ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ ЗУРАГ ЗҮЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТААР ИЛЭРСЭН ЗӨРЧИЛ ДУТАГДЛЫГ АРИЛГАХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ
ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ ЗУРАГ ЗҮЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТААР ИЛЭРСЭН
ЗӨРЧИЛ ДУТАГДЛЫГ АРИЛГАХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ
2017.11.09
|
№ |
Хяналт шалгалтаар илэрсэн зөрчил |
Авах арга хэмжээ |
Гүйцэтгэл |
|
Геодези, зураг зүйн чиглэлээр |
|||
|
1 |
Геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн, кадастрын мэргэжилтний албан тушаалыг тусад нь салгаж өөр өөр мэргэжилтэнд хариуцуулах |
ГЗБГЗЗГ-т орон тооны асуудлыг тавих |
ГЗБГЗЗГазраас авсан бүтэц, орон тооны саналын дагуу шаардлагатай байгаа бүтэц, орон тооны саналыг хүргүүлсэн. Шинэ бүтэц батлагдан 18 орон тоотойгоор ажиллахаар төсөв батлагдвал газрын удирдлагын хэлтэст шинээр 1 мэргэжлийн хүн авч Геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн, кадастрын мэргэжилтний албан тушаалыг тусад нь салгах боломж бүрдэх юм. |
|
2 |
Нууцын мэдээлэл хадгалсан компьютерыг салгах |
Нууцын мэдээлэл агуулсан файлыг тусад нь зөөврийн хардад хуулж аван компьютерээс устгах |
Зөөврийн комьпютерээс нууцын мэдээллийг устгаж, хардад бүх мэдээллийг хуулж, зориулалтын дагуу сейфэнд хадгалж байна.
|
|
3 |
1:100000-ны масштабтай байр зүйн цаасан зургуудыг сейфэнд дэлгээтэй байдлаар хадгалах |
- |
Агентлагаас өгсөн зөвлөмжийн дагуу 1:100000-ний масштабтай байр зүйн цаасан зургуудыг цэгцэлж сейфэнд дэлгээтэй байдлаар хадгалж байна. |
|
4 |
Геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэнд төрийн нууцыг хариуцуулах |
10 дугаар сардаа багтаан газрын даргын тушаал гарган геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэнд актаар хүлээлгэн өгөх |
Булган аймаг дахь Тагнуулын хэлтэст Геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэнд төрийн нууцыг хариуцуулах зөвшөөрлийг авахаар албан бичгийг хүргүүлсэн бөгөөд 2017 оны жилийн эцсийн нууцын материалын тооллогыг дуусган дээрх мэргэжилтэнд шилжүүлэх чиглэлийг өгөв. |
|
5 |
Эрдэнэт хотын өндрийн үндэслэлийн 3 цэгийн аль нэг дээр RTK хэмжилт хийж багажийн зөв ажиллаж байгаа эсэхийг шалгах |
- |
Мэргэжилтэн М.Одбаяр 2017 оны 5 сард Эрдэнэт хотын өндрийн үндэслэлийн 2 цэгт RTK хэмжилт хийж, багажийн зөв ажиллаж байгаа эсэхийг шалган тогтоож, үр дүнг Захиргаа удирдлага, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Мөнхцэцэгт хүргүүлэв. |
|
Инженер хайгуул, мониторингийн чиглэлээр: |
|||
|
6 |
Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажлын материалын бүрэн бүтэн байдлыг сум бүрээр бүртгэх |
Сумдаас жагсаалт гаргуулан авах |
Сумдын хянан баталгааны ажлыг “Лэнд менежер” програм хангамж нэвтэрсэнтэй холбоотой хянан шалгах ажлын хүрээнд сум бүрээр бүртгэх ажлыг хийж байна. Газрын удирдлагын хэлтсийн дарга С.Наранбаатар, мэргэжилтэн С.Юмжав нар 10-р сарын 21-нээс 11 сарын 05-ны өдрүүдэд хойд сумдад хянан шалгалт хийж хянан баталгааны ажлыг шалгалаа. 2017 оны 11 сарын 07-ны өдрөөс эхлэн урд сумдад ГУХэлтсийн дарга С.Наранбаатар хяналт шалгалтыг гүйцэтгэж байна. |
|
7 |
Захиалгаар хийгдэж буй газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажлыг цаасан болон тоон хэлбэрээр төрөлжүүлэн мэдээллийн сан үүсгэх |
- |
Захиалгаар нийт 5 ШТС, уурхайн 3 газарт хянан баталгааны ажил хийгдсэн байна. Үүнийг CD-r болон цаасан хэлбэрээр төрөлжүүлэн мэдээллийн санг үүсгэлээ. |
|
8 |
Хянан баталгааны ая холбогдол, хэрэгцээ шаардлагыг холбогдох албан тушаалтнуудад танилцуулан аймгийн хэмжээнд бэлчээрийн газрын хянан төлөв, байдал, чанарын хянан баталгаа хийлгэх хөрөнгийн тооцоог гаргаж төсөвт суулгах саналыг холбогдох газарт хүргүүлэх |
- |
Хадлан бэлчээр, тариалан, уул уурхайн газрын хянан баталгааны ажил нь хөрсний бүтэц ургамлан бүрхэвчийн төлөв байдал гардаг тул ихээхэн ач холбогдолтой гэж үзэж байна. Тус хянан баталгааг хийсэн компанийн ажлыг газар дээр нь явж шалгах ажлыг тухайн аймаг орон нутагт эрхийг олгож байх нь зүйтэй. Манай аймагт хот тосгоны хянан баталгааг 2012 онд “Топ маф” ХХК нь гүйцэтгэсэн ба гүйцэтгэх явцад аймгаас 2 мэргэжилтэн хамтран оролцсон. Үүнд: аймгийн төв болон сум багийн төвийн барилга байгууламжийн 2812,2 га, нийтийн эдэлбэрийн 22170,7 га, үйлдвэрлэлийн 205,1 га, гэр хорооллын 1701,8 га газруудад тус тус хийгдсэн байна. |
|
Газар зохион байгуулалтын чиглэлээр |
|||
|
9 |
Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн хийлгэх, мөрдөж ажиллах |
Аймгийн 2018 оны төсөвт аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө хийлгэх хөрөнгийг тусгуулан 2018 оноос мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх |
2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн аймгийн ИТХ-ын IV хуралдааны IV/03 дугаар тогтоолыг хүрээнд аймгийн ИТХ-ын 2006 оны 151 дүгээр тогтоолоор баталсан “Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангалттай хэрэгжсэн, цаашид мөрдөж ажиллах шаардлага хангах боломжгүй гэж дүгнэж “Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө”-г шинэчлэн хийлгэхийг аймгийн Засаг даргад даалгасан тогтоол гаргасан. 2018 оны аймгийн төсөвт газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө хийлгэх хөрөнгийг суулгуулахаар БХБЯ-наас баталсан “Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний тодотголтой нийцүүлж, газар ашиглалтын зориулалт бүрээр газрын тохиромжтой байдлын болон хэрэгцээт байдлын үнэлгээний үр дүнд үндэслэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг тодотгох” техник, эдийн засгийн үндэслэл ашиглан тооцоог гарган аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-т 2017.09.15-ны 01/615 албан бичгээр хүргүүллээ. /Төсөвт өртөг-743 402 911 төгрөг/ |
|
Газрын кадастрын чиглэлээр |
|||
|
10 |
Лэнд менежер програм хангамжийн хүрээнд инженерийн шугам сүлжээ бүхий газарт газар эзэмшиж, өмчилж, ашиглаж буй иргэн хуулийн этгээдийн зөрүүтэй мэдээллийн дагуу засварлах
|
Аймгийн Засаг даргын 2016 оны А/373 дугаар захирамжаар төрийн 77 байгууллага, 53 хуулийн этгээд, 154 иргэний эзэмшиж буй газрын хэмжээг өөрчилсөн. Гэрээ, гэрчилгээг шинэчлэн олгох ажлыг зохион байгуулах |
2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 5 төрийн байгууллага, 2 ААНБ, 12 иргэний эзэмшлийн газрын гэрээ, гэрчилгээг шинэчлэн олгов. |
|
11 |
Мэдээллийн санд дутуу орсон нэгж талбарын хувийн хэргийг бүрдүүлэн нөхөн оруулах |
Инженерийн шугам сүлжээ бүхий газарт газар эзэмшиж буй 49 иргэний нэгж талбарыг мэдээллийн санд нөхөн оруулах |
49 иргэнээс 16 иргэний нэгж талбарыг мэдээллийн санд нөхөн оруулав. 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор дутуу мэдээллийн бүрэн оруулж дуусгахаар ажиллаж байна. |
|
Барилга хот байгуулалтын чиглэлээр |
|||
|
Дотоод үйл ажиллагааны хүрээнд |
|||
|
1. |
ГХБХБГ-ын дэргэдэх Барилгын материалын лабораторийг итгэмжлэлтэй болгох ажлыг зохион байгуулах |
Итгэмжлэл авах бэлтгэл ажлыг хангах |
ГХБХБГ-ын хуучин байрны 1 өрөөнд Барилгын материалын сорил шинжилгээний бетоны лабораторийн бетон шоо шахах прессыг байрлуулан тохируулга хийсэн. Мөн шигшүүр, конусан суултыг хэмжих багаж одоогоор ирээд байна. Лабораторийн итгэмжлэл авахад:
|
|
2. |
Шинээр батлагдсан барилгын норм, дүрэм, журам, заавар, стандартыг байнга судлан, байгууллагын албан хэрэгцээнд худалдан авч бүрдүүлэлт хийж, мөрдөж ажиллах. |
Албан хэрэгцээнд тогтмол ашиглах, хяналтын инженерүүдээр тогтмол ашиглуулах |
Булган аймагт 2017 онд 22 барилга байгууламжийн өргөтгөл, их засварын ажилд техник хяналт тавьж, 16 барилгын зураг төсөл боловсруулах даалгаврыг боловсруулан баталж, зөвлөх үйлчилгээний тендер зарлалаа. Уг ажилд “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм” Үлгэрчилсэн дүрэм, “Зураг төсөл ажлын жишиг үнэ БД 81-16-12”, “Барилга байгууламжийн нэгж хүчин чадлын жишиг үнэлгээг хэрэглэх дүрэм БД 81-106-16”, “Өрөгт бүтээцийн зураг төсөл зохиоход ашиглах заавар БД 51-101-05”, “Ган бүтээц БНбД 53-03-07”, “Ган бүтээц БНбД 53-02-05”-ыг худалдан авч албан хэрэгцээнд хэрэглэв. Одоогоор ГХБХБГ-ын албан хэрэгцээнд 67 ш норм дүрэм, стандарт, нэг маягийн зургийн альбом байгаа болно. 2017 онд суралцагч байгууллага болох зорилт дэвшүүлж, шинэчлэгдсэн норм дүрэм болон шинээр боловсруулагдсан норм дүрмээр тогтмол баяжилт хийж, хяналтын инженерүүдэд норм дүрмийн танилцуулгыг хийн, инженерүүдийн мэдлэгийг өргөжүүлж байна. |
|
Гадаад үйл ажиллагааны хүрээнд |
|||
|
1. |
Орон сууц, нийтийн аж ахуйн чиглэлээр холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах. |
Ус, дулаан нийтийн аж ахуйн “Булган Мээж” ХХК, “Улаанбаатар дулаан түгээх сүлжээ” ТӨХК-тай хамтран төвлөрсөн дулаан хангамж бүхий сумын төвийн хангагч байгууллагуудад мэргэжил арга зүйгээр хангаж ажиллах |
“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д “Орон нутгийн дулаан хангамж”-ийн хэсэг байгуулагдаж “Сумын төвийн шинэчлэл” төсөл хэрэгжсэн сум буюу Хутаг-Өндөр сумын төвлөрсөн дулаан хангамжийн системийн үйл ажиллагаатай танилцаж, инженер техникийн ажилчдад ашиглалтын заавар зөвлөгөө өлөө. Мөн аймгийн төвийн дулаан хангамжийн системийн горимын тооцоог боловсруулан “Булган Мээж” ХХК-д хүлээлгэн өгсөн. |
|
2. |
Салбарын хууль тогтоомж, норм, дүрэм, журмыг иргэд, байгууллага аж ахуйн нэгжүүдэд сурталчлах, таниулах, мэдээлэх ажлыг төлөвлөгөөтэйгөөр тогтмол зохион байгуулж ажиллах. |
Булган аймгийн барилгын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдэд Барилгын хөгжлийн төвийн мэдээллийн эмхтгэл сэтгүүлийг захиалан хамтран мэдээлэл солилцож ажиллах |
Булган аймагт тогтмол үйл ажиллагаа явуулж буй тусгай зөвшөөрөлтэй 11 компанитай хамтарч Барилгын хөгжлийн төвийн мэдээллийн эмхтгэл сэтгүүлийг захиалан мэдээ мэдээлэл солилцон хамтран ажиллаж байна. Барилга хот байгуулалтын яаманд Авто зогсоолын тухай хууль, Хот суурингийн ногоон байгууламжийн тухай хуулийн төсөлтэй танилцан саналаа хүргүүллээ. |
|
3. |
ЗГ-ын 2017.06.14-ний өдрийн 171, 172-р тогтоолоор батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”, “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийг үйл ажиллагаандаа шинээр мөрдөж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах. |
Тус тогтоолын дагуу аймгийн Засаг даргын тамгын газартай хамтарч ажиллах |
Засгийн газрын 171 дүгээр тогтоолын дагуу 20 барилгад ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, 172 дугаар тогтоолын дагуу аймгийн Засаг даргын захирамжийн дагуу ашиглалтад оруулах комисс томилон улсын төсвийн 1, Байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр 4, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 7 барилга байгууламжийг ашиглалтад оруулаад байна. |
|
4. |
“Газар хөдлөлтийн гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангах ажлыг сайн зохион байгуулах, барилга байгууламжийн паспортжуулалтын ажлыг эрчимжүүлэх, хяналт тавьж ажиллах. |
Тус хөтөлбөрийн хүрээнд холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран төлөвлөгөө гарган ажиллах. |
Барилгын паспортжуулалтын асуудлаар аймгийн ОБГ, МХГ-тай хамтарсан ажлын хэсэг байгуулахаар санал гарган төслийг хүргүүлээд байна. Тус аймагт Шадар сайдын дэргэдэх Байнгын ажиллагаатай комисс ажиллаж үүрэг даалгавар өгсөнтэй уялдуулан Хишиг-Өндөр сумын сургууль, Булган сумын 4-р цэцэрлэг, Хутаг-Өндөр сумын дотуур байр, сургуулийн барилгад дүгнэлт гаргууллаа. Хишиг-Өндөр сумын сургуулийн барилгын зургийг хийлгэсэн, Бугат сумын сургуулийн барилгын ажлыг энэ онд тендер зарлан гүйцэтгэгч 10 сард шалгаран 10 дугаар сарын 08-нд гэрээ байгуулан ажлаа эхлүүлсэн одоогоор 180 хүүхдийн сургуулийн барилгын суурийн ажил хийгдэж дууссан ирэх онд барилгын ажлыг үргэлжлүүлнэ. |
|
5. |
Тус аймагт бүртгэлтэй тусгай зөвшөөрөлтэй бүх хуулийн этгээдийн үйл ажиллагаанд холбогдох байгууллагуудтай хамтран тогтмол хяналт тавих, мэдээлэл, судалгааг бүрдүүлэх, мэргэжил, арга зүйн зөвлөгөө дэмжлэгээр хангах, барилгын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг мөрдүүлэх ажлыг зохион байгуулах, хувийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй барилга байгууламжийн судалгааг бүрэн гаргах. |
Булган аймагт үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллаж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллах. |
Булган аймагт үйл ажиллагаа явуулж буй тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллага 2017 онд улс болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Бүлээн оргил” ХХК 2 ажил, “Булган барилга” ХХК 2 ажил, “Цонхот” ХХК 1 ажил, “Өвөлжөөн булаг” ХХК 1 ажил тус тус гүйцэтгэж аймгийн МХГ, ОБГ-тай хамтран хяналтыг хэрэгжүүлж холбогдох норм дүрмийн дагуу хяналт хэрэгжүүлж ажиллаа. Ашиглалтад оруулахад баримт бичгийг архивийн нэгж болгон стандартын дагуу бүрдүүлэх шаардлага тавьж ажиллаа. Аймгийн хэмжээнд хувийн хөрөнгө оруулалтаар Булган суманд Капитал банкны барилга, “Аваргууд хотхон” 25 айлын орон сууц, Авзага трейдын зочид буудал, Могод суманд Рашаан сувилалын барилга, Рашаант суманд нэгдсэн дулааны шугамын ажил тус тус хийгдэж байгаагаас “Аваргууд хотхон” 25 айлын орон сууц, Могод суманд Рашаан сувилалын барилга, Рашаант суманд нэгдсэн дулааны шугамын ажилд захиалагчийн хяналтын гэрээ байгуулан хяналт хийж ажиллаж байна. |
|
6. |
Барилга ашиглалтын дүрэм, барилгын хувийн хэрэг хөтлөх журмын хэрэгжилтийг хангах, хяналт тавих, иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах ажлыг тогтмол зохион байгуулах, холбогдох судалгаа, дүгнэлтийг гаргаж ажиллах. |
Шинээр ашиглалтад орж байгаа барилга байгууламжид барилга ашиглалтын дүрэм, хувийн хэрэг хөтлөх арга хэмжээ авч ажиллах |
Улсын болон орон нутаг, хувийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад орсон 20 барилга байгууламжид аймгийн Засаг даргын захирамжаар ашиглалтад оруулах комисс томилуулж ажилууллаа. Тус комиссын гишүүдэд 69 дүгээр тогтоолын дагуу албан мэдэгдэл хүргүүлж комиссын чиг үүргийн талаар танилцуулж ажиллаж байгаа бөгөөд ашиглагч байгууллагад барилга ашиглалтын дүрэм, хувийн хэрэг хөтлөх шаардлага тавьж ажиллаж байна. Иргэдээс ирсэн өргөдөл гомдол 2, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн 5 хүсэлтийг Мэргэжлийн хяналтын газар, ОБГ-ын холбогдох улсын байцаагчид уламжилж дүгнэлт гаргууллаа. |
|
7. |
Хот байгуулалтын үйл ажиллагааны хэрэгжилтэд тооцоо, судалгаатай хандаж, хяналтыг сайжруулах, аймаг, сумын төвүүдийг жижүүрийн хөтлөлт болон, улаан шугамын бүрэн зураглалтай болгох, мэдээллийн сан үүсгэх, хот байгуулалтын тухай хууль, норм дүрэм, журмын дагуу аймгийн хэмжээнд хот байгуулалтын кадастрыг хөтлөх. |
Аймгийн хэмжээнд баригдсан инженерийн хийцлэлтэй барилга байгууламж шугам сүлжээний мэдээллийн сан боловсруулах, хөтлөх. |
БХБ-ын яамны захиалгаар “Газар хөдлөлтийн гамшгийн эрсдлийг бууруулах” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн төвүүдийн газар доорх инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийн мэдээллийг боловсруулж жижүүрийн хөтлөлтийн нэгдсэн санг шинэчлэн боловсруулсан. Дараагийн ээлжинд дээрх аргачлалын дагуу 15 сум, 1 тосгоны барилга байгууламжийн нэгдсэн мэдээллийг багтаасан мэдээллийн санг бий болгохоор ажиллаж байна. 2017 оны орон нутгийн болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 50 барилга байгууламж, засвар шинэчлэлтийн ажил хийгдсэнээс аймгийн төвийн 11, сумдад 6 барилга байгууламжийн гүйцэтгэлийн кадастрыг хийлгэн сумын болон аймгийн нэгдсэн мэдээллийн санд оруулах ажлыг зохион байгууллаа. |
|
8. |
Хот байгуулалтын тухай хуулийн дагуу сумын төвүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулах, батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг үе шаттай хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж мөрдөх замаар барилгажилтийн үйл ажиллагаанд хяналтыг сайжруулах. |
Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хийгдээгүй байгаа сумдын төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хийлгэх ба одоо хийгдэж байгаа төлөвлөгөөг аймгийн ИТХ-аар батлуулж, Төлөвлөгөөг баримтлан ажиллах талаас нь сумдын удирдлагуудад зөвлөж ажиллах. |
Булган аймгийн 16 сум нэг тосгоноос одоогоор 12 сум /Булган, Хутаг-Өндөр, Тэшиг, Сайхан, Сэлэнгэ, Баян-Агт, Могод, Бүрэгхангай, Орхон, Хангал, Гурванбулаг, Дашинчилэн, Баяннуур/-ын Ерөнхий төлөвлөгөө хийгдэж экспертизээр батлагдсан, сумдын ИТХ-аар хэлэлцүүлэн тогтоолоор батлуулан албан хэрэгцээнд ашиглаж байна. 2018 онд Хишиг-Өндөр, Хялганат тосгоны Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгүүлж байна. |
|
9. |
Ерөнхий төлөвлөгөө хийгдэж батлагдсан аймаг, сумын төвүүдэд бүсчлэлийн дүрэм, зураглалыг тусгайлан боловсруулж мөрдөх замаар барилгажилтийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах. |
Ерөнхий төлөвлөгөөг бүсчлэлийн дагуу хөгжүүлэх, бүтээн байгуулалтын ажлуудын уялдаа холбоог сайжруулах. |
Булган сумын Ерөнхий төлөвлөгөө 2012 онд хийгдэж аймгийн ИТХ-аар батлагдсан. Нийт 460 га газраас 230 га-д 13 бүсчлэл тогтоосон. Түүний дагуу иргэн, аж ахуй нэгжээс ирсэн хүсэлтийн дагуу жил бүрийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, бүсчлэлийн дагуу газар олголт хийж, барилгажих явцад өмчийн хэлбэр үл харгалзан аймгийн МХГ, ОБГ, аймгийн ЗДТГ-тай хамтран хяналт тавьж ажиллаж байна. |
|
10. |
Хот төлөвлөлтийг зөрчсөн газар олголт, барилгажилтын үйл ажиллагааг зогсоох, хариуцлага тооцох үүднээс аймгийн мэргэжлийн хяналтын газартай хамтран төлөвлөгөө гаргаж, хяналт шалгалтын ажлыг тогтмол зохион байгуулах. |
Аймгийн Мэргэжлийн хяналтын газартай төлөвлөгөө гаргаж хамтарч ажиллах. |
Булган аймгийн МХГ, сумдын ЗДТГ-тай хамтран хот тосгоны ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй нэгж талбарт төлөвлөсөн, барьсан барилга байгууламжийг буулгах, эрхийн актыг цуцлах арга хэмжээг зохион байгуулан ажилладаг бөгөөд 2017 оны байдлаар Булган сумын 5-р багт эхлүүлсэн хашаа, барилгын ажлыг ГХБХБГ-ын даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 01/677 тоот албан бичгээр барилгын ажлыг зогсоож, ерөнхий төлөвлөгөөтэй нийцүүлэх шаардлагыг хүргүүлэв. Мөн Газрын тухай хуулийн 40.1.6 дахь заалтыг үндэслэн Аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/335 дугаар захирамжаар 5 нэгж талбарт 32780 м2 талбайтай инженерийн шугам сүлжээ бүхий эзэмшлийн газрын гэрчилгээг хүчингүй болгов. |
|
11. |
Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн дагуу төсөл, хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх, олон нийтийн оролцоог хангах ажлыг зохион байгуулах. |
Хот суурин газруудыг дахин хөгжүүлэх төсөл хөтөлбөр, төлөвлөгөөний талаар авч хэрэгжүүлж буй бодлого чиглэл, хуулийн дагуу олон нийтийн оролцоог хангаж ажиллах. |
Хот суурин газруудыг дахин төлөвлөх хуулийн хүрээнд ажиллагаа явуулах боломжийг хангах үүднээс өмнө байгуулсан инженерийн шугам сүлжээнд иргэдийн амины орон сууцыг холбох талаар иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, холбогдох байгууллагуудад танилцуулан хамтран ажиллахаар төлөвлөж байна. |
|
12. |
Тус газрын хариуцан гүйцэтгэж буй ажлуудын хүрээнд ГЗБГЗЗГ-ын холбогдох хэлтэс, мэргэжилтнүүдтэй харилцан хамтран ажиллаж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэгийг тогтмол авах, мэдээ, мэдээллээр шуурхай хангах зэрэг болно. |
Мэргэжилтэн бүр холбогдох хэлтсүүдийн мэргэжилтнүүдтэй холбоотой ажиллаж мэргэжил арга зүйн зөвлөгөө авч, холбогдох мэдээ, мэдээллээр шуурхай хангаж ажиллах. |
Тус газрын Хот төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Болормаа, дэд бүтцийн төлөвлөлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн М.Оргилтой тус тус хамтран ажиллаж, мэргэжил арга зүйн зөвлөгөөг тогтмол авч ажилладаг болно. |
|
Дотоод ажлын чиглэлээр |
|||
|
1 |
Тусгай ажил үйлчилгээг нарийвчлан сонгодог болох, Агентлагийн даргатай байгуулсан гэрээнд тусгай ажил үйлчилгээгээр орсон бол албан хаагчид мөн тусгай ажил үйлчилгээгээр сонгох, тоо чанар, үр дүнд анхаарах, ажил үйлчилгээг нийт ажил үйлчилгээ тусгай ажил үйлчилгээгээр нь ялгаж тоог тавих |
Албан хаагчдад тусгай ажил үйлчилгээг хэлтсийн даргын гэрээнээс салгаж дахин оруулах |
Зөвлөмжийн дагуу Газрын удирдлагын хэлтсийн дарга С.Наранбаатарын гэрээнд орсон тусгай захиалгат бүтээгдэхүүнээс 3 арга хэмжээг авч 2 албан хаагчийн үр дүнгийн гэрээнд нэмэлтээр оруулж, үр дүнгийн гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж, журмын дагуу тайлагнахаар бэлтгэл ажлуудыг хангаж байна. |
|
2 |
Агентлагийн даргатай байгуулсан гэрээний ажил үйлчилгээг нийт албан хаагчдад заалт нэг бүрээр хуваарилах |
Ажлыг жигд хуваарилах |
Мэргэжилтнүүдэд хамааралгүй ерөнхий заалтуудыг хэлтсийн даргын гэрээнд тусгасан байсныг ажлын ачааллыг жигдрүүлж, мэргэжилтнүүдэд жигд хуваарилан нэмэлтээр орууллаа. |
|
3 |
Албан хаагчийн хувийн хэргийн бүрдүүлэлтийг үзэхэд төрийн албаны мэргэшлийн шалгалтад орж тэнцсэн төрийн албаны зөвлөлийн материал байхгүй байна. |
Төрийн албаны шалгалтад тэнцсэн материалыг аймгийн төрийн албаны салбар зөвлөлөөс хуулбарлан авч хувийн хэрэгт хавсаргах |
2010 оноос өмнө тангараг өргөсөн 6 албан хаагчдын төрийн албаны мэргэшлийн шалгалтад орж тэнцсэн материалыг төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөлөөс хуулбарлан авч, хувийн хэрэгт хавсаргав. |
|
4 |
Төсөв мөнгөтэй холбоотойгоор зарим нэгэн тусламж, хөнгөлөлтийг албан хаагчдад зохих журмын дагуу олгоогүй байсан |
Дотоод журмын дагуу тэтгэмж урамшууллыг олгох |
Хууль тогтоомжийн хүрээнд тэтгэмж урамшууллыг олгож байгаа бөгөөд 2017 онд нийтдээ албан хаагчдын нийгмийн баталгааг хангах төлөвлөгөөний дагуу 1850000 төгрөгийг тэтгэмж урамшууллыг олгоод байна. |
Төлөвлөгөөний биелэлтийг нэгтгэн гаргасан:ХЗДАХМэргэжилтэн Б.Тунгалаг
Хянасан: ГХБХБГазрын дарга Ү.Бямбасүрэн

































