“ХҮЛЭЭЖ СУУЛГҮЙ, ХҮРЧ ҮЙЛЧИЛЬЕ” САРЫН АЯНЫ ХҮРЭЭНД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГӨӨР ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

2018-05-07

“Газрын харилцааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль” 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болохтой холбогдуулан газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх, иргэд, олон нийтэд салбарын үйл ажиллагааг сурталчлах зорилгоор газрын даргын 2018 оны 03 сарын 18-ны а/12 дугаар тушаалаар 2018 оны 03 дугаар сарын 26-аас 04 дүгээр сарын 26-ыг хүртэл “Хүлээж суулгүй хүрч үйлчилье” уриатай сарын аяныг зарлан, хийгдэх ажлын төлөвлөгөөг боловсруулан баталж, дараах ажлуудыг амжилттай зохион байгууллаа.

Сумын даамлуудад чиглэл өгөх онлайн хурал хийлээ:

Булган аймагт Шүлхий өвчин гарч 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хорио цээрийн дэглэм тогтоон, гадагшаа нэвтрүүлэхгүй байж, энэ хугацаанд олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон тул бид хорио тавигдахаар хугацаа бага тул урд сумдад бүсчилсэн хэлбэрээр нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулах, хойд сумдад чиглэл өгч сумдын тамгын газартайгаа хамтран сарын аяныг зарлан нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулах талаар онлайн хурлыг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа.

Хурлын үеэр газрын харилцааны ажилтны өдөр болохтой холбогдуулан “Хүлээж суулгүй, хүрч үйлчилье” сарын аяны төлөвлөгөөг танилцуулан, урд сумдад бүсчилсэн хэлбэрээр явах хуваарийг хорио тавигдахаар гаргаж хүргүүлэх, бэлтгэл ажлыг хангах, хойд сумд орон нутагтаа аяныг зарлан, иргэдэд хүрч үйлчилгээ үзүүлж, газрын харилцааны үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, мэдээ мэдээллээр хангаж ажиллах талаар сумдын даамлуудад үүрэг чиглэл өгч ажиллаа.

 Булган сумын албан байгууллагуудад мэдээлэл хийлээ:

“Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль” 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болохтой холбогдуулан мөн “Газрын харилцааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан “Хүлээж суухгүй, хүрч үйлчилье” сарны хүрээнд аймгийн төвийн албан байгууллага, аж ахуйн нэгжид “Нээлттэй хаалга”-ны өдөрлөгийг зохион байгуулж, салбарын тухай хууль, тогтоомжийг сурталчлан, Аймгийн төвийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Эрүүл мэндийн газар, Стандарт хэмжил зүйн хэлтэс, Статистикийн хэлтэс, Байгаль орчин, Аялал жуулчлалын газар, Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газар, Боловсрол соёлын газар, Биеийн тамир, спортын газар зэрэг байгууллагад газар өмчлөлийн өнөөгийн байдал, хууль, тогтоомжийн өөрчлөлт, газар төлбөр, үнэлгээ, Булган аймгийн 80 жил болохтой холбогдуулан бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хийж, иргэдийн асуултад хариулт өгч, мэдээлэл хийлээ. Тус арга хэмжээнд 8 байгууллагын нийт 102 албан хаагч хамрагдав.

Бүсчилсэн хэлбэрээр “Хүлээж суулгүй, хүрч үйлчилье”уриатай нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа

 

Газрын удирдлагын дарга С.Наранбаатар ахлагчтай, Геодези зураг зүйн мэргэжилтэн М.Одбаяр, газрын Кадастрын мэргэжилтэн Н.Отгонжаргал нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг төлөвлөгөөний дагуу Орхон, Бүрэгхангай, Дашинчилэн, Баяннуур, Гурванбулаг, Хишиг-Өндөр сумдад “Хүлээж суулгүй хүрч үйлчилье” аяны хүрээнд нээлттэй хаалганы өдөрлөгийг 2018 оны 4 сарын 16-аас 23-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж, Өдөрлөгийн үеэр ГХБХБГазраас газар болон барилгын чиглэлээр 2017 онд хийгдсэн ажлуудыг иргэдэд танилцуулж, МУИГӨТХууль болон бусад холбогдох хууль, тогтоомж, сумын 2018 оны ГЗБ-ын төлөвлөгөөг сурталчлан, 2019 оны ГЗБ-ын төлөвлөгөөний дагуу иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, газрын чиглэлээрх үйлчилгээг үзүүллээ.

 

Сумдад зохион байгуулсан ажлаас танилцуулбал:

Орхон суманд:

 

Сарын аяны хүрээнд газрын даргын 12 дугаар тушаалын дагуу сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/55 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулан төлөвлөгөөг хавсралтаар батлуулан сумын даамал Д.Нямаа дараах ажлуудыг зохион байгуулжээ.

2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын төвд  зүүн дэнжид 26 өрх, баруун дэнжид 10 өрх, шанх хороонд 15 өрх, Орхон аймгийн хил залгаа газарт 150 иргэнд  нийт 201 иргэнд 17,5 га газрыг  шинээр өмчлүүлэхээр тусгагдсаны дагуу  сумын төвд 32 өрхийн 3,1081 га, Орхон аймгийн хил залгаа улсын чанартай авто замын дагуу 4 иргэний 0,288 га газрын зөрчлийг арилган тус тус Засаг даргын захирамжаар өмчлөх шийдвэрийг гаргуулан өгч, улсын бүртгэгч анхан шатны материалыг бүрдүүлэн хүлээн авч аймгийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн.

Мөн 2018 оны 4-р сарын 18-21-ны өдрүүдэд техникийн үзлэгийн ажлын хэсгийнхэнтэй хамтран хөдөөгийн багуудад төрийн үйлчилгээг газар дээр хүргэж, үүнд 1,2,3,4 багуудын 153 иргэнд газрын тухай болон газрын төлбөрийн тухай хуулийг сурталчилж, 130 иргэний өвөлжөө хаваржааны хураамжийг хураан авч төсөвт 130 мянган төгрөг төвлөрүүлсэн байна.

Аймгийн ажлын хэсэг 2018 оны 04 сарын 16-17-ны өдрүүдэд тус суманд ажиллаа.

Аймгийн ИТХурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор батлагдсан “2018 онд монгол улсын иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг батлах тухай” төлөвлөгөөний дагуу иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлж буй 67 нэгж талбарт газрын кадастрын хэмжилт хийж, 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн А/77 дугаар захирамжаар 30 иргэнд шинээр газар өмчлүүлэн 720000 төгрөгийг төсөвт төвлөрүүлж, сумын төвд байрлах 6 геодезийн байнгын цэг тэмдэгтэд тооллого хийлээ.

Баяннуур сум:

Газрын даамал Ч.Ууганжаргал аяны хүрээнд зохион байгуулах 9 заалт бүхий төлөвлөгөө боловсруулж батлуулж дараах ажлуудыг хийжээ.    

  1. Энэ оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр өмчлүүлэхээр тусгагдсан 3 байршилд 28 иргэний газарт зоган татаж, эргэлтийн цэгүүдийг тэмдэгжүүлсэн.
  2. Газар өмчлөлтэй холбоотой гарын авлага, зөвлөмж тараах зорилгоор улсын бүртгэгчтэй хамтран сумын төвийн айл өрхүүдээр 5 байршилд 98 өрхүүдээр орж, газар болон түүн дээрх хөдлөх объектоо улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авсан эсэх талаар судалгаа авч ажиллалаа. Судалгааны үр дүнд 45 иргэн газрын гэрчилгээгээ авах шаардлагатай байна.
  3. Татварын байцаагч Отгонтуяатай хамтран газрын төлбөр төлөөгүй 5 иргэнд мэдэгдэл хүргүүлж нийт 234270 төгрөгийн орлого төвлөрүүлсэн.
  4. Тус аяны үйл ажиллагаа суманд зохион байгуулагдаж, иргэдэд газар өмчлөн авах сонирхлыг нэмэгдүүлэх, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахын ач холбогдлыг тайлбарлан таниулах ажлыг орон нутгийн мэдээллийн хэрэгсэл болох вэб сайт, хуудсанд зарыг байршуулж иргэдэд мэдээлжээ.

Газрын удирдлагын хэлтсийн ажлын хэсэг 2018 оны 04 сарын 19-20-ны өдрүүдэд тус суманд ажиллаж, “Мэдээлэл холбоо сүлжээ” ТӨХК-ны РР105 Станц, цамхаг, иргэнд гэр бүлийн хэрэгцээнд өмчлүүлж  буй 37 нэгж талбарт газрын кадастрын хэмжилт зураглалыг хийж, 2018 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн А/31 дугаар захирамжаар 23 иргэнд газар өмчлүүлж, 552000 төгрөгийг төвлөрүүллээ. Сумын төвд байрлах 3 геодезийн байнгын цэг тэмдэгтэд тооллого хийсэн.

 Бүрэгхангай сум:

Иргэнд гэр бүлийн хэрэгцээнд өмчлүүлж буй 61 нэгж талбарт газрын кадастрын хэмжилт зураглалыг хийж 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн А/47 дугаар захирамжаар 35 иргэнд газар өмчлүүлж, 624000 төгрөгийг төсөвт төвлөрүүллээ. Сумын төвд байрлах 4 геодезийн байнгын цэг тэмдэгтэд тооллого хийв.

Дашинчилэн сум:

ГХБХБГазрын ажлын хэсэг 2018 оны 20-21-ний өдрүүдэд тус суманд ажиллаж,  “Мэдээлэл холбоо сүлжээ” ТӨХК-ны РР106 Станц, авто граж, 4-н айлын орон сууц, АПС-н байр, иргэнд гэр бүлийн хэрэгцээнд өмчлүүлж буй 20 нэгж талбарт газрын кадастрын хэмжилт зураглалыг хийж, 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн А/49 дугаар захирамжаар 19 иргэнд газар өмчлүүлж, 312000 төгрөгийг төсөвт төвлөрүүлэн ажиллаа. Сумын төвд байрлах 4 геодезийн байнгын цэг тэмдэгтэд тооллого хийлээ.

Мөн шинээр газар өмчилж авах 55 иргэний өргөдлийг хүлээн авч, 31 иргэний өргөдлийг ЛМ програм дээр бүртгэж хариу мэдэгдэл өгч ажиллаа. Өдөрлөгт давхардсан тоогоор 78 иргэн хамрагдлаа.

 Гурванбулаг сум:

Сумын Засаг даргын тамгын газрын даргаар ахлуулсан ажлын хэсэгт орж 04-р сарын 11-13-ны өдрүүдэд Тогоо, Авзага, Агьт, Бэрх, Хөгнө багийн 75 өрхөөр орж 113 иргэнд газрын харилцааны мэдээллийг хүргэж, ГХБХБГ-аас ажлын хэсэг тус суманд ирж, 21-22-ны өдрүүдэд ажиллах талаар мэдээлэл өгч, иргэдийг зар мэдээ хүргэжээ.

ГХБХБГазрын ажлын хэсэг 2018 оны 04 сарын 21-22-ны өдрүүдэд ажиллаж,  тус сумын “Мэдээлэл холбоо сүлжээ” ТӨХК-ны РР107 Станц, Бурхан уулын станц, цамхаг, иргэнд гэр бүлийн хэрэгцээнд өмчлүүлж буй 105 нэгж талбарт газрын кадастрын хэмжилт зураглалыг хийж, 2018 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн А/52 дугаар захирамжаар 60 иргэнд газар өмчлүүлж, 672000 төгрөгийг төсөвт төвлөрүүллээ. Сумын төвд байрлах 6 геодезийн байнгын цэг тэмдэгтэд тооллого хийсэн.

 

Тус сумаас хэвлэн гаргадаг ‘’МАНАЙ НУТГААР’’ мэдээллийн хуудсанд 04-р сарын 21-22 нд ГХБХБГ-аас ажлын хэсэг ажилласан, сарын аяны талаар мэдээлэл бэлдэж нийтлүүлсэн.

Хишиг-Өндөр сум:

Тус суманд байрлах “Мэдээлэл холбоо сүлжээ” ТӨХК-ний цамхаг, иргэнд гэр бүлийн хэрэгцээнд өмчлүүлж буй 117 нэгж талбарт газрын кадастрын хэмжилт зураглалыг хийж, А/73 дугаар захирамжаар 70 иргэнд газар өмчлүүлж, 624000 төгрөгийг төсөвт төвлөрүүллээ. Сумын төвд байрлах 4 геодезийн байнгын цэг тэмдэгтэд тооллого хийлээ.

Баян-Агт сум:

Баян-Агт сумын газрын даамал жирэмсний амралтаа авч, сул орон тооны захиалгатай байгаа бөгөөд ГХБХБГазрын ажлын хэсэг 2018 оны 04 сарын 10-12-ны өдрүүдэд тус суманд ажиллаж дараах ажлуудыг хийлээ.

  • 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн А/32 дүгээр захирамжаар 20 иргэн, 2018 оны 4 дүгээр сарын 11-ны өдрийн А/34 дүгээр захирамжаар 10 иргэн, нийт 30 иргэнд шинээр гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх ажлыг зохион байгууллаа.
  • 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн А/31 дүгээр захирамжаар 31 иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар хамтран өмчилсөн иргэдийн хасалт хийж шинээр газар өмчлөх эрхийг нээж өглөө.
  • 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн А/33 дугаар захирамжаар 6 иргэний  гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилж авсан газрын хэмжээг өөрчлөх захирамжийг гаргууллаа.
  • 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/35 дугаар захирамжаар нэг  нэгж талбарын 0.01 га газрыг дуудлага худалдаагаар эзэмшүүлэхээр захирамж гарган газрын биржийн програмаар дээр зарлалыг байршуулан ажиллаа.
  • Шинээр газар өмчилж авсан иргэдийн газрын нэгж талбарын хувийн хэргийг архивлахаар татан авчирсан болно.

Дээрх ажлыг гүйцэтгэснээр нийт 840446 төгрөг төвлөрүүллээ.

Хойд бүсийн сумд сарын аяны хүрээнд СЗДТГазартай хамтран орон нутагтаа өдөрлөгийг зохион байгуулжээ.

 Булган аймагт шүлхий өвчин гарсантай холбогдуулан хойд сумдын хорио цээрийг сунгасан тул тус сумдад хүрч ажиллах боломжгүй байлаа, гэвч сумд газрын даргын 12 дугаар тушаалын хүрээнд орон нутагтаа сарын аяныг амжилттай зохион байгуулж, тодорхой ажлуудыг хийжээ.

Хутаг-Өндөр сум:

Даамал А.Гантулга нь газрын даргын 2018 оны А/12 дугаар тушаалын дагуу “Хүлээж суулгүй хүрч үйлчилье” нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулах ажлын төлөвлөгөөг боловсруулан сумын Засаг даргын тамгын газрын даргаар батлуулан дараах ажлуудыг зохион байгуулжээ.

Үүнд:

Аяны хүрээнд Уньт, Тээл, Хонгор, Хутаг багийн иргэдийн нийтийн хуралд оролцож нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулан иргэдэд үйлчилгээг үзүүлж, иргэний танхимд Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль болон бусад холбогдох хуулиар иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулсан.

  1. 2018 оны сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу иргэдэд өмчлүүлэхээр тусгагдсан газрын төлөвлөгөөний зургийг гарган иргэдэд гарын авлага, тараах материал болгон хэвлэн иргэдэд хүргүүлэн ажиллаа. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу 217 иргэний газар өмчлөх хүсэлтийг хүлээн авч газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 24 иргэнд газрыг өмчлүүлэх захирамж шийдвэр гаргуулсан.
  2. Нээлттэй хаалганы өдөрлөгийн хүрээнд өвөлжөө, хаваржааны газар эзэмших хүсэлтэй 21 иргэний хүсэлтийг хүлээн авч 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 16 иргэний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэн гэрээ гэрчилгээ олгожээ.
  3. Газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах аргачлалын дагуу 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийг байгуулан багийн ИНХ-уудад оролцон иргэдээс санал авсан.
  4. Газрын тухай багц хуулиар иргэдэд сургалт хийж тодорхой ойлголт өглөө. Сургалтад 68 иргэн хамрагдлаа. Мөн иргэдийн дунд Монгол улсын газар өмчлүүлэх тухай хууль, газар өмчлөлийн ажлыг хэрхэн зохион байгуулах чиглэлээр иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж хэлэлцүүлэгт 18 иргэн хамрагдлаа.
  5. Бусад чиглэлээр дундаа хамтран өмчилсөн газраа эрх шилжүүлэхээр 7 иргэнээс, эзэмшиж буй газраа эрх шилжүүлэх хүсэлт 16 иргэнээс ирүүлснийг шийдвэрлэсэн байна.

Тэшиг  сум:

          Тэшиг сумын газрын даамал Г.Алтанзаяа сумын ЗДТГазартайгаа хамтран 2018 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд “Нээлттэй хаалганы өдрийг” зохион байгуулж дараах ажлуудыг хэрэгжүүлжээ.

Үүнд: Иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудтай уулзаж санал бодлыг нь сонсож гарын авлага тарааж, сургалт зохион байгуулж, Жаргалант, Харгал багийн БИНХурлаар нийт 172 иргэнд өмчлөлийн талаар сурталчлан таниулж хашаатай айлуудыг гэрчилгээжүүлэх, хашаа бариагүй буусан зарим нэг айлуудыг хашаагаа барихыг шаардаж, олон жилийн өмнө газар авсан боловч газартаа буугаагүй айл өрхүүд, газартаа буусан ч зураглал хийлгээгүй иргэдэд  шаардлага өгч хашаажуулах, нөхөн өөр айлд олгох зэрэг ажлуудыг хийсэн байна.

 

Өмчлөхөөр авсан газартаа хашаа барьж зурагт оруулахгүй 2 жилийн хугацаагаар газраа хоосон хадгалах, хүнд дамжуулах, шилжүүлэх зэрэг асуудлууд гарч байна. Хашаа бариагүй гол шалтгаан нь:

  1. Иргэд газар аваад хашаа барьсны дараа хашаа нь эзэнгүй  байснаас барьсан хашааны банз, модоо хулгайд алдах.
  2. Олгосон газарт гэрэл цахилгаан татагдаагүйгээс амьдрах орчин нөхцөл бүрдээгүй.
  3. Мөн хашаагаа бариагүй айлуудын газрыг давхардаж олгох гэх мэт шалтгаан болж газар өмчлөлийн ажил удаашралтай байна.

Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газрын байршил хэмжээг иргэдэд гарын авлага, илтгэл хэлбэрээр хүргэхээс гадна тамгын газрын мэдээллийн самбарт байршуулан, БИНХ-д гарын авлага хэлбэрээр тарааж сургалт зохион байгуулжээ.

Эзэмшиж, ашиглаж байгаа газарт ногдуулах татвар төлбөрийн талаар иргэдэд ойлгон таниулах ажлыг зохион байгуулан Байгаль орчны Хяналтын улсын байцаагч, Байгаль хамгаалагч нартай хамтран Хужирт, Харгал багаар 3 хоног явж өвөлжөө хаваржааны газрын төлбөр, координатжуулах ажлыг зохион байгуулан 130 айлын өвөлжөө хаваржааны координат, 272,000 төгрөгийн газрын төлбөр хураамж төвлөрүүлж, Далан баг Эрэн багийн засаг дарга нарт үүрэг өгөн газрын төлбөр координат авч ажилласан.

       Харгал багийн иргэд Газар эзэмших, өмчлөх талаар өгсөн мэдээлэлтэй холбогдуулан асуулт хариулт явагдаж иргэдээс гарсан саналын хариуг өгч асуудлыг шийдвэрлэсэн.

Газрын харилцааны мэдээлэл өгөх сургалтад онлайн хурлаар иргэдийг оролцуулахаас гадна Сумын Засаг Дарга, Тамгын газрын дарга Жаргалант багийн Засаг дарга нар оролцсон.

Сумын тэргүүлэгчдийн хурлаар газар өмчлөлийн хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийсэн мэдээлэлтэй холбогдон гарсан саналыг хариуг тайлбарлаж сумын ИТХ-ын тэргүүлэгчид заавар зөвлөмжийг өглөө.

Сумын Улсын бүртгэлтэй хамтран газар өмчлөх шийдвэрээ авсан иргэдийн газрыг баталгаажуулах ажлыг зохион байгуулан нийт 2018 он гарсаар 34 иргэнд хэмжээ өөрчилсөн захирамж гарган газар, үл хөдлөхийн гэрчилгээг гаргаж өгсөн.

Сумын Засаг даргаар батлуулсан удирдамж, төлөвлөгөөний дагуу “Нээлттэй хаалга”-ны өдрийг төр, төсвийн байгууллага, хөдөөгийн багуудад хийж, газрын тухай хуулиар сургалт зохион байгуулж давхардсан тоогоор 210 иргэн хамрагдаж, Газар өмчлөл, эзэмших талаар өгсөн мэдээлэл иргэдийн сэтгэл санаанд хүрч ихээхэн үр дүнтэй ажил хийсэн байна.

Сайхан сум:

Газрын даамал Г.Солонго СЗДТГазар, багийн дарга нартай хамтран 2018 оны Тухайн жилийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд “Нээлттэй хаалганы өдөр”-өөр дараах ажлуудыг зохион байгуулжээ.

Үүнд:

Салбарын чиглэлийн үйл ажиллагааг иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад сурталчилж, уулзалт хийн, санал бодлыг нь сонсож гарын авлага тараасан. Тус арга хэмжээнд нийт давхардсан тоогоор 122 иргэн хамрагдсан.

Мөн сумын төвийн айл өрхүүдээр явж газар өмчлөлийн талаар сурталчлан таниулж хашаатай айлуудыг гэрээ гэрчилгээжүүлэх, хашаа барилгүй буусан зарим нэг айлуудыг хашаагаа барихыг шаардаж, олон жилийн өмнө газар авсан боловч газартаа буугаагүй айл өрхүүдийг газартаа эзэн нь байхыг шаардаж хашаажуулах, нөхөн өөр айлд олгох зэрэг ажлуудыг хийжээ.

2018 онд иргэдийн эзэмшиж байгаа ахуйн хэрэгцээний газрыг өмчлүүлэх талаар болон шинээр газар өмчлүүлэх тухай, газар өмчлөлийн ач холбогдлын тухай багийн иргэдийн нийтийн хурал болон айл өрхөөр явж сурталчилгаа хийж товхимол тараасан. Сурталчилгаа хийж явах үед кадастр хийлгэх айл өрхүүд байна гэсний дагуу кадастрын зураг хийлгэхээр тусгай зөвшөөрөлтэй "Би Би Кей Эйч" ХХК компаниар 2018 оны 04-р сард кадастр хийлгэх захиалга өгсөн боловч Малын гоц халдварт Шүлхий өвчин гарсантай холбоотойгоор тодорхой хугацаагүй хойшилсон. 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшиж байгаа хашааны газраа үнэгүй өмчлүүлэхээр 35 өрхийг төлөвлөснөөс 2 өрхөд газрын өмчлүүлсэн байна.

2018 оны ГЗБТөлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2 сарын дотор хашаа бариулж кадастрын компаниар зураг хийлгүүлэн, өмчлүүлэх захирамж гаргахаар төлөвлөж байсан боловч айлууд нь гэрэл цахилгаангүй, энэ жил хашаа барих модоо аваагүй байна гэсэн шалтгааны улмаас зурагт орж өмчлүүлэх захирамж гаргах боломжгүй 15 гаруй өрх тус суманд байна.

Дээрх үзүүлэлтээс харахад газар өмчлөлийн ажил удаашралтай байна. Энэ нь өмчлөхөөр авсан газартаа хашаа барьж зурагт оруулахгүй 1-2 жилийн хугацаагаар газраа хоосон хадгалах, хүнд дамжуулах, шилжүүлэх зэрэг асуудлууд гарч байна. Хашаа барьж суурьшихгүй гол шалтгаан нь:

  1. Иргэд газар аваад хашаа барьсны дараа хашаа нь эзэнгүй байснаас барьсан хашааны банз, модоо хулгайд алдах.
  2. Олгосон газарт гэрэл цахилгаан татагдаагүйгээс амьдрах орчин нөхцөл бүрдээгүй.
  3. Мөн хашаагаа бариагүй айлуудын газрыг давхардаж олгох гэх мэт шалтгаан болно.

Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газрын байршил хэмжээг иргэдэд гарын авлага хэлбэрээр, тамгын газрын мэргэжилтнүүдийн ажлыг сурталчлах самбарт байршуулан, БИНХ-д гарын авлага  хэлбэрээр тарааж сургалт зохион байгуулж, Сайхан сумын хэмжээнд тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсанаар 3 байршилд 12 өрхөд 0,99 га газрыг өмчлүүлэхээр төлөвлөснөөс 0,2692 га газрыг өмчлүүлэхээр олгосон. Улсын бүртгэлийн газартай хамтран сумдад өдөрлөг зохион байгуулан газар өмчлөх шийдвэрээ авсан иргэдийн газрыг баталгаажуулах ажлыг зохион байгуулан нийт 11 иргэний газар өмчлөлийн шийдвэр болон кадастрын зургаар үйлчлэн, мөн газар өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа газарт ногдуулах татвар төлбөрийн талаар иргэдэд ойлгон таниулах зэрэг ажлуудыг газрын даамал Г.Солонго сарын аяны хугацаанд амжилттай зохион байгуулжээ.

  Хангал сум:

Хангал сум нь сарын аяны хүрээнд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх хууль болон салбарын чиглэлийн үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах зорилгоор дараах ажлуудыг хийжээ.

Аяны хүрээнд хууль сурталчлахаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу Барчин, Цулхар, Сумын төвийн 50 айл өрхийн 85 иргэнд мэдээллийг хийлээ.

Цулхар хэсэгт айл өрхүүдэд сургалт сурталчилгааг хийж, газар өмчилж авахын ач холбогдол хэрхэн газраа өөрийн өмч болгох талаар зөвлөгөө өгч ажиллаа.

Энэ ажлын үеэр нийт төр төсөвт байгууллага, иргэд идэвхтэй оролцож санал бодлоо солилцон газрын тухай хуулиар мэдлэг ойлголттой болсондоо баярлаж цаашид иймэрхүү ажлыг зохион байгуулан ажиллаж байхыг санал болгосон юм.

             Аяны хүрээнд иргэдээс газар өмчлөхөөр шинээр 16 өргөдөл, хуучин өвөлжөөний газраа эзэмшихээр 10 өргөдөл, газрын маргаан шийдвэрлүүлэхээр 1 өргөдөл хүлээн авч шийдвэрлэж ажиллаа. Орхон аймгийн “БИ БИ КЭЙ ЭЙЧ” ХХК-тай хамтран  32 иргэний  7,9 га газарт кадастрын зураглалын ажлыг хийж гүйцэтгүүллээ.

                  Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн газарт 2 иргэний материалыг бүрдүүлэн хүргүүлж, кадастрын зураглалаар 15 иргэнд үйлчилгээг үзүүлжээ. Мөн ЛМ программ хангамжийн хүрээнд Хангал сум нөхөн бүрдүүлэлтийн ажлыг үргэлжлүүлэн хийж байна.

/32 иргэний  7,9 га газарт кадастрын зураглалын ажлыг хийв/

Дүгнэлт:

Газрын харилцааны ажилтны өдөр 5 сард болохтой холбогдуулан газрын даргын а/12 дугаар тушаалаар “Хүлээж суулгүй, хүрч үйлчилье” сарын аяныг аймгийн хэмжээнд зарлаж, төлөвлөгөө гарган хэрэгжилтийг хангаж ажиллахаас гадна сумдад үүрэг чиглэл өгсний дагуу сум тус бүр аяны хүрээнд тодорхой ажлуудыг СЗДТГазартайгаа хамтран амжилттай зохион байгуулж, МУИГӨТХуулийн хугацаа дуусгавар болохтой холбогдуулан газар өмчлүүлэх ажлыг эрчимжүүлэх тал дээр анхаарч ажиллаа.

Сарын аяны хүрээнд нийтдээ гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нийт 338 иргэнд газар өмчлүүлэх захирамж гаргуулан, 4344446 төгрөгийг төсөвт төвлөрүүлж, 439 иргэн, хуулийн этгээдийн газарт хэмжилт хийж, газрын кадастрын мэдээллийн санд оруулах ажлыг гүйцэтгэлээ. 

Өдөрлөгөөр нийт 11 сумын 1252 иргэнд төрийн үйлчилгээг ил тод, нээлттэй, шуурхай хүргэж ажилласан байна.

Санал асуулга

Манай газраас үйлчилгээ авснаар таны сэтгэл ханамж хир байна?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР