ГХБХБГазрын 01 дүгээр сарын мэдээ /загварын дагуу/
|
№ |
Мэдээний агуулга |
Дэлгэрэнгүй |
Хугацаа |
|
1 |
|
||
|
1 |
Татвар
|
Газар эзэмших, ашиглах эрхийг шилжүүлсний орлогод албан татвар ногдуулахтай холбоотой Газрын тухай хуулийн 38 -р зүйлийн 6 дахь хэсэг, 40-р зүйлийн 40.1.7 дахь заалт, 44-ар зүйлийн 10 дахь хэсэгт тус тус өөрчлөлт орж, Монгол улсын сангийн сайдын 2017 оны 379 дугаар тушаалаар аргачлал батлагдан 2018 оны 01-р сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчлагдсан. Үүний дагуу газар эзэмших ашиглах эрхийг иргэнд шилжүүлэхдээ дуудлага худалдааны анхны үнийн дүнгийн 10 хувь, аж ахуйн нэгж байгууллага мөн анхны үнийн дүнгийн 30 хувьтай тэмцэх хэмжээний мөнгөн дүнг татварын дансанд төвлөрүүлэх, мөн газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эсвэл гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт зориулж олгохоор хуульд нэмэлт өөрчлөлт орсон байна. |
2018 оны 01 сарын байдлаар |
|
2018 оны 01-р сарын байдлаар |
|||
|
2 |
Газар тариалан
|
Булган аймгийн атаршсан болон тариалангийн газрын газрын төлөв байдал чанарын төлөвлөгөөт хянан баталгааны ажлыг 2017 онд “Глобус” ХХК нь хийж гүйцэтгэснийг CD-р хүргүүллээ. Тус албан бичигт тус компаний хийсэн ажлын тайлан, дүгнэлтийг тариалан эрхэлж буй иргэн аж ахуйн нэгж байгууллагад хэвлэн хүргүүлэх, газрын чанарыг доройтуулсан иргэн хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх, нөхөн сэргээх арга хэмжээг үе шаттай авах талаарх мэдэгдлийг хүргүүлж арга хэмжээ авч ажиллах шаардлагатай талаар, мөн газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааг хийлгэх ажлыг зохион байгуулах үүднээс эхний ээлжид шатахуун түгээх станцууд, томоохон амралт сувилал, үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг хамруулах талаар иргэн аж ахуйн нэгж байгууллагын газрын жагсаалтыг гарган даргын 2018 оны 01-р сарын 16-ны 01/24 тоот албан бичгээр ус тус хүргүүллээ. |
2018 оны 01-р сарын байдлаар |
|
3 |
Барилгын зураг төсөл:
|
1 дүгээр сард Барилгын ажлын зураг төсөв боловсруулах даалгаврууд болон архитектур төлөвлөлтийн даалгаврууд батлагдсан. Хутаг-Өндөр сумын 320 хүүхдийн сургуулийн барилга, 120 хүүхдийн цэцэрлэгийн барилга, Хангал сумын 75 хүүхдийн цэцэрлэгийн барилга, Булган сумын Соёл амралтын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын 2 дугаар үе шатны ажил, Рашаант сумын цэвэрлэх байгууламжийн технологийн шинэчлэлт, Булган сумын 1 дүгээр багийн Цэцэг толгойн оршуулгын газрын тохижилт, хашаа барих ажил зэрэг ажлууд дээр зургийн даалгавар батлагдлаа. |
2018 оны 01-р сарын байдлаар |
|
4 |
Барилга угсралт:
|
Тусгайлан боловсруулсан удирдамжийн дагуу 2018 оны 01 сарын 05-нд Хутаг-Өндөр сумын сургууль, цэцэрлэгийн удирдлагуудаас өгсөн хүсэлтийн дагуу Хутаг-Өндөр сумын төвд БХБХ-ийн дарга Б.Ганзориг, мэргэжилтэн Н.Гүржав, Г.Батцагаан нар ажиллав. Хутаг-Өндөр сумын цэцэрлэг: Цэцэрлэгийн эрхлэгчийн хүсэлтээр сумын цэцэрлэгт хамаарах хүүхдүүдийн тоо хэт олширч одоогоор 100 ортой цэцэрлэгт 200 орчим хүүхэд хамрагдаж байна. Энэ нь ачаалал хэт давсан үзүүлэлт бөгөөд “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын байранд 2 анги гаргаж, өргөтгөлөөр 1 анги тусад нь гаргаж, дулааны улиралд 2 эсгий гэрт хичээллэж үйл ажиллагаа явуулж байна. Авсан арга хэмжээ: Сумын төвийн ерөнхий төлөвлөгөөнд заагдсан ёсоор цэцэрлэгийг гэр хороололд байршуулах боломжтой боловч одоогоор тэнд дэд бүтцийн асуудал шийдэгдээгүй, айл өрхийн тоо тухайн байршилд цөөн, хэтдээ тоо нь олшрох шинжтэй авч, одоогоор боломж бага байгаа тул одоо байгаа цэцэрлэгийн хашаанд байршуулахаар шийдлээ. Хутаг-Өндөр сум бүрэн дунд сургууль: Тус сумын 320 хүүхдийн сургуулийн барилгын нь П хэлбэртэй барилга бөгөөд үерийн усыг тоссон байрлалтай бөгөөд барилгын суурь уруу шууд шингэдэг, хэдийгээр мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт акт гараагүй, чанар аюулгүй байдлын хувьд маш их муудсан, энэ талаар сургуулийн удирдлагууд ч санал гомдол гаргаж байдаг. Шинээр барих барилгын байршил дээр сургуулийн захиралтай ярилцаж зөвшилцөн одоо байгаа 320 хүүхдийн сургуулийн барилгыг буулгаж тус байршил дээр нь 520 хүүхдийн сургууль бариулах хүсэлтийг сургуулийн удирдлагаас өгсөн. Хүүхэд, хүн амын өсөлт жил дараалан өсөж байгаа, одоо ачааллаас давсан 3 ээлжээр хичээллэдэг учраас 520 хүүхдийн сургууль нь 2020 онд бүрэн анги дүүргэлттэйгээр хичээллэх тооцоо харагдаж байгаа тухай бидэнд тайлбар өглөө. |
2018 оны 01-р сарын байдлаар |

































