“ХАРИУЦЛАГЫН ЖИЛ”-ИЙН АЖЛЫН ХҮРЭЭНД ХИЙСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТ

2018-12-15

“ХАРИУЦЛАГЫН ЖИЛ”-ИЙН АЖЛЫН ХҮРЭЭНД ХИЙСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТ

 

2018.12.10

 

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Хугацаа

Хэрэгжилт

Засгийн газрын 01 тоот албан даалгаврын хэрэгжилт

1

Жилийн ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг газрын даргын тушаалаар байгуулах, хийх ажлыг төлөвлөгөөг боловсруулан батлах

 

 

 

 

 

 

4 сард

Засгийн газрын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 01 албан даалгавар, аймгийн Засаг даргын захирамжийн дагуу газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн а/18 дугаар тушаалаар хариуцлагын жилийн ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн, хийх ажлын төлөвлөгөөг боловсруулан баталж, хэрэгжилтийг ханган ажиллаж тайлан мэдээг ГЗБГЗЗГазар, АЗДТГазарт тус тус тайлагнаж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 засаг

2

1.1 Иргэндээ ээлтэй хуулийн засаглалыг бэхжүүлэх:

Ёс зүйн хэм хэмжээг шинэчлэн батлах, байгууллагын ёс зүйн хороог шинээр томилох

Албан хаагчдад ёс зүйн чиглэлээр сургалт зохион байгуулах

4 сард

  1. Газрын даргын 36 дугаар тушаалын 1-р хавсралтаар байгууллагын ёс зүйн дүрмийг шинэчлэн баталж, 2-р хавсралтаар ёс зүйн хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, албан хаагчдад танилцуулан газрын үсэг зуруулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна. 2018 оны 9 дүгээр сарын байдлаар ёс зүйн зөрчил гаргасан албан хаагч байхгүй болно.
  2. Албан хаагчдыг соён гэгээрүүлэх чиглэлээр сар бүрийн эхний 7 хоногийн 2 дахь өдөр газрын мэргэжилтнүүд авилгын эсрэг болон төрийн албан хаагчийн ёс зүйн чиглэлээр сургалтыг зохион байгуулж мэдээлэл солилцож хэвшсэн.

3

1.2 Авилгын хяналтыг сайжруулах:

1. Авилгын эсрэг үндэсний хөтөлбөрийн дагуу 2018 оны төлөвлөгөөг боловсруулан батлах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах  

2 Батлагдсан орон тооны дагуу үйл ажиллагааг явуулах, сул орон тооны захиалгыг нийтэд тогтмол зарлаж, томилгоог хуулийн дагуу хийх

3. Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэх

 

 

 

 

 

 

 

 

4сард

  1. Улсын их хурлын 2016 оны 51 дүгээр тогтоол, Засгийн газрын 2017 оны 114 дүгээр тогтоолыг үндэслэн  газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн а/23 дугаар тушаалаар авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан баталж хэрэгжилтийг ханган ажиллаж, тайлан мэдээг ГЗБГЗЗГазар, АЗДТГазрын Хууль, эрх зүйн хэлтэст тус тус тайлагнан ажиллаж байна.
  2. Байгууллагын хэмжээнд гарсан төрийн албаны сул орон тооны захиалгыг Төрийн албаны зөвлөлийн Булган аймаг дахь салбар зөвлөлд хүргүүлэхийн зэрэгцээ байгууллагын сайтад байршуулан нийтэд мэдээлж, төрийн албаны сонгон шалгаруулалтыг хуулийн дагуу ил тод явуулж байна.
  3. Засгийн газрын 51 дүгээр тогтоолоор батлагдсан Авилгын эсрэг үндэсний хөтөлбөр, шилэн дансны тухай хуулийн дагуу санхүүгийн мэдээллийг байршуулж цахим сайтад хуулийн хугацаанд байршуулж нийтэд мэдээлэхээс гадна 2018 оны төлөвлөгдсөн барилга угсралт болон засварын ажлын техник хяналтын зардлын орлогыг санхүүжүүлэгч байгууллагуудад сар бүр илтгэх хуудсаар өгч тооцоо нийлж төвлөрүүлэн, тайлан мэдээг ГЗБГЗЗГазар болон СТСХэлтэст хүргүүлж байна. Мөн байгууллагын цахим сайт болон шилэн дансны мэдээллийн самбарт байршуулан нийтэд мэдээлж хэвшлээ.

 

 

 

3

1.3 Иргэдээ сонсож, төрийн албаны хариуцлагыг өндөржүүлэх:

 

1. Жилийн ажлын хүрээнд зохион байгуулж буй үйл ажиллагааг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчлах, байгууллагын вэб сайтад мэдээллийг тогтмол оруулж, нийтэд мэдээлэх

2. Нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулах

 

  1. Газрын даргын а/18 дугаар тушаал, “Хариуцлагын жил”-ийн ажлын хүрээнд хийх ажлын төлөвлөгөөг байгууллагын вэб сайтад байршуулж, олон нийтэд мэдээлэн, байгууллагын үйл ажиллагаатай болон төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой санал гомдлыг сайтаар дамжуулан хүлээн авч, шуурхай шийдвэрлэж байна. 2018 оны 9 сарын байдлаар үйл ажиллагааны болон албан хаагчийн ёс зүйтэй холбоотой гомдол санал ирүүлээгүй байна.

Засгийн газрын 51 дүгээр тогтоолоор батлагдсан Авилгын эсрэг үндэсний хөтөлбөрийн дагуу газрын даргын а/72 дугаар тушаалаар “Мэдээ, мэдээлэл нийтлэх журам”-нд өөрчлөлт оруулж, байгууллагын цахим сайтад үйл ажиллагааны мэдээллийг тогтмол оруулах, баяжилт хийх, шилэн дансны тухай хуулийн дагуу санхүүгийн мэдээллийг байршуулж байхыг мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтэн А.Гэрэлд даалган, 14 хоног тутамд шинэчилж байна. “Булганы мэдээ” сонинтой жил бүр хамтран ажиллаж байгууллагын үйл ажиллагааны мэдээллийг сонинд хэвлүүлж иргэдэд мэдээлж байна.

  1. Байгууллагын ил тод нээлттэй байдлыг хангах талаар:

Газрын харилцааны ажилтны өдөр 5 сард болохтой холбогдуулан газрын даргын а/12 дугаар тушаалаар “Хүлээж суулгүй, хүрч үйлчилье” сарын аяныг аймгийн хэмжээнд зарлаж, төлөвлөгөө гарган хэрэгжилтийг хангаж ажиллахаас гадна сумдад үүрэг чиглэл өгсний дагуу сум тус бүр аяны хүрээнд тодорхой ажлуудыг сумын ЗДТГазартайгаа хамтран амжилттай зохион байгуулж, МУИГӨТХуулийн хугацаа дуусгавар болохтой холбогдуулан газар өмчлүүлэх ажлыг эрчимжүүлэх тал дээр анхаарч ажиллаа. Сарын аяны хүрээнд нийтдээ гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нийт 338 иргэнд газар өмчлүүлэх захирамж гаргуулан 4344446 төгрөгийг төсөвт төвлөрүүлж, 439 иргэн, хуулийн этгээдийн газарт хэмжилт хийж, газрын кадастрын мэдээллийн санд оруулах ажлыг гүйцэтгэлээ.  Өдөрлөгөөр нийт 11 сумын 1252 иргэнд төрийн үйлчилгээг ил тод, нээлттэй, шуурхай хүргэв.

Аймгийн Засаг даргын 2017 оны а/266 дугаар захирамжаар байгуулагдсан “Эрх зүйн баг” 2018 оны 06 дугаар сарын 04-өөс 11-ний өдрүүдэд 16 сум, 1 тосгонд 2200 км замыг туулан хүрч, “Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээ” өдөрлөгийг зохион байгууллаа. Энэхүү ажлын үр дүнд 16 сум 1 тосгонд хүрч төрийн үйлчилгээг хүргэж, нийтдээ иргэдэд газрын харилцааны чиглэлээр эрх зүйн зөвлөгөө мэдээллийг өгч, салбарын чиглэлийн хууль тогтоомжийг сурталчлахаас гадна 7 даамлын үйл ажиллагаанд дотоод хяналт, зөвлөн туслах ажлыг хийж, 635 гарын авлага, боршур тарааж, 156 иргэнд хууль эрх зүйн зөвлөгөө мэдээллийг өгч, төрийн үйлчилгээг ил тод, нээлттэй, шуурхай хүргэж ажиллаа.

4

1.4 Төрийн албаны үр ашгийг сайжруулах

1. Үр дүнд суурилсан хяналт шинжилгээ үнэлгээг байгууллагын тухай жилийн үйл ажиллагаанд хийж, хагас бүтэн жилээр аймгийн Хяналт шинжилгээ, дотоод аудитын хэлтэст тайлагнах

2. Даамлуудын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийж, үнэлгээний мөрөөр арга хэмжээ авах, зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх

3. Цаг ашиглалтад хяналт тавих, хурууны хээний програм ашиглах

Хагас бүтэн жилээр

  1. Аймгийн Засаг даргын а/280 дугаар захирамжаар батлагдсан журмын дагуу байгууллагын үйл ажиллагаанд хагас жилээр хяналт, шинжилгээ, үнэлгээ хийж, заасан хугацаанд хэрэгжилтийг гаргаж АЗДТГазар, ХОХБТХэлтэст тус тус хүргүүллээ
  2. Даамлуудын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийж, 2017 оны ГНСангийн тайлан, гэрээний хэрэгжилтээр 86,1 хувиар 1-р байрт орсон Хутаг-Өндөр сумын газрын даамал А.Гантулгыг үндсэн цалингийн 0,8 хувь, 84,66 хувиар  2-р байрт шалгарсан Баяннуур сумын газрын даамал Ч.Ууганжаргалыг 0,6 хувиар, 84,6 хувиар 3-р байрт шалгарсан Булган сумын газрын даамал Б.Цолмонг 0,5 хувиар газрын даргын 208 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн а/62 дугаар тушаалын дагуу тус тус шагнаж урамшууллаа.
  3. Байгууллагын албан хаагчдын цаг ашиглалтад хяналт тавьж 2016 оноос хурууны хээгээр ажлын цагийг бүртгэж хэвшсэн, 2018 оноос сумдын даамлуудын бүтэц , орон тоо цалингийн сангийн хамт газрын удирдлагад шилжин ирсэнтэй холбогдуулан 2018 оны 3 дугаар сард байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд өөрчлөлт оруулж, цаг ашиглалтын хяналтыг сайжруулан байгууллагын албан хаагчдыг хурууны хээгээр бүртгэхээс гадна чөлөөний хуудсаар 1-ээс дээш хоногийн чөлөөг газрын даргын зөвшөөрлөөр олгохоос гадна даамлуудын цагийн бүртгэлийг сумын тамгын газрын дарга хянаж, газрын үсэг зурж сар бүрийн 20-ны дотор ирүүлэхээр шинэ заалтыг тусган оруулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна.

5

Бодлогын тогтвортой байдлыг хангах

Жилдээ

Газрын алба нь 2006 оноос хүний нөөцийн менежмент хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж, хүний нөөцийн бодлогоо тодорхойлон, хөтөлбөрт 2013 онд тодотгол хийн баяжуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. албан хаагчдыг тогтвор шуурьшилтай ажиллуулах, төрийн мэргэшсэн албыг бэхжүүлэх зорилтын хүрээнд БХБЯам, ГЗБГЗЗГазрын сургалтын төлөвлөгөөг үндэслэн 2018 оны 2 дугаар сард газрын даргын дэргэдэх удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн 2018 оны сургалтын төлөвлөгөөг батлуулж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байна. Хагас жилийн байдлаар давхардсан тоогоор  нийтдээ 8 мэргэжилтэн төлөвлөгөөний дагуу сургалтад хамрагдаж, 910000 төгрөгийг зарцуулаад байна. Төлөвлөгөөний дагуу албан хаагчдыг сургалтад хамруулах бүх бололцоогоор хангаж байна. Санаачилгыг урамшуулан хагас жилээр хагас жилээр гэрээний биелэлтэд дүн шинжилгээ хийж, биелэлтийг тооцож ажиллаа, Эхний хагас жилд гэрээний үнэлгээг амжилттай хэрэгжүүлж ажилласан ГУХэлтсийн дарга С.Наранбаатар, ХБХБХэлтсийн дарга Б.Ганзориг, барилгын хяналтын инженер Б.Ганчулуун нарт төрийн албанд ажилласан хугацааны 5 хувийн нэмэгдэл, архив, бичиг хэргийн эрхлэгч Д.Отгонтуяад ур чадварын 10%-ийн нэмэгдлийг тус бүр олгохоор тогтлоо, Сэлэнгэ сумын газрын даамал Г.Мэргэнбаатарт гэрээний үүргээ хангалтгүй биелүүлж ажилласан, тайлан мэдээг цаг хугацаанд нь өгдөггүй гэсэн үндэслэлээр 3 сарын цалинг 20 хувь бууруулах арга хэмжээг авлаа.

Нийгмийн баталгааны төлөвлөгөөг баталж, түүний дагуу 3 албан хаагчийн ар гэрт гачигдал гарч, тусламж 550000 төгрөгийг зарцуулаад байна.

БХБСайдын Сахилга, хариуцлага дэг журмыг чангатгах талаар авах зарим арга хэмжээний тухай 2018/05 албан даалгавар

6

Ажилтан, албан хаачид ажил үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх, хэрэглэхээр нэвтрүүлэхийг хориглох, иргэд үйлчлүүлэгчид, хамтран ажиллагсадтайгаа эелдэг, хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцаж ажиллах

 

2018 оны 1-р улиралд байгууллагын дотоод журамд нэмэлт өөрчлөлт оруулж, дээрх зөрчил гаргасан албан хаагчид хариуцлага тооцож, ажлаас чөлөөлөх арга хэмжээг авахаар тусгасан, тайлант онд зөрчил гараагүй. Мөн байгууллагын ёс зүйн дүрэм, байгууллагын стандартыг хэвлүүлэн самбарт байршуулж, албан хаагчдад танилцуулан, мөрдөн ажиллаж байна.

 

 

 

 

 

 

 

7

01 албан даалгавар болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, ёс зүйн хэм хэмжээний хэрэгжилтэд тавих хяналтыг чангатгах

 

01 албан даалгаврын дагуу төлөвлөгөө гарган хэрэгжилтийг ханган ажиллаж байхаас гадна байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, ёс зүйн хэм хэмжээнд нэмэлт өөрчлөлт оруулан хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна. 10 сарын байдлаар өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлээгүй, тайлан мэдээ хоцроосон зөрчил гаргасан Сэлэнгэ сумын газрын даамал Г.Мэргэнбаатарт үндсэн цалинг 3 сар 20 хувь бууруулах хариуцлага тооцон ажиллаж байна.

8

Согтууруулах ундаа хэрэгдэсэн албан хаагчид ажлаас чөлөөлөх хүртэл хариуцлага тооцох талаар холбогдох дүрэм журамд өөрчлөлт оруулах

 

Байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд нэмэлт оруулж ажлын цагаар болон албан үүргээ гүйцэтгэх явцдаа согтууруулах ундаа 9.1.7 дахь заалтын дагуу ажлаас халахаар тусган орууллаа.

9.

Албан даалгавраар өгөгдсөн үүргийг хөдөлмөрийн гэрээ болон үр дүнгийн гэрээнд тусгах

 

Төрийн албан хаагчдын хариуцлагыг өндөржүүлэх зорилгоор албан хаагч бүртэй оны эхнээс сахилгын бүрэн хариулагын гэрээг байгуулж ажилладаг бөгөөд гэрээнд тус албан даалгаварт өгөгдсөн заалтууд тусгагдсан байдаг бөгөөд хяналтыг тогтмол хэрэгжүүлэн ажилладаг. Цаашид албна хаагчдын үр дүнгийн гэрээнд тусган зөрчил гаргуулахгүй байх тал дээр анхаарч ажиллахаар төлөвлөж байна.

10

Зөрчил гаргасан албан хаагчдыг холбогдох дээд газарт нь мэдээлэх

 

Хагас бүтэн жилээр төрийн албан зөвлөлийн Булган аймаг дахь салбар зөвлөлд төрийн албан хаагчдын ёс зүйн зөрчлийн мэдээг хүргүүлж, зөрчил гаргасан албан хаагчыг бүртгүүлж байна.

 

 

Биелэлт гаргасан: Хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн                       Б.Тунгалаг

Танилцсан: ГХБХБГазрын дарга                            Ү.Бямбасүрэн

 

Санал асуулга

Манай газраас үйлчилгээ авснаар таны сэтгэл ханамж хир байна?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР