БАЙГУУЛЛАГЫН 2017 ОНЫ ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАНГИЙН БҮТЭЦ
БАЙГУУЛЛАГЫН 2017 ОНЫ ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ,
ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАНГИЙН БҮТЭЦ
БОДЛОГЫН БАРИМТ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТ
1. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт
2. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт
3. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт
4. Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийн үнэлгээ
5. Булган аймгийн Засаг даргын “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийн хэрэгжилт
БАЙГУУЛЛАГЫН ЧИГ ҮҮРГИЙН ҮЗҮҮЛЭЛТ
1. Аймгийн Засаг даргатай, агентлагийн даргын байгуулсан гэрээний үүргийн биелэлт
2. Хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах
талаар байгууллагын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилтын биелэлт
БАЙГУУЛЛАГЫН НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ
1. Байгууллагын ил тод байдлын үнэлгээ
2. Шилэн дансны хөтлөлтийн үнэлгээ
3. Шударга байдлын түвшний үнэлгээ
4. Хэрэглэгчийн үнэлгээ
АГЕНТЛАГИЙН ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНЭЛГЭЭНИЙ ДҮН
|
Үзүүлэлт |
Хувь |
Жин |
Оноо |
|
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
|
Бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн үнэлгээ |
1. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт |
98,7 |
0.6 |
4.67 |
|
2. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт |
72 |
|||
|
3. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт |
88 |
|||
|
4. Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийн үнэлгээ |
100 |
|||
|
Байгууллагын чиг үүргийн үзүүлэлтийн үнэлгээ |
1. Аймгийн Засаг даргатай, агентлагийн даргын байгуулсан гэрээний үүргийн биелэлт |
97,6 |
0.2 |
|
|
2. Хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах талаар байгууллагын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилтын биелэлт |
100 |
|||
|
Байгууллагын нээлттэй байдлын үнэлгээ |
1. Байгууллагын ил тод байдлын үнэлгээ |
100 |
0.2 |
|
|
2. Шилэн дансны хөтлөлтийн үнэлгээ |
- |
|||
|
3. Шударга байдлын түвшний үнэлгээ |
- |
|||
|
4. Хэрэглэгчийн үнэлгээ |
100 |
|||
|
Ерөнхий үнэлгээ: |
94,5 |
|||
ГХБХБГАЗРЫН 2017 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН
Байгууллагын 2017 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээг аймгийн Засаг даргын 2017 оны а/280 дугаар захирамжаар баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, Захиргааны байгууллагын үйл ажиллагаанд Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам”-ын дагуу үйлдэж боловсруулав.
БОДЛОГЫН БАРИМТ БИЧГИЙН ШИЙДВЭРЛЭЛТ
ГХБХБГазарт бодлогын чиглэлээр дараах баримт бичгийг хяналтад авч хэрэгжүүллээ.
- Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт
Салбарын чиглэлээр хэрэгжиж байгаа Ерөнхийлөгчийн зарлиг 4, Засгийн газрын тогтоол 8, Засгийн газрын албан даалгавар 1, Засгийн газрын хуралдааны 3 тэмдэглэлд хяналт шинжилгээ хийхэд хэрэгжилт 99%-тай, ИТХурал, тэргүүлэгчдийн 5 тогтоол, Засаг даргын 15 захирамжаас 1 заалт 70%-тай 14 заалт 100%-тай, дундаж 98,5%, хууль тогтоомжийн нийт гүйцэтгэл 98,7%-тай, тасарсан болон удаашралтай хэрэгжиж байгаа заалт байхгүй болно. Хэрэгжилтийг ХОХБТХэлтэст able цахим хуудсаар болон цаасаар 2017 оны 12 сарын 10-ны өдрийн 01/787 албан тоот бичгээр мэргэжилтэн Б.Гантулгад хүргүүллээ.
Тогтоол шийдвэрийн биелэлтийг өнгөрсөн онтой харьцуулбал

2016 онд нийт дүнгээр 98%-ийн гүйцэтгэлтэй байсан бол
2017 онд 98,5 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжлээ.
- Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт
Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөөс салбарын чиглэлээр хэрэгжиж буй 32 заалтыг хяналтад авч, дүн шинжилгээ хийн Төрийн захиргааны удирдлагын хэлтэст 2017 оны 12 дугаар сарын 10-ний өдрийн 01/787 албан тоотоор хүргүүллээ. ABLE-ээр ХОХБТХэлтсийн мэргэжилтэн Б.Гантулгад 2017 оны 12 сарын 08-ны өдөр хууль тогтоомжийн хэрэгжилтийн хамтаар цахимаар хүргүүлэв.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дүн шинжилгээ хийхэд дараах 2 заалт үнэлэх боломжгүй гарч байна.
- Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замыг Мөрөн-Тариалан чиглэлийн замтай холбох 120 км
- Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замыг Мөрөн-Тариалан чиглэлийн замтай холбох 112.7 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг эхлүүлэх
Эдгээр заалтуудыг манайд хамааралтай байхаар АЗДТГазраас албан бичгээр ирүүлсэн. Тус ажлууд нь ерөнхийдөө нэг ажил бөгөөд Архангай аймгийн нутаг дэвсгэр дээр концессийн гэрээгээр хэрэгжиж байгаа манай аймагт хамааралгүй тул хяналтаас хасуулах саналтай байна. Бусад заалтуудын хэрэгжилт сайн гарч байна.
- Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт
Салбарын чиглэлээр хэрэгжиж буй 7 заалтыг хяналтад авч хэрэгжилтийг тооцож ажиллаа. Гүйцэтгэл 88 хувьтай байна. Үнэлэх боломжгүй 2 заалт байна.
Монгол улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлээс тусгагдсан заалтуудыг авч, дүн шинжилгээ хийж үзэхэд одоогоор хэрэгжилт дутуу явж байгаа ажлуудын дотроос орон сууцны бодлогын асуудлыг улсын түвшинд одоогоор нэгдсэн хөтөлбөр гаргаж шийдээгүй байгаа тул аймгийн түвшинд бодлогын баримт бичиг боловсруулж батлуулаагүйгээр хүлээгдэж байна. Булган аймгийн нутаг дэвсгэрийн газар хөдлөлийн бичил мужлалын зураг шинэчлэгдээгүй байгаагаас үүдэн тухайн суурин бүрд газар хөдлөлийн нарийвчилсан судалгаа хийгдээгүй байгаа болон сумдын барилгуудад инженерийн биет судалгааг хийх хөрөнгийн болон цаг хугацаа зохион байгуулалтын боломж бүрдээгүй тул барилгуудын газар хөдлөлийн эрсдлийн түвшинг тодорхойлох энэ ажил эхлэлийн түвшинд байна.
Сумын төвүүдийг инженерийн төвлөрсөн системд бүрэн холбож дуусган сэргээгдэх эрчим хүч болон цэвэр технологид суурилсан төвлөрсөн инженерийн байгууламж буюу дулаан хангамж, цэвэр бохир усны сүлжээтэй болгох ажлыг үе шаттай хэрэгжүүлэх чиглэлээр энэ онд аймгийн төвийн түгээх сүлжээний ажлыг ЦДАШ-ын модон тулгуурыг төмөр бетон тулгуураар солих, ил хөнгөнцагаан утсыг СИП кабельд шилжүүлэх, хэрэглэгчдийг ухаалаг тоолуурт хамруулах Дэлхийн банкны “Эрчим хүчний 2-р төсөл”-ийн 2 сая долларын өртөг бүхий ажлын зургийг энэ онд боловсруулж дууслаа. Үүнээс гадна аймгийн төвд Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтын 8,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай Булган сумын 3000 м3/ хоног хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийн ажлын бэлтгэл ажлыг хангах ажиллагаа явагдаж байна. Үүнээс гадна Рашаант Хялганат сумд төвлөрсөн дулаан болон инженерийн нэгдсэн хангамжинд хамрагдлаа. Мөн энэ онд орон нутгийн түүний дотор Булган сумын төвд эмнэлгийн баруун талаас НИК-ийн зүүн урд тал хүртэлх 482 м-ийн урттай авто зам болон төв замын 895 м урттай өргөтгөлийн ажлыг 12 байршлын авто зогсоолыг барьж байгууллаа. Барилга хот байгуулалтын яаманд барилгын материалын 216,9 сая төгрөгийн төсөвт өртөгтэй барилгын материалын лабораторийн барилга тоног төхөөрөмжийн талаарх саналыг хүргүүлж 2019 онд бариулах урьдчилсан тохиролцоонд хүрсэн болно.
Үр дүнд хүрээгүй асуудлууд
Орон нутагт орон сууцны асуудлыг суурь асуудлууд хүлээгдэж байгаатай холбогдуулан аймгийн хэмжээнд эрх зүйн асуудлыг шийдвэрлэх боломж бага байна.
Газар хөдлөлийн эрсдэлтэй уялдуулан барилга байгууламжуудад хийгдэх судалгааны асуудлууд өнөөдөр мөн хүлээгдлийн байдалтай байна. Мөн энэ ажилд хөрөнгө мөнгө цаг хугацаа эрх зүйн орчны чиглэлээр тодорхой шийдвэр гаргах шаардлагатай байгаа болно.
- Булган аймгийн засаглалын болон эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт
Салбарын чиглэлээр тусгагдсан 4 заалтад 2014-2017 оны байдлаар дүн шинжилгээ хийн, шугам сүлжээний тооцооллыг гарган ХОХБТХэлтэст хүргүүллээ.
Аймгийн Засаг даргын “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийн хэрэгжилт
Аймгийн Засаг даргын а/50 дугаар захирамжийн дагуу нийт 59 заалтыг хяналтад авч газрын даргын а/24 дүгээр тушаалаар бодлогын бичиг баримтын заалт бүрийг хариуцсан мэргэжилтэнд хуваарилан өгч тайлант оны эхнээс хэрэгжилтэд хяналт тавьж, “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийн хагас жилийн хэрэгжилтийн тайланг 2017 оны 05 сарын 30-ны 01/257 албан тоотоор, жилийн эцсийн тайланг 2017 оны 11 сарын 06-ны өдрийн 01/707 албан тоотоор Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтэст цаасаар болон цахимаар хүргүүллээ.
“Хөгжлийн хөтөч” хөтөлбөрт газрын харилцаа, барилга, барилгын материалын үйлдвэрийн чиглэлээр заагдсан арга хэмжээнүүдээс хэрэгжилтийн байдлыг зорилтот түвшинтэй нь харьцуулан үзэж дүн шинжилгээ хийхэд:
“Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийн хэрэгжилтийн хугацаа 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болохтой холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар “ГАЗАР-ТАНЫ ӨМЧ” сэдэвт 2 сарын аяныг зарлаж, төлөвлөгөө гарган сумын Засаг дарга нарт хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллалаа. 2017 оны 3-р улирлын байдлаар 571 иргэн өргөдөл ирүүлснээс 267 иргэнд 36 га газрыг өмчлүүлж өссөн дүнгээр 13794 иргэн өргөдөл ирүүлснээс 13495 иргэнд 2264.38 га газрыг өмчлүүлж төлөвлөгөөний биелэлт 19%-тай байна.
Газар өмчлөлийн явц аймгийн хэмжээнд удаашралтай байгаа нь сумдууд газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө дэд бүтэц сул хөгжсөн, эсвэл огт дэд бүтэц байхгүй талбайд газар өмчлүүлэхээр тусгадагтай холбоотой байна. Иймд иргэнд өмчлүүлэх газрыг төлөвлөхдөө дэд бүтцийн асуудлыг давхар тусгаж байх шаардлагатай.
2017 онд газрын төлбөрт 221 сая төгрөг, дуудлага худалдаанд 100 сая төгрөг төлөвлөгдсөн ба 10-р сарын 30-ны байдлаар газрын төлбөрт 246.1 сая төгрөг, дуудлага худалдаанд 74.7 сая төгрөг нийт 321.0 сая төгрөг төвлөрч биелэлт 120-тай байна.
Газрын харилцааны салбарын ажлын чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор 14 сумын газрын даамлуудыг газрын байршил, хэмжээ тогтоогч GPS багажаар хангалаа.
Улсын хэмжээнд хэрэгжүүлж буй газрын цахим ЛМ2 програм хангамжийг 2017 онд аймгийн 16 суманд 100 хувь нэвтрүүлэн иргэдэд газрын талаарх үйлчилгээг цахимаар хүргэж эхэллээ.
Газар зохион байгуулалтын төлөвлөлтийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр иргэдийн оролцоонд тулгуурлан төлөвлөх, зөв зохистой ашиглаж хамгаалах зорилгоор аймгийн хэмжээнд анх удаа Сэлэнгэ сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг 2017 оны 12 дугаар сардаа багтаан боловсруулж ИТХ-ын тогтоолоор батлуулж ажиллах талаар мэргэжлийн байгууллага “Вектор мэп” ХХК-тай 31.324 мянган төгрөгөөр гэрээ байгуулан ажиллаж байна.
Булган аймагт хөтөлбөрийг боловсруулах үед дуусаагүй олон жил үргэлжлэн баригдаж байгаа боловсрол соёл, спортын салбарын 4, эрчим хүчний 3 барилга байсан ба эдгээрийг барьж дуусгаж ашиглалтад оруулах талаар энэ онд тодорхой асуудлуудыг тусган хэрэгжилтийг нь хангуулах чиглэлээр онцлон анхаарч ирсний дүнд 2017 оны төлөвлөгөөнд туссан 3 барилга, үүнээс гүйцэтгэгчээр нь Улаанбаатар хотын “Зос трейд” ХХК ажиллаж байгаа 4,2 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий Булган сумын 640 хүүхдийн суудалтай сургуулийн одоогоор 95%-ийн гүйцэтгэлтэй хичээлийн байр, Улаанбаатар хотын “Нью сувагт констракшн” ХХК гүйцэтгэж байгаа Хялганат тосгоны 1,4 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 95%-ийн гүйцэтгэлтэй спорт заал, Орхон аймгийн “Төмөр хүлэг” ХХК-ний туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа Булган аймгийн “Долоон бар” ХХК галлагааг эхлүүлж одоогоор зүгшрүүлэлтийн ажлыг гүйцэтгэж байгаа Хялганат тосгоны дулааны шугам сүлжээ зэрэг барилга байгууламжуудын барилга угсралтын ажил дуусаж, энэ ондоо багтан ашиглалтад оруулах нөхцөл бүрдээд байна.
Энэ онд аймгийн төвд 2012 оноос хойш баригдаж байгаа 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг ашиглалтад авлаа. Он дамнан баригдаж байгаа үлдсэн барилгууд болох Тэшиг сумын бүрэн дунд сургуулийн 240 хүүхдийн суудал бүхий хичээлийн байрны өргөтгөлийн барилгыг ирэх онд ашиглалтад оруулах талаар аймгаас холбогдох байгууллагуудад хандан олон жил шийдэгдээгүй байсан асуудлыг шийдэхээр дэс дараатай олон арга хэмжээ авсны дүнд дуусгалын төсвийг магадлалаар батлуулан нийт 200,0 сая төгрөгийг төсвийн төсөлд тусгуулаад байна. Мөн Булган сумын 1-р бүрэн дунд сургуулийн өргөтгөлийн 640 суудал бүхий барилгын ажлыг гүйцэтгэж байгаа “Оффис констракшн” ХХК нийт 4,3 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий уг барилгын энэ оны төсөвт туссан хөрөнгийг бүрэн зарцуулсан тул 70%- гүйцэтгэлтэйгээр ажлаа түр зогсоон, дотор шугам сүлжээ, дотор гадна заслын ажил, тохижилтыг хийж 2018 онд ашиглалтад өгөхөөр ажиллаж байна. Эдгээрээс гадна Булган сумын Дулааны станцын ажил энэ онд багтаан 1 зуухыг бэлэн болгоход аймгаас тодорхой арга хэмжээг авч улсын төсвөөс 800 сая төгрөгийг энэ чиглэлээр тусгах талаар ажиллаж хэрэгжүүлээд байгаа ба 2011 оноос хойш “Альянс тех ХХК-ны гүйцэтгэж байгаа дамжуулах шугамын ажлыг ашиглалтад авах нөхцлийг бүрдүүлэхийн тулд орон нутгийн төсвийн 430,6 сая төгрөгөөр УДДТ-ийн 3 барилгыг ашиглалтад орууллаа. Энэ бүгдээс үзэхэд “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулсан үйл ажиллагаагаар он дамнан олон жил баригдаж байгаа эдгээр барилгуудыг 2018 онд багтаан ашиглалтад авах бүрэн боломжтой боллоо гэж дүгнэж болох юм.
Хөтөлбөрт нийт он дамнан баригдаж байгаа барилгуудаас гадна шинээр барихаар 5 цэцэрлэг, сургууль 1, дотуур байр 3 тусгагдсан ба цэцэрлэгийн их засвар 8, дотуур байрны их засвар 3, сургуулийн спорт заалны их засвар 3, Эрүүл мэндийн 3 барилгыг шинээр барих, 6 барилгыг засварлахаар тусгагдсан.
Эдгээрийг нарийвчлан үзвэл:
Олон жил яригдаж байсан ч зохих шийдлийг олоогүй байсан Бугат сумын сургуулийн аймгийн МХГ, ОБГ-ын акт бүхий хичээлийн байрны барилгыг нөхцөл байдлыг дүгнэн, буулгаж, барилгын ханын блок, хучилтын хавтанг дахин ашиглаж барихаар санал гарган, Улаанбаатар хотын “Зөв чиглэл” ХХК-д ажлын зургийг орон нутгийн төсвийн 18 сая төгрөгөөр гүйцэтгүүлж байна. Энэ барилгын тухай мэдээллийг 2017 оны 05-р сарын 26-нд Булган аймагт ажилласан “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын зөвлөл”-д танилцуулсан бөгөөд ноцтой байгаа тул ойрын хугацаанд хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж барилгын ажлыг эхлүүлэх чиглэлийг өгсөн. 2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах аймгийн ажлын хэсгээс Засаг даргын зөвлөлд танилцуулснаар 2017 оны 09-р сарын 27-нд Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь үзэж танилцан 2018 оны улсын төсөвт тусгуулахад шаардлагатай арга хэмжээг авч ажиллахаар боллоо. Тус сургуулийн барилгын гэмтэл эвдрэл нь нэмэгдэж ноцтой байдалд байгаатай холбогдуулан сумын удирдлагууд, сургуулийн захиралд одоо суралцаж буй 150 хүүхэд, 40 орчим багш ажилчдыг нүүлгэн шилжүүлэхийг аймгийн Засаг даргаас үүрэг болгов.
Нэгдсэн инженерийн шугам сүлжээний ажил хийгдсэн сумдад нийтийн орон сууц барих боломжийг бүрдүүлэн эхний ээлжинд Бүрэгхангай суманд 16 айлын орон сууцыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барихаар зураг төсвийн дагуу ажлыг эхэлсэн боловч цаг улирлын шалтгаанаар түр зогслоо.
Хутаг-өндөр сумын нутагт байрлах Баатарван сувиллын өргөтгөл гэр бүлийн амралтын 2 давхар байр ашиглалтад орсон ба Могод сумын төвд иргэн Баттөр 100 хүн хүлээн авах хүчин чадалтай рашаан амралтын газрыг барьж удахгүй ашиглалтад орууллаа.
Цэцэрлэгийн хүрэлцээ хангамж хүрэлцэхгүй байгаа Гурванбулаг сумын 947,4 сая, Сэлэнгэ сумын 749,2 сая төгрөгийн төсөв бүхий 75 ортой цэцэрлэгүүдийн барилгын зураг төсвийг БСШУСЯаманд хүргүүллээ. Бүрэгхангай суманд 50 ортой цэцэрлэгийн өргөтгөлийг хямд үнэтэй материалаар богино хугацааны угсралтын аргаар гүйцэтгэх зураг төслийг боловсруулж байна.
Тэшиг сумын 120 хүүхдийн хүчин чадалтай 1,007 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй цэцэрлэгийн барилгын зураг төслийг Булган аймгийн “Үндсэн Төсөл” ХХК 12 сая төгрөгөөр гүйцэтгэж экспертизээр батлуулан авч АХБ болон улс, орон нутгийн төсөвт тусгуулахаар уламжиллаа.
Рашаант сумын 2,3 тэрбум, Хялганат тосгоны 2,02 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 150 хүүхдийн дотуур байрны зураг төсөл бэлэн болсон. Дашинчилэн сумын сургуулийн дотуур байрны зураг төслийг боловсруулах ажлын даалгаврыг боловсруулж санхүүжилтийг 2018 оны орон нутгийн төсөвт тусгуулахаар саналыг хүргүүллээ.
Хишиг-Өндөр сумын сургуулийн хичээлийн байрны барилгын их засварын 800,7 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий зураг төслийг 2017 онд “Аслаан” ХХК-аар 10,0 сая төгрөгөөр гүйцэтгүүлэн хүлээн авав. Сайхан, Баян-Агт, Гурванбулаг, Хутаг-Өндөр сумдын сургуулийн хичээлийн байрнууд, Рашаант, Булган сумдын цэцэрлэгийн барилгын зураг төсөл боловсруулах бэлтгэл ажлын болон зураг төслийг боловсруулах зардлыг 2018 оны орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтад тусгуулахаар саналыг ХОХБТХ-т хүргүүллээ.
Тэшиг сумын сургуулийн спорт заалыг 2016 онд орон нутгийн сум хөгжүүлэх сангийн 80,0 сая төгрөгийн хөрөнгөөр засварласан бөгөөд Баяннуур сумын сургуулийн спорт заалны засварын 140 сая төгрөгийн төсөв бүхий зураг төсвийг “Түмэд групп” ХХК-д боловсруулж бэлэн болголоо. Хангал сумын сургуулийн спорт заалыг орон нутагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн хандиваар дээвэр, халаалт, дотор заслын ажлыг хийлээ.
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн их засварын ажлыг төсөл хөтөлбөрийн хөрөнгөөр 2017 онд 56,2 сая төгрөгөөр гүйцэтгэлээ. Хялганат тосгоны эмнэлгийн барилгын их засварын ажлын зургийг Орхон аймгийн “Асгат өргөө” ХХК-д боловсруулж байгаа ба Баян-Агт, Баяннуур, Дашинчилэн, Гурванбулаг сумын ЭМТ-ийн барилгуудын их засварын ажлын зураг төсөл боловсруулах хөрөнгийг 2018 оны орон нутгийн төсөвт тусгуулахаар санал хүргүүллээ.
Халдварт сурьеэгийн эмнэлгийн зураг төсөл бэлэн байгаа бөгөөд улсын төсөвт хөрөнгийг тусгуулахаар саналыг жагсаалтад тусгаж холбогдох яаманд хүргүүлсэн ба Могод сумын Эрүүл мэндийн төвийн барилгын ажлын зураг төслийг орон нутгийн төсвөөр гүйцэтгүүлэхээр саналаа гаргаж байна.
Орхон сумын ЭМТ-ийн шинэ барилгын зураг төслийг “Чулуутын багш” ХХК-тай гэрээ байгуулан 21,3 сая төгрөгөөр гүйцэтгүүлсэн авч, үлдэгдэл 10,6 сая төгрөгийг аймгийн орон нутгийн төсөвт тусгуулах шаардлагатай байна. Зураг төслийг экспертизээр батлуулан хүлээн аваад байсан бөгөөд хөрөнгө оруулалтын асуудлыг салбарын яаманд хүргүүллээ.
Булган сумын 3000м3/хоног хүчин чадалтай 8,1 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий цэвэрлэх байгууламжийн хөрөнгө оруулалтыг Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгө оруулалтад хамруулахаар санал солилцож тус банкны экспертүүд 2017 оны 6-р сард Булган аймагт ирж ажиллаа. Энэ цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг бууруулах талаар санал гарсан бөгөөд үүнийг шийдвэрлэхээр ерөнхий захиалагч БХБ-ын яамтай ажиллаж байна. Цэвэрлэх байгууламжийн хөрөнгө оруулалтаас гадна онгоцны буудлын урд талын цэвэр усны эх үүсвэрийн ойролцоох 230 га талбайн шинэ суурьшлын бүсийн цэвэр бохир усны шугамын төсвийг томсгосон байдлаар тооцоолж, нэмэлт хөрөнгө оруулалтад хамруулахаар санал боловсруулан зөвшилцөж байна.
Барилгын материалын үйлдвэрлэлийн нарийн технологи, овор ихтэй бүтээц эдлэлийн үйлдвэр, цехийг Булган сумын 4-р баг, Домын дэвсгийн бүсэд барьж байгуулахад хувийн хэвшлийг бодлогоор дэмжиж ажиллахаар төлөвлөж аймгийн ИТХ-ын 2017 оны 05 сарын 09-ны 75 дугаар тогтоолоор Домын дэвсэг дахь барилгын материал үйлдвэрлэлийн бүсийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлуулсан боловч одоогоор барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр төсөл ирүүлээгүй байна. Барилгын материалын орд газрын лиценз эзэмшигч нарт хандахад “Бэрэн” групп л 2018 онд өөрийн эзэмшиж байгаа Орхон сумын Хужирбулангийн базальтын ордод 2018 онд үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн.
Үр дүнд хүрээгүй ажлуудаас:
Аймгийн төвийн цэнгэлдэх хүрээлэнг шинэчлэх ажлын зураг төслийг гүйцэтгүүлэх явц удааширснаас гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил төлөвлөсөн хугацаандаа явагдаагүйн улмаас уг ажил одоо хүртэл эхлээгүй байна. Сонгон шалгаруулалтаар УБ хотын “Хитрөү констракшн” ХХК шалгарсан боловч өрсөлдөгч компаниас гомдол гаргасны дагуу сангийн яам дахин зарлах шийдвэрийг ирүүлсэн.
Мөн Булган сумын төвийн гэрэлтүүлгийн ажлын зураг төсвийг гүйцэтгэсэн “Дукат” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж ажилласан. Энэ нь гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үйл явцад сөрөг нөлөө үзүүлж, төлөвлөсөн хугацаандаа ажлыг бүрэн гүйцэтгэх боломжийг хязгаарлаж байна.
Булган сумын барилгын материал үйлдвэрлэлийн бүсийг байгуулсан боловч одоогоор хувийн хэвшлээс барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр төсөл ирүүлээгүй байна.
Дэд бүтцийн хөгжлийн бүлэгт 7 зорилтын 34 арга хэмжээ төлөвлөгдсөнөөс үр дүнтэй 6, тодорхой үр дүнд хүрсэн 13, эрчимжүүлэх шаардлагатай 8, үр дүнгүй 3, үнэлэх боломжгүй 4 арга хэмжээ байна.
Иймд салбарын ажлыг эрчимжүүлэхийн тулд дараах ажлуудад анхаарлаа хандуулж, ажиллахаар төлөвлөж байна. Үүнд:
- Цэнгэлдэх хүрээлэн, Булган сумын гэрэлтүүлэг, ногоон байгууламж зэрэг бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгүүлэхэд анхаарч хяналтыг сайжруулах.
- Булган суманд дутуу баригдаж, ашиглалтад оролгүй он удаан жил болсон “Авзага Трейд” ХХК-ийн зочид буудлын барилгад хөндлөнгийн байгууллагын дүгнэлт гаргуулж, шийдвэрлэх
- Нийтийн зорчигч тээврийн “Авто вокзал”-ын барилгыг барьж ашиглах хувийн хэвшлийн төлөөллийг шалгаруулах, улмаар Хөвсгөл-Булган-Улаанбаатар хооронд зорчих урсгалыг нэмэгдүүлэх, Булган суманд нийтийн тээврийн автобусны үйлчилгээг тогтмолжуулах
- Алсын сумдад хүргэх шуудангийн үйлчилгээний тоог нэмэгдүүлэх
- Дулааны төв шугамыг дулаан дамжуулах төвийн ялтсан бойлерт холбох, ялтсан бойлероос хэрэглэгч рүү өгөх дулааны шугамд холбох холболтын ажлын хөрөнгийг 2018 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлүүлэх зэрэг асуудлуудад анхаарал хандуулж, арга хэмжээг авч ажиллах шаардлагатай байна.
БАЙГУУЛЛАГЫН ЧИГ ҮҮРГИЙН ҮЗҮҮЛЭЛТ
- Аймгийн Засаг даргатай, агентлагийн даргын байгуулсан гэрээний үүргийн биелэлт
Тайлант онд 72 нийт ажил үйлчилгээний хэрэгжилт 28,7%, 8 тусгай захиалгат ажил үйлчилгээ 38,2%, манлайллын 5 зорилт 30%-тай, нийт гүйцэтгэл 97,4%-тай хэрэгжлээ. Тасарч байгаа болон удаашралтай байгаа заалтад дүн шинжилгээ хийхэд:
2.1.1. Сумдын 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлагдсан аргачлалын дагуу боловсруулахад арга зүйн заавар зөвлөгөө өгч тухайн шатны ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулах /жилдээ/:
Сумдын Засаг дарга нарт 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөө хэрхэн боловсруулах чиглэлээр 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 01/370 дугаартай, 2017 оны 11 сарын 22-ний өдрийн 746 дугаартай албан тоотоор зөвлөмж чиглэлийг хүргүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө мэдээллийг тогтмол өгч ажиллаа. 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар Бугат, Дашинчилэн, Гуранбулаг, Сэлэнгэ, Орхон, Хутаг-Өндөр сумд 2018 оныхоо газар зохион байгуулалтын төлөвлөгөөг ИТХ-аар хэлэлцүүлэн тогтоолоор баталгаажуулан ирүүлсэн. Төлөвлөгөөгөө батлуулж ирүүлээгүй сумд 2017 оны 12 дугаар сарын 20-ны дотор ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэн тогтоолоор баталгаажуулахаар төлөвлөж байгаа тул хэрэгжилт 15%-тай байна. /Хугацаа болоогүй/
7.3.5 Иргэдийн оролцоотойгоор иргэдийн амины орон сууцны салбар шугамын ажлыг эхлүүлэх /Залуус хороолол/ /1-9 дүгээр сард/
Манай газраас удирдлага зохион байгуулалтын арга хэмжээг авч, дулаан, цэвэр, бохир, хэрэглээний халуун усны шугамад айл өрхийг холбох нэгдсэн схемийг боловсруулсан. Тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагаар салбар шугамын горимын болон гидравлик тооцоо хийлгэж, төсөв бодуулан, 1м-ийн дундаж үнэлгээг гаргуулах шаардлагатай байна. Иргэд хөрөнгө гаргах боломжгүйгээс тус ажил удаашралтай байна.
7.6.1 Цэнгэлдэх хүрээлэнг шинэчлэн засварлах /3-4 дүгээр сар/
Гүйцэтгэгчээр “Мөнх аригу трейд” ХХК шалгарч, 205 432 569 төгрөгийн гэрээг аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 29 өдрийн А/593 дугаар захирамжийн дагуу байгуулав. Барилгын ажлыг 2018 оны 04-р сарын 01-ээс 06-р сарын 15 хүртэл хийж гүйцэтгэнэ. Хугацаа болоогүйтэй холбоотойгоор хэрэгжилт 50%-тай байна.
Аймгийн Засаг даргатай байгуулсан 2017 оны гэрээний бусад заалт 100-тай хэрэгжсэн болно. Гэрээний биелэлтийг 2017 оны 12 сарын 13-ны өдрийн 01/895 албан тоотоор ХОХБТХэлтэст, able-р ХОХБТХэлтэс, ХШДАХэлтэст хүргүүллээ.
Аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээнд тусгуулан онцгойлон хэрэгжүүлсэн ажлуудаас:
Хишиг-Өндөр, Хялганат, Рашаант, Бугат сумын ерөнхий төлөвлөгөөг боловсруулах даалгаврын төслийг боловсруулан 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ИТХ-д 240 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын саналыг хүргүүлсэн ба үүнийг мөн холбогдох Засаг дарга нарт хүргүүлж тухайн сумдад төлөвлөгөөг хийлгэх талаар албан ёсоор хандаж, зөвлөмж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллав.
Энэ онд Булган сумын 5-р баг, Эмнэлгийн урд уулзвараас НИК ШТС хүртэлх хатуу хучилттай авто замыг Булган АЗЗА ХХК 314 787 397 төгрөг, Магсаржав гудамжны 1015 м урттай, 3 м өргөнтэй авто замын өргөтгөлийн ажлын “Сэлэнгэ есөн эрдэнэ” ХХК 491 229 789 төгрөгөөр тус тус гүйцэтгэн ашиглалтад орууллаа.
Энэ ажилтай уялдуулан 12 авто зогсоолыг Булган аймгийн “Цонхот” ХХК 73 451 521 төгрөг, “Бүлээн Оргил” ХХК 94 617 013 төгрөг, “Булган барилга” ХХК 77 660 186 төгрөг, “Өвөлжөөн булаг” ХХК 76 981 896 төгрөг, нийт 322 710 616 төгрөгөөр хийж гүйцэтгэлээ. 2017 онд 477,1 сая төгрөг Булган сумын гэрэлтүүлгийн чиглэлээр батлагдсаны дагуу тендер зарлаж гүйцэтгэгчээр “Орконтех” ХХК 165 933 186 төгрөгөөр, “Виртуалсофт” ХХК 224 164 680 төгрөгөөр шалгарсан бөгөөд ажил гүйцэтгэх гэрээг 2017 оны 11-р сарын 27-нд хийхдээ угсралтын ажлын боломжоос шалтгаалан 2018 оны 5-р сарын 1-ээс 2018 оны 6-р сарын 15 хүртэл гүйцэтгэхээр хөрөнгийг 2018 оны орон нутгийн төсөвт шилжүүлэн суулгахаар санал гаргав. Хялганат тосгоны нэгдсэн халаалтын сүлжээг “Төмөр Хүлэг” ХХК 2017 оны 7-р сараас 2017 оны 10 сард гүйцэтгэж дуусаад туршилтын халаалтыг хийж байгаа бөгөөд одоогоор “Долоон бар” ХХК ашиглалтын үйл ажиллагааг түр явуулж байна. Энэ байгууламжийн угсралтын ажилд ЗТБХБ-ын сайдын 2012 оны 18, 181 дүгээр тушаалын дагуу нэмэлт хөрөнгө оруулалт 977,0 сая төгрөгийг экспертизээр хянуулан баталгаажуулж, БХБЯ, Сангийн яамнаас 2017-2018 онд дэмжигдсэн боловч УИХ-д асуудлыг хассан тул гүйцэтгэлийг санхүүжүүлэх боломжгүй болов. Хялганат тосгоны цэвэр усны гол шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлийн ажлын үргэлжлэлийг “Туст эр” ХХК 358 849 411 төгрөгөөр гүйцэтгэж, Хялганат тосгоны биологийн цэвэрлэх байгууламж барих ажлыг “Бурхууд” ХХК 183 583 455 төгрөгөөр гүйцэтгэж 2017 оны 11-р сарын 10-нд барилга ашиглалтад оруулах комиссоор хүлээн авлаа. Аймгийн ЗДТГ-ын барилгыг 2017 оны 2-р сарын 13-нд, 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг 2017 оны 3-р сарын 16-нд Сайхан сумын сургуулийн дотуур байр, 160 сурагчдын хоолны газрын барилга, угсралтын ажлыг 2017 оны 6-р сарын 08-нд тус тус хүлээн авлаа.
“Зос Трейд” ХХК-ний гүйцэтгэсэн Булган сумын 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилгыг 2017 оны 12-р сарын 05-нд, Хялганат тосгоны спорт барилга угсралтын ажлыг 2017 оны 12-р сарын 06-нд “Туруун бүтээмж” ХХК-ний гүйцэтгэсэн Булган сумын үерийн сувгийн даланг шинэчлэн засварлах ажлыг 2017 оны 10-р сарын 31-нд Могод сумын соёлын төвийн барилгын их засварыг 2017 оны 10-р сарын 30-нд хүлээн авлаа. Энэ жилийн ажлын нэг онцлог бол олон жил дараалан баригдаж байгаа Булган сумын 640 хүүхдийн сургууль, 150 ортой цэцэрлэг, Хялганат тосгоны нэгдсэн халаалт зэрэг ашиглалтад орох нөхцөл бүрдэж тэшиг сумын 240 суудалтай өргөтгөлийн барилгын ажил үргэлжлэх нөхцөл бүрдсэн явдал юм.
- Хүний нөөцийг чадавхижуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах талаар байгууллагын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилтын биелэлт:
“Хүний нөөцийн менежмент хөтөлбөр”-ийг 2006 оноос батлан мөрдөж байгаа бөгөөд 2013 онд дахин шинэчлэн, тус хөтөлбөрийн хүрээнд хүний нөөцийн бодлогыг тодорхойлон хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Журмын 11 дүгээр хавсралтын дагуу хэрэгжилтийг тайлагнаж хавсаргав.
БАЙГУУЛЛАГЫН НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ
- Байгууллагын ил тод байдлын үнэлгээ
/Засгийн газрын 143 тогтоолын хэрэгжилт/
Үйл ажиллагааны ил тод байдал:
Улсын их хурлын 51 дүгээр тогтоолоор батлагдсан Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж, аймгийн сайттай байгууллагын сайтыг шууд холбосон бөгөөд газрын даргын 2017 оны а/72 дугаар тушаалаар “Мэдээ мэдээлэл нийтлэх журам”-ыг шинэчлэн баталж, тайлан мэдээг сайтад тогтмол оруулах, баяжилт хийж байхыг мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтэн А.Гэрэлд даалган, 14 хоног тутамд баяжилт хийж хэвшлээ.
Мөн аймгийн Засаг даргын албан даалгаврыг хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн а/56 дугаар захирамжийг үндэслэн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн а/07 дугаар тушаалаар шилэн дансны хуулийн дагуу мэдээллийг хуулийн хугацаанд оруулж, тайланг Санхүү төрийн сангийн хэлтэс, ГЗБГЗЗГазар, Сангийн яаманд тайлагнаж байхыг ахлах нягтлан бодогч Д.Туяа, мэргэжилтэн А.Гэрэл нарт даалган хэрэгжилтэд хяналт тавьж, тогтмол мэдээллийг оруулан тайланг холбогдох газруудад хүргүүлж хэвшсэн.
Авилгын эсрэг хууль, Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах болон ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хүрээнд байгууллагын 2017 оны авилгын эсрэг ажиллах төлөвлөгөөг 23 зорилтоор боловсруулан баталж, хэрэгжилтийг ханган ажиллаж, биелэлтийг заалт бүрээр гаргаж, холбогдох материалыг хавсарган Хууль, эрх зүйн хэлтэст 2017 оны 11 сарын 15-ны 01/736 тоот албан бичгээр хүргүүллээ.
“Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн хүрээнд:
Монгол улсын ерөнхийлөгчийн 2007 оны 97 дугаар зарлиг, Засгийн газрын 190 дүгээр тогтоолын хүрээнд Булган аймгийн Засаг даргын тамгын газраас 2017 оны 10 дугаар сарын 16-аас 10 дугаар сарын 18-ны өдрүүдэд “Хүлээж суулгүй хүрч үйлчилье” уриан дор “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулсантай холбогдуулан манай газраас дараах арга хэмжээг хэрэгжүүлж ажиллаа.
Өдөрлөгийн зорилго нь төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай, хүнд сурталгүй хүргэх, авилга хээл хахуулаас хол байх, албан хаагчдын харилцаа хандлагыг өөрчлөх зорилтын хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд өдөрлөгийн хүрээнд хэрэгжүүлэх 11 заалт бүхий төлөвлөгөөг боловсруулан газрын даргад танилцуулан, хариуцан зохион байгуулах хүмүүсийг хэлэлцэн баталлаа.
“Нээлттэй хаалганы өдөр”-ийг хуваарийн дагуу 6 багийн хөгжлийн төвд хийж, аймгийн удирдлагууд иргэдэд 2017 онд хийж гүйцэтгэсэн ажлаа танилцуулан, иргэдийн асуултад хэлтэс агентлагийн дарга нар холбогдох чиглэлийн дагуу хариулж, асуудлыг газар дээр нь шийдвэрлэх арга хэмжээг авч ажиллаа.
Өдөрлөгийн үеэр мэргэжилтнүүд хуваарийн дагуу байгууллагын үйл ажиллагааг иргэдэд сурталчилж, санал хүсэлтийн хайрцгаар санал болон өргөдөл гомдлыг хүлээн авч шуурхай шийдвэрлэхийн зэрэгцээ хэрэглэгчийн үнэлгээг иргэдээс асуулга хэлбэрээр авч байгууллагын үйл ажиллагаагаа үнэлүүллээ.
Булган сумын 1, 2, 3, 4, 5, 6-р баг дээр хийгдсэн “Нээлттэй хаалганы өдөр”-ийн үеэр давхардсан тоогоор нийт 300 гаруй иргэд олон нийтэд мэдээлэл, зөвлөгөө өгч, 56 иргэнд газрын мэдээллийн сангийн зургаар үйлчилгээг үзүүллээ.
1-р багийн “Нээлттэй хаалганы өдөр”
Булган сумын 2, 3-р багийн өдөрлөг
Булган сум 4-р баг
6-р баг
Энэхүү арга хэмжээнд Булган сумын 1-р баг, 2-р баг, 3-р баг,4 баг, 5-р баг, 6-р багийн нийт давхардсан тоогоор 300 гаруй иргэд хамрагдаж газрын харилцаа, барилга хот байгуулалт нийтийн аж ахуйн чиглэлээр газар дээрээс нь мэдээлэл, үйлчилгээг өгч, 252 боршур, гарын авлага материал тараан 70 гаруй иргэдийн санал хүсэлтийг санал асуулгын хуудас, нээлттэй утас, саналын хайрцгаар тус тус хүлээн авч шийдвэрлэж ажиллаа.
Мөн энэ үеэр аймгийн Засаг даргын а/280 дугаар захирамжийн дагуу санал асуулгын хуудсаар иргэдээс байгууллагын үйл ажиллагааны талаар хэрэглэгчийн үнэлгээг авч, 82 иргэн хамрагдсанаас 65 иргэн “хангалттай сайн”, 11 нь “дунд зэрэг” 6 иргэн “хангалтгүй” буюу хүнд сурталтай гэж асуулгыг бөглөсөн байна.
Үүнд бид дүн шинжилгээ хийж, цаашид байгууллагын үйл ажиллагааг хэрхэн эрчимжүүлэх, иргэдэд түргэн шуурхай хүргэх талаар байгууллагын хамт оны хурлаар хэлэлцэн шаардлагатай арга хэмжээг авлаа.
Өдөрлөгийн үеэр иргэдээс ирүүлсэн санал
- Булган аймгийн 80 жил 2018 онд болохтой холбогдуулан Булган сумын өнгө үзэмжийг сайжруулахад анхаарах
- Төв замын гэрэлтүүлгийг хийх
- Төв замыг өргөтгөсөн нь иргэдийн сэтгэлд их нийцсэн байна, талархаж буйгаа аймагт уламжилж өгөхийг хүссэн. Өдөрлөгийн хүрээнд хийсэн ажлын тайланг Төрийн захиргааны удирдлагын хэлтэст 2017 оны 11 сарын 01-ний өдрийн 01/600 албан тоотоор хүргүүллээ.
Иргэдэд мэдээ, мэдээлэл хүргэх чиглэлээр:
ГЗБГЗЗГазраас газрын харилцааны ажилтны өдрийг угтаж “Иргэнээ сонсоё” сарын аяныг<

































