2017 онд газар өмчлөлийн чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлын бичмэл тайлан

2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 315 иргэний 41,05 га эзэмшиж байгаа газрыг, шинээр 1409 иргэнд 119,57 га, улсын чанартай авто зам дагуу 86 иргэнд 6,03 га, нийт 1409 иргэнд 166,65 га газрыг өмчлүүлэхээр тусгагдсан. 2017 онд 920 иргэн өргөдөл ирүүлснээс 731 иргэнд 101,04 га газрыг өмчлүүлж өссөн дүнгээр 14174 иргэн өргөдөл ирүүлснээс 13969 иргэнд 2329,43 га газрыг өмчлүүлж статистикийн хүн амын 2016 оны 61149 иргэнд харьцуулахад 23,05%-тай, төлөвлөгөөний биелэлт 51,8%-тай
Газар өмчлөлийн дүн, га-аар 2017 он

Өссөн дүнгээр /2003-2017 оны хагас жилийн байдлаар/

2003-2017 оны хагас жилийн байдлаар өмчлүүлсэн газрын хэмжээ /га/

Өмчилж авсан иргэдийн тоог аймгийн нийт хүн амын тоонд харьцуулахад 22,8 хувьтай газар өмчлөлийн ажил явагдаж байна.

Хууль хэрэгжиж эхэлснээс хойш 13969 иргэн газар өмчлөх шийдвэрээ авсан боловч үүний 7227 иргэн буюу 51,7%-нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн албанд бүртгүүлэн газраа баталгаажуулан гэрчилгээ авчээ. 2017 оны байдлаар 572 иргэн газраа улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Газар өмчлөлийн чиглэлээр доорхи арга хэмжээг авч хэрэгжүүллээ.
2017 онд Монгол Улсын иргэнд өмчлүүлэх газрын байршил, хэмжээ, зориулалтыг нэгтгэн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ний өдрийн 05 дугаар тогтоолоор батлуулан иргэдэд өмчлүүлэх газрын байршлын зургийн хамт ikhbayar.ts@gazar.gov.mn хаягаар болон ГНСангийн тайлангийн хамт 01/26 дугаар албан тоотоор ГЗБГЗЗГазарт хүргүүлэв.
“Монгол улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэ төлбөргүй өмчлүүлсэн газрын мэдээллийн санг ажиллуулах журам”-ын 1, 2 дугаар хавсралтын дагуу 2014 оноос хойших мэдээллийг цахимаар Urantugs.b@gazar.gov.mn хаяг болон 01/137 дугаар албан тоот, 2017 оны газар өмчлөлийн мэдээг аймгийн хэмжээнд нэгтгэн 1-4-р улирлын мэдээг 2017 оны цахим хаягаар кадастрын хэлтэст, 01/185, 01/463, 01/633, 01/830 дугаар албан тоотоор ГЗБГЗЗГазарт тус тус хүргүүлэв.
Монгол Улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа үнэ төлбөргүйгээр газар өмчилж авах эрхээ тухайн орон нутагт хэрэгжүүлсэн эсэх талаарх тодорхойлолт 37 иргэнд, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 76 хүний газар өмчилж, эзэмшиж байгаа лавлагааг ирүүлэх албан хүсэлтийн дагуу иргэний лавлагааг гарган холбогдох газарт хүргүүлэв.
Газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор Улсын бүртгэлийн газар, Булган сумын ЗДТГазартай хамтран ажиллах төлөвлөгөөг боловсруулан газрын даргаар батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Газар өмчилж, эзэмшиж, ашиглаж буй иргэн, хуулийн этгээдийн нэгж талбарын хувийн хэргийн материал, улсын төсөв, төсөл хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн судалгааны тайлан, зураг, материалын хадгалалт, хамгаалалтын сайжруулах зорилгоор ГЗБГЗЗГ-с ирүүлсэн чиглэлийн дагуу иргэн, хуулийн этгээдийн нэгж талбарын хувийн хэрэг, материалын жагсаалтыг гарган архивд хүлээлгэн өгөх тухай 01/122 албан тоотыг Сумдын Засаг дарга нарт хүргүүллээ.
Архивын тоо бүртгэлийн тайланг сумдаас нэгтгэн авч 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 01/140 дугаар албан тоотоор ГЗБГЗЗГазарт хүргүүлэв. Аймгийн хэмжээнд 29696 нэгж талбарын 218010 хуудас баримт материалыг архивлан хадгалж тухай бүрт баяжилтийг хийж байна. 2018 онд аймгийн ГХБХБГазарт архивын өрөө гарган сумдын газар өмчлөгч иргэний нэгж талбарын хувийн хэргийн материалыг татан авч байршуулахаар бэлтгэл арга хэмжээг авч байгаа болно.
2015 онд 3АТТП" ХХК хийж гүйцэтгэсэн. 2015, 2016 онд ГХГЗЗГазар тайланг /СD/, зургийн хамт ирүүлснийг сумдад актаар хүлээлгэн өгсөн. Уг өмчлүүлэх боломжтой нөөцөөр тогтоогдсон газарт иргэнд өмчлүүлэхээр тухайн жилийн төлөвлөгөөнд тусган хэрэгжилтийг ханган ажиллах талаар сумдын Засаг дарга нарт заавар зөвлөмжийг 2015 оны 01/553, 2016 оны 01/204 албан тоотоор тус тус хүргүүлж байсан. “АТТП” ХХК-ний гүйцэтгэсэн шинээр үүсэх суурьшлын бүсийн талаарх бичмэл тайлан ирүүлэх тухай 2017 оны 01/644 дүгээр албан тоотоор сумдын Засаг дарга нарт хүргүүлэв. Аймгийн хэмжээнд Монгол улсын иргэнд өмчлүүлэх боломжтой газрын нөөцөд тогтоогдсон газарт газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу 1122 иргэнд 97,36 га газрыг өмчлүүлсэн байна. Дашинчилэн, Могод, Сэлэнгэ, Рашаант сум дэд бүтцийн асуудлыг шийдвэрлээгүйн улмаас газар олголт хийгдээгүй байна.
Зогон татаж тэмдэгжүүлсэн байдал /шинээр үүсэх суурьшлын бүсэд/
Баяннуур сум


Гурванбулаг сум


Булган сум


Аймгийн Засаг даргын 2017 оны А/231 дүгээр захирамжаар 2018 онд “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль” 5 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болохтой холбогдуулан “ГАЗАР-ТАНЫ ӨМЧ” сэдэвт 2 сарын аяныг зарлаж, төлөвлөгөө гарган сумдын Засаг дарга нарт 01/311 дугаар албан тоотоор хүргүүлэв. Аяны хүрээнд доорх арга хэмжээг авч хэрэгжүүллээ.
Аймгийн Засаг даргын 2017 оны А/231 дүгээр захирамжаар 2018 онд “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль” 5 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болохтой холбогдуулан “ГАЗАР-ТАНЫ ӨМЧ” сэдэвт 2 сарын аяныг зарлаж, төлөвлөгөө гарган сумдын Засаг дарга нарт 01/311 дугаар албан тоотоор хүргүүлэв. Аяны хүрээнд 5 сарын 29-ний байдлаар доорх арга хэмжээг авч хэрэгжүүллээ.
- Сумдын Засаг дарга нар аяны хүрээнд зохион байгуулах төлөвлөгөө боловсруулан ажлын хэсэг томилон, аяны хүрээнд хуулийн сурталчилгаа, “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг, уралдаан зэрэг арга хэмжээг авч ажилласан байна.
- Булган сум, Улсын бүртгэлийн газартай хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулан батлуулж, аяны талаар Булган сонин болон лэд зурагтаар /шторк/ бэлтгэн иргэдэд мэдээллээ.
- АЗДТГ-с төрийн захиргааны албан хаагч, сумдын удирдлагуудыг хамруулан зохион байгуулсан “Захиргааны хууль”-ийн сурталчилгааг нийтэд мэдээлэх ажил зохион байгуулагдсантай холбогдуулан “Газар – Таны өмч “ сэдэвт 2 сарын аян болон газрын чиглэлээр 2017 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.
- Сумдын Засаг даргын орлогч нарын 2017 оны 06 дугаар сарын 06-ний өдрийн цугралтын үеэр газар өмчлөлийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ, “Газар-Таны өмч” аяны талаар мэдээлэл хийж танилцууллаа.
Аймгийн Засаг даргын 2017 оны А/231 дүгээр захирамжаар 2018 онд “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль” 5 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болохтой холбогдуулан “ГАЗАР-ТАНЫ ӨМЧ” сэдэвт 2 сарын аяны хүрээнд Орхон сумын Халиун баг улсын чанартай авто зам дагуу өмчлүүлсэн 182 иргэний газрын кадастрын зураглалыг баталгаажуулах, нэгж талбарын хувийн хэргийг бүрдүүлэхээр Орхон сумын “Нүүдлийн ЗДТГ”-тай хамтран 2017 оны 07 дугаар сарын 20-21-ны өдрүүдэд Орхон аймгийн Эрдэнэ багийн төв дээр ажиллаа. Уг арга хэмжээний үеэр нийт 135 иргэн буюу 44 иргэний зуслан, 91 иргэний өмчлөлийн газрын кадастрын зураглалыг гарган баталгаажуулж, 428500 төгрөгийг төвлөрүүлэн ажиллаа. Газар өмчлөлийн талаар иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч заавар зөвлөмжийг тухай бүрд өглөө. Нийт 160 орчим иргэн хамрагдлаа.


Сургалт, сурталчилгааны чиглэлээр
“Газрын тухай” хууль, “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай, хууль тогтоомжийг сурталчлах, иргэдийн санал хүсэлт авах ''Нээлттэй хаалганы өдөр" зохион байгуулах ажлын төлөвлөгөө боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллаа. “Хүлээж суулгүй хүрч үйлчилье” уриан дор “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулж өдөрлөгийн үеэр мэргэжилтнүүд хуваарийн дагуу байгууллагын үйл ажиллагааг иргэдэд сурталчилж, санал хүсэлтийн хайрцгаар санал болон өргөдөл гомдлыг хүлээн авч шуурхай шийдвэрлэн ажиллаа. Өдөрлөгийн үеэр давхардсан тоогоор нийт 300 гаруй иргэд олон нийтэд мэдээлэл, зөвлөгөө өгч, 56 иргэнд газрын мэдээллийн сангийн зургаар үйлчилгээг үзүүллээ.
“Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хууль тогтоомжийг хэрэгжүүлэх болон орон нутагт энэ чиглэлээр бодлого, шийдвэр боловсруулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд иргэдийн оролцоо, санал хүсэлтийг хүлээн авч тусгах, холбогдох хуулийн сурталчилгаа хийж таниулах, газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх “Газар-Таны өмч” сэдэвт аяны хүрээнд Булган аймгийн хэмжээнд нийт 48 удаа 1499 иргэнд газрын холбогдолтой асуудлаар сургалт, сурталчилгаа зохион байгуулж газар өмчлөлийн талаар зөвлөмж гарын авлага бэлтгэн 1054 гаруй иргэдэд тараан ажиллаа.
Байгууллагын цахим хуудсанд тухайн жилд газар өмчлүүлэх газрын байршил, хэмжээ, зориулалтыг тогтмол байршуулан мэдээллийг шинэчлэн ажиллаж байна. Булган аймгийн төвийн Лэд зурагт болон FM-р газар өмчлөлийн сургалт, сурталчилгааг олон нийтэд хүргэн мэдээллээ.
Баянуур сум Бүрэгхангай



Гурванбулаг сум Орхон сум


Баян-Агт сум


Булган сум


Тайлан бичсэн: Мэргэжилтэн С.Юмжав

































