ГХБХБГ-ЫН 8 сард хийсэн ажлын тайлан,
Удирдлага зохион байгуулалт
Булган аймгийн Засаг даргын ажлын хэсгийн удирдамжын дагуу аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах ажлын хэсэгт мэргэжилтнүүд орж хойд сумдын төв суурингийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж аймгийн Засаг даргын зөвлөлд тайланг танилцууллаа.
Тэшиг сум
Сумын хэмжээнд Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөө гаргасан. Мөн байгууллага бүр тус төлөвлөгөөг гаргаж, хэрэгжилтийг ханган ажиллах талаар дараахь ажлуудыг хийсэн байна.

Сургууль
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөө гаргасан. Дотуур байрны түлшний гэрээ/100м3/ хийгдсэн байна. Сургуулийн урсгал засвар хийгдсэн. Дотуур байрандаа 161 сая төгрөгний өртөгтэй “Японы өвсний үндэс” төслийн хүрээнд бүрэн хэмжээгээр засварын ажил хийж 9-р сарын 14 нд дуусгаж хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна.

Зураг-1 Тэшиг сумын сургууль

Зураг-2 Дотуур байр /шинэ засвар хийгдэж байгаа/
Зураг-3 Дотуур байр /гал тогоо , коридор/

Зураг-4 /Сургуулийн оо-н өрөө /

Хүндрэлтэй байгаа асуудлын хувьд Сургуулийн бохир “ОО” өвөл хөлддөг.Бохирын шугамыг “Ананд холдинг” ХХК гүйцэтгэж сургуульруу орох бохирын шугамыг “ Булган мээж” ХХК хийсэн ба шугамыг 1 м-н гүнд байрлуулсанаас болж хөлдөлт үүсч байдаг гэсэн тайлбарыг өгч байна.
б/Цэцэрлэг
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөө гаргасан. Нийт 4 гэр цэцэрлэгтэй 500м3-н гэрээ хийгдэж одоогоор 300м3-г авч бэлдээд байгаа юм байна. Урсгал засвар хийгдсэн байна.

Зураг 5 /гэрээ/ Зураг 6/гэрээний биелэлт/

Зураг-7 “Бялзуухай “Цэцэрлэг

Зураг-8 “Цэцэрлэг” Мод бэлтгэсэн байдал. Төвдөө 100м3 , багуудад 200м3.
в/Эмнэлэг
Урсгал засвар хийгдсэн. Нөөц мотортой.

Зураг-9” Хүн Эмнэлэг “
Тэшиг сумын халаалтыг хариуцан ажиллуулдаг “Тэшиг-Ус” ХХК
Тус компани сумын албан байгууллагуудаас халаалтын мөнгөө авч чадаагүйгээс нүүрсээ авч чадахгүйд хүрч байна гэсэн асуудлыг тавьж байна.

Зураг-10 Халаалтын нэгдсэн систем ажиллуулах зуух
Тус зуухыг үйлдвэрлэсэн газар нь ОХУ-д үйлдвэрлэсэн гэх боловч энэ тус улсад үйлдвэрлээгүй гэх мэдээллийг тус системийг хариуцсан эзэн нь ярьж байна.
Мөн уг халаалтын шугам тавьсан компани нь гудамжны машин явах хэсэгт траншейг байрлуулснаас машин дээгүүр нь явахаас гадна , таг нь пивороор хийсэн тул хагарсан байдалтай байна.

Зураг-11 траншейны таг /байршил/
г/Соёлын төв
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөө гаргаагүй. Тус сумын соёлын төв 2011 онд ашиглалтанд орсон юм байна. Гэвч дээврээс ус гоождог ороход хөгц чийг үнэртэж байлаа. Халаалтын өртэй. Боловсрол соёлын газарт энэ тухайгаа мэдэгдэж төлүүлэх асуудлыг тавихад өрийг төлнө гэсэн хариултыг өгсөн байна.

Зураг 12 //соёлын төвийн дотор, гадна/
Ургац тодорхойлох ажил
Тус суманд газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг “Багуулан” ХХК, “Шинэ амжилт” ХХК,” Эрэн-Уул” ХХК, “Шинэ технологи “ ХХК, “Хонгор Агро” ХХК, “Илэнхэн” ХХК, “Мөнхтүрүү” , “Баялаг түрүү” , “Бор эзэн “ зэрэг компаниудын талбайн ургацын болц , ургацыг тодорхойллоо. Мөн сумын ургацын комисс тариаланчид, малчдын дунд үүсч байгаа тариалангийн талбайд мал орж байгаа хүндрэлтэй асуудлуудын талаар ярьж зөвлөгөө өгч цаашид хууль зүйн хүрээнд оновчтой шийдвэр гаргаж мөрдөж ажиллах талаар үүрэг чиглэл өгч ажиллаа.
Хутаг-Өндөр сум
Сумын хэмжээнд Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөө гаргасан.Тус сумын нэгдсэн халаалтыг “Илчит Хутаг” ХХК хариуцан ажилладаг. Уурын зуурхны хувьд хэвийн үйл ажиллагаатай. Түлшээ Налайх болон Сайхны уурхайгаас татна. 9-р сард 70 тонныг татна гэсэн төлөвлөгөөтэй байна. Эрчим хүчний газраас дулааны 1кватт-н үнийг тогтоож өгдөг. Тэр нь өмнө батлагдсан төлөвлөгөөнөөс зөрүүтэй батлагддаг тул өр үүсэх асуудлууд байдаг
Сумын хэмжээнд 200тн хадлан бэлтгэхээр төлөвлөсөн.
Ургац тодорхойлох ажил
Тус сум 2016 онд нийт 9600-д арвай ,улаанбуудай, арабс, овьёос тариалсан. Мөн Наранцэцэгийн ургамлыг 150 га-д тариалсан байна.
“Гурван борхууд” ХХК, “Эг тариа” ХХК, “Улаан буудайн эх газар” ХХК, “Эрдэнэ жунар” ХХК,
“Хантай баян”, “Түмэн түрүү” ХХК зэрэг компаниудын талбайн ургацын болц, ургацыг тодорхойллоо.

Зураг 13 /Наранцэцэгийн ургамал/
Баян-Агт сум
Ургац тодорхойлох ажил
Тус сумын газар тариалан эрхэлдэг “Актив-Агро” ХХК, “Алтан Хөрс” ХХК, иргэн Эзэмшил газруудад талбайн ургацын болц, ургацыг тодорхойллоо.“Актив-Агро” ХХК нь 2000 га-д уринш, 1800 га-д уринш хийгдсэн байна.
Сайхан сум
Тус сумын албан байгууллагуудаар явж ажлыг шалгалаа.
“Бадрал”цэцэрлэг
2011 онд тус цэцэрлэг нь шинээр ашиглалтанд орсон сендвичэн барилга ба өвлийн улиралд дулаахан байдаг гэж тус цэцэрлэгийн нягтлан хэлж байв. 2013 онд тус цэцэрлэгийн дотор халаалтын пар нь цоорч, ус алдсан ба сумын ИТХ-д энэ тухай хүсэлтийг тавьсанаар 2014 онд шинэ парнуудаар сольсон байна. Гэтэл мөн л шаардлага хангахгүй пар тавигдсан тул одоогоор цоорч ус гоожсон дүр зураг харагдаж байлаа. Иймд шаардлага хангахуйц баталгаатай парыг авч тавьж өгнө үү гэсэн хүсэлтийг тус цэцэрлэгийн нягтлан биднийг очиход албан бичгээр өгсөн. Бас тус барилгын дээврээс гоождог юм байна.
Соёлын төв
Урсгал засвар хийгдсэн. Жил бүр 300,0 мянган төгрөгний засварын мөнгө өгдөг түүгээрээ зарим нэг цонхоо вакум цонхтой болгож байгаа юм байна.
Орон нутгийн судлах танхим сумын төвийн цэцэрлэгт хүрээлэнгийн хашаанд баригдаж байгаа ба гүйцэтгэл 50 хувьтай байна. Мөнгө нь шийдэгдэхийг хүлээн одоогоор барилгын ажил зогсонги байдалтай байна.
Хаалтаас 2011 оноос хойш халаалтын 26 сая төгрөгний өртэй байгаа. Сард 1646м3*1200 тооцоход 2,7 сая төгрөг гарч байдаг. 2016 оноос өмнө 6 сая төгрөгний халаалтын мөнгө ордог байсан. 2016 оноос хойш жилдээ 11,9 сая төгрөг тавигдсанаас хойш халаалтын мөнгөө өгч энэ жилдээ хагас жилийн байдлаар өргүй байгаа ба 5 сая төгрөгтэй байхад энэ жилдээ халаалтын мөнгөнд асуудалгүй болох юм байна.
Эмнэлэг
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөө гаргасан. Урсгал засвар хийгдэж дууссан байна. Нөөц мотортой. Тус эмнэлэг цэвэр усаа эмнэлгийн барилгын хойд талд байрлах гүн өрмийн худгаас ил шугамаар усаа татаж оруулснаас өвөл хөлддөг. Ган хоолой тавих шаардлагатай байгаагаа хэлсэн. Мөн машины 4 дугуй шаардлагатайгаа хэлсэн. Мөн бохир усны шугам хагарч хөлдсөн тул одоогоор ашиглалтгүй байна.
Тус суманд “АНЭРД “ ХХК нь 2 давхар сургуулийн дотуур байрны ажлыг 2016 оны 7-р сарын 28-наас эхлүүлэн ажиллаж байна. Одоогоор 3 м гүнд суурь цутгалтын ажил явагдаж , дулааны шугам хоолойг байршуулсан. Мөн бохирын шугамны нүхийг ухаж барилга руу оруулахад бэлэн болсон байна. Одоогоор гүйцэтгэл 10 хувьтай явагдаж байна. Тус гүйцэтгэгч компани нь проектоо баталсан. Техникийн нөхцөлөө оройтож авсан. Зургаа экспертэд оруулахад бэлэн байгаа юм байна. Тус барилгын ажил 2017 оны 3-р сард бэлэн болох юм байна.
Дээрх сумдад гарч байгаа хүндрэлтэй асуудлуудын талаарх санал хүсэлтийг албан бичгээр хүлээн авч комиссын ахлагчид хүлээлгэн өгсөн.
ГАЗРЫН ХАРИЛЦАА
Газрын төлбөрийн орлого
2016 онд газрын төлбөрийн орлого нийт 321,0 сая төгрөг үүнээс газрын төлбөрт 221,0 сая төгрөг, дуудлага худалдаанд 85,0 сая төгрөг төлөвлөгдсөн. 7-р сарын 31-ны байдлаар газрын төлбөрт 100,8 сая төг төлөвлөгдсөнөөс 70,8 сая төгрөг, дуудлага худалдаанд 48,5 сая төгрөг төлөвлөгдсөнөөс 66,7 сая төгрөг нийт 149,4 сая төгрөг төлөвлөгдсөнөөс 137,6 сая төгрөг төвлөрч биелэлт 92,1 %-тай байна.
Газрын бирж
Газрын харилцаа Геодези зураг зүйн газрын даргын 2015 оны 06-р сарын 18-ны өдрийн А/130 дугаар тушаалыг хэрэгжүүлэх үүднээс 2016 онд газрын биржэд бүх сумдууд нэвтрэх эрхийг ГХГЗЗГазраас нээж өгч , газрын биржийн праграмм хангамж болох mle.mn -д нэвтрэн барьцаа, үнийн мэдээллийг оруулж байна. Одоогоор барьцаанд 45,үнийн мэдээлэлд 55 орчим мэдээлэлийг оруулаад байна.
Ёс зүй
Тус газраас 2016 онд бусад салбарын судалгаа, бодлого, төлөвлөлттэй уялдуулан газар ашиглалт, хамгаалалтыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр төлөвлөж, тогтоосноор иргэд газар нутагтаа эзэн болж , газрыг олон зориулалтаар ашиглан баялаг бүтээж, үр шимийг хүртэх чиглэлийг агуулсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөг олон нийтийн оролцоонд тулгуурлан загвар байдлаар боловсруулан, уг төлөвлөлтийн дагуу зүй ёсны эрхийг зориулалтаар нь бүртгэн баталгаажуулах ажлыг улсын хэмжээнд хийж манай аймгаас Сэлэнгэ сум хамрагдан албан ёсоор ГХГЗЗГазраас мэргэжилтэнгүүд ирж хүлээлгэн өгсөн.
Төсөл сонгон шалгаруулалт
Булган аймгийн ЗД-ын 2016 оны 05-р сарын 26-ны өдрийн А/259 дугаар захирамжаар
дараах хүснэгтэнд заагдсан газруудыг газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулах журмын дагуу олгохоор зарласан.
1-р байршил. “Анар ХХК”-ны зүүн талд 2-р байршил. Эрдмийн Өргөө цогцолбор сургуулийн хөдөлмөрийн кабинетын хойно.


3-р байршил. 5-р баг 6-р байрны урд талд 4-р байршил. Домын дэвсэг Үйлдвэрлэлийн бүс
/авто гарааш/
Тус сонгон шалгаруулалт 7-р сарын 25-нд явагдаж , айраг савлах үйлдвэрлэлийн зориулалтаар “Анар ХХК”-нь д 418м2, гражны зориулалтаар 77м2 газрыг “Дөлгөөн бишрэлт” ХХК-д, сургалтын төвийн зориулалтаар 400м2 газрын Н.Гоо-охин нар нь ялалт байгуулж газар эзэмших эрхийг авлаа.
Бэлчээр
Бэлчээрийн ашиглалтын нөлөөллийг фотомониторингийн аргаар хяналт хийх талаар албан бичгийг сумдад хүргүүлэн чиглэл өгч ажиллаа.Тус ажлын хүрээнд 1 суманд баг бүрт тус бүр 4 цэг байршуулан ургацын дээж авах зураг авалт хийх үйл ажиллагааг явуулах ба зарим сумд бензен шатахуунаар хангахгүйгээс болж даамлууд бензин шатахууныг хувиасаа гарган зарим нь цаг уурын мэрэгжилтэнтэйгээ хамтран уг ажлыг хийж дуусгалаа.Уг ажлын хүрээнд одоогоор 14 сум цэгээ байршуулан ажиллаж боловсруулалтын шатандаа явж байна.

Нөхөн сэргээлт
Булган аймгийн хэмжээнд дээрхи аж ахуйн нэгж байгууллага нь гэрээ байгуулан газар ашиглаж байна. Нийт 10336,88 га газрыг ашиглалтын лицензээр эзэмшиж байгаа ба 2006-2015 онуудад 385,3 га газрыг биологи, 430,7 га газрыг техник нийт 891,9 га эвдэрсэн газрыг нөхөн сэргээлтэнд хамруулсан байна. Тус судалгааг БОАЖГазартай хамтран гаргав.
Ãàçðûí êàäàñòр, Ãåîäåçè çóðàã ç¿é:
65 иргэн аж ахуй нэгж байгууллагад нэгдсэн мэдээллийн сангаас кадастрын зураглалын үйлчилгээг үзүүлж, нийт 25 иргэний газарт хэмжилт хийж мэдээллийн санд бүртгэлээ. Эдгээр үйлчилгээний дүнд Улсын төсөвт 650000 төгрөгийн орлогыг төвлөрүүлжээ.
БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТ
7, 8 саруудад сумдад болон аймгийн төвд хяналт тавьсан барилга байгууламжийн явцын мэдээ:
Булган аймгийн Нутгийн удирдлагын ордны барилга
2011 оноос эхлэн баригдаж буй аймгийн ЗДТГ-ын конторын барилга нь нийт 4000м2 ажлын талбайтай, “А, Б, В, Г” блокоос бүрдэх бөгөөд үндсэн хийцийн хувьд төмөр бетон баган суурьтай, төмөр бетон араг бүтээц, хавтгай дээвэртэй барилга болно. Нийт төсөвт өртөг 2011 онд байгуулагдсан 2.954.523.6634 төгрөг /2011/13 дугаартай гэрээ/ 4 057 501 412 төгрөг бөгөөд санхүүжилтийн хувьд дараах байдлаар шийдвэрлэгдсэн болно. Үүнд:
2011 онд улсын төсвөөс 40 000 000 төгрөг
2011 онд орон нутгийн төсвөөс 100 000 000 төгрөг
2012 онд улсын төсвөөс 1 800 000 000 төгрөг
2013 онд улсын төсвөөс 505 000 000 төгрөг батлагдсанаас 351.101.412 төгрөг санхүүжигдаж 153.898.588 төгрөг барьцаанд үлдсэн.
2012 оны 12-р сард ЗТБХБ-ын сайдын 18, 181 дүгээр тушаалаар төсвийн нормд өөрчлөлт орж 2009 онд хийгдсэн төсвийг шинэчлэх шаардлага гарсан
Гүйцэтгээгүй ажлын /барилга дуусгах/ төсөвт өртгийг мэргэшсэн төсөвчин Даваанямаар бодуулж экспертизээр батлуулж 2.534.065.599 төгрөг гарсан бөгөөд барилгын дотоод заслал, лифт зэрэг материалд өөрчлөлт оруулснаар 1.816.400.000 төгрөгийн гэрээг ОНХС-ийн хөрөнгө оруулалтаас баталж гэрээ байгуулагдсан.
Шинэчилсэн гэрээний нийт дүн 4 057 501 412
Санхүүжилтийн хувьд 677,401,983 төгрөг дутуу ажлын гүйцэтгэл 99 хувьтай байна. 2016 онд орон нутгийн замын сангийн хөрөнгө оруулалтаас 112,0 сая төгрөг баталж гадна зам талбай, тохижилтын ажлыг өмнөх гүйцэтгэгчээр гүйцэтгүүлж байна. Тохижилтын ажил 2016 оны 09-р сарын 10-нд дуусах төлөвлөгөөтэй хэвийн үргэлжилж байна.

Булган сум 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга
Булган сумын 5-р баг, “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн баруун талд 2011 оноос хойш баригдаж буй 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг “Чин Ван Констракшн” ХХК гүйцэтгэж байна.
Барилгын үндсэн бүтээц: Төмөр бетон баганан суурь, төмөр бетон араг бүтээцтэй, пено блокон дүүргэгч ханатай, шувуун нуруут төмөр дээвэртэй барилга болно. Барилгын Нийт төсөвт өртөг 1,340,000,000 төгрөг бөгөөд одоогийн байдлаар ажлын гүйцэтгэл 90 хувьтай, авсан санхүүжилт 920,000,000 төгрөг, үлдэгдэл 420,0 сая төгрөг,
Барилгын ажил цаг хугацаандаа санхүүжилтаа авч чадахгүй байгаагаас он дамнан баригдаж байна. 2016 онд улсын төсөвт 300,0 сая төгрөг тусгагдсан, өнгөрсөн 2015 оны үлдэгдэл санхүүжилт 120,0 сая төгрөгийг улсын төсвийн тодотголд тусгуулсан. Ерөнхий захиалагч БСШУЯ-тай гэрээ шинэчлэн байгуулахаар ажиллаж байна. Хөрөнгө санхүүгийн асуудлыг нэн яаралтай шийдвэрлэвэл 9-р сард ашиглалтад орох бүрэн боломжтой.

Булган сум 640 суудалтай сургуулийн барилга /1-р сургуулийн өргөтгөл/
Булган сумын 5-р баг, 1-р 12 жилийн сургуулийн урд талд 2014 оноос эхлэн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй 640 суудалтай сургуулийн барилга, спорт урлагийн заалны барилга нь 2014-2017 онд баригдаж дуусахаар БСШУЯ-ны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан болно.
Барилгын үндсэн бүтээц: Төмөр бетон баганан суурь, төмөр бетон араг бүтээцтэй, пено блокон дүүргэгч ханатай, шувуун нуруут төмөр дээвэртэй барилга болно. Тус барилгыг Улаанбаатар хотын “Офис Сервис” ХХК барьж байгаа бөгөөд Нийт гэрээний үнэ 4,100,000,000 төгрөг. авсан санхүүжилт 1,005,0 сая төгрөг, ажлын гүйцэтгэл 40%, Тухайн жилийн улсын төсвөөс санхүүжих хөрөнгө оруулалт нь батлагдсан гүйцэтгэлийн дагуу олгогдохгүй байгаагаас ажлын явц удааширч байна.
Булган сум 640 суудалтай сургуулийн барилга
Булган сумын 2-р багт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй 640 суудалтай сургуулийн барилга, спорт урлагийн заалны барилга угсралтын ажлыг “Зос Трейд” ХХК 2012 оноос гүйцэтгэж байна.
Барилгын үндсэн бүтээц: Бетон шугаман суурьтай, дагуугийн даацын ханатай, төмөр бетон угсармал хавтан хучилттай, шувуун нуруут төмөр дээвэртэй барилга болно.
Тус барилгын анхны гэрээний дүн 1.849 сая төгрөг, ЗТБХБ-ын сайдын 18, 181 дүгээр тушаалаар анхын төсөвт өөрчлөлт оруулсан бөгөөд нийт 4,186,468,200 төгрөгөөр гэрээг шинэчлэн байгуулсан. Одоогийн байдлаар барилга угсралтын ажлын нийт гүйцэтгэл 70 хувьтай үргэлжилж байна. Улсын төсвөөс авсан санхүүжилт 2.048 сая төгрөг, үлдэгдсэл санхүүжилт 2,138 сая төгрөг болно. Тухайн жилийн улсын төсвөөс санхүүжих хөрөнгө оруулалт нь батлагдсан гүйцэтгэлийн дагуу олгогдохгүй байгаагаас ажлын явц удаашран он дамнаж байна.

Тэшиг сумын 240 суудалтай сургуулийн барилга
Булган аймгийн Тэшиг сумын төв, одоо багаа сургуулийн хойд талд 240 суудалтай сургуулийн хичээлийн байрны барилгыг 2011 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Төмөр Хүлэг” ХХК барьж эхлэсэн. Ерөнхий захиалагч БСШУЯ, БХТ, Нийт төсөвт өртөг 950,0 сая төгрөг бөгөөд ажлын явцын гүйцэтгэл 60 хувьтай байна.
2012 онд ЗТБХБ-ын сайдын 18, 181 дүгээр тушаалаар төсөв өртөгт өөрчлөлт оруулахаар ерөнхий захиалагчид хандсан бөгөөд зураг төслийн зохиогчоос урьдчилсан байдлаар 1,370 сая төгрөгийн төсөвт өртөг гарган холбогдох газарт хүргүүлээд байгаа болно. Барилга угсралтын ажилд авсан нийт санхүүжилт 633,0 сая, 2016 онд 200,0 сая төгрөг улсын төсөвт тусгагдсан боловч гүйцэтгэл хийгдээгүй байгаа бөгөөд 2016 оны улсын төсвийн тодотголд дахин тусгуулахаар холбогдох газарт мэдэгдсэн болно.
Жич: Барилгын ажлын явцад технологийн алдаа гарсан тул зураг төсөл зохиогч “Голомт Өргөө” ХХК-аар хүчитгэл, бэхэлгээний зураг гаргуулж, гүйцэтгэгч “Төмөр Хүлэг” ХХК-ийн өөрийн хөрөнгөөр гүйцэтгүүлэхээр болсон.

Хялганат тосгоны Спорт заалны барилга
Хангал сумын Хялганат тосгоны төв, соёлын төвийн барилгын зүүн талд Спорт заалны барилгын ажил 2013 оноос эхлэн ЭМЯ-ны захиалга, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байна. Барилга угсралтын нийт төсөвт өртөг 1,420,0 сая төгрөг бөгөөд 2013 онд барилгын эхлэлийн ажилд улсын төсвөөс 250,0 сая төгрөг тусгагдаж “Бат Ван” ХХК 242,0 сая төгрөгөөр гэрээ байгуулан барилгын ажлыг эхлүүлсэн /1-р давхрын төмөр бетон араг бүтээц/. 2015 онд улсын төсвөөс нэмэлт хөрөнгө оруулалт болох 1,15 тэрбум төгрөг батлагдаж “Нью сувагт Констракшн” ХХК-тай 1 121 194 418 төгрөгийн гэрээ байгуулан ажиллаж байна. Ажлын нийт гүйцэтгэл 80-тай байгаа бөгөөд барилгын угсралтын 100 хувь, дотор заслал, шугам сүлжээний ажлын 70 гаруй хувьтай байна. Тухайн жилийн улсын төсвөөс санхүүжих хөрөнгө оруулалт батлагдсан гүйцэтгэлийн дагуу олгогдохгүй байгаагаас ажлын явц удааширч зогсонги байдалтай байна.
Хялганат тосгоны дулааны шугам сүлжээний угсралты ажил
Хангал сумын Хялганат тосгоны төвийг нэгдсэн халаалтад холбох ажлын хүрээнд 2010 онд БХБ-ын яамны захиалгаар зураг төслийг боловсруулсан. Гүйцэтгэгч “Төмөр Хүлэг” ХХК. Гэрээний нийт дүн 650,000,000 төгрөг. Уг ажил зураг төслийн бүрдлийн дагуу /дулааны эх үүсвэрийн барилга, тоног төхөөрөмжийн хамт, дулааны төв шугам сүлжээний хамт/ баригдах байсан боловч 2012 онд ЗТБХБ-ын сайдын 18, 181 дүгээр тушаалаар төсөв өртөгт өөрчлөлт орох шаардалага гараад байгаа болно. Үлдэгдэл санхүүжилт 63,7 сая төгрөг, БХБ-ын сайдаас Аймгийн засаг даргад 2016 онд эрх шилжүүлж ирсэн бөгөөд “Төмөр Хүлэг” ХХК-тай нэмэлт гэрээ байгуулан ажиллаж байна. Уг хөрөнгөөр дулааны шугамын ажлыг 100 хувь дуусгуулах бөгөөд үлдсэн тогооны барилга байгууламжийн ажлыг ЗТБХБ-ын сайдын тушаал гарсантай холбогдуулан шаардлагатай хөрөнгө оруулалтын тооцоог дахин боловсруулж орон нутгийн концессын жагсаалтад хамруулан гүйцэтгүүлэхээр болоод байна.
Жич: Уг барилга байгууламжийн төсөвт өртөг 2011 онд батлагдсан, ЗТБХБ-ын сайдын 2012 оны 18, 181 дүгээр тушаалыг үндэслэн уг төсөвт өөрчлөлт оруулахаар ерөнхий захиалагч /БХТ/-тай зөвшилцөж байна.
Булган сум, 2-р сургуулийн “Г” блокын дээврийн засвар
БСШУ-ны сайдын багцын ХХК 58 797 109 төгрөгийн хөрөнгө оруулалтаар Орхон аймгийн “Нью Гранд Цамхаг” ХХК-тай гэрээ байгуулан уг ажлыг гүйцэтгэж, хүлээлгэн өгөөд байна.
Булган сум, Хуучин морь барианы шинэ суурьшлын
бүсийн цахилгаан хангамж
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Булган сумын 6-р баг, Хуучин морь барианы газарт төлөвлөсөн “Шинэ суурьшлын бүс”-ийн цахилгаан хангамжийн ажлыг Улаанбаатар хотын “Баян Могод” ХХК-тай 65 127 998 төгрөгийн гэрээ байгуулж гүйцэтгүүлэн бөгөөд улсын комисст хүлээлгэн өгөөд байна.
Тус шугам сүлжээ нь 1,2км Цахилгаан дамжуулах агаарын шугам, 160кВА-ын кТП, 200м 0,4кв-ийн кабель шугамын ажил хийгдсэн болно.
Булган сум, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн барилгын засвар, 3D кино
театрын тохижилтын ажил
Булган сумын 5-р баг, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн конторын барилгыг засварлан тохижуулж 3D кино театр болгох ажил орон нутгийн хөгжлийн сангаас 205,0 сая төгрөг батлагдсан бөгөөд Орхон аймгийн “Сууц Трейд” ХХК-тай 200.267.557 төгрөгийн гэрээ байгуулан ажиллаж байна.
Гадна фасадны заслалын ажил 100% дууссан, /ослын гарц, гонх шинээр хийгдсэн, хаяавч бетон цутгасан, нүүрний хэсгийн толин өнгөлгөө, эмульсэн өнгөлгөө хийгдсэн/
Дотор заслалын ажил 70 гаруй хувьтай, /Халаалтын системийн угсралт 100%, цахилгаан монтажийн ажил 100%, холбоо дохиолол, камер 100%, шалны ажил 100% таазны ажил 100% Ханын заслал буюу үзвэрийн өрөөний дуу шингээгч хавтан наах, үүдний хэсгийн хүлээн авах хэсэг, будаг, эмульсийн ажил 50 хувьтай байна. Гэрээний хугацаа 2016 оны 07-р сарын 15 нд дуусгавар болсон боловч хуучин ашиглагч байгууллага хугацаандаа байраа сууллаж өгөөгүй, баяр наадмын олон хоногийн амралт, 7-р сард олон хоногийн бороо үргэлжлэн орсон зэрэг шалтгаанаар гэрээний хугацааг 2016 оны 08-р сарын 08-ний өдрийн захиалагч, ашиглагч байгууллагын хурлын тэмдэглэлийг үндэслэн 2016 оны 08-р сарын 08-ны өдрийн Дугаар:07-02 гэрээгээр 2016 оны 09-р сарын 16-ны өдрийг хүртэл дуусгаж, байнгын ашиглалтад оруулахаар болов.
Хишиг-Өндөр сумын сургуулийн спорт заалны дээвэр
Хишиг-Өндөр сумын ЕБС-ийн спорт заалны барилгын засварт БСШУ-ны сайдын багцаас 58,9 сая төгрөг батлагдсан бөгөөд Улаанбаатар хотын “Баян Өндөр Булаг” ХХК-тай 47,5 сая төгрөгийн гэрээ байгуулан ажиллаж байна. Ажлын явц 90 гаруй хувьтай байна.
Рашаант сумын цэвэрлэх байгууламжийн засвар
Рашаант сумын төвийн бохир усыг цэвэрлэх байгууламжийн засварын ажлыг Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын 79,0 сая төгрөгөөр Орхон аймгийн “Ээлт Өлгий” ХХК-тай гэрээ байгуулан гүйцэтгүүлж дууссан бөгөөд 2016 оны 08-р сард ашиглалтад оруулаад байна.
Баяннуур сумын Замын цагдаагийн постын барилга
Булган аймгийн Баяннуур сумын төвийн хойд тал, улсын чанартай авто зам дагуу замын цагдаагийн хяналтын постын барилгын ажил орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаас 85,0 сая төгрөг батлагдаж Улаанбаатар хотын “Сод Тайш” ХХК-тай гэрээ байгуулан ажилласан бөгөөд 2016 оны 06-р сард улсын комиссоор хүлээн авч ашиглалтад оруулаад байна.
Тэшиг сумын сургуулийн дотуур байрны барилгын их засвар
Тэшиг сумын сургуулийн 80 хүүхдийн дотуур байрны барилгын засварын ажлыг Япон улсын засгийн газрын “Өвсний үндэс” төслийн 161,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтаар Булган аймгийн “Булган Барилга” ХХК гүйцэтгэн ашиглалтад оруулаад байна.
Хүүхэд залуучуудын паркын зам талбай.
Булган аймгийн Булган сумын 5-р баг, Хүүхэд залуучуудын паркын зам талбайн хэсэгчилсэн тохижилтын ажлыг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Булган аймгийн “Бүлээн Оргил” ХХК гүйцэтгэн 2016 оны 08-р сард ашиглалтад оруулаад байна. Гэрээний үнэ 134 976 961 төгрөг, Нийт 2200м2 хавтан зам талбайн ажил гүйцэтгэсэн болно.
Сэлэнгэ сумын сургуулийн засвар
Булган аймгийн Сэлэнгэ сумын ЕБС-ын хичээлийн байрны “Г” блокын засварын ажлыг Орхон аймгийн “Нью Гранд Цамхаг” ХХК 64 290 915 төгрөгийн гэрээг БСШУЯ-тай байгуулан ажил гүйцэтгэж байна. Ажлын гүйцэтгэл 90 хувьтайгаар түр зогсонги байдалд ороод байгаа болно. Учир нь Санхүүжилт цаг хугацаандаа олгогдохгүйгээс ажлын явц удааширсан. Гэрээний хугацаа 2016 оны 08-р сарын 26-нд дуусгавар болсон.
Булган сумын үерийн байгууламж
Улаанбаатар хотын “Вэлмот” ХХК шалгаран ажлаа эхлэх шатандаа байгаа бөгөөд нийт төсөвт өртөг 291 344 669 төгрөг болно.
Жич: Барилгын материал болон тоног төхөөрөмж, машин механизмаа Улаанбаатар хотоос татаж байгаа болно.
ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР

































