ГХБХБГ-ЫН 4 сард хийсэн ажлын тайлан

2016-06-05

Удирдлага зохион байгуулалт:

 

ГХГЗЗГазар, ногоон алт төсөлтэй хамтран “Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фотомониторингийн аргаар үнэлэх нь” сургалтыг 2016 оны 04 дүгээр сарын 25-28-ний өдрүүдэд Булган суманд зохион байгуулж, 8 аймгийн хүлээн авах ажлыг зохион байгуулахын зэрэгцээ ГХГЗЗГазраас хяналт шалгалтаар ирсэн ажлын хэсэгт чиглэл чиглэлийнхээ дагуу ажлаа танилцуулж, шаардлагатай материалыг гарган өгч, мэргэжил арга зүйн зөвлөгөөг авч ажиллаа.

                 

Аймгийн 2016 оны 4 сарыг бүтээмжийн сар болгон зарласантай холбогдуулан  тухайн чиглэлээр хийгдэх ажлын төлөвлөгөө гарган  хэрэгжилтийг ханган ажиллаа.

Газрын даргын нэгдсэн удирдамжийн дагуу газрын харилцааны мэргэжилтнүүд, ахлах нягтлан бодогчийн хамт Хангал, Сэлэнгэ, Хялганат, Бугат сумдаар хяналт шалгалтыг зохион байгуулж зөвлөн туслах үйлчилгээг үзүүллээ.

       

Газрын харилцааны чиглэлээр

Монгол Улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа үнэ төлбөргүйгээр газар өмчилж авах эрхээ тухайн орон нутагт хэрэгжүүлсэн эсэх талаарх тодорхойлолт 3 иргэнд, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, авилгатай тэмцэх газраас 31 хүний газар өмчилж, эзэмшиж байгаа лавлагаа гарган ирүүлэх тухай албан тоот ирүүлсний дагуу 3 иргэний лавлагааг гарган холбогдох газарт хүргүүлэв.

Газрын харилцааны ажилтны өдрийг тохиолдуулан Газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор сумдын Засаг дарга нарт "Нээлттэй хаалга"-ны өдөрлөг, аян зохион байгуулж ажиллах талаар 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 01/204 дугаар албан тоотоор зөвлөмжийг хүргүүлэв.

Инженерийн шугам сүлжээний газрын чиглэлээр

Өргөдөл, хүсэлтийн талаар

2016 оны 04 дүгээр сард газар эзэмших эрхээ шилжүүлэхийг хүссэн-2, гэрчилгээ гаргуулахаар-1, газар өмчлөхийг хүссэн-2, газар эзэмшихийг хүссэн-37 иргэн, кадастрын зураглалаар газрын хэмжээ өөрчлөгдөж гэрчилгээгээ шинэчлэхээр-1 нийт 43 иргэн өргөдөл ирүүлсэн байна. Үүнээс Эзэмшиж байгаа газраа шилжүүлэх тухай өргөдөл ирүүлсний дагуу Аймгийн Засаг даргын 2016 оны 04-р сарын 11-ны өдрийн А/160 дугаар захирамжаар 2 иргэнд газар эзэмших эрхийг шилжүүлэн гэрээ, гэрчилгээг олголоо. Монгол улсын дээш шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2014 оны 241 дүгээр тогтоолыг үндэслэн Булган сум 6-р баг Хатанбаатар С.Магсаржавын  1-р гудамж Хаанбанкны баруун талд үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар иргэн Б.Авирмэдэд 1501 м2 газрыг эзэмшүүлж гэрээ, гэрчилгээг олгов. Бусад өргөдөл шийдвэрлэлтийн шатанд явагдаж байна. Кадастрын зураглалаар газрын хэмжээ өөрчлөгдсөн "Үнэний зам цуглаан"-ны газрын хэмжээг АЗД-ын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/189 дүгээр захирамжаар өөрчиллөө.

Булган сум 6-р баг Онгоц буудал Шинэ суурьшлын бүс бий болохоор хийгдсэн газар зохион байгуулалтын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний  дагуу төлөвлөлтийн зургийг гаргаж гэр бүлийн хэрэгцээнд олгохдох боломжтой 325 иргэний 22 га газраас 225 иргэний өргөдлийг хүлээн авч 100 иргэнд олгох боломжтой талбайг нөөцөд үлдээлээ. Газар олголтыг 5 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хийхээр бэлтгэл арга хэмжээ авч байна.

            Газрын зөрчлийн талаар

            Булган сумын 2-р багийн иргэдээс нийтийн эдэлбэрийн зам талбайг хашсан талаар мэдээлэл ирүүлж Булган сум 2-р баг Чин Ван Хан Доржийн гудамж Майл дэлгүүрийн хойд талд нийтийн эзэмшлийн 154 м2 газрыг дур мэдэн зөвшөөрөлгүй хашсан иргэн Ц.Батжаргалд 04 дүгээр сарын 25-ны өдөр мөн  Булган сум 5-р баг халуун усны арын 17-р байрны зүүн талд зөвөөрөлгүй гараашийн суурь тавьж байгаа мэдээллийг авч 04 дүгээр сарын 22-ны өдөр холбогдох эзэнд албан мэдэгдэл тус тус хүргүүлэв.

            Үүний дагуу Булган сум 5-р баг халуун усны арын 17-р байрны зүүн талд зөвөөрөлгүй гараашийн суурь тавьсан,  15-р байрны зүүн хойд талд зөвшөөрөлгүй авто машины гарааш барьсан 4 иргэнд, 6-р баг Д хэсэгт зөвшөөрөлгүй хашаа, барьсан, шон хатгасан, торх барьсан иргэдэд  хууль тогтоомжийн дагуу БОУ-ын байцаагчид шилжүүлэн холбогдох арга хэмжээг авч ажиллах талаар 05 дугаар сарын 03-ны өдрийн 01/243 дугаар албан тоотоор Мэргэжлийн хяналтын газарт хавсралт зургийн хамт хүргүүлэв.

                     Газрын төлбөр:

2016 онд  газрын төлбөрийн орлого нийт 321,0 сая төгрөг үүнээс газрын төлбөрт 221,0 сая төгрөг, дуудлага худалдаанд 85,0 сая төгрөг төлөвлөгдсөн. 3-р сарын 30-ны байдлаар 15.5 сая төг төлөвлөгдсөнөөс дуудлага худалдаанд 19.9 сая төгрөг, газрын төлбөрт 9.5 сая төгрөг нийт 29 сая төгрөг орж биелэлт 189%-тай байна

Áàðèëãà õîò áàéãóóëàëòûí чиглэлээр

2016 оны 4-р сарын 18-д Улаанбаатар хотод болсон “Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2016”-д тус ГХБХБГ-ын дарга Ч.Балдандорж, мэргэжилтэн Н.Гүржав, Б.Ганчулуун нар оролцлоо.  Энэ зөвлөгөөнийг  МҮЭСТО-нд  зохион байгуулсан байна.  Энэ зөвлөлгөөнд  тус аймгаас  “Булган барилга” ХХК ны захирал С.Сэр-од,  ”Эй Энд Жи Монолит” ХХК-ны инженер Б.Сэр-од, “Цонхот” ХХК-ны инженер Д.Бямбажав, бригадын дарга  Ичинхорлоо, “Мөнгөн харандаа” ХХК-ны захирал М.Бямбадорж, аймгийн ЗДТГ-ын ХБХ-ийн мэргэжилтэн Бадамханд, “Бүлээн оргил” ХХК-ны захирал Ж.Батжаргал, инженер Б.Номин нар оролцлоо.

Өнөөдрийн чуулга уулзалтанд “Барилгын салбарын өнөөгийн байдал, цаашдын төлөв” сэдвээр Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, “Хот байгуулалт, хөрөнгө оруулалт”-ын асуудлаар Нийслэлийн хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч дарга С.Очирбат, “Векселиэр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ” сэдвээр Сангийн яамны холбогдох мэргэжилтэн, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдвээр БХБЯ-ны БЧААБГ-ын дарга З.Энх-Оргил, “Европын холбооны хэм, хэмжээ тогтоосон баримт бичгийг Монгол Улсын барилгын салбарт нутагшуулах боломж” сэдвээр БХТ-ийн захирал Б.Баярсайхан, Шинэчлэн батлагдсан “Барилгын тухай хууль”-ийн танилцуулгыг БХБЯ-ны БНААБГ-ын дарга Л.Чинзориг, “Барилгын материал үйлдвэрлэлийн өнөөгийн байдал тулгамдаж буй асуудал” сэдвээр МБМҮХолббоны гүйцэтгэх захирал О.Лхагвадорж нар илтгэл тавьж, сэдвийн дагуух гол мэдээллийг зөвлөгөөний оролцогчдод хүргэлээ.

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг энэ уулзалт нь төр болон хувийн хэвшлийг холбох чухал онцлогтой арга хэмжээ гэдэг билээ. 1998 оноос хойш тасралтгүй жил болгон зохион байгуулагддаг Барилгын  салбарын удирдах ажилтны зөвлөгөөн энэ жил Барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойтой нэгэн цаг үед тохиож байгаагаараа онцлогтой болж байгаа юм.

Уулзалт зөвлөгөөний гол ач холбогдол нь салбарын удирдах болон ахмад ажилтнууд хоорондоо бодит мэдээллийг солилцох, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, тэдгээрийг хамтран шийдвэрлэх гарцыг олох, нэг шийдэлд хүрэх явдал юм. Ийм ч учраас ТББ-ын төлөөллүүд хувийн хэвшил болон ТББ-уудад төрийн зарим чиг үүргийг шилжүүлэн өгөх асуудлаар санал гаргаж байлаа.

2016 оны 4-р сарын 01 нд Гурванбулаг  сумын төвд “Авзага трейд” ХХК-ны барьсан 240 хүүхдийн суудал бүхий сургууль, спорт заалны барилгын ажлыг хүлээж авах комиссын хурлыг тус компаниас ирүүлсэн хүсэлтээр ЗГ-ын 2012 оны 151-р тогтоолын дагуу комиссын гишүүдийг бүрдүүлэн очиж ажиллаñíààð òóñ àæëûã ¿¿ðýã äààëãàâàðûí áèåëýëòòýéãýýð áàéíãûí àøèãëàëòàä õ¿ëýýí àâñàí.

 

Хялганат тосгоны Спорт заалны угсралтын ажлын үе шатны техник хяналтыг òóõàé á¿ðò íü õèéæ ã¿éöýòãýñýí. Ажлын явц : 2-р давхрын арматурчлал дуусах шатандаа байгаа ба хамар хана, шал, шавардлагын ажил хийгдэж байна.хучилтын анкерийг суулгах хэмжээ авах, дээврийн металл хийцийг захиалах ажил хийгдсэн байдалтай байна.

   

Цутгалт явах нөхцлийг бүрдүүлэхээр  барилгыг тойрсон замыг бэлтгэх, хучлага авч тавих, цутгалт авах хугацааны цаг агаарын мэдээг сайтар судлах, хүмүүсээ урд өдөр нь амрааж шөнө ажиллахад бэлтгэх , миксер машинуудыг  замд явах хугацааг тооцож, дугуй хагарах зэргийг харгалзахыг үүрэг болгов.

 

Тэшиг сумын  төвд баригдах гудамжны гэрэлтүүлгийн байгууламж ба сургуулийн спорт заал, амбулаторийн барилгын их засварын ажлын зургийн даалгаварт шаардлагатай мэдээллийг цуглуулах зорилгоор тусгайлан боловсруулсан удирдамжийн дагуу явж ажиллаñàí. Тэшиг суманд Засаг дарга Гансүх, сургуулийн захирал Сүнжидмаа нартай уулзаж заалны шаардлагатай хэмжилтүүдийг хийлээ. Харин гудамжны гэрэлтүүлэгийн тэжээл авах байршлуудыг тогтоон, амбулаторийн барилгын бохирын гадна худгийг тогтоолоо.

 

Óñàí ñïîðò ñóðãàëòûí òºâèéí áàðèëãûí àæèë äóóñ÷ áàéíãûí àøèãëàëòàä îðóóëàõ óëñûí êîìèññ àæèëëàñàí. Òóñ áàðèëãûã Äàðõàí-Óóë àéìãèéí “Öàãààí çóóí” ÕÕÊ õèéæ ã¿éöýòãýñýí áºãººä çóðàã òºñâèéã Íèéñëýëèéí çóðàã òºñëèéí õ¿ðýýëýí õèéæ ã¿éöýòãýñýí. Ýíýõ¿¿ áàðèëãà àøèãëàëòàíä îðñíîîð À.Õàíääîðæ äàðãàòàé Áóëãàí àéìãèéí ÁÒÑÃ-ò àøèãëàã÷ áàéãóóëëàãààð õ¿ëýýëãýí ºãñºí. Òóõàéí áàðèëãûã îäîî øóóä àøèãëàõ áîëîìæã¿é, òåõíîëîãèéí áîëîí òåõíèêèéí çºâ øèéäëèéã îëæ õýðýãöýýíèé õàëóóí óñààð õàíãàõ íü ç¿éòýé. Ýíýõ¿¿ øàëòõààí íü ìàíàé àéìãèéí òºâ òºâëºðñºí äóëààíû ñòàíö àøèãëàëòàä îðîîã¿é, õýðýãöýýíèé õàëóóí óñíû íýãäñýí ñèñòåìã¿é, ó÷èð øóóä àøèãëàæ ýõëýõ áîëîìæã¿é.

 

2016 оны 4-р сарын 15-íä Бугат суманд сургуулийн барилгын  байдлыг үзэх ажлаар очñîí. Энэ ажиллагаанд  зөвлөх инженер Энхтогтох , мэргэшсэн инженер Цэрэнбат  нар сургуулийн барилгыг үзэж  ажлын зургийг боловсруулах чиглэлээр ажиллаñàí  Барилгын цууралтыг нарийвчлан үзэж, хэмжин суурийн байдлыг үзэхээр дотор талаас нь шалыг хуулж  үзлэг хийв. Гадна талаас нь үзэх гэсэн боловч  газар хөлдүү тул амжсангүй. Суурийн зургийг олж суурийг зургийн дагуу хийсэн эсэхийг үзэх гэсэн боловч  ажлын зураг олдсонгүй. ШУТИС-ын “Реоконстракшн”  төвийн дүгнэлтэнд  аваарын байдалтай гэж дүгнээд  хүчитгэх талаар зөвлөсөн байна.  Засаг даргатай уулзаж ажил танилцуулахад  одоогоор зургын мөнгө байхгүй ч олох талаар ярилцана гэж  ярьж байв.

 

   

Дүгнэлт

Ойрын хугацаанд хүчитгэх, буулгаж барих эсэхийн аль нэгийг сонгохын тулд  суурийн  зураг, геологийн дүгнэлтийг олох шаардлагатай

Санал

Хүчитгэх болон  буулгаж барих эсэх  талаар дүгнэж ажлын зургийг үйлдэхийн тулд  суурийн байдлыг үзэхийн тулд  гадна талд нь ухуулах талаар  сургуульд үүрэг болгоñîí.   

2016 оны 4 сарын 20-21 нд Рашаант суманд аймгийн Засаг даргын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллав.  “Шинэ Булган” хөтөлбөрийн дэд бүтцийн хөгжлийн чиглэлээр хэрэгжиж байгаа болон хэрэгжсэн ажлуудтай танилцав.

 Одоогоор хэрэгжиж байгаа ажил

  1. Цэвэрлэх байгууламжийн их засварын ажил

Энэ ажлыг аймгийн ХААА-нд зарласан тендерт ялсан Орхон аймгийн “Ээлт өлгий” ХХК 74,324,334 төгрөгөөр гэрээ байгуулан ажлаа эхлээд байна. Ажлын явц нь байгууламж руу явсан байсан 30 металл хоолйг гагнаж дулаалга хийсэн, байгууламж орсон хоолойд таслах хаалт тавьж 70 м газарт 250 мм-ын платассан хоолойг полирутан материалаар дулаалж  суурилуулсан 4ш худаг байгуулсан байдалтай байна. 

   

Одоо байгаа цэвэрлэх байгууламж нь 1980 оны дундуур тэр үеийн ЗХУ-ын зураг төслөөр хийгдсэн технологийн хувьд хоцрогдсон ажиллагааны хувьд цогц биш, төхөөрөмж нь эвдрэлтэй байгууламж юм.  Энэ нь механик цэвэрлэгээ хийдэг хлоржуулах замаар халдваргүйæүүлдэг байсан байна. Түүнийг өнөөдөр засварлах эдийн засгийн хувьд алдагдалтай байж мэдэх учраас бага оврын биологийн цэвэрлэх байгууламжийг авч барилгад нь суурилуулах шаардлагатай áàéна.

ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР

Санал асуулга

Манай газраас үйлчилгээ авснаар таны сэтгэл ханамж хир байна?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР