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрлийг сунгуулахтай холбогдуулан ирүүлсэн хүсэлтийн дагуу Улаанбаатар хотын БХТ-д тодорхойолт гаргаж хүргүүллээ.

Булган суманд хэрэгжиж байгаа дулааны станц, дулааны шугам барих төсөлд ажилласан захиалагчийн техник хяналтын ажлын хүрээнд өгөгдсөн мэдэгдэлийн дагуу хариуг гаргаж аймгийн ЗДТГ-н ХБХ-д хүргүүлэв.

Монгол Улсын барилга хот байгуулалтын яамнаас “Барилгын салбарт төрөөс баримтлах бодлого” /2017-2027/-г боловсруулж байгаатай холбогдуулан аж ахуй нэгжүүдийн хүний нөөцийн мэдээллийг авч нэгтгэлээ.

Булган суманд “Дэлхийн банкны зээлээр хэрэгжих эрчим хүчний 2 дугаар төсөл”-н хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа “Дулааны станцын гадна цахилгаан хангамж”-ийн зураг төслийн ажлыг хийлээ.

 Туршлага судаллаа:

Булган аймгийн Засаг дарга З.Батзоригоор удирдуулсан ажлын хэсэг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн хотод туршлага судлахаар ажиллав. Уг айлчлалд аймгийн ЗДТГ-ын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг, хэлтсүүдээс төлөөллүүд ажилласан бөгөөд ГХБХБГ-аас Инженерийн байгууламж хариуцсан мэргэжилтэн Г.Батцагаан тодорхой чиг үүргийн дагуу туршлага судалж, тайланг танилцууллаа.

2017 онд хэрэгжих бэлэн болсон зургийн зураг төсөл зургийн даалгаврын ажлуудыг ОНӨГ-т хүргүүлж тендер зарлуулах арга хэмжээг авч ажиллаа.

 

ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР

Санал асуулга

Манай газраас үйлчилгээ авснаар таны сэтгэл ханамж хир байна?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР