ГХБХБГ-ЫН 9 сард хийсэн ажлын тайлан,
Удирдлага зохион байгуулалт
Ахмадын баярыг амжилттай зохион байгууллаа:
Ахмадын баярыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотойгоор 2 арга хэмжээг Татварын газартай хамтран зохион байгууллаа.
Аймгийн татварын хэлтэстэй хамтран ахмадын баярыг тохиолдуулан 2015 оноос Булган аймагт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлууд болох хүүхэд залуучуудын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлын үргэлжлэл, Усан спорт сургалтын төв, 3d кино театр болон шинээр баригдаж буй орон сууцны барилгуудын ажлыг танилцуулах ажлыг 2016 оны 09 сарын 8-нд амжилттай зохион байгуулж дээрхи үйл ажиллагаанд 17 байгууллагын 70 гаруй ахмад буурлууд оролцлоо.
“Бүтээн байгуулалттай танилцах аялал”
Сар бүрийн 15-нд болдог ахмадуудын бүжгийн арга хэмжээг манай газар хариуцан авч 2016 оны 09 сарын 15-нд бүжгийн тэмцээнийг зохион байгуулж, цэнгээнт бүжиг 1 хос, нийтийн бүжиг 1 хос, чөлөөт бүжиг 1 хүнийг шалгаруулж өргөмжлөл бэлэг дурсгалын зүйлсээр шагнаж урамшууллаа. Шагналд нийтдээ 60000 төгрөгийг зарцуулан бэлэг дурсгалыг авлаа.
“Ахмадын бүжгийн тэмцээн”
Цэвэрлэгээний ажил:
Булган аймгийн хэмжээнд 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг бүх нийтийн цэвэрлэгээний өдөр болгон зарлаж, тус өдөр цэвэрлэгээний ажлыг амжилттай зохион байгуулж, манай газар нь 13 байгууллагыг хариуцан авч, 2в хэсгийн 1-р гудамжний дагуух болон 2в-ээс 1-р цэцэрлэг хүртэлх үерийн даланг хувиарлан өгч, үерийн далангийн зэрлэг, шороо зэргийг цэвэрлүүлэн ачууллаа.
Манай хэсгээс төрийн байгууллагууд хуваарьт газраа сайн цэвэрлэж хүлээлгэн өгсөн бөгөөд хувийн хэвшлээс Дөлгөөн салон цэвэрлэгээний ажилд оролцоогүй болно. Ажлын тайлан, тоон мэдээллийг Булган сумын хөгжлийн бодлогын мэргэжилтэн Азжаргалд хүргүүллээ.
ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ ЧИГЛЭЛЭЭР:
Газрын төлбөрийн орлого
2016 онд газрын төлбөрийн орлого нийт 321,0 сая төгрөг үүнээс газрын төлбөрт 221,0 сая төгрөг, дуудлага худалдаанд 85,0 сая төгрөг төлөвлөгдсөн. 8-р сарын 31-ны байдлаар газрын төлбөрт 122.4 сая төг төлөвлөгдсөнөөс 79.0 сая төгрөг,дуудлага худалдаанд 61.08 сая төгрөг төлөвлөгдсөнөөс 66,7сая төгрөг нийт 183.5 сая төгрөг төлөвлөгдсөнөөс 145.8 сая төгрөг төвлөрч биелэлт 79.4 %-тай байна.
2016 оны 09 сарын 05-ны 01/446 тоот албан бичгээр уул уурхайн газрын төлбөрийн ноогдуулалтанд гарч байгаа хүндрэл дутагдалуудыг дурьдан зөвлөмж авах талаар албан бичгийг ГХГЗЗГазарт хүргүүллээ.“Бид өөрсдөөсөө эхлэе” уриан дор төр төсвийн байгууллагад ажиллаж байгаа иргэдийн газруудад газар эзэмшиж байгаа газрын төлбөрийн ногдуулалтыг гарган нэхэмжлэхээр хүргүүллээ.
Нөхөн сэргээлт
Булган аймгийн хэмжээнд дээрхи аж ахуйн нэгж байгууллага нь гэрээ байгуулан газар ашиглаж байна. Нийт 10336,88 га газрыг ашиглалтын лицензээр эзэмшиж байгаа ба 2006-2015 онуудад 385,3 га газрыг биологи, 430,7 га газрыг техник нийт 891,9 га эвдэрсэн газрыг нөхөн сэргээлтэнд хамруулсан байна. Тус судалгааг БОАЖГазартай хамтран гаргаж 2016 оны 8,31-ны 01/431 тоот албан бичгээр ГХГЗЗГазарт хүргүүлэв.
Тусгай хамгаалалт
Орхон аймгийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас Булган аймгийн нутаг дэвсгэрт хамрагдах XV-002602, XV-002604, XV-002605, XV-002606, XV-002607 дугаар хайгуулын тусгай зөвшөөрөлтэй газрын хугацаа дуусч байгаатай холбоотой аймгийн тусгай хамгаалалтанд авах талаар хүсэлт ирүүлсний дагуу лавлагааг Ашигт малтмалын газраас авч Булган аймгийн ИТХ-ын 2016 оны 09-р сарын 08-ны өдрийн 110 дугаар тогтоолоор аймгийн тусгай хэрэгцээнд авлаа.
Тогтоол хүчингүйд тооцов
ЗГ-ын 2016 оны 10-р тогтоолоор Газар эзэмшүүлэх,ашиглуулах,өмчлүүлэх дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулалтын журам-аар дуудлага худалдааны өсгөн хэлэх үнийн хэмжээ болон зарим заалт шинэчлэн батлагдсантай холбогдуулан аймгийн хэмжээнд дагаж мөрдөж байсан дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулахад баримтлах чиглэл болох 2010 оны 04-р сарын 21-ны 49-р тогтоолыг хүчингүйд тооцсон аймгийн ИТэргүүлэгчдийн хурлын 2016 оны 09-р сарын 08-ны 111 дугаар тогтоолоор хүчингүйд тооцлоо.
“МУ-ын аймаг, сумын төвийн 1:1000-ны масштабтай байр зүйн зургийн тодруулалт, шинэчлэлт” хийх, “Хаягийн мэдээллийн систем байгуулах” гэрээт ажлуудын үр дүнг газар дээр нь очиж тулгах, хяналтын хэмжилт хийх, шаардлага хангасан бүтэгдэхүүнүүдийг орон нутагт хүлээлгэж өгч, хэрэглээнд нэвтрүүлэх зорилгоор ГХГЗЗГазрын мэргэжилтэн Б.Мөнх-Од, Булган аймгийн ГХБХБГазрын газрын харилцааны ахлах мэргэжилтэн С.Наранбаатар, ГЗЗАХМэргэжилтэн М.Одбаяр, гүйцэтгэгч Оюу-сүрвэй ХХК-ны инженер О.Бадамдорж нарын бүрэлдэхүүнтэйгээр Баяннуур, Дашинчилэн, Бүрэгхангай, Орхон, Хутаг-Өндөр, Тэшиг, Булган сумдад 2016 оны 09-р сарын 19-26-ний өдрүүдэд ажиллаа.
Дээрхи сумдын байрзүйн зургийн хяналт шалгалтыг хийж гүйцэтгэхдээ газрын даамлуудыг биечлэн байлцуулан ГХБХБГазрын хэмжилзүйн багаж 2 долгионы GPS-г ашиглан 1:1000 машстабтай байрзүйн зургийн нарийвчлал, таних тэмдэг, геодезийн байнгын цэг тэмдэгт ашиглан хийж гүйцэтгэсэн.
Хяналт шалгалтанд хамрагдсан сумд Хаягжуулалтын зургийг ГХБХБГазраас хүлээн авсан ч Бүрэнхангай сум хаягийн тэмдэг, самбарыг байрлуулсан боловч МУ-ын стандарт MNS 5283:2014 “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийн хаягийн тэмдэглэгээнд тавих ерөнхий шаардлага”-ын дагуу хийж гүйцэтгээгүй бусад сумд хаягийн тэмдэг, самбар байрлуулах ажлыг санхүүжилт шийдвэрлэгдээгүйн улмаас тэмдэгжүүлээгүй байна.
1:1000-ны масштабтай байр зүйн зургийн хяналт шалгалтаар:
Баяннуур, Дашинчилэн, Бүрэгхангай, Орхон, Булган сумдад цахилгаан болон холбооны агаарын шугамын тулгуур хэмжигдээгүй буюу зурагдаагүй, хашааны таних тэмдэг буруу зурсан, хашааны догол буруу холбосон, зарим сумын сайжруулсан шороон замын дагуу гэрэлтүүлэг зурагдаагүй, барилгын материалын текстэн бичиглэл тавигдаагүй зэрэг нийтдэг алдаа дутагдалууд илэрсэн. Хэмжилтийн алдаа хамгийн ихдээ 3м, хамгийн багадаа 0.01м зөрүүтэй байна. Дээрхи алдааг 2016 оны 10-р сард багтаан тодрууралтын хэмжилт хийж гүйцэтгэх үүрэг даалгаварыг өгсөн
Хутаг-Өндөр, Тэшиг сумдын байрзүйн зургийг бүрэн холболт хийгдээгүйн дээр хяналтын хэмжилтээр Хутаг-Өндөр суманд байрлалын хувьд 2.9м, өндрийн хувьд 41м, Тэшиг суманд байрлалын хувьд 780м алдаатай байгаа тул дээрхи 2 сумдыг бүхэлд дахин хэмжилт хийж алдааг засах шаардлагыг гүйцэтгэгчид үүрэг болгосон.
Хяналт шалгалтын үр дүнгээс үзэхэд хяналт Баян-Агт, Сайхан, Хангал, Сэлэнгэ сумдад ГХБХБГазрын зүгээс хяналтын хэмжилтийг хийх шаардлагатай байна.
Ãàçðûí êàäàñòр, Ãåîäåçè çóðàã ç¿é:
52 иргэн аж ахуй нэгж байгууллагад нэгдсэн мэдээллийн сангаас кадастрын зураглалын үйлчилгээг үзүүлж, нийт 12 иргэний газарт хэмжилт хийж мэдээллийн санд бүртгэлээ.
Газар өмчлөл:
2016 îíû 3-ð óëèðàëûí áàéäëààð 323 èðãýí өргөдөл ирүүлснээс 191 иргэнд 23,90 ãà ãàçðûã ºì÷ë¿¿ëæ ºññºí ä¿íãýýð 12714 èðãýí өргөдөл ирүүлснээс 12592 иргэнд 2398,43 ãà ãàçðûã ºì÷ë¿¿ëæ ñòàòèñòèêèéí õ¿í àìûí 2015 оны 60334 иргэнд õàðüöóóëàõàä 20,86%-òàé ãàçàð ºì÷ëºëèéí àæèë ÿâàãäàæ áàéíà. Ñóìäààð àâ÷ ¿çâýë: Баяннуур сум иргэнд 0,08 га, Бугат сум 14 иргэнд 3,54 га, Булган сум 105 иргэнд 11,56 га, Бүрэгхангай сум 1 иргэнд 0,06 га, Гурванбулаг сум 10 иргэнд 1,02 га, Орхон сум 22 иргэнд 1,78 га, Рашаант сум 7 иргэнд 0,68 га, Сэлэнгэ сум 8 иргэнд 1,19 га, Сайхан сум 2 иргэнд 0,17 га, Хангал сум 4 иргэнд 0,45 га, Хишиг-Өндөр 2 иргэнд 0,14 , Хутаг-Өндөр сум 15 иргэнд 3,23 га, газрыг тус тус өмчлүүллээ. Бусад сумд газар өмчлөх шийдвэр гаргаагүй байна.
Монгол Улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа үнэ төлбөргүйгээр газар өмчилж авах эрхээ тухайн орон нутагт хэрэгжүүлсэн эсэх талаарх тодорхойлолт 2 иргэнд, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаас 37 хүний газар өмчилж, эзэмшиж байгаа лавлагаа гарган ирүүлэх тухай албан тоот ирүүлсний дагуу 18 иргэний лавлагааг гарган холбогдох газарт хүргүүлэв.
Инженерийн шугам сүлжээний газрын чиглэлээр:
2016 оны 8, 9 дүгээр сард Газар эзэмшихийг хүссэн-1, газар эзэмших эрхийг шилжүүлэхийг хүссэн-13, кадастрын зураглалаар газрын хэмжээг өөрчлүүлэхийг хүссэн-4, албан байгууллага, аж ахуйн нэгж байгууллагаас газартай холбогдолтой-6 хүсэлт ирүүлсэн байна. Нийт 20 өргөдөл хүсэлт ирүүлснээс 2016 оны А/407, А/399, А,372 дугаар захирамжаар 12 иргэн, 1 аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг шилжүүлсэн. А/398 дугаар захирамжаар домын дэвсэг үйлдвэржилтийн бүсэд төсөл сонгон шалгаруулалтаар төсөл нь шалгарсан Т.Алтансүхэд хүлэмжийн аж ахуйн зориулалтаар 660 м2 газрыг олголоо. А/400 дугаар захирамжаар кадастрын зураглалаар 4 иргэний газрын хэмжээг өөрчилж гэрээ, гэрчилгээг шинэчлэн олгов. Аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 3 өргөдлийг шийдвэрлэж бусад өргөдөл шийдвэрлэлтийн шатанд явагдаж байна.
ГХГЗЗГазрын даргын 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/143 дугаар тушаалын дагуу Лэнд менежер программыг Булган суманд нэвтрүүлж эхэлсэнтэй холбогдуулан ЛМ программд инженерийн шугам сүлжээ бүхий газрын бүртгэлийг хөтөлж, газрын хэмжээ зөрөөтэй иргэн, хуулийн этгээдийн жагсаалтыг гарган аймгийн Засаг даргын А/373 дугаар захирамжаар төрийн 77 байгууллагын, хуулийн 53 этгээдийн, 154 иргэний газрын хэмжээг өөрчилж гэрээ, гэрчилгээг шинэчлэн олгох ажлыг зохион байгуулж байна.
2014 онд зөвшөөрөлгүй болон газрын хэмжээ зөрүүтэй авто машины гараашийг эзэмшиж байгаа иргэдтэй уулзалт хийж гараашийн өнгө үзэмжээ сайжруулах гэрээг байгуулан ажилласан. Уг гэрээг дүгнэж 2016 оны аймгийн Засаг даргын А/364 дугаар захирамжаар иргэнд авто машины гараашийн зориулалтаар 54 иргэнд газрыг нь эзэмшүүлж гэрээ, гэрчилгээг олголоо.
Иргэн А.Лхагвасүндэв Булган сум 5-р баг Д.Дамбын гудамжинд байршилтай үйлчилгээ бүхий орон сууцны зориулалтаар эзэмшиж буй газраасаа 219 м2 газрыг нь авто машины засвар, үйлчилгээний зориулалтаар эзэмшихээр хүсэлт ирүүлсний дагуу аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 112 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын А/397 дугаар захирамжаар тус тус газар эзэмших зориулалтыг өөрчилж гэрээ, гэрчилгээг шинэчлэн олгов.
БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТ, НИЙТИЙН АЖ АХУЙН ЧИГЛЭЛЭЭР:
9 сард сумдад болон аймгийн төвд хяналт тавьсан барилга байгууламжийн явцын мэдээ:
Могод сумын төвийг нэгдсэн халаалтанд холбох ажлын Булган аймгийн “Булган- Мээж” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд 2016 оны 09 сарын 05-ны өдөр БХБХ-ийн ахлах мэргэжилтэн Б.Ганзоригын хамт хяналт хийв. Шугамын угсралтын ажил 95 орчим хувьтай гүйцэтгэж байв. Угсралтын ажлын бичиг баримтын бүрдэлийг сайтар хангаж барилга байгууламжийг байнгын ашиглалтанд оруулах улсын комисс ажиллах бэлтгэл ажлыг хангах үүрэг өг÷ ажиллаа.

Хишиг-Өндөр сумын Сургуулийн спорт заалны барилгын засварын ажлыг Улаанбаатар хотын “Баян Өндөр Булаг” ХХК гэрээг байгуулан гүйцэтгэсэн. 2016 оны 09 сарын 05-ны А/13 албан тоотын дагуу 09 сарын 06-ны өдөр засгийн газрын 151 дүгээр тогтоолын дагуу ашиглалтанд оруулах комиссыг ашиглагч, гүйцэтгэгч, архивын тасаг, ГХБХБГ гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаа.


Могод сумын инженерийн шугам сүлжээний угсралтын “Булган Мээж” ХХК гүйцэтгэж гүйцэтгэгч компаний албан тоотын дагуу барилга байгууламжийг байнгын ашиглалтанд оруулах улсын комиссыг мэргэжлийн хяналтын улсын байцаагч, Гүйцэтгэгч, ГХБХБГ, Архивийн тасаг, Онцгой байдлын гамшигаас хамгаалах улсын хяналтын байцаагч гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаа.

Булган аймгийн Бүрэгхангай сумын Тахир хайлаастад байрлах “Ориент майненг инвестмент” ХХК-ны 3,7 км урттай 6 кВт-ын ЦДАШ, 160,240 кВа-ын АТП суурилуулах угсралтын àæлыг ашиглалтанд оруулах комисс ажиллаа.

Булган сумын 150 ортой цэцэрлэг, 3D кино театр, Дулааны станцын барилга угсралт, 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралт, 6Д үерийн далангийн угсралтын ажилд тус тус захиалагчийн хяналт хийж холбогдох заавар зөвлөмжийг өгч ажиллаа.

ЗДТГ-ын барилгын гадна зам талбайн тохижилтын ажлыг 2016 оны 09 сарын 23-нд барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комисс ажиллаж ашиглатанд оруулаад байна.

Булган аймгийн хэмжээнд 3-р улиралын байдлаар нийт 20 барилга байгууламж ашиглалтанд оруулж мэдээ тайланг БМ-19 дүгээр маягтын дагуу яаманд хүргүүлж ажиллаа.
ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР

































